”ИХ ӨР” -ийг эргэн дурсахуй
2016-02-14

Их өр гэж бидэнд байлаа. Их гэж тодотгох нь нэг талдаа “хур өр” гэсэнтэй адил сонсогдоно. Цаг хугацааны хувьд их удааж царцаасан өр юм даа. Зөвхөн хойд хөрш буюу ОХУ талд төлөх, хуучин ЗХУ-аас дамжсан өр. Монгол хүн бүрт хуваахад л хангалттай дарамттай сонсогддог энэ өрийн түүх урт. Энэ мөнгөөр хийсэн бүтээсэн, босгосон ч юм их. Гэхдээ энд их өр хэрхэн бий болсон ба юу үлдээсэн талаар ярих гэвэл улсынхаа 50 жилийн бүтээн босголтын түүхийг ярих болно. Тиймээс энд өрийг манай улс хэрхэн барагдуулсан ба яагаад дахин дахин Их өр босч ирээд байсан талаар товч авч үзлээ.

 

 

Их өр буюу 11.8 тэрбум төгрөгийн шилжих рублийн өр нь 1949-1991 оны хооронд ОХУ /ЗХУ-аас/ авсан зээлээс үүдэлтэй өр байлаа. Учир мэдэх хүний тодруулж хэлснээр бол үүний  9.6 тэрбум төгрөг нь үндсэн өр, 2.2 тэрбум төгрөг нь хүү байсан аж.

 

2003 оны 12-р сард Монголчууд маань олноороо нэг их баярлах хэрэгтэй болсон нь ОХУ-д төлөх Их өрийг тэглэсэн талаарх мэдээ байлаа. ОХУ-ын Элчин сайдын яамны өрөөнөөс шууд эфир гарч мөнгөө шилжүүлж дууслаа. Өрөө тэглүүлсэн гэж магнай тэнийсэн улстөрчид эфирт нүүр дүүрэн гарч байлаа.

 

Арай ч олимпийн аварга төрсөн шиг иргэд талбай дээрээ гарч төрийн түшээд халамцуу гар барилцаж индэр дээрээс уухайлсангүй. Гэхдээ “ИХ ӨР” гэсэн үг ард үлдлээ. Улс маань өргүй боллоо гэж нийтээрээ сайшаан хэлэлцсэн. Оросууд хоншоортой гэж зарим нь ах нараа магтсан. Бодит хэрэг дээрээ ямар гэрээ хэлцэл явагдаад 50 орчим жилд бөөгнөрсөн 11.8 тэрбум төгрөгийн шилжих рублийн өр цайрав гэдгийг мэдээлэл багатай олон нийт сайн ойлгоогүй үлдсэн.

 

2000 оны сонгуульд үнэмлэхүй олонх болсон МАХН, түүний Засгийн газар Мянганы зам зэрэг дуулиантай ажлууд эхлүүлээд байсан. Үүнийхээ залгаа болгож Их өрийн асуудлыг шийдвэрлэж сонгуульд сюрприз барих чиглэл гарган ажиллаж эхэлжээ. Энэ зорилгоор 2003 онд Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхий сайд асан С.Касьяновтой хэлэлцээр хийн, улмаар харилцан ойл­голц­лын санамж бичиг үйлдэж, 11.4 тэрбум төгрөгийн шилжих рублийн өрийг шийдвэрлэхээр болжээ. Гэхдээ энэ дотроосоо “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой 260.3 сая шилжих рублийн өрийг шууд чөлөөлсөн бол бусдыг 97.8 хувиар хөнгөлж, үлдэх 2.2 хувийг шууд шилжүүлж төлсөн байдаг. Үүгээр харах юм бол ИХ ӨР энэ цагт тэглэгджээ. Тохирсон ёсоор үлдэгдэл 250 сая ам.долларыг манай Засгийн газар он дуусахын өмнө ёстой чардайж байж хоёр удаагийн гүйлгээгээр Оросын талд шилжүүлсэн тухай дурсамж яриа байдаг.

