Д.Жаргалсайханаар дутахгүй MNB
2016-02-25

Ямар нэвтрүүлгийг сүлжээндээ байлгах байлгахгүй нь тухайн телевизийн программын бодлогын асуудал. Ямаршуухан эфирийн төрхтэй хүнээр нэвтрүүлгээ хөтлүүлэх нь найруулагчийн шийдэл байж болно. Харин сэтгүүлч хэнтэй ямар сэдвээр ярилцах нь тусдаа асуудал буюу олон нийт юу сонсохыг, хэнтэй ярилцахыг хүсч байгаатай нягт уялдана. Энэхүү үзэгч, уншигчдын хүсэл ба үнэн бодит байдалд тулгуурласан тодорхой эх сурвалжаас мэдээлэл авч түгээснээр тухайн телевиз хэвлэл олон нийтэд үйлчилж байгаа хэрэг.

 

Үзэл бодлоо чөлөөтэй хэлж чадахгүй болоод ирэхээр хувь хүний хувьд эрх чөлөөгөө боогдуулсан болно. Сэтгүүлчийн хувьд ямар сэдвийг хөндөж болох, эс болох асуудал тавигдаад ирвэл цензурт өртөнө. Улмаар мэргэжлийн чиг үүргээ биелүүлэх боломжоо алдаж ёс зүйгээ гээж эхэлнэ. Мэдээллийн хэрэгслийн хувьд “Эзний телевиз” буюу олон нийтийн биш хараат хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн ангилалд шилжинэ. Энэ бол энгийн хүн бүрийн мэдэх зүйл.

 

Телевиз үзэгчдийн хувьд мэдээллийн суваг сольж, хайлт хийхэд хүргэдэг гол шалтгаан бол үнэнийг олж мэдэх эрмэлзэл байдаг. Чөлөөт телевиз суваг олон болохын хэрээр үзэгчид мэдээллийг харьцуулах, тэндээс үнэнийг олж авах няхуур ажлыг цаг гарган тусад нь хийх болсон. Аливаа хөндүүр сэдэв, сенсаац улс төрийн маргаантай өөр өөр байр суурьтай тайлбар мэдээг нэг телевизээс хараад шууд дүгнэлтэд хүрэх өрөөсгөл болсон. Энэ асуудлыг Н.Энхбаярын телевиз юу гэж ярих нь уу, аль өнцгөөс тайлбарлах нь уу. Нөгөө талд Г.Батхүүгийн телевиз юу гэж тавих нь уу зэргээр нэг талыг барих гээд байдаг хэд хэдэн сувгийг үзэж харьцуулж байж тухайн асуудал дээр нэг дүгнэлтэд хүрдэг. Энэ бэрх дамжлагыг алгасаад ганц суваг сонгоод тал талын байрь суурь, санаа бодлыг нэг дор харьцуулж өөрийн дүгнэлтээ хийж болох хамгийн тэнцвэртэй сувгийн хайлт, мэдээллийн өрсөлдөөнд Үндэсний олон нийтийн телевиз нэгт байх ёстой юм. MNB сувгийн дарааллын эхэнд хойно байх нь тийм чухал биш.

 

Гол нь МҮОНТВ орчин цагийн завгүй үзэгчдийн татварын мөнгөнөөс санхүүждэг учраас хэн нэг захирал, хөрөнгө оруулагчид цаашлаад эрх баригчдад үйлчлэхгүй. Ил тод нээлттэй, үнэн бодит, тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх үүрэгтэй. Үүнийг эрхэм татвар төлөгч үзэгч шаардах эрхтэй.  Үндэсний олон нийтийн телевиз гэж тусдаа хуультай, статустай байгаа ялгаа бол энгийнээр хэлэхэд ийм. 

 

Үндэсний телевиз гэж юу болох. Ямар бодлого программ, контент түгээгч байх. Тэр нь олон нийтийн эрэлт шаардлагад хүрч байгаа эсэх. Дарга нар нь халагдаж солигдохоор яагаад нам улс төрийн нөлөө ороод байдаг. Хэнд нь ашигтай, хаанаа алдагдалтай ажилладаг зэрэг бол тусдаа ярилцах буглаа сэдэв байх.

