МҮҮН амтгүй болсон. Өөр юм...
2016-03-21

За одоо тэгэхээр өөр юу сонин болох билээ

 

 

Жилдээ төдийгүй улиралдаа нэг нийгмээрээ сөгнөж, шартатлаа хүртдэг аяны дугараа шиг хар хэрүүлийн тойруулгатай болсон улс даа бид. Ийм дугараа сүүлийн үед дээрээс их ойр ойрхон ирдэг болж. Уухгүй амсахгүй гээд байхад шуудхан шахах гээд байдаг болчихож. Сонгуультай жилийн хаврын ийм шуугианууд хэтэрвэл нийгэмд тун хортой төдийгүй массыг бүтээлч оюунлаг байдлаас улам бүр холдуулж бухимдал зэвүүцлийн нэг туйлд гаргах тул нэн осолтой.

 

Тун нарийн жороор нэрж сөгнөсөн ийм төрлийн сархадад томхон албан тушаалтан, хөрөнгө мөнгөтэй өнгөлөг нэгний дүр харагдаж байвал сошиал тивийнхний дотор халах нь улам л түргэн болоод байгаа юм. Тэр хэрээр их хэрэлдэж, хэдэн хэсэг болж  талцана шүү дээ. Ийм нэг дугарааны ард үлдэх шарталт ба нийгэмд тусах хар сүүдрийн талаар бодлоо бичлээ.

 

“Сайн ах”-ын дугараа

 

Тээр жилийн биш ердөө саяхны нэг хавар. Сайн ах ба хүүхдээрээ хүүхэн хоёрын тухай жаал шуугицгаав даа. Амныхаа булчирхайг цочтол ярьж. Ажил байхгүй уйдсан олон цалин авах юм шиг элдвээр цуурах ажил хийцгээсэн. Түүвэрлэбэл, ...Сарангэрэлийг аваачаад хорьсон, Сарангэрэлийг сулласан. Сарангэрэлийг хажуу өрөөнөөс нь хана нэвт камердсан. Халз тулгаж бүлтэлзүүлж байгаад яриулсан. Хариултаа авсан. Үгүй гэнэ лээ... тэр хүүхэн өөрөө гүйж ирээд гуйсаар байгаад ярьсан ...Нөгөө Сараа чинь Тэмка ахаас болиод Женкогийнх болсон гэнэ... гээд л. Өдөр болгон Сараатай, сайн ахтай байлаа. 

 

Энэ мэт ширхэг зоосны нэмэргүй хэрүүл шуугианаар “Сайн ах” гэсэн топ сэдвийн дор биднийг жаал шуугиулсан. Үр дүн нь дээрээ ч хатуу буусан байх. Дороо бол хэн нэгнийг гутаах дайралт дарамт болгосон нийгэмд наалдах сайн юмгүй хов жив байлаа.

 

МҮҮН ба бид

 

Энэ хаврын тухайд бол МҮҮН ба Мүүнчдийг илчилсэн дугараа эргэлээ дээ.  

 

Аймаар болсон урсгал юм аа. Анх дуулдахдаа гэмгүй гэмээр. Дэлхийн эв санааны нэгдэл, энхтайван, гэр бүл зэрэг дажгүй сэдвээр дуугардаг байв. Сүүлдээ дэлхийн гэр бүлийн холбоо гэсэн нэр дуулдаж гишүүн болсон нэг нь ногоон паспорт авсан мэт гадаад улсад хуралд уригдаж байнга нисэж амьдрах болсон гэж шуугисан. Нам төрийнхөн ч нэлээн олноороо гишүүн болж шагнал мяндаг авсан юм байна. Дэмжээд өгвөл бид бас зөрүүлээд дэмжээд өгнө шүү гээд л манайханд бас хэдэн төгрөг ил далд хаяж сонгуулийг нь мялааж л байсан байх л даа. Үнэхээр дэлхийн эцэг эх болох гэж хэнээрхсэн шашныхан бол шинэ бүхэн “зөв” байсан сониуч Монголчуудыг яаж зүгээр орхих вэ. Хамаад л гарахыг бодоо биз.

 

Өөрийгөө илчилчихье

 

Дурсамж ярихад би ч хүртэл 90-ээд оны сүүл үед байх. МҮҮН-ий хурал ч билүү арга хэмжээнд нь нэг очиж байсан санагдана. “... энэ өдрөөс хамаг гэм нүглээ уучилцгаая, мартацгаая” гээд л  эхнэрийнхээ “ондон” руу /Солонгосоор өгзөг гэсэн/ нэг цаасан саваагаар гурвантаа цохиж авч байлаа. Хариуд нь бас өөрийн гэмээ дотроо хүлээж эхнэртээ хариу гурвантаа гөвүүлээд өндийсөн юм. Тэр өдөр төрийн ордон, хуучнаар АИХ-ын танхимд пиг дүүрэн ирсэн зочид бүгд л тэгээд эхнэр нөхрөө  тус бүр 3 удаа ч билүү цаасан цохиураар байлгаж зогсоцгоосон.

 

Манайхан болсон хойно бөөн инээд шоо болцгоогоод. Хурлын индэр дээрх хүний хэлснээр нь нарийн юмыг нь дотроо бодож байгаа ч шинжгүй. Бараг л марзганалдсан. Зарим нэг олны танил хос ялимгүй ичиж хацар нь улайчихсан өгзөг рүүгээ гөвүүлж зогссон нь одоо ч нүдэнд харагддаг юм. Санаа нь бол гэр бүлийн сайн харилцаагаа бататгах юм байна л гээд зогсож байцгааснаас МҮҮН эцэг, эх минь гээд сөгдөж байсан юм байхгүй. Манайхан шиг омголон зоргоороо ард түмэн нэг муу урсгалд нийгмээрээ бөхийтлөө удна. Зүгээр дэмжиж байгаа дүр гаргаад юм салгачих, үгүй дээ үнэгүй Солонгос нисчих гээд наалдаад байсан овжингууд бол зөндөө л байсан байх.

 

Би ч  яахав. Өөрийгөө өмөөрөхөд Төрийн ордонд хурлын танхимд болно гэхээр нь Их хурлын танхимд орж үзэх юм байна гэж андуураад. Маш том арга хэмжээний урилга олоод авчихлаа гэж олзуурхаад л орж явчихсан. Одоо л олны хилэнг хараад илчлэгдэх вий гээд бүгсэн байдалтай. “Яах гэж тэнд очив доо” гээд айгаад байгаа болохоос тэр үедээ очсондоо харамсаагүй л юм даг.

