“Микро” баяртай
2016-02-28

 

Аймаар шүү. Одоо төсөөлөхөд. Ард “тав”-лана. Нугасанд бөгтийж суучихаад туулай шиг тугдайгаад л. Замын цагдаагаа харагдвал жолоочийн араар хэвтэх үүрэгтэй. Толгой дээр хонхны хэл шиг нэг халтар нөхөр шүлс үсчүүлэн Сансар тунел, Хайлааст, Шар хад, Толгойт Зүүн салаа, Баянхошуу Баруун салаа гэж орилоод л явахгүй чиглэл очихгүй газар байхгүй. Хүнээ харж байгаад явах чиглэлээ гэнэт өөрчлөөд “та буучих аа  л” гэнэ.

 

Бүхэл мөнгө өгчихвөл араас нь байнга харуулдахгүй бол мартуулаад буулгачих гээд. 10 мянга авчихсан зарлагч кондуктор нь харц төөрүүлээд эхэлнэ. Өвөлдөө зоорь. Зундаа саун. Дургүй бол буугаад алхчихаач гэх авиргүй залуус жолоог нь атгасан энэ Микро гэдэг унаа нийтийн тээвэрт элбэг 15 жил  атамандлаа.

 

Эднийг бас иргэдийн амьжиргаа ажлын байр юм гэж “хөөрхийлөөд” эмх цэгцэнд оруулж нийтийн тээврийн хэрэгсэлд хүлээн зөвшөөрч хүндэт тэмдэг болох шар кантаа хадуулсан ч төдий л дээрдэж дэвшил авчраагүй юм.

 

Машиных нь он улам хуучирч, эдэлгээ баталгаа нь муудаад байхад жолооч нар нь харин давхидаг хурдаа нэмээд л хулгайн тээвэр хийсээр хүний амь насыг ч бөөнөөр нь аваад явах нь цөөнгүй.

 

Нисдэг авс, Хар хархнууд зэрэг таагүй нэр зүүх болсон микронууд нийтийн тээвэрт анх нинжа нар шиг л гэнэт бөөгнөрөн гарч ирсэн. Төд удалгүй хүн тээвэрт явдаг орлого мөнгө цул олдог хэрнээ Да хүрээ зах дээр хамгийн хямдхан машины тоонд ороод ирсэн.

Дунд үедээ мууран гэрэлтэй гэдэг ч билүү он оноороо өөр орж ирж байсан бол одоо ялгаагүй бүгд өвгөрсөн. Солонгосчууд ийм давжаа микро үйлдвэрлэхээ больсон. Хааяа ЖДҮ-т ачаа зөөсөөр ганц нэг гамтай эдэлсэн нь үлдсэн. Ер нь он дууссаныг нь бүгдийг нь төмрийн хог болгоод лаазлах гэж байсныг Монголчууд бид авчихья гэж зөөгөөд мөнгө болгоод өгсөн.

 

Ачааллаа дийлэхгүй нийтийн тээвэрт тэд дороо байраа эзэлсэн ба авилга ид нэвтэрч байсан 2000 оны эхээр микроны шугам гэдэг тусгай зөвшөөрлийн бизнес нийтийн тээвэрт дээд түвшинд цэцэглэж стандарт бус хүн тээвэр хүлээн зөвшөөрөгдөх эхлэл тавигдсан.

Микроныхонд тэмдэг ялгарал олгож үүнд хамрагдаагүй үлдсэн нь замын цагдаа нартайгаа үй зайгүй найзалж үг хэлээ олоод явах сонголтыг үлдсээсэн. Байнга бэлэн мөнгө барьж явдаг онцлогоо зөв ашигласан овсгоотой жолооч нар замын цагдаатайгаа найрсаг ёслон зөрдөг болсон нь нэг мэдэхэд ердийн зүйл болов.

