Цэргийн нөхрөө хөө...
2016-03-18

 

Дэлгэр нутгаа хөө

Цэлгэр Монголоо хөө...  гэж энэ дуу эхэлдэг.

Хүүхэд зангаараа шинэхэн цэргийн эхний өдрөөс халагдах өдөр хүртлээ хамт нөхөрлөсөн эр цэргийн он жилүүдийн анд нөхөрлөлийн дуу юм. Мэдэхгүй хүн ховор. Ялангуяа дахилтыг нь жоохон хүү ч дуулдаг нэг үе байж.   

 

Жагсаалаараа шанаа авч, салаагаараа шалаа зүлгэж, идэр есийн жаварт хацраа хөлдөөн маршалж байснаа инээд болгон дурсах. Эрчүүд сайхаан. Тангаргийн дор нэгдэж, тугийн дор жагсч цэрэг явсан эр хүн “Армид зовж явлаа” гэж ярьдаггүй. Анд нөхөд олонтой болоод ирсэн дээ гэж бахархан дурсдаг.

 

XX зууны соц дэглэмийн цэргүүдэд нөхөрлөлийн дүр зураг нь илүү тод байдаг. Зургийн цомгийнх нь бараг талыг цэргийн он жилүүдийн патиар эзэлнэ. Оны дарамт, хал цэргүүдийн дэглэлт, хатуу чанга дүрэм журмын дор мөр зэрэгцэн явахад анд нөхөрлөл тангаргаар төдийгүй хамтдаа туулсан зовлонгоор батждаг юм билээ гэж сэтгэлээсээ тэд дурсдаг.

 

Тээр жилийн цэргүүд оныхондоо амь байсан. 60, 70 оны цэргүүд он оноороо ялгарч энгийн амьдралдаа ч эрхэм нөхөрлөлтэй, эргэх холбоотой явдаг андын урт бичээстэй  байжээ. Баяр хөөр тохиоход “Онжав”-уудаа орхилгүй дуудна. Оны юм гэж хайрлах цэргийн найзаа хэзээ ч ирсэн хүндлэнэ. Зүдэрч ядрахад нь тусалж дэмжин, задарч эвдрэхэд нь зандарч, сөхөрч унахад нь түшээд авах насан туршийн нөхөрлөлийг цэргийн гурван жил залууст үлдээдэг байж.   

 

Аавууд хүүгээ “Цэцэн буудаж сураад ирээрэй” гэж эр цэрэгт үддэггүй. Олон аавын хүүтэй эвтэй яваарай гэж захидаг. Хүн чанар, анд нөхөрлөлд суралцаад ирээрэй гэсэн цаад утгатай захиас байж.

 

Өнөөдөр цэрэг эрс зэвсэгт хүчний сүр жавхааг тод харуулах баярын өдөр.

 

Хажуу дахь нөхөр чинь суманд унахад чирээд мөлхөхөд хатан зоригоос илүү хүн чанар чухал болно. Анд нөхөрлөлийг андгай тангаргаар бус он цагаар бэхжүүлдэг. Үүнийг эр цэргийн баяраар хүү нартаа  чухалчлан захимаар.

 

Манай цэргийн жавхаа сүр Монгол эрсийн хийморь байсаар ирснийг энэ өдөр мөн онцлон хэлмээр.

 

Эр зориг, анд нөхөрлөлөөр Эх орноо хамгаалах тангаргийг дааж явдгаараа бахархах эрчүүдийн баярын өдөр хойморложээ. Цэргийн нөхөр Цэрэн, Батаа, Болдоо, Баяраа... гээд үе үеийн цэргийн андуудад эр цэргийн баярын мэнд дэвшүүлье.  

 

Тугийн дор зэрэгц... нооом-хон ...

Цэлгэр Монголоо хамгаалахаар цэх шулуун алхаад марш... 

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Армид хун эр хун боддог Одоо байдал оор болсон Одоо армийг хэдэн генералууд эрхтэн дархтны амралт монгоний уурхай болгосон Дэлхийд байдал шал оор болсон Байлдаан гэдэг ойлголт бараг 180 градус оор болсон Иймд армийг татан буулгах харин хилийн цэрэг онцгойгоо сайжруулах хэрэгтэй
2016-03-19
Zochin:
Mash saixan xelsen baina
2016-03-19
ANU aas:
Bayarlallaa armid baisan sangadaj baina shuu yag tiim baisan
2016-03-19
zzz:
huuchin oniihon bolon darga nar daramtaldag bydyyleg , hozrogdson zangaa bolioch ichih heregtei, tegvel zereg yavahaas zaluus zugtahgui shdee, aluulsan, tahir dutuu bolson zergyyd olon chimeegui l baidag bolohoos, yanz byriin shaltag heleed
2016-03-19
Зочин:
1983 - 1986 онд гурван жилийн албыг хаасан. Дээрээ хоёр оны дарамттай байсан ч зовлонг сөрж чаддаг болгож хүмүүжүүлсээн арми намайг. Онжавууддаа баярын мэнд хүргэе.
2016-03-18
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-03-18
ok:
ok
2016-03-18
shur:
vnen shv goe bn
2016-03-18
Хилчин байсан нэгэн:
цэргийн албанд явсан болгон ядарч явсан гэж ярьж байсан түүх байдагүй ,эр цэргийн алба энгэрт нь ромбо ,өвөрт нь диплом өгдөгүй ч тэсвэр хатуужил ,амьдрах чадварийн дуусашгүй их сургууль алба хаасан болгон төлөвшиж ирдэг Монгол улсын дархан хилийг хамгаалахаар алхаад марш командаар эх орныхоо өглөөны нарыг угтан харж өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм байна лээ
2016-03-18
ok:
ok
Зочин:
MONGOLIIN ZERGIIN BAYARIIN MENDIIG ALBA HAASAN BUH ZEREG ERST HURGEJ BAINA MON ZENHER UST ZEREND BAYAR HURGII EH ONIIHOO TOLOO ZEREG ER SHIG TEMZEJ BAIGAAD CHIN
2016-03-18
Зочин:
цэргийн алба сайхан цэрэг эрийн нэг өдөр сэрээд коммандаар эхэлж тайчаад командаар орондоо ордог тэр хоёрын хооронд шанаа шал хичээл сургалт гүйж харайх дэглэлт нөхөрлөл гээд олон зүйл болдог доо гэхдээ халагдаад явах өдрийн өмнөх оройн тоо хамгийн дурсамжтай жагсаалын талбайгаа дахин дахин тойрмоор л байдаг юм даа хичнээн муу хэлүүлсэн ч энэ эх орныг чинь дуудсан цагт нь хүрч ирж хамгаалах эрчүүд байдаг юм шүү бүсгүйчүүдээ МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ ээж аав хайртай бүсгүйдээ ч хэлж үзээгүй үг шүү
2016-03-18
Zochin:
Mash saixan xelsen baina