Гадаа юу болоод байна, Н.Золжаргалаа
2016-02-19

 

Ордон дотор юу болоод байгаа талаар бүгд л бичиж, жиргэж постолж үзэл бодлоо илэрхийлж байна. Нэмж нурших зүйл байхгүй болжээ.

 

Нээлтээ хийлгүй хаагдаж мэдэх болоод байгаа энэ чуулган парламентын хамгийн арчаагүй дүр зураг болж үлдэх хэмжээнд хүрч ирж байна. Улс төрд нууц байдаг. Түүнийг ил болгох олон нийтийн хүсэл байнга дагалдаж байдаг. Үнэнээрээ ил болох нь ч байна. Зориудаар ил болгодог зохиомол үнэнч байна. Энэ удаагийн парламентын гацаа хийгээд намуудын улс төрийн явцуу эрмэлзэл бүгдэд яг байгаагаараа харагдаж байгаа нь сайшаалтай.

 

Одоо ордон дотор ямар барьцалдаан сөргөлцөөн болоод байгааг нэмж нуршихгүй. Сайдын суудлын асуудал ч биш улс төрд ам.долларын ханшаас хамаарахгүйгээр дээлээ уралцах тэмцэл эхэлснийг л харуулж байна.  Ордон дотор ийм байна.

 

Харин гадаа юу болоод байна Н.Золжаргал ерөнхийлөгчөө !!!.

 

Ам.долларын дарамтыг сэдэв болгож ордонд шилжүүлээч. Аливаад ам гарах дуртай албан тушаалтан их болсон. Доллар 2000 хүрчихвэл дуугүй буугаад яваад өгнө гэж мөнгө барьдаг төрийн хүн хэлж байсан санагдана. Бараг л зугатаана гэсэн үг л дээ. Тэр хүмүүс таг суугаад л байх юм. Одоо дээрээс ханш аргагүй өссөн шалтгааны талаар талаар улигт тайлбарууд хөвөрнө. Тэгсгээд бид тэсэх хэрэгтэйг ойлгоно. 

 

Ам.доллар өссөнд төр буруугүй. Даллаад байхад ирэхгүй байгаа хөрөнгө оруулагчид буруутай. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын орлогыг гадаадад хадгалж, түүгээр баталгаажуулан бэлэн мөнгө машиндаад байсан Монголбанк буруугүй. Тавантолгойг гацаалцсан Л.Эрдэнэчимэг, Оюутолгойг хөдөлгөсөн Ч.Сайханбилэг Ерөнхий сайд ч ордонд байна. Бүгд буруугүй. Ам.доллар буруутай. Ийм л марзан тайлбар элэглэл болчихсон олон нийтийн сүлжээгээр явж байна. 

 

Үнэндээ жинхэнэ дарамтыг ноён доллар иргэдэд мэдрүүлж байна.

 

Өнөөдрийг хүртэл доллар төлбөрийн хэрэгсэл, өртгийг хадгалагч болж ирсэн ба манай эдийн засгийн хувьд маш чухал нөлөөтэй үнийн дохио болсоор ирлээ. Эдийн засаг талаасаа иргэд бизнес эрхлэгчид төлбөрийн асар их алдагдал зөрүүг хүлээж дарамт авсаар байна.

 

Ихэнх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ гадаадаас импортоор оруулж ирдэг жижиг эдийн засагтай манай орны хувьд гадаад валютын үзүүлэх нөлөө маш их. Валютын ханшийн хөдөлгөөнөөс үүдэн инфляци буюу үнийн өсөлт явагдах нь бодит дарангуйлал гэдгийг бизнесийнхэн ч иргэд ч өдөр тутам мэдэрдэг болохоор ойрын өдрүүдэд бүгд улс төр мэдэгчид мөн ханш судлаач болчихоод байна.

 

Үүний ард дагалдах сөрөг үзэгдэл бол төгрөгийн ханш унах хэрээр иргэдийн үндэсний валютад итгэх итгэл суларч хадгаламж, хуримтлалаа зөвхөн ам.доллароор хийх хандлага улам бүр нэмэгдсээр байгаа хэрэг. Гэхдээ ингэлээ гээд харсаар байтал чанараа алдаад байгаа төгрөгийг хүчээр амилуулах гээд хэрэггүй биз. Дахиад буруудна. Ханшийн зөрүүнээс бий болох худалдан авалт бараа эргэлтэд нөлөөлөх дарамтыг хөнгөлж элдэв үйлчилгээний хураамж, хил гаалийн татвараа яаралтай түр хугацаанд хөнгөлөх талаар судлаач. Ханшийн өсөлтөөс бизнес эрхлэгч нарынхаа дарамтыг хөнгөлөх талаар санаачлагатай уян хатан шийдвэр гаргаж ажиллаад өгөөч.