 

 

Ганц л асуулт байгаа юм. Таны татвараар санхүүждэг телевиз танд буюу олон нийтэд бус намд, тухайлбал MNB эрх баригчдын талд үйлчлээд эхэлбэл эрхэм үзэгч та яаж нөлөөлж чадах вэ. Таны үзэх дуртай нэг нэвтрүүлгийг “уялдаагүй” тул гээд хасчихлаа. Үндэсний телевизийн хувьд энэ уялдааг чухам аль субьектын давуу сонирхлоор бий болгож байх ёстой юм. Тухайн телевизийн дарга, зөвлөл нэг бол эрх баригчдын үзэмж тааллаар уу. Нэг бол үзэгчдийн санал асуулгын дүнг үндэслэл болгох уу.

 

Нийтлэлч Д.Жаргалсайхан ҮХЦ-ийн экс даргыг нэвтрүүлэгтээ урьж ярилцаж. Маргааш нь дахиад цэцийн тэтгэвэрт гарахаар болсон гишүүнийг урьж. Нөгөөдөр дахиад нэг цэцийн гишүүнийг урьж. Энэ арай дэндэнэ гэдгийг үзэгч өөрөө үнэлээд сувгаа сольчихно. Дахиж энэ нэвтрүүлэг дээр эргэлдэхээ болино. Харин хоёр дахь дугаартаа нөгөө талын байрь суурь буюу Х.Тэмүүжин гишүүнтэй ярилцахад тэнцвэртэй мэдээлэл гэж дүгнэх ба одоо гуравдагч байр суурь буюу хуульчдыг яриулах хэрэгтэй гэж хүлээнэ. Үүнийг нь биелүүлбэл олон нийтийн мэдээллийн суваг оршиж байна гэж үнэлнэ. Үзсээр үнэлсээр байх ба телевизийн хурамжаа төлөхдөө сэтгэл хангалуун л байна. Энэ энгийн зарчимаа бариад ажлаа явуулж байхад дээд талд дарга захирал нь хэн байх, ямар нам хүчний угшилтай, нэр хочтой байх нь үзэгчдэд тийм чухал биш.

 

Өчигдрөөс олон нийтийн сүлжээгээр хэлэлцүүлэг болоод байгаа нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан болоод Монголын мэдээ сувгийн захирал Ц.Мөнхтөр захирлын шийдвэрийн тухайд нарийн мэдэж хэлэх юм алга. Сэтгүүл зүйд өөрсдийн байр суурьтай учраа мэдэх хүмүүс. Нэг талынх нь саналаар байгуулсан гэрээгээ цуцлахаар болж. Гэрээг нь хараа ч үгүй байж нэг талд нь гарч дөвчигнөөд яахав. Гэхдээ олон нийтийн телевизтэй холбоотой шуугиан дээр олон нийт шүүмжлэлтэй хандахад эмзэглэх хэрэггүй юм.

 

Асуудал Ц.Оюундарь, Ц.Мөнхтөр захиралдаа биш л дээ. Хоёулаа л телевизийн тогоонд чанагдаж тухайн цаг үедээ цензурдуулж үзсэн сэтгүүлчид. Жирийн сэтгүүлч ч байж үзсэн. Даргын дор дарга ч байж үзсэн. Мөн хоёулаа “улс төр” гэдэг тойрог замд шилжиж байж эргэн даргаар ирсэн нь нууц биш. Телевизээ сайн мэдэх хүмүүс нэг баг болж. Нөгөө талдаа олон нийтийнхээ талд шударга байх зай нь давчуу хэвээрээ л байгаа юм байна.

 

 

МҮТВ эрх баригчдын нөлөөнд орохгүй байх хуулийн дархлаа байхгүй байна. Хуулинд тодорхой заалт зохицуулалт байгаа ч эрх баригчид энэхүү үндэсний хэмжээний цацалт хүртээмжтэй том мэдээллийн сувагт гараа дүрж тархи угааж байх цоорхойг үлдээсэн л байна. Энэ бол урьд урьдын төр засгийн үед ч илт харагддаг байсан.

 

ДеФакто нэвтрүүлгийн хувьд дээрээс нөлөө орж гэрээ нь цуцлагдаж байгаа бол дараа дараачдаа халтай буюу олон нийтийн телевизэд цензур хэвээр байгаа буюу “Гөлгөө яалаа” гэдэг жишиг тогтох үр дагавартай.

 

Монголын мэдээ суваг Д.Жаргалсайхан нийтлэлчээр дутахгүй. Нэг сэтгүүлч гаргаж ирээд ийм нэвтрүүлэг хийнэ л гэнэ. Тэр шилэгдсэн сэтгүүлч дараагийн ДэФакто болчихгүйн тулд олон нийтийн биш дээрхийн гэгээний аясыг барьсан нэг хандлага чигээ гаргаж таарна. Эндээс эхлээд Олон нийтийн телевизийн сэтгүүлч биш зүгээр л амьдрахын төлөө сэтгүүлч болж эхэлнэ. Хүний хувьд сонголтоо хийх хэрэгтэй болно.