 

Тэр арга хэмжээний нэр нь бол мэдээж МҮҮН-ий цугларалт гэж байгаагүй. Дэлхийн энх тайвны билүү, гэр бүлийн өдөр гэсэн л нэртэй байсан санагдаад байна. Тэнд манай улстөрчид, эдийн засагчид, банкирууд, урлагийнхан гээд тухайн үедээ дандаа зурагтаар гардаг олны танил хүмүүс тэр цагийн “элит”-үүд зөндөө л байсан. Үүнд би огшиж тэдэнтэй нэг зиндаанд орчих шиг санагдаад л маадгар зогсож байв даа. Хаа тэртээ арван хэдэн жилийн өмнө шүү дээ.

 

Нүгэлт намайг уучил гэдэг юм уу, юу гэх юм. Өөрийгөө МҮҮН-ий хуралд очиж байснаа “илчилж” байгаа хүн чинь юу ч гэх ёстой байдаг юм бэ. Гэр бүлийн нэг тийм өвөрмөц ёслолд орлоо доо гэж инээд хүрэн бодоод л өнгөрсөн. Түүнээс хойш жил бүр заслаа хийлгэж ганданд цалингаасаа өгдөг хэвээрээ амьдарсаар л ирлээ. Үүнтэй адил мань шиг бас томчуудаа дагаж томоогүйтсэн. Мүүний янз бүрийн уулзалт ажиллагаанд “азтай” тохиолоор оролцсон тэр үеийн цэл залуу гэнэн балчир залуус одоо ч янз бүрийн салбарт зөндөө байгаа л даа.  

 

МҮҮН-ий “зочид” нуугдав

 

Одоо харин “МҮҮН гэдэг аймаар юм аа” гээд шуугисан чинь бүгд таг шүү. Тоглоом шоглоомоор ч болов ганц нэг нь дурсаад Б.Насанбаярт хань болох нь уу гэсэн нам дуугай. Тэр үеийн ёслолд ирсэн хүмүүсийн бараг 60 хувь одоо ямар нэг хэмжээгээр нийгэмд байр суурьтай хөрөнгө хадгаламжтай айхтар яваа хүмүүс гэдгийг би хааяа таардаг болохоороо багцаалаад байгаа юм. Ингээд бичихээр энэ үеийн гайгүй яваа хэд бүгд МҮҮН-ээс зээл тусламж авсан болж, сошиалаар “алуулж”. Би гэдэг тэнэг айхтар шашны хэрэгт бусдыг чирсэн болох бий дээ. Туйлшралыг чадамгай гааруулж байгаа шүү.

 

Одоо ч МҮҮН-чин гэдэг шуугиан эхэлснээс хойш тэдгээр зочид бүгд айгаад энэ алиа дурсамжаа  хэлэх байтугай бодохоос айж байх шиг байна. Зарим нэг нь тэр арга хэмжээнд оролцож сэтгэл хэт хөөрч их л олон зургаа даруулж байсан юм. Ханьтайгаа хамт сэтгэлээ ариусгалаа гээд авахуулсан тэрхүү цагаан өмсгөлтэй зургаа ойрын өдрүүдэд бушуухан шатааж 00-д хийж усыг нь татсан байж таарна.

 

Их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдсэн хоригдсон эсэргүүнтэй уулзсан байтугай ойрхон зөрсөн хүмүүс айдастай. Хэзээ хаалга нүдэх бол гээд нойргүй хонодог байсан гэдэг. Өнгөрсөн хэдэн өдөр Мүүнтэй холбоотой аливаа ажиллагаанд оролцож, очиж байсан нэртэй хүмүүс тэр үеийн зураг хөргөө устгаж сандарсан байх. Зургаа олоогүй сэжигтэй байдлаар алдсан зарим нэг нь нойргүйдэж хэзээ ФБ-д зургийг минь оруулаад яаж эвлүүлээд. Ямар гээч муухай амьтантай зэрэгцүүлээд тавих бол гээд нүд цавчихгүй утсаа манаж өнжсөн байх. Цэнхэр үстэй хүн зүүдэлж тавгүйтсэн ч байж магадгүй. Үнэндээ сошиалыг энэ сэдвээр ширүүн амьсгалуулж байлаа.

 

Өршөөл уучлал байхгүй шүү

 

Шинэ “Мүүнчин” илэрлээ... тултал нь шайр манайхаан... Гүйцээ. Аймаар туйлшрал шүү. Нийгмээс зайлуулах тогтоолыг чинь уншаад тавьчихсантай адил. Нэмээд МҮҮН-ий аль нэг байгууллагад гишүүн энэ тэр байсан бол бүр өнгөрнө. Ийм юмнуудын ялын тогтоолыг нь “би гүйцэтгээд өгье” гэсэн нүүр номын улайрсан найзууд зөндөө болсон байлаа. Ийм болтлоо хилэгнэн халахаас ч аргагүй байдлаар МҮҮН-чид гэдэг хийрхэлийн өрнөлийг хөтлөн хийж байлаа.

 

Нялх хүүхдийн чинь тархийг шашнаар хордуулах гэж байна шүү. Амьдаар нь булж байсан байна шүү дээ... гэсэн баримт харуулахаар хэн ч уурлана даа. Дээр үед ийм юманд гараа зангиддаг байсан бол одоо утсаа шүүрэн авч хараал зүхлийн үгийг хуруугаа цэврүүдтэл шивж постлоод тайвширлаа олчихож байна. Аймаар шүү. 

 

Ийм солиоролд нийгмээрээ хамрагдаад ирвэл юун улаанбурхан л болно доо. Уг нь буруутан буюу сэрэмжлүүлэг болох нь МҮҮН гэдэг байгууллага. Түүний гажуудсан номлол урсгал мэт боловч тэр хамаагүй. МҮҮН-тэй холбогдсон болгон “зайлсугай” болсон.

 

Ингээд өчигдөрхөн мөрөөрөө явсан хүн дуусаа. Эхний удаа ганц Б.Насанбаяр нэг дуугарч үзээд гөвүүлсээр байгаад буугаад өглөө. Бусад нь бол ёстой хөлсөө арчаад ийм юм бас байдаг аа. Хүнийг ингэж алж бас болдог юм байна гэсэн том айдастай дуугүй чичрээд үлдлээ дээ.

