Австраличуудаа, Та нарт дахин баяр хүргэе
2016-03-25

Далай гаталгаж нүүрсээ мөнгө болгодог энэ улсад хор шаргүй дахин баяр хүргэх хэрэгтэй боллоо. Зараагүй нүүрс, тавиагүй зам дээрээ талцсаар цаг алдаж буй тухай харамслаа жилийн өмнө хэлж байсан./Нийтлэлийг энд дарж үзнэ үү./ 

 

Хар алтаа Хятадад зарж өнгийг нь ногоон болгохоор Австрали, Индонези, Колумби, Орос сүүлийн үед АНУ ч хүрз нэмж нүүрсээ зөөх болсон. Оросын нүүрсний хамгийн том худалдан авагч нь Их Британи байсан бол 2009 оноос Хятад улс энэ байран дээр нь гарч ирсэн. Дэлхийн хамгийн том нүүрс нийлүүлэгч Австрали улс нийт олборлосон нүүрснийхээ 32 хувийг Хятадад гаргадаг.

 

Үндсэндээ 6 том “нүүрсчин” улс Хятад гэдэг ганцхан зах зээлд байраа эзлэхээр ил далд, шударга шулуун янз бүрээр өрсөлдөж ирсэн юм. Дэд бүтэц зам тээврээ нэмэгдүүлж өрсөлдсөн. Далд бодлогоор хутгуур хийж өрсөлдөгчөө өөрсдөөр нь шийдвэр гаргуулж энэ зах зээлээс холдуулж өрсөлдсөн. Энэ мэт нарийн нэхсэн торонд нь эв нэгдэл муутай, эрх ашгийн зөрчилд улстөрчид нь сүлбэлдсэн хийрхэл ихтэй Монгол минь хамгийн түрүүнд орооцолдон ойчоод өглөө.      

 

Нүүрсний зах зээлд ширүүхэн өрсөлдөхөөр сүр ихтэй орж ирсэн улс бол Монгол байлаа. Газар зүйн байрлалаар зах зээлдээ хамгийн дөт. Хөрсөн доороо 150 тэрбум тонн нүүрстэй. Зөвхөн Тавантолгойгоо наахнуур нь шанагадаад гарахад 4 тэрбум тонныг авах уу гэж ярина. Ийм их нүүрстэй улс яагаад энэ зах зээлийг харахгүй тойрох ёстой билээ.

 

Гэхдээ бид ёстой амжсангүй. Том гүрнүүдийн баздаг нүүрсний зах зээлд хойд хаяанаас нь 250 км зайнаас түүхий нүүрсээ машинаар зөөж үзээд жижигдлээ. Төмөр замаа тавьж чадсангүй. Нүүрснийхээ оронд доллар биш танктай гамин хүлээж авна гэж зарим нь айлгасан. Оросоор тойруулаад замаа тавих бол иртлээ бас удна гэх дэндүү гэмээр гэнэн тархи угаалтад иргэд төөрөлдөн хоёр талцсан.

 

Манай улс нүүрсний ордуудаа хурдан эргэлтэд оруулж чадвал мөнгө олж болох ойрын 15-хан жил байгааг эдийн засагчид сануулж эхэлснээс даруй 5 жил нь өнгөрсөн байна. Төмөр замд аль компанийн, хэний эрх ашгийг хадгалсан хөрөнгийг оруулах, ямар царигаар зам барихаа шийдэж чадахгүй байтал нүүрсний аж үйлдвэр уруудаж эхэлжээ. 2014 онд Хятадын нүүрсний хэрэглээ 2.9 хувиар буурсан. Ойрын жилүүдэд Хятадын нүүрсний компаниуд олборлолтоо 10 хувиар бууруулна гэж шинжээчид үзэж байгаа гэнэ. Цэвэр агаар худалдаж авч, нийтээрээ маск зүүх дээрээ тулсан улс нүүрсийг халах замыг хайж эхэлсэн байна. 