 

Тэр үед буюу  2003 онд  250 сая ам.долларыг нөөцнөөсөө гаргаад өгчих хуримтлалтай хэмжээнд манай эдийн засаг хүрээгүй байсан гэдэг. Тиймээс УИХ-д хандаж, улсын валютын нөөцөөсөө дэмжлэг авах тухай асуудлыг шийдүүлжээ. Мөн өөрийн нөөц бололцоогоор нийт төлбөрийн 20 орчим хувийг Засгийн газар бэлнээр нөөцөлж чадсан гэдэг. Саалийн ганц үнээ “Эрдэнэт” үйлдвэрээс тодорхой гэрээ хэлцлүүдийг хийж татварын урьдчилгаа авч. Мөн Засгийн газрын хатуу тохиролцоотойгоор уул уурхайд ажиллаж байсан компанитай тохиролцон богино хугацааны зээл хүртэл авч нэмэрлэжээ.

 

Ингээд ямар ч байсан гэрээнд тогтсон хугацаандаа Монгол Улс төлбөрөө бүрэн барагдуулж чадсан тухай дурсамж яриа байдаг. Энэ нь тухайн үед Монгол Улсад хийгдэж байгаагүй санхүүгийн том үйл ажиллагаа байсан ба энэ ажлыг тухайн үеийн сангийн сайд Ч.Улаан гардаж байсан болов уу. Монгол Улс нэг дор 250 сая ам.долларын гүйлгээ хийж байсан тохиолдол өмнө нь  байгаагүй гэдгийг энд онцлон хэлдэг.

 

2003 оны арванхоёрдугаар сарын 25-нд Монголын талаас Их өрийг тэглэх хэлэлцээрийн сүүлчийн төлбөр хийгджээ. Түүний дараа өр дарагдлаа, Их өр тэглэгдлээ, Монгол Улс үүргээ биелүүлсэн байна гэсэн дүгнэлт гарсан гэж байгаа.

 

Дараагийн жилүүдэд бүхнийг тэр дундаа Их өр дарсныг ч улс төржүүлэх үед дээрх 230 сая ам.долларыг бүрэн шилжүүлээгүй гэж хэвлэлээр яригдсан. Гэвч 230 сая ам.доллар хоёр удаагийн гүйлгээрээр хийгдэж энэ асуудал дууссан гэдгийг тухайн үеийн сангийн сайд байсан Их хурлын гишүүн Ч.Улаан хэвлэлд удаа дараа мэдэгдсэн байдаг.

 

Гэтэл яагаад бараг 16 жилийн дараа  их өр тэглэгдсэн “баяр”-ыг бид дахин хийх хэрэгтэй болов. Энэ өрийг дарахад түүхэн гавьяа байгуулсан ба оройлон оролцсон гэсэн улстөрчид тодрон ярилцлага өгөөд эхлэв.

 

Дээр дурдсан 2003 онд ОХУ-ын талтай гэрээ хэлэлцэл хийх үед “Монголросцветмэт нэгдэл”-тэй холбоотой 124.6 сая шилжих рублийн өрийг хүүгийн хамт 2003 онд багтаан төлж дуусгах ёстой байжээ. Энэ өр нь бий болсон цаг хугацааны хувьд 1970-аад онд хамаарах тул үүнийг Их өр гэдэгт хамруулж ойлгон Их өр дарагдаагүй гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс байдаг.

 

Манайх  “Монголросцветмет” хамтарсан нэгдлийн дүрмийн санд мөнгө оруулахдаа /1973 онд/ Оросын талаас тодорхой хэмжээний зээллэг авсан ба энэ нь эргэн төлөгдөөгүй асуудал боссон бололтой юм. Оюутолгойн 34 хувьд оруулах мөнгөгүй тул өөрсдөөс нь зээлээд хувь эзэмшигч болсонтой л төстэй асуудал бий болсон байж. Их өр шийдэгдэх 2003 онд “Монголросцветмэт нэгдэл” нь хугацаа хэтэрсэн зээлийн төлөлттэй хэвээр байсан ба энэ нь дараа нь улстөрчдийн чихийг халууцуулсан бололтой. Ингээд дахин нэг өрийн асуудал босч ирсэн ба Оросууд ирээдүйгээ харж дараа сөхөхөөр нөөцөнд үлдээсэн бололтой.

 

Хожим Стамбул хотод болсон Дэлхийн банк, ОУВС-ийн жилийн уулзалтын үеэр ОХУ-ын Сангийн дэд сайд Д.Панкин Монгол Улс ОХУ-д 180 сая шилжих рублийн өртэй гэж улалзтал мэдэгдсэн бөгөөд өрөө төлөхгүй бол Парисын клуб-ээр өрийн асуудлыг шийдүүлнэ гэж олон улсын өмнө шууд зарлажээ. Энэ нь ОюуТолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хойд хөршөөс холуур өнгөрсний дараа цочир хийсэн мэдэгдэл байлаа.