 

Боловсролын салбар, бүр дээшээ  төр засаг ч Мүүнжээд аюулын хэмжээнд очсон байгаа бололтой яригдлаа. Энэ нь дамжирсаар төмөр замыг МҮҮН-чидийн явуулгаар нарийн царигтай тавихаар болсон гэж мэдэхээр.

 

Асуудлыг тэнцвэртэй өнцгөөс харах гэсэн нэгийгээ шууд алж өнөөх МҮҮН-чдийг үл өршөөх тогтоолд нэрийг нь оруулчихаж байгаа юм. Энд жишээ бол Ц.Оюунгэрэл гишүүн байна хөөрхий. Нэг дарга унагах яахав, боловсролын шинэчлэл, авьяас хөтөлбөр яанаа гээд л жиргэчихэж. Эмэгтэй хүн тэвчээргүйдээ тэр. Алууллаа шүү дээ. “Гадаад нөхөртэй энэ мэт гайг Мүүнчиндтэй нь Монголоос хөөе” гэсэн уриалга дор гэр бүлийнх нь зургийг тавьсан нүсэр пост тэр дороо гараад ирж байгаа юм. Лайк нь бол хоёр хоёроор үржээд л. Ийм л амархан сошиал ертөнцийн массыг орчин үеийн ногоон малгайтнууд, хийрхэгчид болгож чадлаа. Хойд Солонгост байгаа ч юм шиг оргиод. Нийгэм хуваагдан талцаж, эвээ эвдэх айдас мэдрэгдсэн үнэндээ  

 

МҮҮН-д хамаа ч үгүй миний хүүхдийн боловсрол

 

“МҮҮН”-ийн байгууллага байдаг л биз. Надад болоод бусад олон Монголчуудад падлий ч хамаарал байхгүй явсаар ирсэн. 18 хүрсэн оюутан охиноосоо асуувал “Харин аймаар юм байдаг юм байна. Сая сонслоо” гэж байна.

 

Ер нь бол мухар сүсэгт автамтгай бэлэн мөнгө, халамж харсан хэдэн нөхдүүд янз бүрийн завхралд нь өртөж аймаар жигшмээр юм үзсэн л байх. Ойлгоод бүгдээрээ зугатаасан л юм байна. Аргагүй шүү дээ 90-ээд он шүү дээ. Гадаад явуулна гэвэл гэрээ зарахад бэлэн хүмүүс цөөнгүй байсан. Харин одоо ч энэ нь далд үргэлжлээд байгаа бол төр оролцож албан ёсоор хорьчих ёстой.

 

Миний хувьд гэр бүл ойр тойрныхон энэ нөлөөлөлд байгаагүй болохоор МҮҮН-ий талаар  мэдэх судлах шаардлага надад байхгүй байлаа.

 

Харин би Б.Насанбаярын яамны баг боловсролын салбар тэр дундаа бага боловсролд суурь шинэчлэл эхлүүлсэн гэдгийг сургуульд сурдаг үр хүүхэдтэй хүний хувьд бол мэднэ. Ажил мэргэжлийнхээ чиглэлээр ч сонирхож бичиж байсан. Тэгээд ч Насанбаярыг МҮҮН гэдгээр төдийгүй бараг дайсан гэж яллаад эхлэхээр нь дуугарсан. Намайг тэр бичлэгт Б.Насанбаярыг өмөөрлөө гэсэн. Би хувьдаа бол боловсролын шинэчлэлийг өмөөрч байгаа юм. Х.Тэмүүжингийн хуулийн орчны шинэчлэл шиг боловсролын шинэчлэл араа шүд нь дуугаран ухрах бий дээ гэж эмзэглэж байгаа юм. Ингээд бичлэгийн төгсгөл болгоод хэдэн асуулт энд бөөндлөө. 

 

Үнэндээ хэн хохирох вэ

 

Сүүлийн 3 жил их дээд болоод бага дундыг хамарсан Боловсролын суурь шинэчлэл, авьяас хөтөлбөр зогсох уу. Энийг зогсоох нь тэгвэл хэнд ашигтай байх вэ.  

 

Цалиндаа ахадсан хичээлийн хуваарь хүснэгт нухсаар нойргүй хонодог. Төлөвлөгөөт цагтаа баригдаж бяцхан шавиа эрүүдэхээс наагуур шахаж байж нүсэр олон хичээлийг тархинд нь чихдэг. Багын багшийн энэ дарамт дахиад сэргэх үү. ФБ-ийн найзуудын минь өмнөө бариад өмөөрсөн нялх үрс тань хэрэггүй мэдлэг хичээлийн дарамтаар чихдүүлж байж сурдаг хуучин дарамтандаа орвол ямар байх вэ.

 

Тус бүртээ нягтлантай, мөнгө санхүүтэй. Дор бүртээ толгой мэдсэн. Бие даасан байр суурь амбицтай. Жил бүр илүүдэл мэргэжлийн ангиар элсэлтээ нэмж, төлбөрөө өсгөж болдог дархан эрхтэй. Сургууль дотроо сургуулиуд байгуулчихсан. Тодорхой хүрээний нам улс төртэй нягт сүлбэлдсэн. Сургалтын төлбөр дээр амьдралын баталгаа нь жигдэрсэн. Салбартаа он удсан. Цөөн хүрээний луухар захирлуудыг тэтгэсэн дээд боловсролын замбараагүй  тогтолцоо дахин сэргэснээр хэн хожих вэ. Ном сурах бичгийн хэвлэх эрхийг өмчилсөн мэт байнга авч байдаг нэр бүхий хэдэн компаниас өөр компани өрсөлдөөд ороод ирэхээр МҮҮН-чидийн холбоотон болох уу. Сая өрнөсөн МҮҮН-ийн дугараанд ЕБ-ын сурах бичигт байгаа гэх сургалтад ашиглагддаггүй номны ишлэл мөрүүдийг хэн гаргаж өгөөд байв. Тэд урьд нь яагаад дуугүй байсан юм бол.

 

МҮҮН-ий дайнд татагдаж өөрсдөө ч мэдээгүй улаан хамгаалагч, ногоон малгайтан болсон эрхэм ФБ-ийн найзуудаа. Хүүхэд тань хичээлдээ дуртай болж багшаар загнуулж зандруулж биш найзалж ярилцаж өөрийгөө илэрхийлдэг. Бяцхан ухааралдаа мэдлэгийн ертөнцийг тааваараа нээж, “би чадна” гэсэн итгэлийг эрдэм номын мэдлэгтэй давхар олж авах сургалтын шинэ арга барил зогсоход хэн нэгнийх нь бах тав ханаж болно. Харин хэн хохирох вэ. Энэ хөтөлбөр 3 дахь жилдээ ороод жигдрэх гэж явсныг Б.Насанбаярт шууд зайлах шийтгэл оногдуулсан сошиал ертөнцийн эцэг эхчүүдийн хэдэн хувь нь  мэдэж байсан бол.