 

Брэнд гэдэг шиг өөрийн үзэгчтэй, өнгө ялгаралтай нэвтрүүлэгтэй Д.Жаргалсайхан алзахгүй. “See you” гэж гараад л өөр телевизтэй гэрээ байгуулчихна. Тэндээсээ давхар цалин амьдралаа даачих биз. Харин мэргэжилдээ үнэнч зүтгэх сэтгэл, гэгээн мөрөөдөл өвөрлөн Үндэсний телевиздээ үлдэж байгаа цалингаараа амьдардаг залуу сэтгүүлчид хөөрхий яанаа. 

 

Хичээлийн ариун танхимаас ёс зүй гэдгийг судар шиг тэврээд ирсэн тэдэнд дориухан сэтгүүлч болж төлөвших орон зай Монголын сэтгүүл зүйд ер нь байгаа юм уу. “Дөрөв дэх засаглал байсан юм шүү”  гэсэн шар сонины ид үед хамаарах дурсамжтайгаа үлдэх бий дээ. 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Jargalsaihan hend ch hereggui yum yarij bichdeg. Tsagiin garz. Hassan ni bolj
2016-02-27
Эмгэн:
Ямар онгироо МНВ юу чаддагтаа тэр вэ? Ядаж л чадварлаг баг хамт олонтой байх хэрэгтэй ш дээ. Гэхдээ энэ нөхрийг өмөөрсөндөө биш аль аль нь анхаарах л чухал бус уу.
2016-02-26
Уншигч:
Уншиж эхлэхэд л нуршуу, илэрхийлэл муу, шууд хаяад төгсгөл рүү нь үсэрмээр тийм нийтлэл байвал энэ баярхүүгийнх байх юм даа,
2016-02-26
Зочин:
Яг үнэн. худлаа чухал царай гаргасан муу нохой
2016-02-26
Зочин:
АН ын бодлого Гишүүд рүү сайн шүлсээ үсэргэсэн бол УХААНТАЙ СҮРХИЙ ХҮН БАЙНА
2016-02-26
Зочин:
Жаргалсайханы асуултууд заримдаа оновчтой бус. Ярилцаж буй сэдвээ, хүнээ сайн судлах хэрэгтэй болов уу
2016-02-26
Зочин:
Tuswuus sankhvvjikhiin zeregtsee vzdeg vzdeggvi yalgalgvi ail urkh bvrees. sar bolgon 1200 tugrug deeremddeg , olon niitiin nertei ogt khereggvi ene MNB gedegiig taraakh kheregtei
2016-02-26
Зочин:
Яг шдээ. Зараан толгойтй Жаргалсайхан тэгээд брэндүү хуцваа. Хогийн гар.өөрийг нь хоолонд хүргэсэн ардчилалыг үзэн ядагч новш. 1996 онд АН сонгуульд ялсаны дараа Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газрын даргаар томилогдоод юу ч бүтээгээгүй 4 жил эрхэлсэн тэнэг гар. Тэгээд ажил хийж чадаагүй учраас огцорсон. Сүүлийн жилүүдэд АН ын бодлого Гишүүд рүү сайн шүлсээ үсэргэсэн этгээд. Нэг л их ухаантй царайлаад дандаа асуудлыг хар талаас нь ярьж бичээд явдаг. МАН ын бууны нохой.
2016-02-26
Зочин:
Яг үнэн. худлаа чухал царай гаргасан муу нохой
Зочин:
АН ын бодлого Гишүүд рүү сайн шүлсээ үсэргэсэн бол УХААНТАЙ СҮРХИЙ ХҮН БАЙНА
irgen:
deereec ircen shiidberiig l bielyyldeg xoorxii orobdmoor ch amitad boldoo. Tsynx barican ayldan dagagchid bn daa. Jargalcaixani De Fakto nevtryyleg bol ooriin gecen yzegchidtei mash cain nebtryyleg shyydee. Bodit ynen medeeleliig tyxain xyneec gargaj chaddag chadbarlag nevtryyleg baican ynexeer xaramcaltai.Xebleliin erx choloo geed l eronxiilogchoocoo exleed yriad baican yu bolood bnaa ene chin
2016-02-25
Зочин:
байдаг.Үүнийг та ч мэднэ би ч мэднэ. Тэгэхээр чөлөөт хэвлэлийн төлөө тэнэгтэж хундага өргөхийн хэрэг юу байна вэ? Бид бол хөшигний ард утасны үзүүр барьж суугаа баячуудын л гар хөл, зэр зэвсэг нь л шүү дээ. Тэд л хөгжмийг нь тоглож, бид түүнд нь бүжиглэж байдаг юм. Бидний авъяас билэг, бидний нөөц бололцоо, бидний амьдрал бол харьК.Маркс үүгээр тэрхүү банк санхүүгийнхнийг нэрлэсэн нэр гэдэг. Зохиогч хүмүүсийн өмч байгаа юм. Бид бол зүгээр л оюуны янхануудаас өөр юу ч биш.”гэжээ. . Жан Цийглэр. Хүмүүс та юу мэдэж, юу мэдэхгүй байх ёстой вэ?. Орч Д.Моононцагаан. 2014. Х-290 Эрхэм уншигчид минь жинхэнэ Чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж байдаггүй гэдгийг та нар харав уу. Тэр зүйл бол тэр эрх баригчид, мөнгө хөрөнгийнхөнтэй холбоотой байж болох ажээ.
2016-02-25
дЭМБЭРЭЛ:
Нью Йорк Таймс сониныг эрхлэн гаргагч асан Жан Свинтоны хэвлэлийн хүрээлэн дээр хэлсэн үгнээс ишлэе “Чөлөөт хэвлэл гэгч юм байдаггүй. Та ч үүнийг мэднэ, би ч үүнийг мэднэ. Та нараас хэн нэг нь санаа бодлоо шударга үнэнээр бичихийг зүрхлэхгүй, бичлээ ч түүнийг нь нийтлэхгүй. Хувийнхаа санаа бодлыг сониноосоо хол байлгаж,байгаагийн минь төлөө надад долоо хоног бүр цалин өгч байдаг. Та нарын хувьд ч мөн яг л тийм байгаа шүү дээ. Чингэхгүй хүн гудамжинд гарч өөр ажил хийх хэрэгтэй болно. Сэтгүүлчийн үүрэг зорилт бол үнэнийг дарж устгах,худал хуурмагийг өгүүлэх, юмс үзэгдлиййг гуйвуулж гажуудуулах, өдөр дутмын хэрчим талхныхаа төлөө өөрийгөө болон улс үндэстнээ худалдахад л оршиж байдаг.Үүнийг та ч мэднэ би ч мэднэ. Тэгэхээр чөлөөт хэвлэлийн төлөө тэнэгтэж хундага өргөхийн хэрэг юу байна вэ? Бид бол хөшигний ард утасны үзүүр барьж суугаа баячуудын л гар хөл, зэр зэвсэг нь л шүү дээ. Тэд л хөгжмийг нь тоглож, бид түүнд нь бүжиглэж байдаг юм. Бидний авъяас билэг, бидний нөөц бололцоо, бидний
2016-02-25
Зочин:
Монгол Улс ямар орон болчихвоо. АН ыг бур булшдахгуй Бол баларлаа даа
2016-02-25
deereed:
Deereed shidsen chuluu baina.
2016-02-25
Зочин:
vndesnii olon niitiin televizeer oligtoi ym garah bish haagdval sain l biz jargalsaihan estoi tanaihaar dutahgvi undur bolovsrol medlegtei munhturiin meddeg ym bhgvi enhboldiinhoo daalgavraar hiij bgaa ni oilgomjtoi
2016-02-25
Зочин:
Тэр 4-дэх засаглал нь хаана байна? Шал худлаа хийрхэл байхгуй юу! Хэн нэг овоо бусдаас ул хамаарах сэтгуулч гарлаа гэхэд янз бурээр тал бурээс нь мэрж мелжсеер унагаад авдаг биздээ! Одоо ч аливаа зуйлд итгэхэд бэрх болжээ! Ер нь маргааш амьд байна гэх баталгаа алга болчихоод л байх шивдээ хеерхий!!!
2016-02-25
Зочин:
Телевизийн уран бүтээлчдийн хөдөлмөрөөр, технихийг ашиглан нэвтрүүлгээ хийчихээд дээрээс нь мөнгөтэй хүн оруулаад хувь хүн халаасаа түнтийлгээд байх нь зөв гэж үү? Тэнцвэртэй мэдээллийн төлөө ингэж шаардах нь яагаад буруу гэж. Одоо сонгууль болж байхад пи ар хийх гэсэн өндөр үнэ хэлсэн люмпенүүдийг л оруулж таарна. Тэрийг нь зогсоочихоор боож үхэх гэж байна даа. Би бол зөв гэж хэлнэ. Тэгээд ч та нар далд ороосой гээд л хараагаад Үндэсний телевизийг үзээд л байгаа биз дээ.