 

Энэ дүр зураг бол 90-ээд оноос амилсан их бага авилгын хор доошоо микро түвшинд халдварласан нэг л хар зураглал. Үүний цаана үл анзаарагдах ч нийтийн тээвэрт “микро” байх нь ашигтай байх бүхэл бүлэг сүлжээ үүссэн.

Үзлэгт оруулж гэрчилгээ олгодог байцаагч нар, өдөр болгон хурд хэтрүүлэх дүрэм зөрчихийг харах замын цагдаа нар бүгд нэг нэгэндээ нээнтэгтэй болж явсаар микро бүлгийнхний атганд орсон гэхэд болно. Байнгын жижиг торгууль авилга, нууц татвараар үргэлж зугатааж орлого хөөх жолооч нар бөөн стресстэй. Байнга уур хараалтай. Зугатаастай, бултаастай. Ард нь амьд явах эрхтэй хүн хөөрхий хэдэн шуудай цувдай шиг зайлагдаж шидэгдэж чихэгдэж явна.

 

 Одоо аргагүй цагийн үнэнд гүйцэгдэж шалгуураа давахаа болилоо.  

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобусууд үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш 12 жилийн турш үйлчилгээнд явах стандарттай юм байна гэдгийг бид мэдлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гудамж замаар 350 орчим албан зөвшөөрөлтэй микро автобус хүн тээвэрлэж яваагаас 37 нь л ашиглалтад тэнцэхээр байна. Нийтийн тээвэрт данстай 350 микроноос 37 нь 12 жил болчихоогүй буюу 2004-2006 онд үйлдвэрлэгдсэн байна гэнэ.

Үлдсэн 316 микро бол баяртай. Бүгд ашиглалтын хугацаа нь дууссан гэж байна. Үүний цаана бүртгэл үзлэгт ороогүй хулгайн тээвэр хийдэг дансгүй “микро” улсын хэмжээнд гэвэл багагүй л тоо яригдах байх.

 

Нийслэлийн Тээврийн газраас хугацаа нь дууссан микро автобусуудыг гуравдугаар сарын 1-нээс буюу ирэх мягмар гарагаас эхлэн үйлчилгээнд явуулахгүй байх шийдвэр гарсан байна.

 

Энэ зөв сайхан шийдвэртэйгээ уялдуулаад микроны зайг ямар тээвэр унаагаар нөхөх шийдлээ мэргэн бодож гаргасан гэж найдья. Шөнийн 23 цаг болж хот нойрсоход ганц ч автобус ирэхгүй мөхөөлдөс болох шахах нь байдаг. Энэ үед галзуу Микро тулж ирээд зогсоход суухгүй гээд хаачихав дээ. Гадаа хасах 30 хэм зааж байхад сонголт байхгүй. Ядаж л төв зам шулуун чиглэлд цахилгаанаар явдаг тролейбус нь шөнө хагаслаад яваад байгаасай.

 

