МОНГОЛ ПАРЛАМЕНТ
2016-01-29

Алдарт АСЕМ-ийн зочдыг алтан хивсэн дээр алхуулахгүй гэхэд тансаг зэрэглэлийн машинаар үйлчлэх ёстой гэж зохион байгуулагчид үзжээ. Ингэхийн тулд нэгэн хувийн компаниар дамжуулан тансаг зэрэглэлийн 350 машиныг оруулж ирээд 3 хоног унах хэрэгцээнд 7 тэрбум төгрөгийг татвараас чөлөөлөхөөр болсон чухал шийдвэрийг Монголын парламент хэлэлцэн гаргасан. Үүний дараа хамгийн чухал асуудлаа барьж авлаа. Энэ бол Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудал.

 

Энэ асуудлын хүрээнд  гишүүдийн хэлсэн үг байр суурь шууд эфирээр "пууль" HD төрхөөрөө гарсан тул нуршаад яахав. Харин ганц нэг сонин содон буюу Монгол парламентын онцлог шинжийг харуулсан гэхээр мушиймаар, заримдаа эгдүүцэн ярваймаар зарим нэг яриа ааш аяглалыг товч түүвэрлэв.  Хээгүй ч гэх үү, хэнэггүй ч гэх үү... Товчдоо МОНГОЛ парламент л юм даа.

 

Спикер -...Татвар төлөхгүй гэсэн мангар гэрээ. Одоо байнга ярьдаг юм. ...Мангар юм яриад 

 

Дэмбээ гишүүн -...Өнөө шөнө хуралдья ... маргааш бас ингээд өдөржин хуралдья... ард түмэн биднийг ... IQ -тай юм байна, ухаантай юм байна гэж ойлгоно...

 

Нямка гишүүн -...Жигтэйхэн л юм болоод байна... Та нар энэ Шудрага ёс эвсэлтэй 4 жил болохдоо Уянгын дотуур хувцсан дотор нь байсан юм уу... Одоо дотуур хувцсаа ярьцгаа, та нар...

 

...Шөнө 01 цаг дөхөж ирэх үед ч, яг санал хураалтын өмнө ч ирц 100 хувь гэж самбарт заасаар байлаа. 76/76.  Гэтэл санал хураалтын өмнө Спикер: ... Болорчулуун гишүүний картыг сугалаад аваад ир дээ... Бээжинд яваа шүү дээ...

 

Танхимаас ...Та өөрөө Турк руу онгоцонд яваа хүний өмнөөс шийдээд байнгын хороог нь сольчихдог биз дээ.

Спикер - Картыг нь сугалаад аваад ирээ ...

 

Санал хураах явцад  танхимд ...за андуураад дарчих вий дээ... ямар томьёоллоор хураах болчихов... Байнгын хорооны тогтоолыг дэмжинэ, дэмжихгүй тийм бил үү.

 

Спикер - МАН-ын дарсны эсрэг л дар ...  /алхаа  цохив/

 

Санал хураалт. Дүн  75/76       Зөвшөөрсөн  42/73.  57.5%  Татгалзсан  31/73.  47.5 хувь

Засгийн газар үлдэхээр боллоо.

 

Манай парламент буюу Монгол парламент энэ удаагийн бүрэн эрхийнхээ 4 жилд 3 дахь удаагаа засгаа огцруулах эсэх талаар бүрэн ирцтэй хуралдлаа. Гэхдээ нэг гишүүн картаараа ирчихсэн ч бие нь бол Бээжинд явсан бололтой. Санал хураах болоход ирээгүй гишүүн "кноп"-дох гэж байхад нь Спикер илрүүлнэ билээ. Эхнээсээ мэдэж л байсан юм билээ.

 

Энэ ч яахав шинэ содон зүйл биш болсон юм байх. Яг үнэндээ энэхүү бүрэн ирцтэй Дубайн гэрээгээр Ерөнхий сайдын чихийг халууцуулсан чуулганаас иргэд юу мэдэж үлдэв.

 

Монголбанк маань 2.2 тэрбум долларын өртэй болсон бол Монгол хүн бүр 14 сая төгрөгийн өртэй болчихоод байгаа гэнэ. Нөгөө талд ЕС-ын хэлснээр бол сүүлийн 30 жил хийгээгүй бүтээн байгуулалтыг гуравхан жилийн дотор АН-ын засгийн үед хийсэн гэж байна. Тэгвэл МАН-ын бүлгийн даргын хэлснээр бол Монгол улс 20 жилд 2 тэрбум долларын өр тавьж байсан бол АН-ын 3 жилд 5 тэрбум долларын өр тавьчихаад байгаа гэнэ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Бид нар төсвөө алдагдалтай баталсан. Миний оронд ямар ч хүн байсан гадаадаас долларын бонд босгох ажлыг хийх байсан..." гэхийг бодоход эдийн засаг үнэхээр хамраараа газар хатгасан ба засагт хүүхдийн 20 мянга байтугай цалин тавих мөнгө байгаа юм уу гэж хардахаар үндэслэл тайлбар их сонслоо.