 

Цагтаа амжиж галт тэргэндээ сууж чадалгүй дотроо хэрүүлтэй үлдсэн бид уул уурхайн салбарт хөрөнгө хаяж зүтгэж байсан нэг компаниа дампуурахад хүргэлээ. “Mongolian Mining Corporation” санхүүгийн хүндрэлд тулсан талаар шуугиан дэгдлээ. Үндэсний хэмжээний компаниуд энэ мэтээр сөхрөөд өгвөл бид засгийн газар гэдэг тусгай салбартай, төсвийн мөнгөнөөсөө 50-ийг бэлэн гаргана гээд хөрөнгө оруулагчид томхон дуугарчих тэнхэлгүй, авилгад идэгдсэн ТӨР гэдэг ганц том компанитай үлдэх болох нь. Хувьцаа эзэмшигчид нь нам дамжсан улстөрчид.

 

Хөөрөг хийдэг юм уу, хурдан морины эм хийдэг нэг компани байсан бол манайд тийм амар дампуурахгүй дээ гэж бодогдоно. Дэлхийн зах зээл дээр баялгаа бариад хөрөнгө оруулагчтай ярихад манай төр, түүний улстөрчид даанч “микро”. Эрх ашгийн дэндүү явцуу зөрчилтэй харагдана.

 

Бид яагаад нүүрсний зах зээлд мөнгө босгох ид үеэ алдаж өрсөлдөөнд орж ч амжилгүй үлдэв. Нүүрсээ тойроод олон шалтгаан хэлдэг.

 

  • Далай гатлан ирэх өрсөлдөгчдийг бодвол 200 км давхиад хүрдэг зайгаа давуу тал гэж андуурчээ. Бид луугийн аманд хүрзээр нүүрс шидэж цаг их алдлаа. Үүнд төр ашиг сонирхлын зөрчилд идэгдэж нэг талд хэт үйлчилж үнэхээр их нэрмээс боллоо. Гадны нөлөөнд ч их автсан. 2007-2012 онд Оросоос Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 30 дахин өсчээ.
  • Цаг алдахын хэрээр нүүрсний үнэ доош унасаар. 2013-2014 онд 90 доллараас 79 доллар болтлоо унасан. Коксжих нүүрс мөн адил. 2013-2014 онд 160 доллараас 125 доллар болсон.
  • Цаашлаад Хятад улс өөрөө нүүрсний хэт их хэрэглээнээс татгалзаж уурхайнуудаа хааж эхэллээ.

 

Гэхдээ энэ бүхнээс өрсөх байсан боломжоо юунаас алдсан бэ. Уул уурхайн салбарт хөрөнгө босгож гарч ирсэн ганц компаниа гаднын зээлдэгчдийн өмнө бөхийлгөж, хөрөнгө оруулагчдын дунд яагаад ганцаардуулав.

 

Бизнес хийх тусгай ухаантай хүмүүсийг төрд хэт олноор оруулаад ирчихжээ. Эх оронч байх, нүүрс зах зээлд зарах хоёр холбоотой болчихсоныг салгаж ойлгох хэрэгтэй боллоо. Үүнийгээ эрт тогтож ярих хэрэгтэй байсан.

 

Хэрвээ ТТ-н тендер гацалгүй явсан бол ордыг ММС-ийн барьцаанд гадаадад алдах байсан гэж байна. Энержи ресурс төслөө эхлүүлсэн бол дампуурахгүй байсан гэдэг талаас яагаад ярихгүй байгаа юм бол. Хөдөлж байгаа хүн хөлдөж үхдэггүй гэсэн үгийг нэмж хэлмээр байна.      

