АН гохоо дарж амжсангүй
2016-02-16

Улс төрийн хямрал бол хэмжээндээ тулж байна даа. Цаана нь намуудын эрх ашгийн огтлолцол том зөрүүтэй байгааг давхар харуулж байна.

 

Манай 76 цагаан сарын өмнө "пауз" дээр нь тавьсан тулаанаа үргэлжлүүлж байна. Баярын урт амралтыг арай гэж бараад эргээд ирэх зайд улс төрд байрлалын өөрчлөлт орсныг та бид харж байна. Засгийг огцруулах эсэх тухай ирц сайтай хуралдсан чуулганаас хойших энэ хүртэлх зайд ил далд улс төр сайн хийгдсэн бололтой. Тэр бүхнийх нь үр дагавар нь өнөөдөр нээлтээ хийж чадахгүй байгаа ээлжит бус чуулган болоод байна. Энэ дундаас Их хурлын дарга бүр илүүтэй байдалд ороод байгаа бололтой.

 

Засаг яаж тэсч үлдсэнийг бид шууд эфирээр эвлүүлэггүй харсан. Яах аргагүй л "Шударга ёс" эвсэл хүч хавсран кнопоо дарсан. Амлалт нь Н.Энхбаяр даргыг нь шадар сайд болгоно гэснийг таахын тулд Вангагийн сүнсийг дуудах хэрэггүй. Харин засаг үлдсэний маргааш Г.Шийлэгдамба шийдсэн захиагаа хэвлэлд “зүгээр” өгсний учрыг хэн нэг үзмэрчээс асуухад гэмгүй.  

 

Ер нь бол дээрх хэдэн гогцоо ээлжит бус чуулган гэдэг 4 замын уулзвар дээр тооцоотой үлдсэн хэдэн намыг сүүлийн удаа халз мөргөлдүүлээд байна. Сөрөг хүчин МАН-ын хувьд Цэцийн асуудлаас болоод ээлжит чуулганд орохгүй шил нь татчихаад байгаа. Энэ бол эхнээсээ илэрхийлж байсан байр суурь тул чуулганд орж ирэхгүй байх нь гэнэтийн биш. Гэтэл засгийг хамгаалж авралцсан багийнхан буюу МАХН, Шударга ёс эвслийнхэн бас гэдийчихэж.

 

Энэ удаагийн ээлжит чуулган 20 гаран асуудал хэлэлцэнэ гэж зарлаж байгаа ч АН-ын хувьд хамгийн тааламжтай номер нэг зорилт нь Цэцийг цэгцлэх буюу өөрийн нөлөөнд оруулах хэрэг байсан нь хэнд ч ил байгаа. Өчигдөр Шударга ёс эвслийнхэн чуулганд орж ирээд З.Энхболд дарга алхаа цохьчихсон бол Цэцийн дунд суудлын хуралдаан хуралдаж амжилгүй бараг тарах байлаа. Их хурал олонхоор шийдвэр гаргаж хамгийн эхэнд Цэцийн даргыг унагаах байв. Араас нь цэцийн хэн хэн гэдэг гишүүн тэр олсоор доош буух нь тодорхой. Бараг жагсаалт нь гарчихсан байгаа гэдэг. Гэтэл АН-д олонхоор хүч түрэх боломжийг олгодог Шударга ёс эвсэл чуулганд суусангүй.

 

Өчигдөр нээлтээ хийж амжаагүй чуулганы зайд Цэц төлөвлөсөн дагуу хуралдаж Улсын Их хурлаас 2016 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл заалтыг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзээд түдгэлдүүллээ. АН-ын хувьд Цэц дээр овоо хараа бүх юмаа тааруулчихаад ганцхан гохоо дарах байтал чадсангүй. Цэц амжиж хамгаалалтаа хийж авлаа.

 

Хүүхдүүд чихэр булаалдаж, байлдаж тоглож байгаа шиг. Хараат бус байна гээд заачихсан Цэцэд нөлөөгөө тогтоох гэж хоёр том нам ингэж улайран төрөө хямрааж байх. Эрх зүйт гэх чимэгтэй төрд энэ бол арай дэндсэн үлгэр дуурайл болж байна. Одоо чоно борооноор гэдэг болж цэцийн төлөөх энэ дайн дээр Н.Энхбаяр дарга орж ирээд эвслээрээ барьцаалж шадар сайдаа сүүлийн удаа нэхээд сууж байна.