 

МҮҮН-ийнхэн хэрвээ газрын даргаар нь гардуулан боловсролын системээр дамжуулан хүүхдийн тархи угааж байсан бол Монголын 40 мянган багш нарын арми үүнийг мэдээгүй. Нэг бол мэдээд бүгд хуйвалдсан болсон уу. Ийм том гэм бурууг нэг хүнд тулгахдаа нотлох ёстой баримт хэрэгтэйг санаж багын багш нартай ярилцлага хийсэн цензургүй нэвтрүүлэг, эвлүүлэггүй ярицлага ядаж ганц ТВ-ээр гарсан бил үү. Ийм тэнцүү байр суурь барьсан нэвтрүүлэг санаачилж хийх цаашлаад  төлбөргүй цацах нийгмийн үүргээ ойлгосон ганц телевиз өнөөдөрийн тусгай зөвшөрөлтэй 130 гаруй ТВ дотор үнэхээр байхгүй байв уу. Их бага хэмжээгээр гарсан бол яагаад бидний туйлын эрх чөлөөт сошиал өртөнцөд ийм нэвтрүүлэг, ярилцлага  нийтлэл нэвтэрч  чадсангүй үлдэв...  

 

Буруу зөвийг сонсох, харьцуулах энэ мэт асуултад хариулах жиших бол манай сошиалд хаалттай байж болдог л юм байна. Цензургүй нэвтрүүлэг үзсэн биз дээ. Шууд зайлуул ...гүйцээ. Нөгөө талаар сайшаах зүйл бол тэнэг л биш бол хэн ч байсан МҮҮН-д ойртохооргүй болгож нийгэмд сэрэмжлүүлэг өглөө.

 

Энэ бол хов живийн дугараа биш. Осолтой туршилт

 

Зарим нэг мэдрэмжтэй жиргээчдийн хэлж байгаагаар энэ удаагийн ээлжит МҮҮН- арга хэмжээг хэрвээ цаанаас хавсран зохион байгуулсан бол... Үнэхээр “браво” биш шүү. Аймаар хийлээ шүү дээ. Энэ бол маш их хөнөөлтэй шинэ зэвсэг амжилттай туршсан мэт осолтой эхлэл. Дараагийн алхмаа хийх улс төрийн даалгавартай багийнхан дахин цуглачихсан “Мүүн одоо явахгүй ээ, амтгүй болсон. Эх орноосоо урвагчдыг тодруулах уу. Эхнэрээ хаясан улстөрчид гээд эхлүүлэх үү” гэчихсэн нийгмийг талцуулах хар төлөвлөгөөг зүгээр нэг зугаа шиг дүнгэр дүнгэр ярьж зөвлөлдөж суугаа бол бүр л аймшигтай байна.

 

Ингээд их олон юм яривал маньд бас нэг юм бэлдэж байж магадгүй. Ямар ч байсан МҮҮН одоо явахаа больсон. Дараагийнх нь юу байх бол...