 

Товчдоо улстөрчдийн ашиг сонирхол эх орны баялаг дээр дэндүү их байснаас нүүрсээ хэнд зарах нь чухал биш. Эндээ хэн баялгийг эзэмших нь чухал болсныг харлаа. Бидний энэ онцлог уул уурхайн баялгаа хөрөнгө, хөрөнгөө хөгжил цэцэглэлт болгодог алсын бодлоготой Австрали болон Индонезээс өөр гэдгийг олон улсад үзүүлэв.

 

Улстөрчдийнх нь амны цангааг эхлээд тайлахгүй бол Монголын хөрсөнд худаг гаргаад ч нэмэргүй. Өөрсдөө дотроосоо тээг хийж ундаргад нь чулуу тавьж чадахыг Тавантолгойн төлөөх таван жилийн дайнаараа хөрөнгө оруулагч нарт тод харуулсаар байна.

 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
nobsh
2016-03-27
Зочин:
gnabaatar uyngaa ed naras bolj bgaaaam
2016-03-26
зөв зүйл бичиж баяр хүргэе:
эрүүл ухаанаар харвал МCS гэдэг тахиагаа алаад идэж байгаа юм маргааш өндөг хаанаас авахыг АН ы бодлого тодорхойлогчид өшөө хорсолдоо автсан комментоор бөөлжигсөд мэдэж байгаа байлгүй дээ
2016-03-26
ХЭХЭ:
ХЭХЭХЭ
2016-03-26
Зочин:
Гадны бөгс долоогчидын ярьдаг яриа нь Бидний баялгийг хамах гэж байна гэж учир мэдэхгүй хүмүүсийн тархийг угаадаг. Монголыг ядуу блгаж түүхий эдийн ашигтай гэрээг цуцалж, бас гацаадаг. Ингэж байж дампууруулж аваад газар нутгийг минь зарчих вий гэж айх юм. Женко тэргүүтэй хэдхэн хүн Монголоор тоглож байна. Тэд өөрсдөө л авах гэж улайрсан. Улс орон ард түмэн тэдэнд хамаагүй , өөрсдөө л баяжиж бвл болоо.
2016-03-26
ХЭХЭ:
ХЭХЭХЭ
Зочин:
Нүүрсээ зарсан бол энэ олон өндөр хүүтэй зээл авахгүй, бас хямрахгүй байсан. Монгол яагаад босч болдоггүй юм бол. Нэг л хүн ТТ г авах ёсгүй биз дээ. 21 р зуунд төмөр замаар хятад цэргүүд орж ирээд эзлэх үү. Үгүй л байхгүй юу. Түүхий эдээ машинаар зөөсөн нь ашигтай юу , төмөр замаар ашигтай юу. Улсаа биш зөвхөн өөрийн халаасаа боддог бас түүний халаасны улс төрчид л улсыг маань самарчихсан нь нууц биш шүү дээ.
2016-03-26
Зочин:
Австрали Германаар дамжуулж Монголд нөлөөлдөг үү.
2016-03-26
Зочин:
БОДИТ ЗҮЙЛИЙГ ҮГҮЙСГЭДЭГ ЗАН ҮЙЛИЙН АРД ЛУЙВАРЧИД БАЙДАГ
2016-03-25
Зочин:
nobsh
LoL:
Ene site bolon Huzuugui novshiin bugs doloogchid haa saigui hudulguund orj bna shuu...!!! Ta muusain lalaruudad helhed Tsag zuv golirolooroo ergeed Mongol sergen mandhad rbegee dagaad gadaadruugaa zailnuu!! Uuriig chin meddeg naiz nuhud hamaatan sadandaa nasaaraa bugs doloogch yavsan 00-iin tsaasaaraa duusnuu uursduu med!!!!
2016-03-25
lalar:
ENE ZUIL BOL BAS L TARHI UGAALT --YAGAAD ZUWUUR YAWUULJ BOLDOGGUI YUM ZUW YAWAH GEHEER ALBAAR GATSAANA TEGEED BURUU TIISH NI HEDEN HUND UGCHIH EOSTOI YUMUU TEGSNEES INGEED BJ BSAN NI DEER HYATAD BOL HEZEED ULSGULUN ZAH ZEEL HEWEEREI BN 1400 SAY HUN HEZEED ZAWGUI BN ODOO YU YUGUI SHINE TEHNOLOGO BII BOLNO CH GEH SHIG BITGII HUTSATSGAA BID IIM BOLHOOR IIM TENEGUUDED IDUULJ BGAAN IIM BOLHOOR UUDLUHGUI BGAAN
2016-03-25
lalar:
ENE ZUIL BOL BAS L TARHI UGAALT --YAGAAD ZUWUUR YAWUULJ BOLDOGGUI YUM ZUW YAWAH GEHEER ALBAAR GATSAANA TEGEED BURUU TIISH NI HEDEN HUND UGCHIH EOSTOI YUMUU TEGSNEES INGEED BJ BSAN NI DEER HYATAD BOL HEZEED ULSGULUN ZAH ZEEL HEWEEREI BN 1400 SAY HUN HEZEED ZAWGUI BN ODOO YU YUGUI SHINE TEHNOLOGO BII BOLNO CH GEH SHIG BITGII HUTSATSGAA BID IIM BOLHOOR IIM TENEGUUDED IDUULJ BGAAN IIM BOLHOOR UUDLUHGUI BGAAN
2016-03-25
lalar:
ENE ZUIL BOL BAS L TARHI UGAALT --YAGAAD ZUWUUR YAWUULJ BOLDOGGUI YUM ZUW YAWAH GEHEER ALBAAR GATSAANA TEGEED BURUU TIISH NI HEDEN HUND UGCHIH EOSTOI YUMUU TEGSNEES INGEED BJ BSAN NI DEER HYATAD BOL HEZEED ULSGULUN ZAH ZEEL HEWEEREI BN 1400 SAY HUN HEZEED ZAWGUI BN ODOO YU YUGUI SHINE TEHNOLOGO BII BOLNO CH GEH SHIG BITGII HUTSATSGAA BID IIM BOLHOOR IIM TENEGUUDED IDUULJ BGAAN IIM BOLHOOR UUDLUHGUI BGAAN
2016-03-25
ganbaatar:
hujaagiin bugsiig doloogch nariin niitlel bn
2016-03-25
YAg zuw:
yaG ZUW HUDLAA L ZAHIALGAT NIITLEGCH NAR
2016-03-25
Зочин:
хэн гацаасныг бүгд мэдэж байгаа ойлгомжтой Женко хужаа дайрна энэ тэр гээл байсан ёстой Бямбасүрэн гуайн хэлдгээр нохой манайх биш гадны Орос, австралиас тавьсан нохой
2016-03-25
Zochin:
Odoo dur esgeed baigaa bolohoos Elbegdorj l gatsaag ehluulsen shuu dee. Eeree ideh gesendee anh 2011 ond gatsaasan terniihee hariutslagiig huleeh heregtei sh d
2016-03-25
Зочин:
neeree tiim
2016-03-25
Attilla:
zahialgat niitlel bna daa.Hujaa nar nuurs avahiin tuld tumus zamaa nariin bolgo gesen . Jungaa nar nuurs duusahaar eswel avahgui bgevel ter zam yu bolohuu.Hujaa nariin nzam bolno. Ted suurin barina. Bid nuurstei nuursgui amidarna. Ter australiin nuurs duusahiig huleeh heregtei. Magadgui ter uyed nuurs hereggui boloh bh.Tiim bolhoor nuurs gesen yavuurgui nereer zam tavij suurin barih hujaagiin bodlogo jaahan ch gense saatsand bayartai bna hsuu
2016-03-25
БИТГИЙ ХУЦ:
Энэ бол захиалгат нийтлэл байна. Тархи угааж бидний баялагыг хуу хамах гэсэн хятад нийтлэл ч зайл