 

Цагаан сарын амралт гуравхан хоног байсан ч улстөрчдийн хувьд 3 сараа даах тооцоо төлөвлөгөөний өдрүүд байсан бололтой. Засгийг хамгаалж үлдсэн МАХН, Шударга ёс эвслийнхэн өчигдрөөс АН-ыг танихгүй царай гаргаад буруу хараад суучихсан гэж байна.  

 

Улс төрийн нам л гэнэ. Энэ субьектийн цаана нь хүн байгаа гэдэг талаас нь харах юм бол Н.Энхбаяр даргын боломжийг ашиглаж боож буй энэ алхам бас аргагүй. Шадар сайдад хүрэхийн тулд чадах бүхнээ хийснийг нь хэн ч мэднэ. Ингэж гэмээ нь ялтай ялгүйн тухай шалтгаан амирлаж Их хуралд нэр дэвших зам нь шуудрах юм. Тэрнээс шадар сайд гэдэг туслах эрх мэдэлд энэ хүн улайраагүй байх. Түүнийг шадар сайд болгосны дараа Их хуралд нэр дэвшихэд нь ялтай гэж хориг тавих эрхгүй болно. Тэгвэл яагаад төрийн сайд болгож байсан юм гэж өмөөрөөд нийгэм хүлээж авахгүй. Энэ удаагийн шадар сайдын суудал Н.Энхбаяр гэж хүнд цагаатгалын бичиг шиг хэрэгтэй байгаа юм. Тэрнээс онцгой байдал, мэргэжлийн хяналтын даргыг томилох, зудтай аймагт туслах бол ерөнхийлөгч байсан хүнд ямар ч кайф өгөх суудал биш.  

 

МАХН-ын дарга Засгийг авч үлдэхэд хичээж ажилласан. Хэдэн гишүүдээ загнаж хөөж тууж намаа тараах шахаж байж кнопыг нь АН-ын талд даруулсан.  Харин АН  маргаашнаас нь зангаа хувиргаж эхэлсэн байх талтай. Эвслийнх нь нэг хэсэг болох МҮАН-д жич санал хүргүүлж нэгдье гэлээ. ИЗНН-ыг мөн нэгтгэж авна гэлээ. Зарим нь ч богтолж авч байгаа л гэж байна. Гэхдээ АН-ын энэ хуримын зарууд арай эртэдсэн байж магадгүй. Нөгөө талаас бас их оройтсон. Эдгээр гэрлэлтүүд эрт баталгаажсан бол МҮАН, ИЗНН- ийн гишүүдээр бүл нэмээд АН чуулганы нээлтээ өчигдөр хийчих байсан байх. Цэц ч хөөрхий тэгээд гарт нь ороод ирэх байсан биз. Нөгөө талдаа хоёр намд нэгдэх саналаа яаран ил гаргаагүй байсан бол Н.Энхбаяр нь Сайхнаа хүүг сүүлийн удаа ашиглахаар улайрч шадар сайдыг баруун зүүнээрээ сольё гээд чуулганд өөрийн гишүүдээ суулгаж дахин нэг гэнэдэж магадгүй л байсан.

 

Үүний нөгөө талд Цэц дээр цэцэн сумаа тавьж чадаагүй үлдсэн АН ихээхэн хямралыг өөртөө дуудав. МАХН, МАН-ын гар нийлсэн тоглолтыг шуудруулж  мэдэхээр болчихлоо. Цаашид юу болох вэ. Том анализ хийдэг хүмүүс нь хэлэх байх. Ямар ч байсан ойрын өдрүүдэд өрнөх улс төр ирэх хаврын улс төрийн өнгийг бараг харуулах юм шиг байна.

 

Өчигдрөөс алсуураа нэг байр суурьтай болсон МАН, МАХН хоёрын нүд ирмэсэн ажил таслалт бол өнгөрсөн сард хийсэн АН-ын улс төрийн л үр дагавар боллоо. АН-ын нэгдэж нийлэх дараалсан саналууд Н.Энхбаяр ба түүний намыг баяртай гэсэнтэй адил болсон. Хариуд нь МАХН-ынхан эхний алхам болгож ээлжит амрагаараа Ногоон намыг сонгоод байна. Ингэснээр МАХН ба Ногоон намын эвсэл саналын хуудасны 3-т бичигдэхийг хэвлэлүүд онцлон сануулж эхлээд байна.