 

Ингээд дарагддаггүй өрийн асуудлаар дахин хэлэлцээ эхэлжээ.

Жил гаруй үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд нь Монголросцветмэттэй холбоотой 162 сая ам.долларын өр, клирингийн өр болох 10 сая ам.доллар, нийт 174.2 сая ам долларын өрийг “Их өр”-ийн зарчмаар буюу 97.8 хувийг хүчингүй болгуулж чадсан. Энд байгаа их өрийн зарчмаар гэдгийг онцлон харах ёстой юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг 2003 онд шийдэгдсэн Их өрөөс ялгаж салгаж ойлгох ёстойг харуулж байна.

Ингээд Монголросцветмэттэй холбоотой өрийн 97.8 хувийг хүчингүй болгуулж харин үлдсэн 3.8 сая ам.долларын өрийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр төлөхөөр болжээ. Энэ тохиролцоог хадгалсан гэрээнд ОХУ-ын Москва хотноо 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хоёр талын төлөөлөл гарын үсэг зуржээ.

 

Эндээс харахад 1949-1991 оны хооронд бий болсон Их өр буюу 11.8 тэрбум төгрөгийн шилжих рублийн өр нь 2003 оны гэрээгээр бүрэн шийдэгдсэн ба Монголросцветмэттэй холбоотой өрийг тэглэх талаарх хэлэлцээр тусдаа явагдаж. 2010 онд мөн Их өрийн зарчмаар 97.8 хувийг хүчингүй болгож  үзэглэгдсэн байна. Энэ гэрээ дээд түвшинд буюу Оросын хууль тогтоох дээд байгууллага болох Төрийн Думаар соёрхогдон батлагдсан нөхцөлд 30 хоногийн дотор манай тал 3.8 сая ам долларыг төлөх ёстой болжээ.

 

Үүнээс хойш гадаад нөхцөл байдал, ОХУ-ын улстөрчдийн өр тэглэсэн талаарх зөрүүтэй хандлагаас хамаарч өнөөх сүүлийн өрийг тэглэсэн гэрээ хүчин төгөлдөр батламжлагдахгүй байсаар даруй 6 жил өнгөрчээ. Ингээд 2016 он гарахад нэг юм баталгаажин соёрхогдож Их өр ёстой дууслаа гэж зарлагдлаа. Үүгээр бид хоёр дахь удаагаа ИХ ӨР дарсны баяр хийх дөхөв.

 

Яагаад бид 6 жил хүлээх болов.

2003 онд манай засгийн газар  250 сая ам.долларыг хоёр удаагийн гүйлгээгээр хийснээр “ТЭГ” болсон их өрийн ард манай Оросууд яагаад дахин өр үлдээгээд байсан юм бол. Их өрийн асуудал яагаад дахин босоод байгаа талаар ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийг 2009 оны 8-р сард манай улсад айлчлахад сэтгүүлчид асуусан байдаг.

...Стратегийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна... гэж ноён Ерөнхий сайд онцолж хэлсэн байдаг. Манай улстөрчид стратегийн төслийн ямар ашигтай шийдлийг Оросын талд бий болгосон бэ. Ямар байдал нөлөөлж 6 жил гацсан асуудал Путиний үзгийг хөдөлгөв гэдэг асуулт таавар хэвээр үлдлээ.

 

Ээлжит өрийн энэ урт түүхийг эцэслэж Оросын Дум өнгөрсөн сарын 27-ны өдөр Монголын талын өрийг цуцлах хуулийг соёрхон баталлаа. Ерөнхийлөгч В.Путин хоёрдугаар сарын 1-нд уг хуульд гарын үсэг зурснаар Монголросцветмэттэй холбоотой Монголын өрийг тэглэх гэрээ баталгаажсан. Энэ нь 2003 онд шийдсэн Их өрөөс тусдаа өрийг шийдсэн гэрээ гэдгийг ялгаж салгаж ойлгох ёстой байх.

 

Гэрээ албан ёсоор батламжлагдсан нөхцөлд үлдсэн 2.2 хувь буюу 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор багтаан төлөх үүрэгтэй. 2003 оны засгийн газар шахуу зайнд 230 сая ам.доллар төлж байсан бол энэ Засгийн газар 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор төлөх шаардлагатай болсон.

