АТГ-т нэхэмжилсэн мөнгө
2016-03-04

 

Эрээн мяраан өнгө элдэв явуулгаар сүлэлдэх манай улс төр биднийг уйдаахгүй хэвээр. Энэ 7 хоногт засгаас санал авсан гэх Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл улс төрийн шуугианы шинэ фоныг тавьж өглөө. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж болохгүй тухай заалт гээгдсэн тул энэ хууль ээлжит бусаар батлагдаад, нийслэлийн мандат нэмэгдэж, энэ нь АН-д аятайхан боломж болж үлдэнэ гэсэн таамгийг ажиглагчид хэлж эхэллээ.

 

Хоёр “Энх”-ийн гар барилт ба инээмсэглэлүүд хэвлэл сайтын гол нүүрийг нэг өдөр чимлээ. МАН нэгдэж болохгүй юм байхгүй гэж далласан хэвээр. МАХН эвсч болох юм гэж даруухан хариулсаар. Н.Энхбаяр даргын хувьд энэ нэгдлээрээ АН-ыг айлгаж байгаад Шадар сайдын шалаагаа л үргэлжлүүлээд байгаа юм. Нэгдэх эвсэх алин боловч ирэх сонгуульд нэг хүчин болно гэж мэдэгдсэн хэвээр байгаа нь АН-д хандсан “тэгээд яах вэ” гэсэн айлгах төлөвлөгөөний нэг хэсэг. Яг тулаад хоёр нам нэгдэж цул болтлоо бас удах биз. Учир нь масс нэгдлийг дэмжиж болох ч улс төрийн хүрээнд энэ нэгдлийг гацаах сонирхлын бүлэг бодитой бас хүчтэй ч байгаа. Н.Энхбаяр тусгаар тогнолын ордонд хөл тавьсан өдрөөс дотор нь муухайрч нүдээ аниад тэсч байгаа намын нөлөө бүхий хүмүүс цөөнгүй бий гэдэг. Одоохондоо бүгд салхины чигийг ажиглаж байна.

 

Өнгөрөгч өдрүүдийн сошиалд орж ирсэн нэгэн жиргээ мэдэгдэл олны инээд гайхал хоёрыг өдөөгөөд авлаа.   

 

С.Дашдондог гэдэг хүн нүүр номоороо дамжуулж МАХН-ын даргад өгсөн мөнгөө нэхэв. Тэрбээр “Н.Энхбаяр даргын үгэнд итгэж МАХН-д өгсөн хагас тэрбум гаруй төгрөгөө авахаар нэхэмжлэл бичиж АТГ-т өгсөн” гэжээ. Н.Энхбаяр дарга нь өөрөө энэ асуудлыг АТГ-т өг гэж 2015 оны есдүгээр сарын 23-нд өөрт нь зөвлөсөн юм байх. Тэгээд тэр ёсоор болгосон гэнэ. Тэр өргөдлийг нь тосоод авсан нь үнэн бол АТГ гэдэг ямар байгууллага болж харагдах уу.

 

Энд эргэлдүүлэх асуулт цөөнгүй байгаа. Хамгийн түрүүнд АТГ өр авлага барагдуулах алба уу. Хоёрдугаарт, энэ хүн насан туршдаа үнэнчээр зүтгэж босгосон нэр хүнд капиталаа яагаад эргэлзэх юмгүй Н.Энхбаяр дарга дээр бариад очих болов. Одоо яагаад буцаагаад авья гэж бачимдах болов.  

 

Н.Энхбаяр даргад завшуулчих вий гэж айснаас мөнгөө буцаах болсон гэсэн санаа цухалзаад байгаа нь энэ мөнгөө эхнээсээ нэг болзолтой хандивлагдсан юм уу, зээлдсэн юм байна гэсэн таамгийг олон нийтэд төрүүлээд байгаа юм.

 

Энэ бүхэн өнөөх л хоёр намын нэгдлийн дуу ойртох тусам Н.Энхбаярт АТГ-ын хаалга ойртоод байгаа дүр зураг болж байна. Энэ нэгдлийн алхаа том болох тусам АН сонгуулийн хуулиа яаралтай засварлаж хотын мандатаа халаасандаа хийхээр хөдөлж байна. Энэ бүхнээс харахад сонгуулийн суурь бэлтгэл намуудын хувьд дөнгөж бие халаалт төдий л эхэлж байна.