 

Жижгүүдийг нэгтгэх энэ марофон дуусаад ирэхээр МАН хөдлөх биз. Дан ганц МАХН-тай хамтрах эвсэх нь дотроосоо болоод олон нийтээс хэл ам дагуулах талтай. Харин "Ногоон -МАХН" гэдэг ч юм уу гэдэг улс төрийн шинэ эвсэлтэй “эвсэх” бол өөр асуудал болж нийгэмд харагдана. Нэр цэвэр гэдэг болох юм даа.  Ер нь бол МАН-ынхан МАХН-тай сонгууль гэдэг цэцэрлэгт хүрээлэнд хөтлөлцөн алхахын тулд гадаад байдал, үс засалт хувцаслалт зэрэгт нь анхаарч өөд нь татах өөрчлөлтүүдийг хийгээд эхэлжээ гэж болохоор. 

 

Эхэлж хөндсөн асуудлаа эргэн өгүүлэхэд нээлтэндээ бүдэрсэн ээлжит бус чуулганы сиймхийд Цэц нэг удаа хориглолт босгож амжлаа. Энэ боломжийг МАН болоод МАХН түүний эвсэл олголоо. Хариу бариуд нь нэг нь юу нэхэж, нөгөө нь юуг амалж байгааг цаг хугацаа харуулах биз. Ямар ч байсан наймаандаа тулгаж чуулганыг хяссан Н.Энхбаярыг АН зүгээр орхихгүй л гэх байх. Энэ бүхэн нийлээд манайд эрх зүйт төр бус эрх ашиг номер нэг болсон улс төр өнгөлсөн байгааг яруу тод харуулж байна даа.