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Багш:
Дунд шатны боловсролын түшин сайн байгаа юм шиг бичжээ. Тэгвэл яагаад дээд боловсрол олгож байгаа сургуулийн багш нар яагаад дахин 10 жилийн хичээлээс заах болоод байгааг л тайлбарлаад өг.
2016-03-24
Зочин:
Iim um bichih yah be,hichneen olon zaluu emegteichud solongosruu hudaldagdaj garsang medeh u.Ene bol zugeer bie bienee Muunchingeet tsollohod haraaj zuhehed gol ni bish ,tsaana ni baigaa dald hortoi auylig ni mongol humus olj harah estoi .Mongolchudin 1 aldaa bol umig hashigirsan hoino,esbel bolson hoino ni ard ni haramsdag esbel hojigdson hoino ni gemshdeg tiim henegui
2016-03-22
Номин.:
Ардчилсан нийгэмтэй улс орнууд ард иргэдээ шашин шүтлэг,арьс өнгө,нийгэм дахь төвшингөөр нь ялгаварлан гадуурхах ёс байхгүй.Бид хуучин нийгмийн хөмөрсөн тогоондоо байгаа юм биш.Гадаад eртөнцтэй харьцаад аль хэдийн 26 жилийн нүүрийг үзлээ.Энэ хоцрогдсон сэтгэлгээнээсээ салах цаг болсон баймаар!!!
2016-03-22
Зочин:
iim baidlaaraa songuul bolohod boon zodoon bolno doo. zodoon bolbol afrik ukrainii araas l orno.
2016-03-22
Зочин:
Чацгадалай мандатугай!
2016-03-22
Зочин:
Ёстой үнэн бичжээ. Авах гээхийн ухаан гэж монголчуудад байдагдаа уул нь. Юманд ул суурьтай хандмаар байгаа юм. Бүгд аймаар хараал уур хилэнгээ л гаргадаг яасан ч стресстэй хүмүүс байдаг юм. Гэгээлэг ухаалаг юм бичсэн танд талархая
2016-03-22
Зочин:
Мүүнчүүдийг Солонгос өвгөнийх нь нутаг руу бүгдийг нь хөөе.
2016-03-22
Зочин:
mongolchuudiig dotor ni xagalan butargax ajiliig sain zoxuon baiguulj baigaa m.enxbold xujaad bayr xurgie
2016-03-22
Зочин:
BOLOVSROLIIN SHINECHLEL GEDEG OGT HUDAL UG YUM HIISEN NERTEI MONGO IDDEG MODA AN NAMD DELGERSENIIG DUULSAN UU NEG SURAH BICHIG GARGALAA TEDEN TERBUM TOGROG GEHCHILEN YUM HIISEN NERTEI IDDEG MUUNCHID BOL NASANBAYAR EH TUUNII SAID GEH LUIVARCHID
2016-03-22
Зочин:
MUU ERGUU LALAR MIN HUZALGUI DUUGUI BAI MUUN CHAMD HEDEN TOG OGSON BE MUUN BOL DELHIIN OLON OROND BUUR MANAI HORSH ULSUUDAAS HOOGDOJ GARSAN ENHTAIVAN SHASHNII NER BARISAN LUIVARCHID GEDGIIG SONSCHIHOOD OMOOROOD BAINA UU MUU GLUKAZ MIN SANHUU EDIIN ZASAG TATVARIIN LUIVAR HIIGEED BAIHAD OMOOROOD BAINA UU MAL MIN CHI NERTEIGEER NI MUUN ZOV GEED BICHEED UZ DEE
2016-03-22
Emegtei:
Mongold amidrah ur huuhduudiin mini ireeduin amidrald odoo l sanaa zovoh heregtei, iim setgehuin gajigtai, eldev shashnii gaj ursgaltai hoorondoo talzaj hagaraldah ostei ard tumeng beldej uldeehiig husehgui bn shu , shashnii asuudliig huulichilj zegzlieeeeee
2016-03-22
Зочин:
Үйл явдлуудыг тоочий. Төмөр замтай холбоотой асуудалтай давхцаад байх шиг байгаа юм. Мэдэгдэж байгаагаар жүжигчин хүүхнүүд халуун ус цацалцаад шүүхээр шийдэгдсэн хэргийг дахиад сөхсөн. Залгуулаад байгаль хамгаалагчийн үхэл. Тэгээд Херогийн алдагдсан бичлэг. Тэгээд Нарагийн сонгуулийн шуугиан. Тэгээд Мүүн. Одоо дахиад Нара. залгалдсан олон үйл явдлуудын цаана нэг л үйл явдал болоод байгаа. Харин одоо бодоход яг хаанаас эхэлсэн нь бүү мэдээ.
2016-03-21
Guest:
Mongold ene asuudliig neg tiish n shiideh heregtei shuudee
2016-03-21
zochin:
Still Sucks
2016-03-21
zochin 1:
That sucks
2016-03-21
Пүрэвжавын Баярхүү тоймч:
Uiliin ur gedeg chamaig bish yum gehed chinii ur huuhdiig zugeer unguruuhgui l bolov uu
2016-03-21
Amgaa:
Чацга царайлсан монголчууд чацган ховондоо живээд дуустугай. Хурай хурай
2016-03-21
Зочин:
Чацгадалай мандатугай!
лхагва:
Дараагийн удаа Баярцогт Сайханбилэг Элбэгдорж мэтийн гадны гар хөл болсон нөхдүүдийг оочоод өгөх бий гэж санаа зовж байгаа юмуудаа янз нь
2016-03-21
Zochin:
Tsenxer ust Bie unelegch Tseren odoo daraachiinx chine xen be. Tourist nereer zavxairch baisan gej sonsson um bna
2016-03-21
Зочин:
Tegeed unshaad duugai unguruh yostoi yumuu!1-r turuh emnelegt emchiin buruugaas bolj eh huuhed endlee gesen medeenii dor mash olon barimt fact delgej yarisan baidag.Barag bichigdeegui huuli bolson avilga hund surtaliin talaar olon ehchuud yarihiig delgehiig husej baisan geltei.Harin ur dund ni zohih gazaruud ni medej emch baiguullagtai ni hariuclaga toocoj uureg ugsun yum dag.Ene metchilen niigd bugshsan buruug ilchilj humuusiin idevhitei orolcootoigoor yamar neg hemjeegeer shiidej b.aMuun ch yalgaagui bid shuugij chadsanaar turiin hemjeend anhaaruulj arga hemjee avhuulah shatand yavj b.a Bur Mongold horigloh shiidver garguulah yostoi.Harin huniig eldev yanzaar doromjilj sedeveesee hazaih comment ni uuruu zahialgat mushgin guivuulah zorilgo aguulsan ni ilt..Yamar ch baisan irged ug hel uzel bodloo ilerhiileh bolomj oldoj asuudliig shiideh hemjeend hurgene gedeg zuv gej huvidaa bodoj baigaa
2016-03-21
tui mai chi mu gulug yu vee huur jin:
uhsenii chini bolovsroliin shinechlel bi ajil gj yavsaar sayhnaas huuhdiinhee hicheeliig uzvee zugeer l suirel uur yu ch bhgui ingeed ene tsagaas mongold jiriin ailiin huuhd za lav l injineriin bolovsroloos multarch bgaan bna lee yahav chanargui diplom bol avah bh harin ayulgui sexiin talaar bol ih sain zaadag boljee muun gj aimshigtai yum bielelee olj bsan sh dee bid mdeegui helnii surgalt geed huuhduud avch yavaad bsan yuma avch yavsan bagsh nart mungu ugdug bsan yuma manai nadad hicheel zaajbsan bagsh maani asar ayultai yum yarij bsaniig bi ter ued ni oilgoogui bj zugeer l tanidag solongostoo l mongol ehner olj uguhgj bgaan bna gj bodoj blaa
2016-03-21
tui mai chi mu gulug yu vee huur jin:
uhsenii chini bolovsroliin shinechlel bi ajil gj yavsaar sayhnaas huuhdiinhee hicheeliig uzvee zugeer l suirel uur yu ch bhgui ingeed ene tsagaas mongold jiriin ailiin huuhd za lav l injineriin bolovsroloos multarch bgaan bna lee yahav chanargui diplom bol avah bh harin ayulgui sexiin talaar bol ih sain zaadag boljee muun gj aimshigtai yum bielelee olj bsan sh dee bid mdeegui helnii surgalt geed huuhduud avch yavaad bsan yuma avch yavsan bagsh nart mungu ugdug bsan yuma manai nadad hicheel zaajbsan bagsh maani asar ayultai yum yarij bsaniig bi ter ued ni oilgoogui bj zugeer l tanidag solongostoo l mongol ehner olj uguhgj bgaan bna gj bodoj blaa
2016-03-21
Nymjav:
Bolovcrld shinechlel hiigdej gaviagui ni ortoi shuu. geh deech bac orguigeec ,ohinntoi gedeg ug baidag l daa. Tseren gedeg hunii yarianaac harahad Mongoliin bolovcrol Hund baidald orood baigaa talaar cetgel ni ih zovinoj baigaagaa hed Heden bagsh Tseren gedeg emegteid yarican geh shig. Ene ectoi hachin l baina Ter bagsh nar Bolovcroliin yamandaa handahgui huvi Hund zovlon toochij yavdag ni yaj baigaa um bol... Mongoliin bagsh nar iim archaagui bolloo gej uu? Bagsh nar iim archaagui bolcon hoino curgalt yaj oligtoi yavagdah vee
2016-03-21
zochin:
zarim neg bagsh oyutanuud mvvnii curgaaliig cain bielvvlj baigaa xaragdaad baigaag vgvicgex argagvi bolcon shvdee
2016-03-21
Зочин:
Захиалга
2016-03-21
би чадна гэлүү:
Хүүхдийг зөнгөөр нь хаяж байгаан сурвул сур сурч чадахгүй бол хохино гэсэн гол уриатай
2016-03-21
Зочин:
яг үнэн. зөөлрүүлэх тактик ай
2016-03-21
иргэн байнаа:
Одоо хэдий энэ асуудал намжиж байгаа ч мүүний тухай мартахгүй л байх даа харин ч цаашид яах тухайгаа монголоо үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй хүн бүр бодож байгаа энийг уншсан чинь бүр инээд хүрч байна дэндүү богино бодолтой юм энийг бичсэн хүн хэ хэ бааааас өрөвдөлтэй
2016-03-21
Зочин:
Тэр мүүн монголоор нэг бна гээд туйлшраалд бгаа нөхдүүд мүүнчид бас сонгууль өгнө гэдгийг санаарай!!
2016-03-21
Зочин:
Монголчууд ямар тууштай шашин шүтдэг биш дээ. Комнист дэглэмд тариа угаалгаад бурхангүй үзэлтэн болсон биздээ. Гандан хийдээр ёс төдий явдаг болхоос тэгж их сүсэглэж барьдаыг нь мэдкүл ум бна. Лам нар нь хүргэл бар сав хэсээд л.. тэгхээр санаа зоволтгүй тэр мүүн ч бнуу христ ч бну тэгж нэвт шувт орохгүй угаасаа за
2016-03-21
Номин.:
Хэн нь хэнийгээ зайлуулах гээв.Адилхан эрхтэй Монгол улсын иргэд.Тэд нийгмийн татвараа төлөн сонгууль хүн амын тооллогдоо оролцон иргэний үүргээ гүйцэтгээд явж буй жирийн нэг иргэн хүн.Монгол оронд олон төрлийн шашин зэрэгцэн оршиж байна.Хэн ямар шашинаа шүтэх нь тэр хүний эрх.Хүн алж хүрээ талан залилан хийгээд хүний эрхийг зөрчисөн биш дээ. Өөрийгөө суртачилан нэр төр олох гэсэн нэгэн, сонгуулийн шоу хийх гэсэн нэгний золиос болох ёсгүй.
2016-03-21
Олон юм ярилгүй Мүүн зайл:
Мүүнчид Монголоос олон юм ярилгүй зүгээр л зайлцгаа
2016-03-21
Zochin:
Европейский парламент в своём специальном решении № 1-4784 от апреля 1984 г.267 по поводу секты «Церковь объединения» высказался следующим образом Европарламент …2. Призывает правительства всего сообщества заботиться о том, чтобы секте Муна не предоставлять никаких особых статусов, не допускать никаких попустительств, не давать никаких особых привилегий. 3. Призывает оповестить комиссию по молодёжи, культуре, образованию, информации и спорту о деятельности последователей Муна и опасности, которую она представляет для обществ… Известны случаи смерти при странных и невыясненных обстоятельствах адептов «Церкви объединения». «Чересчур много загадочных смертей среди последователей Муна» так озаглавила свою новость французская газета «Франс Суар». В Нью-Йорке была найдена заколотой ножом и выброшенной из окна 29-летняя студентка Кристин Кост являвшаяся последовательницей Муна48268. В 1976 году в Гарлеме был убит другой член секты. В гостинице, принадлежащей Муну, произошло сразу две смерти 
2016-03-21
Зочин:
Мүүнийхэний хийсэн нэг зүйл нь миний бодлоор бол Монгол үндэсний хувцасанд гадны хэв загвар суулгасан явдал юм? Япон Солонгос хоёр Гарамгай мүүнчин зах зээлийн үеэс эхдээд л Япон Солонгос хувцасныхаа загварыг мухар сүсэгт их автдагыг нь ашиглан бидний үндэсний дээлэнд Хүннүү загвар гээд энгэр заамыг нь өөрсдийнхөө комне кинбаб ч билүү дээлнийхээ загварыг бидний сүсэг бишрэлийг дагуулаад бат бэх сурталчилаад бүүр хэвшүүлчихсэн дээ? Хүннүү загвар чинь огт өөр юм байна лээ шүү? анхаараарай хүмүүсээ?Бидний Монгол дээлний энгэр заам зах бол манай эрс тэс уур амьсгалд тохирсон олон зуун жилийн шалгуураар нотлогдсон шилдэг загвар санагддаг юм?