Энэ төлбөр хийгдсэний дараа л бид хоёр дахь Их өрөө тэглэлээ гэж хэлэх ёстой. Гэрээний заасан хугацаанд 3.8 сая ам.долларын төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд 174.2 сая ам.долларыг төлөх  гэрээний заалт эргэн үйлчилнэ.

 

Төсвийн нөхцөл байдал хүндхэн байгаа хүүхдийн 20 мянгаа ямар нөөцөөс гаргах уу гэж байгаа Засгийн газарт 7 тэрбум орчим төгрөг гаргана гэдэг чанга л байгаа. Путин энэ оны 2-р сарын 1-нд гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдээлэгдсэн. Үүгээр тооцвол ойролцоогоор 2 долоо хоногийн дараа Засгийн газар гэрээний үүргээр хүлээсэн 3 сая ам.долларыг Оросын талд шилжүүлсэн талаар зарлах ёстой болно. Энэ үед л бид ОХУ-д өрөө дарсны жинхэнэ баяраа хийх буюу эргэн дурсахуй болгоно доо. 

 

Үүний араас сүүлийн 3 жилд бий болсон гэх ДНБ-ий 70 хувьд хүрсэн гээд байгаа ШИНЭ ӨР-ийн асуудал босчихоод байгаа. Энэ бол жич ярих асуудал.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зөв бичээ:
Их өр буюу 11.8 тэрбум төгрөгийн шилжих рублийн өр гэнээ ядаж л өрийнхөө мөнгөний нэгжийг мэдэхгүй байж юун ч их юм бичдэг юм, төгрөг биш АНУ-ын доллар шүү дээ. Бид их баян болсон 70 жилд үүссэн өрөөс их өртэй болсон. Хэдхэн уулзвар өргөтгөснөөс өөр юм үлдэв үү, үгүйдээ л 3-4 дүгээр хороолол боссон уу?
2016-02-15
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-15
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-02-15
zocnin:
yamarcn bsan mongoliig ornoos salgaj harin odoo busad or bol mash aimshig bgaa shyy . tuhain yed mongol ortei cn hogjij cnadsan . harin odoo or ni uhsan nyh , yaduural bna daa hen ni yuj tusalj bwaa..
2016-02-15
Зочин:
үнэн үнэн тусгаар тогтнолоос өөр эрхэм дээд бэлэг гэж байхгүй, орос орон туслаагүй бол бид аөвөрмонгол , төвд шиг л болох байсан
2016-02-14
Зочин:
нэр нь манж болхоос хятад шүү дээ манж нар хятадыг эзлээд л маш эрчимтэй хятаджиж эхэлсэн дээ 19-р зуун гэхэд үнэндээ манж нэртэй хятад улс болсон бид манж хятадын дарлалд байсан юм даа
2016-02-14
Зочин:
битгий тэнэгт , төлбөрөө авчихсан ялтын хэлэлцээрээр орос монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлж чадсан тэгж байж бид 1945 оны бүх ард түмний санал асуулгаар хятадаас салж хятад аргагүйн эрхэнд монголыг зөвшөөрсөн энэ бол орос улс эх орны дайны дараа дэлхийн бодлого тодорхойлогч их болсоны гавьяа өөрөөр хятадаас салсан улс гэж байхгүй дээ ганц энд баярлахад хангалттай
2016-02-14
зочин:
3.8 сая доллар бол үүл баатрын хүүгийн нэг тендерээс хусдаг мөнгөнөөс 2 дахин бага юм байна. орос орон оросууд монголд асар их тус болсон гэдгийг санаж яв
2016-02-14