 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН ажлаа хийж чадахгүй бол одоо ажлаа өгсөн нь дээр шүү
2016-02-17
Зочин:
энэ цэцийн дарга үнэхээр хуульч гэдэг хүний нэр төрийг гутаасан хүн юм аа яаж ийм хүнийг цэцийн даргаар томилоо вээ бараг л согтуудаа суусан эхнэр шиг хахаха
2016-02-17
Зочин:
хэхэ нөгөө л улсын хэддэх гэж өөрийгөө цоллосон ардийн намийн угшилтай цэцийн даргаа өмөөрсөн хүмүүс үү дээ улсын ажил бол улсын ажил энд сая хүний амьдрал яригддаг газар шүү энэ хэтэрнээ
2016-02-17
Зочин:
uls turd hen udaan baisnaaraa bish hen ih ym hiij ajilah husel ermelzeltei bna ter l dahin songogddog shuu dee ardiin nam bol odoo hangalttai hiij buteej ene uls orniig urashluulj chadahgui gedgee haruulla shuu dee
2016-02-17
Зочин:
MAH iinhan ugasa bur avilgal ajil udaashruulah gl yr ni ene uls turd bolj bgaa asuudluudada ih huimgai handaj bgaa humuus shuu dee ardiin nam bol odoo hangalttai buuh bolsoon
2016-02-17
зочин:
MAN ajil hiih durgui uursdiiin erh ashgiiin tuluu l ajildg ard tumnii tuluulul geed bgaaa shuu tgeed
2016-02-17
зочин:
MAN ajilaa hiigeechee arai denduu yumaa
2016-02-17
dolgor:
Z.Enhboldiin buruu gej yu bhav ene hun harin ch ajilaa sain hiidg MAN-aas bolj l ajil hiiih nuhtsul bolomj ugui bolj baishtee
2016-02-17
galaa:
MAN uls ornii tuluu yu hiisiiin. olon jiliin tuuhtei nam gedgeerer baharhsn humuus baidag bizdee.
2016-02-17
ZOCHIN:
MAN- zuvhun namiin erh ashgiig l boddg. odooo bolih tsag chn bolsiiin bishuuu
2016-02-17
зочин:
Ан ажил хийх чадваргүйгээ 2 дахь удаагаа тод харууллаа, энэ бүх хямрал АН-ын дотоод зөрчилөөс шалтгаалж байна, дахин бүү сонго
2016-02-17
Зочин:
ene luivarzin osh xonzon avagch avilgaliig mongold delgeruulegch shorongiin xadaas bn ymaar yax geed baigaa ym be.ene enxbayar daranguilagch. ter namiinxaa SHIILEGDAMBIIG yasan n zuragtaar garsan. ENXBAYARIIG ENE ULS TOROOS ZAILUULZ SHORON XIIGEEZEE. ENXBAYAR BAIGAA CAGT NAADAX CHIN URGELJ OSH XONZONGOO AVAX BNO GEDGIIG TA NART XELIE.
2016-02-17
Зочин:
ene luivarzin osh xonzon avagch avilgaliig mongold delgeruulegch shorongiin xadaas bn ymaar yax geed baigaa ym be.ene enxbayar daranguilagch. ter namiinxaa SHIILEGDAMBIIG yasan n zuragtaar garsan. ENXBAYARIIG ENE ULS TOROOS ZAILUULZ SHORON XIIGEEZEE. ENXBAYAR BAIGAA CAGT NAADAX CHIN URGELJ OSH XONZONGOO AVAX BNO GEDGIIG TA NART XELIE.
2016-02-17
Зочин:
ene luivarzin osh xonzon avagch avilgaliig mongold delgeruulegch shorongiin xadaas bn ymaar yax geed baigaa ym be.ene enxbayar daranguilagch. ter namiinxaa SHIILEGDAMBIIG yasan n zuragtaar garsan. ENXBAYARIIG ENE ULS TOROOS ZAILUULZ SHORON XIIGEEZEE. ENXBAYAR BAIGAA CAGT NAADAX CHIN URGELJ OSH XONZONGOO AVAX BNO GEDGIIG TA NART XELIE.
2016-02-17
irgen:
olonhi baij irtsee burduulj huraldaj chadahgui baigaa n ardchilsan namiin guruu nuguu erdenebat olonhioroo tureed yawna geed hutsaad baidag yasan we
2016-02-16
Bolod:
Nambariin Enhbayar shadar said bolbol Eronhiilogch Elbegdorj, ATG hun helmegduulsen baina gedeg dugnelted hurne. Zov biz?
2016-02-16
Н:
АН хүндлүүлэх юм хийсэн бишдээ, улс орныг сүйрүүлж дууслаа
2016-02-16
songogch:
Asuudal ni MAH d bish AH ㅡd bna daa. Olonxi nerteii darangyilagchid ym bna.
2016-02-16
Батэрдэнэ:
МАН ажил хийх дургүй байгааг энэ 4 жил ард түмэн хангалттай харлаа. Ажил хийх дургүй хүмүүсийг ахиж сонгож зовоогоод яахав дээ.
2016-02-16
Ардчилсан нам ингэж тэнэгтэх гэж:
Ардчилсан нам ингэж тэнэгтэх гэж
2016-02-16
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-02-16