2016-03-25
YAg zuw:
yaG ZUW HUDLAA L ZAHIALGAT NIITLEGCH NAR
zochin:
Odoo negent nuursee zarj chadhaa bolison australiin nuursiig duustal huleehees dee uur yahaw
2016-03-25
Зочин:
Баттулга новшийн эх оронч гэж хаашаа харсан юм байдгын, өөрт нь байгаа бүүх аж ахуй нэгжүүдийг З.Энхболдтой нийлж луйвардаж авсан ш дээ хийж сурсан чаддаг юм нь ердөө тэр, луйвардах. Улс төрд тэрний хийж чадах нэг ч юм байхгүй, сурснаараа хулгай л хийж чадна
2016-03-25
Зочин:
uher zangaasaa bolson oorsdoo buruutai
2016-03-25
Зочин:
uher zangaasaa bolson oorsdoo buruutai
2016-03-25
Зочин:
Сонин, сэтгүүлчид бүгдийг АН-ын дарга худалдаж авсан бололтой. Түүний талаар хэн муу үг хэлэхгүй, бичихгүй, гаргахгүй байна
2016-03-25
Зочин:
hyatad nuurseer ajildag stantsaa shine tehnologior
2016-03-25
Зочин:
ulsiin ih hurliin darga ailiin uugan huu
2016-03-25
Зочин:
Zi. Enkhboldyn helsnii niitlelchid Enkhboldod bayarlalaa gedeg medeeg mash ikh bichij bn. Uneheer TT hedelsen bol, Energy Resource- d egsen bol eneeder asar ikh eer baikh baisan. Yapon, Hyataduud herenge oruulchihsan id ajil hedelmer butslj baikh baisan. Herengee oruulsan yum chini nuursee avch l taarakh baisan.
2016-03-25
Зочин:
Zi. Enkhboldyn helsnii niitlelchid Enkhboldod bayarlalaa gedeg medeeg mash ikh bichij bn. Uneheer TT hedelsen bol, Energy Resource- d egsen bol eneeder asar ikh eer baikh baisan. Yapon, Hyataduud herenge oruulchihsan id ajil hedelmer butslj baikh baisan. Herengee oruulsan yum chini nuursee avch l taarakh baisan.
2016-03-25
иргэн:
3 сая шахам Чингис байгаа юм чинь алалцаад байж дээ, Уул нь нэг л Чингистэй бол зүгээрсэн,
2016-03-25
иргэн:
Ёс зүй гэдэг юмыг хувьсгалаараа шатаачихсан улс даа, одоо ч нэмэргүй байх оо,
2016-03-25
Zochin:
Horchin Genkogiin hiisen ajil daa,odoo tegeed gedsendee huluu hiiltseed l hevtej bhaas.Bidend uur chadah uym bh bish.
2016-03-25
Балт:
Ёстой л үнэн дээ ..ОДОО ЯААЯ ГЭХЭВ ӨӨРӨӨ УНАСАН ХҮҮХЭД УЙЛАХГҮЙ ЭЭ .25 жилиин өмнө бид энэ АНАРХИСТ ГУДАМЖНЫ ХУЛГАЙЧУУДЫН ХИИРХЭЛ СОЛИОРЛЫГ ..хувьсгал гэж ойлгож өнөөг хүртэл маанагдаж бн шдээ .ТА Ч БАС МОНГОЛЫГ 40 МЯНГАТЫН БИД Л ХУВЬСГАЛ ХИИЖ ардчилж чадсан гэж дуугарч байл уу..ккккк ОДОО ХӨЛ НҮЦГЭНЧҮҮД ПРОЛЁТАРЧУУД БИД ЖИНХЭНЭ ХУВЬСГАЛ ХИИЖ БОСХОД БЭЛЭН БОЛЖЭЭ ..ганц оч үсэрхэд л гал авалцна. Ниигмиин бухимдал уур хилэн чамд мэдрэгдэхгүй бн уу
2016-03-25