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
Xxx:
Odoo nuguu taxinuud ni mikronii ajliig oroi hiih ehleh ni dee
2016-03-01
unshigch:
ug ni zov bichsen bn. alivaa zuil 2 taltai gegcheer hotiin zahad amidardag humuus ajil ni hotiin tov ba nugoo zahad bga humuus taxidaad harih hetsuu tiim ued micro l amind ni orno. oroin tsagaar 2000-rmicrond suuhuu 20000 r taxidahuu geed asuudal uusne. niitiin teever oroin tsagaar yavah baga ovriin autobus tsag tsagaar ch yumuu tsag guchin minutaar yavdag bolgoh heregtei. dulaan tsagt alhah l bh seruun odruuded yah ve gedgiig bodson bga daa
2016-02-29
zahaas yaj gertee harinaa?:
zahaas yaj gertee harinaa?
2016-02-29
Зочин:
Ard irgedee hulgai hj amidar gj bgaa yumuudaa olon ailiin hool bhgui boloh ni dee
2016-02-29
zochin:
goy goy.bolj xaraal idsen mikro bay.
2016-02-29
Зочин:
Одоо автобусны зогсоол, нэгдүгээр эгнээнүүдийг хаагаад зогсчихдог халтуурчидыг зогсоох хэрэгтэй. Замын түгжрэлийг ч эд нар үүсгэдэг.
2016-02-29
Тэнэгүүд:
Нэг л их хотын соёл ярьцгаасан хүмүүс. Яг үнэндээ микро автобус байхгүй болчихвол хэцүү дээ. ядаж л ажил дээрээ 10 цаг болтол суугаад гарахад харин унаа олдохгүй болно. Тэгээд хэдхэн чиглэлд тоотой явдаг хэдэн автобус нь хаанаа ч хүрэхгүй. Үнэндээ Улаанбаатарын нийтийн тээврийн багагүй хэсгийг микро автобуснууд үүрч байгаа. Харин хяналт шалгалтаа л чангатгах хэрэгтэй. Бас л хэдэн хүний амь амьдрал шүү дээ. Ер нь тэгээд соёл ярихдаа хүрвэл эхлээд хүнээ хөгжүүлчээд хотын соёл энээ тэрээ гэж ярьмаар юм.
2016-02-29
z:
ashgvi dee ingej nag ym saldag baijee bvr tas hariglood dahij hezeech ywuulahgvi bailgah heregtei shvv dendvv zawaan bohir bvvr heleh muu vg ch oldohgvi bna
2016-02-29
Зочин:
Ashgui ashgui yamar saihan medee vee?
2016-02-29
Зочин:
Hamgiin zuv shiidver
2016-02-28
Зочин:
Буудал дээр автобусны зогсоол хааж зогсоод л орилоод байна хэцүү шүү ашгүй далд орлоо ахиж амь орохгүй байгаа
2016-02-28
hhhhhhhhhh:
ashgui ashgui orilood oid toorson ulsuud shig
2016-02-28
ххх:
Микроавтобус хотын соёлыг гутааж байгаа зүйлийн нэг мөөн. Техник, жолооч хоёр нь хоюулаа шаардлага хангадаггүй. Заримдаа ямар нийгэмд амьдраад байгаагаа ч ойлгохгүй болдог. Дэндүү зэрлэг, мөнч олон хүний амь насыг авч одсон доо. Одоо нийтийн тээврийн жолооч нар гэж бас л дүрэм журам мэдэхгүй зэрлэгүүд байна. Яандаа яана. Ядахдаа замын цагдаа нар нь хуулийн дагуу ажилласаа билээ.
2016-02-28
Zochin:
Ura.ura.ura.ene shiidberiig heregjuulsen hund talarhaj bna
2016-02-28
zochin:
zuv zuv dahij l bitgii iim balai ym hiigerei dee bas neg eer jijig autobus ene ter ged balairav daa munge urehiin don bish shuu tom autobus.a hotiin zahaar sain yavuuldag boloh heregtei hotiin tuv chin metrotoi boloh htei sh dee zaaval gazar dooguur gehgui il deeguur zamtai yamar ch saadgui togtson tsagtaa todorhoi hugatsaand yavaad buudag boloh htei sh deee delhii dahind niitiin teever hegjed tsag hugatsaag ingej teevert zarj beglered hamag tsag engerchihlee gedeg bol baihgui sh dee arai hotsrogdson gehed arai denduu bgaa shuu deee MONGOL ene.g munge ideh bish ajil hereg bolgohod tiim hetsuu bish darga uhaantai ajil haruitsaj bgaa nehduud eee chin setgel.s ajillaach ee !!!!!!!!!!,
2016-02-28
Зочин:
DAKHIJI BUU UZEGD
2016-02-28
Зочин:
DAKHIJI BUU UZEGD
2016-02-28
Зочин:
DAKHIJI BUU UZEGD
2016-02-28