хэхэ:
Ногоорсон МАХн
2016-02-16
билгүүн:
МАН одоо болимоор юм ажилаа хийлдээ хийж чадахгүй бол ажилаа өг!!!
2016-02-16
Монгол эрдэнэ:
МАН улсын ажилыг увиагүй зангаараа хоош датсаар МАНын мангарууд хувийн амбицаа уритал болгосоор Хөөрхий маныхан хууль зөрчисөн ҮЦХ хамгаалж хаацаалан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөлдөө чирж дуусгахнээ арайч дээ! ичээсээ дээ!
2016-02-16
hun:
MAN-nhan ard tumen bolood busad hamtran ajillagsadaa hundleesei
2016-02-16
Зочин:
Ариа ч дээ ийм байдлаараа хэцүүхэн л юм бна. МАН болио
2016-02-16
Зочин:
МАН-хан Цагаан Сар нь дуусаагүй байгаан бишүү эсвэл хамаагүй их идэж уугаад хордлого авсан байх
2016-02-16
zochin:
MAN huraldaa suuhgui bolimoor yumaa
2016-02-16
hongorzul:
MAN odoo naad t1lelee zogsoogoochee hangalttaim bshu
2016-02-16
Зочин:
АН ийг дэмждэг. Нүдэнд харагдаж гарт баригдахаар зүйл хийж байгаа
2016-02-16
Зочин:
alalts alalts hhah amjhuu man aa
2016-02-16
бүжин:
МАН сүүлийн үед угаасаа юм хийхээ больсон больмоор юм
2016-02-16
Зочин:
ug n ajil bol ajil baimaar yum
2016-02-16
Зочин:
МАН иргэдийгээ хүндэлмээр байхын арьчаагүйн бээ
2016-02-16
Зочин:
hahah sursan zang suraar booj bolohgui gedeg shig l yum bolj baina doo taa nar odoo bolildoooo neereee
2016-02-16
Зочин:
МАН хуралдаа суухгүй хаагуур зугтаад яваад байна ажлаа ч хийж чадахгүй юмнууд
2016-02-16
Зочин:
MAN hiij chadda hamgiin sain ajil ni ajlaa tasalj irtsee buduulehgui baih yum bishuu
2016-02-16
Зочин:
end yeroosoo deg jayg algaa neg negniige hundleh setgel alga busdad dara bolohoo bolio
2016-02-16
Зочин:
man odoo oorsdiigoo yu geed bodotsgooson hoorson garuud ve
2016-02-16
aaaa:
MAH iihan oorsdoo muu sain yumnuuud ajlaaa hiihgui yum baij AH iig yu geed bga yum
2016-02-16
aaaa:
MAH iihan oorsdoo muu sain yumnuuud ajlaaa hiihgui yum baij AH iig yu geed bga yum
2016-02-16
Зочин:
Дандаа ингэж заваарч байх юм балиар заваан хэлэх үг олдохгүй бна
2016-02-16
Зочин:
MAN MAHN 2 negdejdee
2016-02-16
111:
MAH namiihan uhamsar bhgvi teneg chadahgvin baij tom elii balai yu hiihee mdhgvi
2016-02-16
Зочин:
man boliosoi ajlaa ch hiihgui baihiin
2016-02-16
Зочин:
asdsadd
2016-02-16
Зочин:
AN huulia batliy l geed baihad ene heden man-ii nohod arai yumaa
2016-02-16
Зочин:
ardchilsan nam ashguide ardiin nam araichdee
2016-02-16
Зочин:
ardchilsan nam lag shu ardin nam muu bn
2016-02-16
Зочин:
asdsadd
Зочин:
yamar ch zohion baiguulalt baihgui archaagui yumnuud
2016-02-16
Зочин:
МАН намынхан хурадлаа сууж бусдыгаа бас хүндэлмээр юмдааа арай дэндүү юм
2016-02-16
Н:
АН хүндлүүлэх юм хийсэн бишдээ, улс орныг сүйрүүлж дууслаа
эзний хүү баярхүү:
энэ баярхүү гэдэг хүний эзэн элбэгдорж эрх зүйт бус төрийг бий болгоход жинтэй хувь нэмэр оруулсан шүү дээ. бичивэрчин гуай хоншоор чинь хүрвэл эзний талаар бичээч басаж байна.
2016-02-16
Зочин:
Яг үнэн
2016-02-16
Зочин:
Mani in sheesnuud
2016-02-16
Зочин:
Mani in sheesnuud
2016-02-16
ZOCHIN:
Zi DARGA XELSEN TOXIRSNOOSOO NEG IX SANAA ZOVOXGYI BUCDAG NEGEN GEDGEE DAXIN BATALLAA.
2016-02-16
Зочин:
76 ТYГЖИЛ арай ч олон байнадаа?!Энэ 76 ТYГЖИЛYYДЭЭС хурдан салах юмсан ! Гэвч энэ ТYГЖИЛYYД дахиад л эрх мэдлээрээ турж, нэрээ дэвшуулнэ! Яаж ийгээд бугдийг нь унагахсан?!
2016-02-16
Зочин:
Бушуухан 3 сар өнгөрч сонгууль болоосой . Энэ Ардчилсан намынханаас салах юмсан
2016-02-16
Зочин:
Яг үнэн
Иргэн:
Манай намуудад эрх зуйт терт ёс гэж алга болжээ зевхен эрх ашиг хуйвалдаан нэг нэгнийгээ араас нь тугжилдэх гэсэн л уйлдлууд бх болжээ
2016-02-16