 

Дубайн гэрээний алдааны талаарх С.Ганбаатар гишүүний ярианд РиоТинто талын хөрөнгө оруулагч тал өнгөрсөн нэг сарын дундуур 4.2 тэрбум долларыг буцаан татах тухай мэдээллийг нэг цаас харж байгаад хэлсэн нь анхаарал татлаа. Монголын эдийн засагт амь тариа болж орж ирнэ гээд байгаа 4.4 тэрбум доллар нь буцаад гараад явчих юм болов уу гэсэн эргэлзээг төрүүлэхээр. Гэвч энэ доллараас гадна газар ашигласны төлбөр, төрөл бүрийн татварууд гээд тэндээс мөнгө салгах өөр замууд байгааг Да.Ганболд дарга нь хэлж л байсан. Гэхдээ хаялга нь эдийн засагт ирж маньд наалдах хүртлээ удах юм билээ гэдгийг бол ойлгосон. Тийм биш бол Ерөнхий сайд "Би төсвийн алдагдлыг нөхөхийн тулд долларын бонд гаргана" гэж бухимдаж суух вэ дээ. Давхар бид нарт л дахиад бүсээ чангална шүү л гэж эфирээр дайж байгаа захиас байх.

 

Ер нь бол би хувьдаа Дубайн гэрээ ОТ-н талаар 5 цаг орчим тойрог хийн ярьсан түшээдийн ярианаас улам л толгой эргэсэн мэдээлэлтэй үлдлээ. Учир нь гишүүдийн маань толгой бас эргэчихсэн мэт дэндүү зөрүүтэй мэдээллээр шөнийн хагаст иргэдийнхээ чихийг өвтгөлөө.  

 

Хөшигний ард буланд ард яаж тохирсон юм бүү мэд. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн хатуу хараа, сануулга доор АН засгаа аваад үлдлээ. Дахиж шинэ сайдын эрэлд гарахгүйн дээр өөртөө итгэлгүй бөмбөгнөөд, хэдэн хүний гарын үсэгтэй эмэгтэй хүний гар атгасан цагаан цаас зүүдэлж хар дараад явсан Ерөнхий сайд хүлээснээсээ салж дараагийн улс төрдөө даалуу тавих хэрэгтэй болж байна.

 

Төгсгөлд спикерт хэлэхэд гишүүдийнхээ ирцийг 100 хувь байгаа үед нэг нэгээр нь босгож гараар бас давхар тоолж баймаар юм билээ дээ. Тэгэхгүй 75 байхад самбар нь 76/76 гэж нүүр бардам гэрэлтэж худлаа заагаад байх юм билээ шүү.

 

За тэгээд өнөөдрөөс эхлээд эгэл олон түмэн бид улс төрөө түрдээ хойш тавьж Монгол цагаан сараа мандуулан ярьцгаая даа. Бямба, нямд бол бууз найдвартай хөлдөхөөр хүйтэн шөнүүд болно гэсэн шүү... 

 

Б. Хэгжүүн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол банк анхны 4000 айл өрхийн төрийн албан хаагчийн 8-ийн зээл дээр засаж харах заалт байна. Том хүүхэд тусдаа гарах гээд банкны бүрдүүлэх босго, бүх бичиг баримт нөхцөл бүрдээд байхад хуучин банкны зээлээ 100 төлж байж дараагийн 8 хувьд хамрагд гээд байх юм. Гэтэл Чингис бондын санхүүжилтээр 8-д хамрагдсан адилхан ажилтан дахин 8-д хамрагдах боломжтой гээд байх юм. Санхүүжилт нь өөр гэсэн заалтыг засах хэрэгтэй байна.Тэртээ тэргүй цалин орлого нь хүрч байгаа иргэдийг боймлоод байх юм. Хариулт авмаар байна.Туслах хүн байна уу?
2016-01-30
Зочин:
Gankhuyag - dickhead boovon tolgoi. Hurelbaatar. Source httpftalphaville.ft.com201403251804312turquoise-still-the-colour-of-money-in-mongolia
2016-01-29
zochin:
ha ha yag unen..unuudurtuu bid yamar ch bailaa uuriin zasag turteigee bgaa deeree ene tcagaan saraa chadal chadlaaraa ayataihan temdeglechihye..iim hugiin hogiin bgaad bval udahgui hunii zasag turd dagaar oroh bailgui..horvoo chini huchtei ni huchguigee gedeg l zarchimtai sh de..he he
2016-01-29
ts:
Утаанд их ,хордсоноос гажиг хүүхэд олон төрөв үү? Ганбаатар,Уянга,Сайханбилэг гурав бол сиамын ихэр юм.Шуудхан хэлвэл энэ нийгмийн гажиг юм .МАН,АН хоёр нам шиг нам байж ,Төрийг төр шиг,Улсыг улс шиг авч явдаг байсан бол ПОПУЛИСТУУД буюу Поп хадагтай ,Поп одууд Монголд ингэж олноороо төрөх байсан уу?ПОП, Эрх баригч хоёр бол нэг зоосны хоёр тал,26-н жил ээлжилж эрх барьж байна гэж овоолсон шаварны чинь сүүдэр, ухсан хар нүх чинь энэ юм шүү дэ.Гэнэн тэнэг царайлаад сүүдрээ хараад бусгаж хэрэггүй дэ .Сүүлнийхээ цагаантай хөөцөлдөж тоглож байгаа гөлөг шиг л харагдаж байна.Сайханбилэг гуай .Энэ засаг чинь эр сайндаа ч үлдсэнгүй аргагүйн эрхэнд улсаа бодож л тэвчихээр шийдэв бололтой . Эвэртэй туулай харсан юм шиг гайхах хэрэггүй ээ.Хогийн ургамал хогон дунд л ургадаг юм.Улсаа эх орноо сайн арчилвал аяндаа ургахгүй,бид хүлээж авах ч үгүй шүү дэ. Популистууд мандтугай . Харин Та сувагаа бүү солиороо!
2016-01-29