2016-02-25
Zochin:
Muu beltreg enhboldiin hiij baigaa ajil !
2016-02-25
Зочин:
Beltreg enhboldiin hiij baigaa ajil! Ter oilgomjtoi!
2016-02-25
Иргэн:
Ундэсний ТВ г устгах юмсан Нэг ч узэх юмгуй Оюундарь монхтор нар бол яахав хоолоо олж идэхээр явж байгаа золбин ноход Цахилгааны толбортэй энэ ТВ н монгийг хураадагийг шударга орсолдооний газар анхааралдаа авах хэрэг байна
2016-02-25
Зочин:
З.Энхболд дарга ДАРАНГУЙЛАГЧ болжээ
2016-02-25
зочин:
Үндэсний телевиз үзэх харах олигтой нэвтрүүлэг байхгүй хүний сонирхол татсан кино хүртэл гаргадаггүй тул үзэгсэд цөөрсөн байлгүй
2016-02-25
zochin:
Ardchilal haana bna .
2016-02-25
zochin:
Ardchilal haana bna .
2016-02-25
zochin:
za odoo sosorbaram shudarga l yum bol ugee hel dee.Udirdah zovlold ni bdag yum bol
2016-02-25
zochin:
MYONTV ingeed ner hundgui boloh ni ter dee.ug ni darga nar ni ajilaa uguud TV ni ner hundtei baisan ni deer bsan yum daa.
2016-02-25
Зочин:
gants shimten uzdeg baisan nevtruulgiiin nudiig no sokholj, amiig ni khaav, ENE ardchilal MUN uu,
2016-02-25
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-25
Зочин:
энн 1р сувгийг хаамаар юмаа үзэх юм бхгүй хайран татварын мөнгө
2016-02-25
Зочин:
Yndesnii televiz estoi yzeh ium baihgyi.Yitgartai televiz.Iim deeree tylsan bol ontsgyi l baina daa.
2016-02-25
Монгол хүн:
жаргалсайхан шиг нэвтрүүлэг хийдэг хүн монголд лав алга.
2016-02-25
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-02-25
Зочин:
Мөнхтөрийг овоо нуруутай шударга хүн гэж бодож байсан, Z-тайгаа таарсан өөдгүй албан тушаалын ДОЛДОЙ байсан юм байна.
2016-02-25
Зочин:
Үндэсний телевиз үнэндээ үзэх юм байхгү Хүн бараг үздэггүй Оройн мэдээ л нэг юм дадал болсноороо үзэж байсан шүү дээ. Харин арай гайгүй нэвтрүүлгээ ингэж хааснаараа олонд хэн бэ гэдгээ харууллаа. Ард түмэн хурдан мартдаг гэж байгаа бол андуурч байгааг чинь анхааруулъя
2016-02-25
Зочин:
Үзэх юм юу чбайдаггүй МҮОНТ ийг хаах. Буюу хувьчлах хэрэгтэй Арай дэндүү үзэх юмгүй ТВ Олон нийт МҮОНТ д төлөх хураамжаа өгөхгүй байх эрхтэй шүү Удирдлагуудийг яаралтай солих хэрэгтэй Ш Гүрбазар Д Цоодол М Оюунчимэг Гэрлээ Эрдэнэцогт Ө Нарангэрэл Батзаяа гэх зэрэг чадвартай туршлагатай нөхөдүүд үгүйлэгдэж байгаа юм биш үү тэд нарыг олж ирэх хэрэгтэй Тэгвэл жаахан сэхэл авч магадгүй
2016-02-25
Зочин:
АЛЬ Ч НИЙГЭМД НЕГЕЕ ДАЙСНАА ДАРАХ АРГА ЧИНЬ БАЙЖ Л БАЙДАГ БЕГЕЕД ЮУНЫ ЧИНЬ АРДЧИЛАЛЫН ТЕЛЕЕ. ЭНЭ БОЛ ЗУГЭЭР Л БАС НЭГ ХОШГОРУУЛАЛТ
2016-02-25
Зочин:
Jargalsaihan bol unetei bolobsorson hun hunii bugs dolooson yumnuud Yu bicheed ba
2016-02-25
Зочин:
Beltreg enhboldiin hiij baigaa ajil! Ter oilgomjtoi!