Зочин:
ОРОСУУД ЭНЭ УЛСЫГ ИЙМХЭН ХӨРӨНГӨӨР ОРШИН ТОГТНУУЛЖ ӨГЧЭЭ. БАЯРЛАХ Ч БАГАДАНА.
2016-02-14
Зочин:
Одоо тэгээд оросод энэ улдсэн 3,8сая -ыг телчихеед их ерийг тэглэлээ, ергуй боллоо гэж шоудах уу? Цаана нь дааж давшгуй жинхэнэ их ер овойж байвал яахуу???!!! Энэ бол енеегийн монгол хун бур, тэр буу хэл денгеж терж байгаа хуухэд гэхэд л14-15сая тегрегийн ертэй гээд байгаа биздээ?! Тэгэхээр ИХ ер их хэвээрээ л байгаа биздээ?! Ер нь яахаараа том дарга нар улс орноо хегжуулнэ гэж худал ярьж менге зээлж ер тавьж идэж уудаг, туунийг нь ард тумэн телж байх естой гэж?!
2016-02-14
цог:
бид өргүй улс тэд олон сайн улс төрч сэхээтэн лам нарыг үй олоноор нь хядсан 5-10 төгрөгөөр бог бод малыг хөлөөр нь хэдэн саяаар нь дээрэмдсэн малчид мал үрэгдүүлвэл 50-80 төгрөгөөр төлдөг ан амьтан алуулж хэдэн зуун тооноор нь дээрэмдсэн ангийн арьс үс үс ноос ноолуур уран жонш алт зэс юун лондонгийн хаш оросууд өөрөсдөө үнэ тогтоож авдаг Монголыг их дээрэлхэж байгаа улс даа
2016-02-14
хэхэхэ:
Оросууд 1939 онд халх голд Япончуудтай байлдсан 1945 онд Японы эсрэг Монголын газар нутаг дээрээс дайн хийсний төлбөр хэр их мөнгө байх вэ
2016-02-14
Зочин:
битгий тэнэгт , төлбөрөө авчихсан ялтын хэлэлцээрээр орос монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлж чадсан тэгж байж бид 1945 оны бүх ард түмний санал асуулгаар хятадаас салж хятад аргагүйн эрхэнд монголыг зөвшөөрсөн энэ бол орос улс эх орны дайны дараа дэлхийн бодлого тодорхойлогч их болсоны гавьяа өөрөөр хятадаас салсан улс гэж байхгүй дээ ганц энд баярлахад хангалттай
zochin:
Toimch maani tyn ch tuuhii zuil bichjee.meddeggui sedev ee meddeg humuusees ni iluu sydalj baij bichne gedgiig heluuleh uun.
2016-02-14
Зочин:
чи өөрөө энэ 2 алуурчин намтайгаа хамт зайл !!! гуч гаран мянган ямар ч гэмгүй Монголчуудыг хэн нохой шиг буудсан билээ ???? МАХН буюу МАН шүү !!!!
2016-02-14
Зочин:
энэ өрийн хугацаа нь 1921-1990 оны хоорондох хугацаанд манай улс ЗХУ-аас зээлсэн гэж яригдаж байгаа өр шүү дээ, 1921 онд АН гэж байсан уу? 1990 онд ч АН байсан уу ??? ийм мэдээжийн юмаар АН-ыг гүтгэж өөрийнхөө нэр хүндийг барах ямар шаардлага байдгийн бол ? Яс юман дээр ЗХУ л манайд өр төлөх ёстой байх , даан ч ЗХУ-ын арчаагүй утсан хүүхэлдэй болсон ХУ намчууд л арчаагүйдээ улсаа өрөнд орсон мэт болгуулсан шүү дээ
2016-02-14
Зочин:
11,4 тэрбум төгрөг биш доллар шүү дээ.
2016-02-14
иргэн:
МАН өр тавьсан ч юм хийсэн АН өр тавиад өөөрсдөө баяжсан
2016-02-14
Зочин:
энэ өрийн хугацаа нь 1921-1990 оны хоорондох хугацаанд манай улс ЗХУ-аас зээлсэн гэж яригдаж байгаа өр шүү дээ, 1921 онд АН гэж байсан уу? 1990 онд ч АН байсан уу ??? ийм мэдээжийн юмаар АН-ыг гүтгэж өөрийнхөө нэр хүндийг барах ямар шаардлага байдгийн бол ? Яс юман дээр ЗХУ л манайд өр төлөх ёстой байх , даан ч ЗХУ-ын арчаагүй утсан хүүхэлдэй болсон ХУ намчууд л арчаагүйдээ улсаа өрөнд орсон мэт болгуулсан шүү дээ
Зочин:
Ядарсан цагт нөхрийн чанар танигдана гэхчээр Оросын ард түмний тусыг жинхэнэ монгол, цэвэр монголчууд, монголын ард түмэн хэзээ ч мартахгүй юм.
2016-02-14
сайхан хэлжээ:
Унш унш унш гэхдээ эх хэл монгол бичгээ сурж байж архивт байгаа түүхийн баримт бичгииг унших болмой.
2016-02-14
Зочин:
Түүх хар цагааныг өгүүлдэг, урьд Монголчууд Вант засаглалтай оросуудыг байлдан дагуулж байсан бол одоо өөрстөөсөө болж Монголчууд тархай бутархай овог аймагууд болжээ, харин оросууд Монголчуудад тус хүргэж өдий зэрэгтэй болсон, Монголчууд Хятадын дарлалд байгаагүй шүү, эсрэгээрээ Манж чин улсын дор 200 жил боол болж явжээ, харин 1911 оноос1920 оны өвлийн сүүл сар 26 хүртэл Дундад иргэн улсын нөлөөнд байв. Түүхээ уншиж бич Архив гэж агуу зүйл монголд байгааг үл март, унш унш унш гэхдээ эх хэл монгол бичгээ сурж байж архивт байгаа түүхийн баримт бичгииг унших болмой.
2016-02-14
Зочин:
нэр нь манж болхоос хятад шүү дээ манж нар хятадыг эзлээд л маш эрчимтэй хятаджиж эхэлсэн дээ 19-р зуун гэхэд үнэндээ манж нэртэй хятад улс болсон бид манж хятадын дарлалд байсан юм даа
zochin:
odoo ene bondiin oroo yaj darna daa tenegee. orosuud shig ingej 97 -r ni lav hongolohgui l bh.
2016-02-14
Зочин:
Орос оронд баярлаад баршгүй. Үүрд мартах ч учиргүй. 600 мянган хүнийг маань 2 сая болгож . Улсын маань тус тусгаар тогтнолыг тунхаглаж. Бүгдийг нь боловсролтой болгож. Муу нэртэй өвчнөөр ихэнх нь өвдсөн байсныг эдгээж. Өнөөгийн Монгол улсыг анх 17 тэрбум долларын өртэй байсныг эхлээд 11 тэрбум болгон бууруулж дараа нь 97 хувийг цайруулж. Одоо зөвхөн 3 хан сая доллар болгон тэглэжээ. Тэгэхээр Монгол улс даяар баригдсан бүх барилга байгууламж , зам, сургууль , цэцэрлэг, тусгаар тогтнолоо бид зүгээр ямарч үнэгүйгээр босгочилоо гэсэн үг. Хамгийн тод жишээ нь Эрдэнэт үйлдвэр. Энэ үйлдвэр л биднийг дангаараа шахам тэжээж байна. Харин ардчилал 27 жилд юу бүтээв. Дааж давшгүй өр, дарамт, хямрал л авчирлаа. Энэ бол Ардчилал биш луйвар. Ардчилал буруу замаар шороо тээгээд байна.
2016-02-14
Зочин:
үнэн үнэн тусгаар тогтнолоос өөр эрхэм дээд бэлэг гэж байхгүй, орос орон туслаагүй бол бид аөвөрмонгол , төвд шиг л болох байсан
Зочин:
доор байгаа АН-ын бөгс долоогч нөхөрт хэлэхэд чиний тэр дүр эсгэсэн ардчилагчид чинь 25 жил юу хийж гийгүүлсэн юм бэ. Юу хийж бүтээж босгож байгуулсан юм бэ. Чи бичдээ.
