З.Энхболд: Фрийдланд зүгээр наймаачин хүн шүү дээ
2016-01-05

Бүрэн эрхийнхээ хаалтын жилийнхээ босгон дээр УИХ-ын дарга бөгөөд АН-ын дарга З.Энхболдын хэвлэлд өгсөн дэлгэрэнгүй ярилцлага олон нийтэд хүрлээ. Энд улс орны нийгэм эдийн засгийн байдал, улс төрийн орчинд нам хүчнүүдийн зарим нэг үл ойлголцсон асуудлуудын наад цаад учир нэлээн тодорхой хүрээнд буужээ.

Тайлагнасан тайлбарласан зүйл ч байна  Шууд амалсан зүйл ч байна. Ингээд гол хариултуудыг товчлон хүргэж, дүгнэлт хийх эрхийг уншигч танд үлдээе.

 

Тэр шартдаг үйл явц нь манай Их хурлын үед таарчихсан. 

 

... 2005-2011 оныг дэлхий даяараа уул уурхайн салбарын маш том “найр” болсон гэж дүгнэж байгаа. Уул уурхайн түүхий эдийн үнэ 3-4 дахин өссөн нь тухайн үед том “найр” шиг зүйл боллоо шүү дээ. Найрын маргааш яадаг билээ... -Шартах байх.../сэтгүүлч /

 

Тэр шартдаг үйл явц нь манай Их хурлын үед таарчихсан. Түүхий эдийн үнэ хэрхэн унаж байгааг мэдэж байгаа байх. Манай экспортын бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд хамгийн ихдээ гурав дахин буюу 300 хувиар, хамгийн багадаа 30 хувиар буурлаа. Угаасаа 17 хувийн эдийн засгийн өсөлт гээд байгаа чинь буруу тоо байсан юм...

 

17 хувийн өсөлт гэдэг бол нэг удаагийн арга хэмжээ байсан

 

Оюутолгойн таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн жилүүд нь 2009, 2010, 2011 онууд байлаа. Таван тэрбум ам.доллараа гурван жилд хуваагаад үзэхээр нэг жилд 1.6 тэрбум ам.доллар болно. Өмнө нь огт байхгүй байсан 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэмэгдэхээр 17 хувийн өсөлт шиг харагдаад байгаа юм. 2012 онд шинэ УИХ, шинэ Засгийн газар гарсны дараа Оюутолгойнхон дургүй нь хүрээд хөрөнгө оруулалтаа зогсоочихсон юм биш. Төлөвлөгөөт хөрөнгө оруулалт нь дуусаад ил уурхай нь ажиллаад эхэлчихсэн болохоор 17 хувийн өсөлт гурав болж буурсан мэт харагдаад байгаа юм. 17 хувийн өсөлт гэдэг бол нэг удаагийн арга хэмжээ байсан гэдэг нь харагдаж байгаа. 17 хувийн өсөлт ганц жилд л хүрсэн. Түүнээс өмнө 11, 12 хувь л байсан. Гэтэл бид 17 хувийн өсөлтдөө тааруулаад төсвийнхөө зарлагыг хэт өсгөчихсөн алдаатай эдийн засгийг хүлээж авсан. 17 хувийн өсөлт гэдэг бол нэг удаагийн арга хэмжээ байсан гэдэг нь харагдаж байгаа.

 

Ардчилсан намын зорилго нь бүх сонгуулийг нэг дор явуулах байсан

 

Зардал хэмнэнэ. Ардчилсан намын зорилго нь бүх сонгуулийг нэг дор явуулах байсан. Ардын намынхан эсэргүүцсэн тул сум, дүүргийг намар, аймаг, нийслэл, УИХ-ын сонгуулиа зун явуулахаар шийдвэрлэлээ. Дөрвөн жилийн өмнөх сонгуулиар Нийслэл, УИХ-ын сонгууль хамт явагдаж байсан. Тухайн үе их хэмжээний зардал хэмнэсэн.... Ардчилсан намын зүгээс Сонгуулийн хууль дээр анх тавьсан зорилгын тал нь биелсэн гэж үзэж болно. Ер нь цаашдаа Америк шиг бүх сонгуулиа нэг өдөр явуулдаг болох хэрэгтэй.