2016-03-21
Зочин:
Энэ асуудал хурцдаад өөрсдөө хүний наймааны хэрэгт холбогдох гээд байгаа тул гэнэн Монголчдуудын сэтгэл зүйг өөр тийш хандуулах даалгавар авч дээ. Насанбаярыг өмөөрч, гэм зэмгүй хүүхнийг 30 он мэт хэлмэгдүүлсэн болгож ярихаа больж үз. Өнөөдөр энэ асуудлыг дараад өнгөрч болох ч хэзээ нэг өдөр хариуцлага тооцох өдөр ирэх болно
2016-03-21
Зочин:
яг үнэн. зөөлрүүлэх тактик ай
Иргэн:
Манай гэр бүлд тохиолдоогүй гээд л юун сүртэй урт юм бичээ вэ дээ, дов тойрсон бодолтой тоймч байна даа,
2016-03-21
Иргэн:
Энэ Баярхүү гэдэг нөхөр бас МҮҮН гэдэгт явж байснаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм байна. АН-ыхан хоорондоо алалцахаар нэг нэгнийгээ алдаг, эсхүл найзыг нь шоронд хийж охиныг нь АТГ-аар шалгадаг Алтанхуягийн өөрийнх нь хэлсэн үг, эсхүл Тэмүүжингийн цохисон насанд хүрээгүй охиныг ТВ-гээр яриулдаг, эсхүл МҮҮН гэж ноцтой баримт гаргаж ирж намынхаа томчуулыг сонгуулийн хөрөнгөө авсан гэх мэт зүйлийг ярьдаг шүү дээ. Энэ бол маш ноцтой аюултай нам гэдгийг харуулж байна.
2016-03-21
Зочин:
Доорх Фотонюсийн мэдээ заавал уншаарай
2016-03-21
Зочин:
httpwww.photonews.mnpost19382.html
2016-03-21
Lhamaa:
Mvvniig samarch zaaval ugui hiih heregtei Muuhai gaj ursgal mongold hereggue!!!
2016-03-21
Zochin:
Nad hereg boloogui bolhoor bi sudlaagui gsn bertegchin zangaas chin bolj tuhain ued ugzug rugee tsohiltsoj yvsan muun chin unuu ysagt tolgoi deer garaad tsohih ni holgui bolood bn nuhur min. Tseren tsenzurgui yaria nevtruuleg 2 huch niiluulj duugaraagui bol chinii uariad bg nuugdmal amia bodson uzeltnuudees chin duugarah hun neg ch garsanguie hu. Umuuruh haatsailah untsguus haraad bga ter muun chin ingej duugarsnii huchind tsaash neg yvhaa bh shig bn godil tolgoitoo.
2016-03-21
Зочин:
ingeheer chin orhino gej bodwol sanasnii garz mvvniig amia tawital bid temtseh bolno
2016-03-21
Зочин:
Yag unen zuw talaas n harj dugnej bichsen bn. Bidnii Mongolchuud ertnii yamar ch shashin shutlegiig zailuulah tuhai boddoggui niitiig hamruulan shahan zailuulah bodlogo hiigddeggui l bsn gdg. Herew tiim yum bolbol mash olon hun belmegdene. Hamaatan sadan aaw eej ur huuhed ger bul dotor heruul shuugian degdej niigemd mash hortoi zuil bolj huwirna. Tuuniig dagasan gemt hereg ch garch ireh ersdeltei . Zugeer l shuteh 1 n shuteed shutehgui 1 n oorsdiin shiidwereer bsn n hamaagui engiin yamar ch asuudalgui tuwuggui bno
2016-03-21
Мөнх -Отгон:
Нийгэмд болохгүй байгаа юмыг нь хэлээд өгөхөөр л хүнийг муу хэлэх юм. Наад сохорсон нүд, хаагдсан ухаан 2-т нь юм хэлээд байгаа юм биш үү! Хэрвээ хэлээгүй байсан бол дараагаар нь тэнгэр хол, газар хатуу гэдэг л болох байсан байх.
2016-03-21
Anhaarald heveeree shu:
Harin ch hariu haraad l suugaa shu. Bidnii ireedui alt mungun deer bish eruul uhaan, tsever niigem deer. Ta metiin mungunii setguulchid bidniig martaad daraagiin sedevruu orno gej bodoj baival tun enduurel.
2016-03-21
Зочин:
ХӨГИЙН Ч ҮЕ БАЙЖ ДЭЭ. П.ОЧИРБАТ ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАЖ ХИЙХЭЭ МЭДЭХГҮЙ ҮЗМЭРЧТЭЙ БАЙСАНДАГ ХЭХЭ
2016-03-21
Зочин:
хүн харж сууж байгаад өөрийнхөө үр хүүхдийг мүүнчдэд алдчихав
2016-03-21
ХУДАЛЧ ТОЙМЧ:
ЭНЭ ТОЙМЧ МҮҮН-НИЙ ТУХАЙ ӨНГӨРСӨН ЦАГ ДЭЭР ЯРИАД ЭХЛЭВ ҮҮ? харин ч одоо л ард түмэн мэдэж эхлэж байна.ТА БОЛ ДЭЭРЭЭС ЗАХИАЛГАТАЙ БИЧСЭН БАЙНА.ТЭГЭЭД Ч ӨӨРТ ЧИНЬ БАГА НАСНЫ ХҮҮХЭД БАЙДАГ БАЙСАН БОЛ САНАА АМАР СУУХ БСАН ГЭЖ ҮҮ?
2016-03-21
зочин:
Мань ч яахав манайхан нэр төр алдар гавьяа мөнгөнд дуртай улс энх тайваны шагнал, овсгоотой нь жаахан юм олчих гээд давхисан гэж нэвтрүүлгийн эцэст ойлгов. Харин маргааш нь эхнэр үзчихэж ,аймаар юм байна гээд л сүйд. Нэг хүүхнийг төрийн бус байгуулага байгуулаад баахан хүүхэн Солонгост худалдсан гээд ккк .Нэг зүс үзсэн хөгшин Солонгос жуучлах товчоогоор эхнэр авахаар ирсэн 2-3 хүүхэнтэй өдөрт хоол зохион байгуулж сонгуулдаг юм байх нөгөө зохион байгуулагч нь . Тэгсэн нөгөө хэд нь явахгүй намайг сонгосон гээд нөгөө буудлын үүднээс нь явахгүй уулзана гэж дайраад бүр хоорондоо хэрэлдээд сүйд болсон . Нөгөө Солонгос нь 2 хүүхэн хэдэлдээд ингээд бие бие рүүгээ дайрсан гээд салаавч үзүүлэхээр нь нээрээ тэгсэн байна гэж үнэмшиж билээ
2016-03-21
dolgor:
Тэр Цэрэн гэгч эмэгтэй уул шугамандаа Мүүн гээчийг бус харин Насанбаярыг л унагаах зорилготой байсан нь одоо тодорхой болж байна даа. Цаашаа Мүүн гээчтэй яаж тэмцэхийг нь харъя
2016-03-21
Зочин:
хүн харж сууж байгаад өөрийнхөө үр хүүхдийг мүүнчдэд алдчихав
Galzuu Tseren avgai:
Ard tumniig hagalan butargagch. Yamaan chinee asuudliig delhii suireh gej baigaa met bolgoj surjigneed l. huuhdiin ireeduin tuluu ntr surjin um yariad l galzuu avgai ard tumnii buhimdsan emjeg ueiig taaruulj hoorond ni alaltsuulahiig hicheesen shulmas avgai!!!!