2016-02-14
Зочин:
Миний бодлоор МАН МАХН хоёр мандтугай. дүр эсгэсэн хуурамч худалч ардчилагчид зайл.
2016-02-14
Зочин:
чи өөрөө энэ 2 алуурчин намтайгаа хамт зайл !!! гуч гаран мянган ямар ч гэмгүй Монголчуудыг хэн нохой шиг буудсан билээ ???? МАХН буюу МАН шүү !!!!
Мэргэн:
Социализмийн үед амьдарч байсан хүний хувьд тэр үед л лав ямар ч өрний талаар асуудал яригдаж байсангүй. 5 жилийн төлөвлөгөө, улсын төсөв батлахад ч энэ өр яригдаж байсангүй. Ард түмнээс бүгдийг нууж байсан. Одоо эргээд хардахад зээл өгөгч ЗХУ ын тал ингэхийг шаардсан болов уу. . ЗХУ тай хийгдэж буй гадаад хулдаааны үний зөрүү, алдагдлын талаар асуудал босгож өөрчилж байсан талаар Цэдэнбалын хүргэн байсан нэг хүн ТВ р ярьж байсныг санаж байна.
2016-02-14
ИРГЭН:
ЧИ МУУ БӨӨС БӨГС ДОЛООГЧ ЮУ ХУЦААД БАЙНА АА.КОММУНИСТУУДЫН ТАВЬСАН ӨР ГЭЭД ОДОО ХҮРТЭЛ ЯРИГДААД БАЙХАД ӨРГҮЙ БОЛГОСОН ГЭЖ ХОЛ ОЧИЖ ХУЦААРАЙ.БӨӨСӨӨ ЧАМАЙГ МАН-ТАЙ ЧИНЬ ХАРААЛ ИДЭГ МУУ АЛУУРЧИН ХУЛГАЙЧ АВИЛГАЧ ТА НАР ҮХЭЖ МОНГОЛЫГ МИНЬ ЦЭВЭР БАЙЛГААРАЙ.ХАРААЛ ИДМЭРҮҮД.ТА НАРЫГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА.БОЛДОГСОН БОЛ ДҮҮЖЛЭЭД ТАМЛАХСАН.
2016-02-14
Зочин:
МЭДЭЭЖИЙН ЮМ БИЧИЖ ЯАНА ДАА ЭНЭ БАЯРХҮҮ. ЧАМД ОРОЛЦОХГҮЙ ЮМ АЛГА, ЮУ ГОРИДООД БАЙГАА ЮМ БОЛ.
2016-02-14
ИРГЭН:
ЮУН ХАА БАЙСАН ӨР ВЭ.ЭНЭ МАН-ЫН НЭГ МУУ ХУЛГАЙЧ ХОЙД УЛСАД ОЧООД ӨР ГЭЭД БОСГООД ИРСЭН ХУЙВАЛДААНЫГ ХЭЛЖ БАЙХ ШИГ БАЙНА.МАН ЗАСАГ БАРЬЖ БАЙСАН 90 ЖИЛД ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ? ӨРӨӨ Ч ТӨЛЧИХ ЧАДАЛГҮЙ БАЙЖ ДЭЭ.МУУСАЙН ХУЛГАЙЧ АВИЛГАЧИД ОДОО ХЭЦҮҮ БАЙГАА ЦАГААР ИХ ӨРИЙГ ДАРУУЛЖ АН-ЫГ СӨХРҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА.ХЭДЭН АРВАН ЖИЛ ХҮЛЭЭЖ БОЛСОН ЮМ БОЛ ХАГАС ЖИЛ ХҮЛЭЭЛГЭЧИХЭЖ БОЛОХ Л БАЙСАН ДАА.ГЭРЭЭ ХИЙСЭН МУУ ХУЛГАЙГ ШИЙТГЭЖ ОЛОНД ЗАРЛААЧ
2016-02-14
zochin:
odoo ene bondiin oroo yaj darna daa tenegee. orosuud shig ingej 97 -r ni lav hongolohgui l bh.
зочин:
МАХН, МАН хоёр монгол улсыг өргүй болгосон. АН монгол улсыг төлж баршгүй өртэй болгосон.
2016-02-14
ИРГЭН:
ЧИ МУУ БӨӨС БӨГС ДОЛООГЧ ЮУ ХУЦААД БАЙНА АА.КОММУНИСТУУДЫН ТАВЬСАН ӨР ГЭЭД ОДОО ХҮРТЭЛ ЯРИГДААД БАЙХАД ӨРГҮЙ БОЛГОСОН ГЭЖ ХОЛ ОЧИЖ ХУЦААРАЙ.БӨӨСӨӨ ЧАМАЙГ МАН-ТАЙ ЧИНЬ ХАРААЛ ИДЭГ МУУ АЛУУРЧИН ХУЛГАЙЧ АВИЛГАЧ ТА НАР ҮХЭЖ МОНГОЛЫГ МИНЬ ЦЭВЭР БАЙЛГААРАЙ.ХАРААЛ ИДМЭРҮҮД.ТА НАРЫГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА.БОЛДОГСОН БОЛ ДҮҮЖЛЭЭД ТАМЛАХСАН.
Зочин:
Улс өргүй байна гэдэг бол бид өргүй , бидний үр удам өргүй гэсэн үг. Сайн сайн. Нэмж гаднаас зээл авах хэрэггүй.
2016-02-14