Алсыг зорих “ажиллах хүчин”
2016-03-10

Эдийн засаг хямарлаа, цалин амьжиргаанд хүрэлцэхгүй байна гэх үг өрхийн, олон нийтийн дунд амны уншлага болсоор удлаа. Тэглээ гээд иргэд дээшээ хараад залбирч байхад тэнгэрээс мөнгөөр бороо орно гэдэгт сүсэглэхээ больсон үе. Гэсэн хэдий ч ажил хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ юмыг яаж мэдэх вэ, мянга сонсохоор нэг үз гэгчээр Сарандаваа нарын лекцэнд сууж, түрүүвчээ хурайлуулан, гандангаар орж, хүрд эргүүлж, лам багшаараа энэ жилийн заслаа хийлгэн, хувь заяагаа даатгуулан, улсын эдийн засаг гэж эд хөрөнгөө арвижуулах итгэлээ гээгээгүй л явна. Фээсбүүк, твитерээр баяжина, мөнгөжинэ гэсэн могойн чуулган, их мөнгө, алт эрдэнэс бүхий зургийг харсан хэн ч share, like  дарахаа мартахгүй.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Харин уул уурхайн стратегийн том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, гадаадын хөрөнгө оруулалт 2011 оных шиг их хэмжээгээр урсан орж ирнэ гэсэн хүлээлт олон нийтийн дунд алдарсан байна лээ. Эдийн засаг сайжрахын хэрээр гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа “Эх орондоо сайхан амьдаръя” гэж уриалсан. Үнэхээр ч амьдралаа сайжруулахаар харийн нутагт ээж аав, ах дүүс, хань ижил, үр хүүхдээ санан бэтгэрч байсан иргэд энэ уриа дуудлагаар “Манай улс хөгжиж эдийн засаг сайжран, нутагтаа сайхан амьдрах нөхцөл бүрджээ” гээд эргэж ирсэн нь цөөнгүй.

 

Харамсалтай нь эргээд нүүрлэсэн эдийн засгийн хямралын энэ үед иргэд өнөөдөр “нутагтаа идээших”-гүй байна. Америк, Англи, Франц, Швед, Япон, Солонгос гээд гадаадын аль ч улсад манай монголчууд ажиллаж, амьдарч байгаа. Ялангуяа Солонгост хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нэлээд нь иргэн ирсэн. Харин тэд эргээд гадаадад гарч ажиллахаар сэтгэл шулууджээ. Үүнийг Солонгос улсад ажиллах виз авахаар, ажиллах хүчний болзол хангах ээлжит шалгалтад нь бүртгүүлэхээр үүр шөнөөс эхлэн дугаарлан зогсч буй иргэдээс харж болно.

 

Солонгост гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу тус улсад ажиллах хүсэлтэй иргэд нь солонгос хэлний түвшин  тогтоох шалгалтад заавал тэнцсэн байх шаардлага тавьдаг. Энэ шалгалтад нь тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээгээ өгөөд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 4-11-нийг хүртэл ажлын таван өдөр явагдаж байна. Шалгалтын бүртгэл аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр явагдаж байгаа.

 

Харин Солонгост ажиллах туйлын хүсэлтэй иргэд шалгалтад орохоор зөвхөн бүртгүүлэх гэж дугаарлан зогсч байна. Харъяа аймаг дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр өглөөний 05 цагт дугаарлан зогсохоор ирсэн нэгэн 180 хүний ард зогсжээ. Бүртгэлийн хураамж 24 ам.доллар буюу 50 мянган төгрөг. Зөвхөн бүртгүүлэх гэж ингэж дугаарлаж байгаагаас бус цөөн хэд нь тэнцэнэ. БНСУ-д энэ жил ажиллах хүчний тоо нь хэмжээ хязгаартай гэж хэнэггүйхэн бодож болох.

 

Зөвхөн Солонгосоор гадаадад ажиллах орон хязгаарлагдахгүй. Нутагтаа байгаагаасаа ахиу цалин авч, амьжиргаагаа дээшлүүлэх боломж тохиолдолд аль ч улсад очоод ажиллахад  ид үеийнхэн бие, сэтгэлээрээ бэлтгэгдсэн байна.