 

Ирэх сонгуульд МАН, АН-ын хувьд шинэ нөхцөл байдал их. ХҮН гэж хэсэг нөхдийг онцгой анхааралдаа байлгах хэрэгтэй болсон. 

 

Холливуудын “Valkyrie” кинон дээр “Гитлер үхсэн, үхээгүй” гэсэн хоёр мэдээ зэрэг яваад байдаг шиг С.Ганбаатар ХҮН-ын даргаас хусуулсан, үгүй гэсэн хоёр мэдээ сайтуудад зэрэгцэж, улс төр сонирхогч уншигчдын нервээр өдөржин наадсан. Б.Найдлаа гэж дарга нь юунд найдсан юм бүү мэд. Үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн хорооны хурлаар өөрийгөө санал нэгтэй даргад сонгуулчихсан мэдэгдэл хийж зурагтаар гарав. Хол явах байсан залуу байсан юм. Бусдын гар хөл болж улс төрд карьераа дуусгалаа гэж зарим нэг нь Б.Найдлаа даргад найдахгүй болсноо илэрхийлсэн жиргээч харагдлаа.

 

Маргааш нь С.Ганбаатар дарга нь амьд гэдгээ мэдэгдэж, жинхэнэ төв хорооны хурлаар урвагчдыг дарж авч буй хурлын мэдээ хөвөрлөө. Тамга өвөртлөөд хурал зарлаад яваад байгаа “ЗА” тангаргаасаа няцсан зэм сонссонТ.Доржханд нар нь нэг юм сэтгэж суугаа л байх. Дээрээс заавартай гэх ХҮН-ыг хөгийн харагдуулах ажиллагаа ч мөн дөнгөж оршил хэсэгтээ л байгаа бололтой.

 

Хавар тараа таниулж, хавсарга шуургаа тавиад эхэлжээ. Улстөрчид минь ухаан тавин тойргийн зүг санаашраастай хэвээр. Засгийн газар цалин халамжаа таслаагүй тэссэн байдалтай. Ам.доллар аль хэдийн 2020-ыг давсан байгаа ч манай төр Мартын 8-ны настер оруулахаар 208 мянган одонтой ээж нарт 25.6 тэрбум төгрөг олгохоор сангийн богцоо шигшиж сууна.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
battulga:
Shorond orj jawsan hun bucaad uls tor bolon toriin alband orolcoj bolhgui gedeg chin haichsan we?, Mongolchuudiig doromjlohoo boleechee!!
2016-03-06
зочин:
АН-ын гавьяагаар энэ улс дампуурлаа, 12 онд энэ намыг сонгосондоо харамсаад барахгүй нээ
2016-03-05
үнэн үг:
дашдондогоос тбд улаан 2 авсан юмшүү энхбаяр дарга энэ үед хойт эцгийнд хоригдож байсан шүү.энхбаяр даргыгаа гэр бүл ах дүүсээрээ дэмжинээ та ард түмэнийхээ итгэл хүндэтгэлийг дааж яваарай.
2016-03-05
үнэн үг:
дашдондогоос тбд улаан 2 авсан юмшүү энхбаяр дарга энэ үед хойт эцгийнд хоригдож байсан шүү.энхбаяр даргыгаа гэр бүл ах дүүсээрээ дэмжинээ та ард түмэнийхээ итгэл хүндэтгэлийг дааж яваарай.
2016-03-05
Зочин:
Хун чанаргуй Дашдондог хаха хэхэ
2016-03-04
Эхнэр:
Хэн ог гэсийн гуйж бж огоод Дашдондог ЭНЭ МОНГОО хаанаас хулгайлсан билээ тэрийгээ эхлэд илчилчих
2016-03-04
Зочин:
Хэн чамайг монго ог гэсэн. Оороо дулдуйдаж албан тушаал горьдож огчихоод гонгиноод байдаг хогийн эр вэ.
2016-03-04
$ yamar hamaa ve?:
mangar pizda baidgiin ene dashdondog gej
2016-03-04
zochin:
Dollar 2050 yun hori.dampuurlaa ene turiin buyand
2016-03-04