2016-03-21
Зочин:
Гантоморийн захиалгат бичлэг байна
2016-03-21
Зочин:
Доор Цэрэнг угуйсгэсэн муунчин та нар баярлах тайвшрих болоогуй та нарыг амина тавьтал тэмцэл ургэлжлэнэ. Баярлаж бахирсан хэрээнууд та нарудахгуй ухнэ
2016-03-21
Зочин:
Чи бол шалгарсан муунчин байна. Сургуульд хуухэдтэй нь ч худлаа. Чиний хуухэд сургуульд явдаг чи хичээлийг нь давтуулж узсэн бол ингэж ярихгуй дээ. Хятадын шээс эрлийз биз дээ чи
2016-03-21
dolgor:
anhnaasaa tegj medegdej bsan odoo ch batlagdlaa daa
2016-03-21
Зочин:
Боловсролын сайд маш сайхан ярьдаг яриагаараа бол энэ салбар бараг тэнгэрт мандаж байгаа бараг муу сурдаг хүүхэд байхгүй болсон гэсэн шүү.Яг үнэн дээ бол шинэчлэл хийсэн юм байхгүй ээ захын багшаас асуугаарай багш нарт бичиж бусдад үзүүлэх юм л нэмэгдсэн тэрнээс биш сургалтын хөтөлбөрт, заах арга зүйд юу ч өөрчлөгдөөгүй шүү.
2016-03-21
Мөөнөө:
Ямар юмных нь шинэчлэлбайдгийн боловсролын яаманд ямар ч шинэчлэл байхгүй.МҮҮН-чүүд их гоё нэртэй Энхтайван л гэнэ сайн сайхан л гэнэ.Тэгсэн яам маань авьяас хөтөлбөр өөр чинь юу юу билээ бас л их гоё нэртэй байдаг үүний ард нөгөө МҮҮН чинь яваад байгаа юм биш шүү.
2016-03-21
irgen:
unen l bodmoor yum bichij setguulchid bas l yumiig zub harah yum aa
2016-03-21
Зочин:
Мүүн гэж өвчтэй хүмүүсийн хийрхэл. Олон улсад байдаг л нэг шашны урсгал юм уудаа.
2016-03-21
Зочин:
Тэр Цэрэн гэгч эмэгтэй уул шугамандаа Мүүн гээчийг бус харин Насанбаярыг л унагаах зорилготой байсан нь одоо тодорхой болж байна даа. Цаашаа Мүүн гээчтэй яаж тэмцэхийг нь харъя
2016-03-21
зочин:
Боловсролд ямар ч шинэчлэл хийгээгүй шүү, худлаа тэгж байж жаал мөнгө л идсэн байх даа, тэр хүүхдүүдийн сурах бичгийг харалдаа, утгын, найруулгын, ёс зүйн бөөн алдаа,
2016-03-21
Савангийн дуурь:
Цаг хугацааны хувьд сонин л давхцал юм. Женкогийн асуудал хүчтэй босох үед дандаа нэг өөр сенсаци үүсэж байдаг. Маш хүчтэй PR хйиж бүх хүний анхаарлыг гол асуудлаас саринулдаг. С1 телевиз гаргасангүй гэж баахан шоу хийгээл, асуудал бүүр өндөрөө аваггуут маш ноцтой баримт бүхий нэвтрүүлэг нь цацагдаал. Гэтэл яг тэрний дараахан бөөн хүмүүс баривчиллаа. Женко надтай хамтарч байсан залуучууд эх орондоо ирж чадахгүй байна гээл. Битгий ир гээгүй л байгаа шүүдээ. Уриагүй байхад ирчээд хөөгөөгүй байхад явлаа гэдэг шиг л ....
2016-03-21
dolgor:
anhnaasaa tegj medegdej bsan odoo ch batlagdlaa daa
unen:
setguulch amindaaa mooneee omoorood bga yumaada tsaagura anhaaral sarnuillah gj tehgui shuu ta nar moonchid nudnii bulai hunii naimaachid
2016-03-21
Өвөө:
Баярхүү гуай миний бодоход амьдаар нь залуусыг оршуулах ёслол хийдэг зусланг ажиллуулж зөвшөрөл өгдөг хянадаг улсад жаахан жавтий хүртээмээр юм биш үү. Хий шуугиад хариуцлага хүлээх хүнгүй шоо болгодогоо болих юм биш үү.
2016-03-21
Зочин:
Боовсролд шинэчлэл сайн хийлээ магтаад байх шиг. Яг үнэндээ ямарч шинэчлэл байхгүй. Харин мөнгөний нэлээд асуудал байгаа байх. Соц нийгмийн үед хийж байсан л ажлууд. Дараагийн 4 жилд явахгүй тодорхой. Дараагийн сайд гарч ирээд л ямар ч судалгаагүй нэг зүйлийг явуулах гэж зүтгүүлнэ. Өмнөх нь баяртай болно. Нэгдсэн бодлогогүй, намчирхаж талцсан, сонгуулийн PR хийсэн ажлууд Боловсролыг муухай харагдуулаад зогсохгүй, Ирээдүй болсон бяцхан иргэдээ алж байна. Багшлах боловсон хүчээ чадавхижуулахгүйгээр мянган сайн санаа явахгүй. Тэгвэл багш бэлтгэж байгаа сургуулиа эхлээд сайжруул. Дөнгөж төгсөж ирж байгаа оюутнууд арай л биш ирж байна. Аргагүй дээ сурлага сайтангууд эдийн засаг, хууль, анагаах, геологи, уул уурхайн салбар сонирхоод явчихаар 10-н жилийн хичээлдээ дургүй нөхдүүд багш болох сонголт хүссэн, эс хүссэн ч хүчээр оногдож байна. Төр ямар бодлого барьвал чадал чансаа сайтай багштай болох вэ? Асуудлыг шийдэхэд энгийн
2016-03-21
зочин:
Маш сайн бас зоригтой дуугарсан байна. Манайд улаан хамгаалагчдын бүхэл үе бий болсон байна.
2016-03-21
зочин:
Хүн бүхэн уншаасай билээ.яг загатнасан газар майжлаа.
2016-03-21
Galzuu Tseren avgai:
Ard tumniig hagalan butargagch. Yamaan chinee asuudliig delhii suireh gej baigaa met bolgoj surjigneed l. huuhdiin ireeduin tuluu ntr surjin um yariad l galzuu avgai ard tumnii buhimdsan emjeg ueiig taaruulj hoorond ni alaltsuulahiig hicheesen shulmas avgai!!!!
Зочин:
Пүрэвжавын Баярхүү МҮҮН-ын сэхээтэн болсон явдал уу хэхэ
2016-03-21
Nymjav:
Bolovcrld shinechlel hiigdej gaviagui ni ortoi shuu. geh deech bac orguigeec ,ohinntoi gedeg ug baidag l daa. Tseren gedeg hunii yarianaac harahad Mongoliin bolovcrol Hund baidald orood baigaa talaar cetgel ni ih zovinoj baigaagaa hed Heden bagsh Tseren gedeg emegteid yarican geh shig. Ene ectoi hachin l baina Ter bagsh nar Bolovcroliin yamandaa handahgui huvi Hund zovlon toochij yavdag ni yaj baigaa um bol... Mongoliin bagsh nar iim archaagui bolloo gej uu? Bagsh nar iim archaagui bolcon hoino curgalt yaj oligtoi yavagdah vee