 

Тэгээд ч өнөөдөр харилцаа холбоо байхгүй, нисэх онгоцны буудал дээр үдэж гаргаж өгөөд зорьсон газраа очсон эсэх, ажиллах амьдрах газар нь ямар байгааг мэдэх боломжгүй 90 он биш. Аль ч улсыг зорьсон онгоцноос буухаасаа эхлээд л холбогдож, сайн яваагаа дуулгадаг. Тухайн улсын цаг агаар, амьдрах орчин, ажиллаж байгаа нөхцөлийг нь ч өдөр тутамдаа холбогдон таньж мэддэг сайхан цаг үе.

 

Харин ид сайхан ажиллах хүчин  нь дахин гадаад руу дүрвээд байвал улсаа хэн хөгжүүлэх вэ гэсэн асуудал ээрэгддэг. Эдийн засаг сайжирлаа гээд эргүүлээд авчирсан иргэд дахин гадаадыг зорих гэж байна. Амьдралаа дээшлүүлэхээр алсыг зорих гэж байгаа тэдний буруу биш. Эх орондоо сайхан амьдрах нөхцөлөөр хангаагүй төр засгийн бодлогын алдаа гэхээр өөр юу гэх билээ.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хохинэ ээ үхэр монголчууд социалзмаа нурааж, АН сонгосны гор нь гарч байгаа юм.
2016-03-13
zochin:
eh oron gedeg ugeer tsadah bish yavahaas yahavdee turj uhsenees deer
2016-03-12
Зочин:
МАЛ МАХ ЭКСПОРТ ДУУСЧАА ЮҮ...
2016-03-11
Zochin:
Ex oron min xoosorch bidnii oron zaig xyataduud irj ezelseer baina. Tusgaar togtnol maani zugeer tsasaan deer uldeex geed baina daa odoo yanaa xumuusee!!!!
2016-03-11
Монгол:
Буруу бишээ тер засгаас илуу эх орондоо валют авчирч гавьяа байгуулж байна тэд.
2016-03-11
zochin:
Zoohon heden irgedee tamlahgui saihan amdruulj chadahgui hymyysiig bygdiig ni ajlaas ni hal, yndseer ni, zoo shine zaluuchuud , etr tusmaa tor baigaa negch hyntei hamaatan bish mongolchuud l ulsiig avarna odoo.
2016-03-10
Зочин:
АН өнгөрсөн 4 жил маш муу ажилласан байна.
2016-03-10
Зочин:
МАЛ МАХАА ГАРГААД ДУУСЦЫМ УУ
2016-03-10
hhjjh:
end xiisen bvteesen yumgvi dvvren zaluuchuud bn. nadaas avahuulaad . gadaadad darch heden nogoon naasha ilgeej baisan n deer bailgvi yahav
2016-03-10
Зочин:
mngold ovoliin ulirald xaana ajil baigaa yum be, barilga, zamiin ajil , uul uurxai chini uliraliin chanartai, tegeed l chadaj baival gadagshaa garaad ajilxad uyn boloxgui gej,, xudalaa baaxan ingej ajilax bolovson xuchin garaad ban gej shoy xiix xend xeregtei yum be
2016-03-10
Зочин:
mungu ni mongold l shingej bna sh dee manai dvv nar ch yavsan yavax ni amarxan boljee
2016-03-10
Зочин:
yyahvee yahav end ajil oldhgui bgaam chine gadaadad ajillaj mongo hiij bgaad ireg sain yvaad iregeee gadad yvj ajil oldoj l bval bidend sain muu ym bhgu
2016-03-10
Эх орондоо сайхан амьдрах нөхцөлөөр хангаагүй төр:
Эх орондоо сайхан амьдрах нөхцөлөөр хангаагүй төр засгийн бодлогын алдаа Эх орондоо сайхан амьдрах нөхцөлөөр хангаагүй төр засгийн бодлогын алдаа Эх орондоо сайхан амьдрах нөхцөлөөр хангаагүй төр засгийн бодлогын алдаа Эх орондоо сайхан амьдрах нөхцөлөөр хангаагүй төр засгийн бодлогын алдаа Эх орондоо сайхан амьдрах нөхцөлөөр хангаагүй төр засгийн бодлогын алдаа
2016-03-10