 

2012 оны зун ам.долларын ханш огцом өсөхөд эрх баригчид 1600 хүрээд тогтоно. Эдийн засаг сайн өсөлттэй байгаа гэж бидний хэлэн дор эм тавьж байсан. Одоо ийм төрлийн эм тавих бус долларын урсгалаа нэмэгдүүлэх алхмыг Цэцийн даргыг унагаах чухал ажлаасаа өмнө хэлэлцэж хуралдахгүй юм уу.

 

Иргэдийнхээ анхаарлыг улс төрийн зөрчил дээр төвлөрүүлж чадаад байгаа эрх баригчид  улс төрийн хожооноос өөр сэдвээр дуугарахаа ч больсон байхад ийм зүйл эрээчих нь бараг илүүц биз. Том зургаараа бол манай төр засаглах чадамжаа өдөр өдрөөр алдаж байгааг бид нэмэлт комментгүй харж байна.

 

Гадаа юу болж байна. Хасах 20 хэмийн жавар дор нэмэх 2028 заасан ам.доллар иргэдийг чинь элэг барьсаар байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Уул уурхайгаас олж буй бүх орлого гадны санхүүгийн байгууллагуудад эргэлдээд Монголд хиншүү ч үнэртэхгүй байна. Ийм юмны эхлэлийг Баяр, Баярцогт, Зоригт нараас асууж амласан ёсоор толгойгоор нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
2016-02-21
pkxny:
Хамгийн муу, авилгалд оролцсон удирдагчийг л АН сонгодог. Хамгийн муу удирдагч алт дилерийн хэрэгтэн Золжаргал таарч дээ АН.
2016-02-21
Zochin:
Монгол долларын ханшид нөлөөлж чадахгүй. Харин төгрөгийн ханшаа хянаж байх хэрэгтэй. Долларыг шүтээд ч зүхээд ч хэрэггүй. Төгрөгөө ярь. Бодлогоо гарга хэрэгжүүл.
2016-02-20
Зочин:
Орос, Казахстан, Бразил, Евро, Австрали доллар гээд маш олон валют л аймаар уналаа, бас АН-аас болсон уу
2016-02-20
Зочин:
АН-ын хулгайч нар долларыг хармаалчихаад, долларын ханшийг зохиомлоор хөөрөгдөж өсгөхөө зогсоо.
2016-02-20
Зочин:
АРДЧИЛАЛ ГОЁ ЮМАА . ӨӨРСДӨӨ ИДЭЖ УУГААД ХЭРЭГТ ОРДОГГҮЙ. ӨРӨӨЛ БУСДЫГ МУУХАЙ ХАРЛАА ГЭЭД ХЭРЭГТ УНАГААД Л .
2016-02-20
Зочин:
доллар 4000 хүрвэл зээтэй надад ашигтай төгрөгийн зээлээ талаар нь төлөх болно.бүх бараа үйлчилгээ дагаад өснө байрны лизенг тоо нь өсөхгүй сайн тал бас байна.
2016-02-20
Зочин:
ГАДАА ЮУ БОЛДИЙМ. 2120 ЧИНГЭС ИЙГ ГАНЦ МУУ ҮРЧГЭР ДОЛЛОР Л НҮДЭЖ БАЙНА ЛЭЭ.
2016-02-20
zochin:
am ajil 2 ni zursun nuvshnuud
2016-02-20
zochin:
Pizdaa gej usuud l baih yumaa
2016-02-19
gomo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.
2016-02-19
HEHEHE:
ZOLJARGAL YNEN BYTELGYI P I Z D A A YUMAA
2016-02-19
Зочин:
Энэ пздаануудтай тооцоо бодох нэг нартай өдөр ирэх байлгүй дээ.
2016-02-19
Зочин:
alia salbdai
2016-02-19
po:
3000 4000 5000 boloh bailgui dee 2017 onoos omdoo tailaaad bandaashaa baritsaalaad shaldan yvah ym gsn shde kkekek ene uls tor gej neeree nowsh bolloo
2016-02-19