 

Ганцхан хуулийг л Цэц унагаасан байдаг

 

Манай Их хурлын баталсан ганцхан хуулийг л Цэц унагаасан байдаг. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталсан. Түүнээс хойших таван удаагийн УИХ-ын тавуулангийнх нь хууль Цэц дээр унаж байгаа юм. Тэнд нь манай Их хуралд хамаатай ганцхан хууль байгаа. Цэц дээр очоод бөөн хууль унаж байгаа мэт буруу ойлголт хүмүүсийн дунд байна. Тийм зүйл байхгүйг албан ёсоор хэлчихье.

 

1620 айлыг цагаан сараар байранд оруулна

 

.... Лав л шинэ жилээр шинэ байрны найраа хийх гэж байсан 1620 айлыг хохироочихлоо. Тэднийг цагаан сараар байранд нь оруулна гээд би амлачихсан байгаа. Цагаан сараар оруулна... Цэц хууль хүчингүй болгож болно. Гэхдээ хууль гаргах эрх нь УИХ-д байгаа учраас энэ долоо хоногоос хэлэлцүүлэг хийж аль болохоор хур­дан гаргана. Яаралтай горимд шилжүүлчихсэн, текст гарчихсан байгаа. Энэ долоо хоногт өргөн баригдаад санал аваад явна.

 

Төмөр замыг М.Энхсайхан зогсоосон

 

: 200-хан сая ам.доллар өгөөд зогсчихсон юм. Үлдсэн 200 саяыг нь зах зээлээс олж ав гээд өгөөгүй. М.Энхсайхан гэж сайд гарч ирээд төмөр замын ажлыг таг гацаасан. "Таван толгойг авах гэж байгаа компани төмөр замыг барина. Та нар барихаа боль" гээд зогсоосон. Хэрэв М.Энхсайхан тэгж хэлж зогсоогоогүй байсан бол төмөр зам дуусчих байлаа. Одоо Монголын төмөр зам гэдэг компани төмөр замаа Тавантолгойгоос үл хамааран бариулахаар ажиллаж байна. Засгийн газраас нь янз бүрийн даалгавар өгөөд зогсоочихгүй бол ажил нь хавар эхэлнэ.

 

2017 оны төсөвт суулгана

 

Төсөв батлагдсанаас хойш батлагдсан хуулиуд нэг жилээр хойшилж байгаа.  Яагаад гэхээр  оны Хамтын тэтгэврийн тухай хууль, малчдын ажилласан жилийг 1.2 жилээр тооцдог болох хуулийг 2016 оноос хэрэгжүүлье гэхээр Төсвийн тухай хуулиар энэ бүхний тооцоог хийлгүйгээр баталсан. Тэгэхээр бид энэ бүх тооцоог 2017 оны төсөвт суулгана.

 

Таван жил барих зүйлийг Фрийдланд гурван жилд бариад дуусгасан

 

Фрийдланд гэж бизнесмэн бий. Тэр хүн Оюутолгойг анх нээхдээ хэтэрхий гоёчилж ярьсан юм. Оюутолгойг ашиглаад эхэлбэл Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн гурав дахин өснө, та нар бүгдээрээ сайхан амьдарна, ноогдол ашгаа маш хурдан хүртэнэ гэх мэтчилэн. Яахав төслөө явуулахын хувьд магтана шүү дээ. Бие даагч гишүүд түүгээр нь яриад байгаа юм. Яг газар дээрээ буухаар Фрийдланд зүгээр наймаачин хүн шүү дээ. Наймаачин хүн наймаагаа хийчихээд л гараад явчихна. Араас нь Рио Тинто Фрийдландын ярьсныг хэрэгжүүлэх гэж орж ирлээ. Ноогдол ашгаа маргааш авна гэдэг бол худлаа юм байна. Яагаад гэвэл дөрөв биш найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэхээд байна гэдгийг хэлсэн. Тэр нь бол бодитой. Тэгэхээр зэрэг ноогдол ашгаа авах хугацаа хойшилно . Энэ ч бас бодитой. Анхны үнээ худлаа хэлснийг шуугиад яахав. Таван жил барих зүйлийг Фрийдланд гурван жилд бариад дуусгасан. Таван жил гарах ёстой байсан зардал гурван жилд гарахаараа хэтэрнэ. Хэтэрснийг манай татварынхан ойлгоогүй. Ойлголцох гэж хоёр жилийн хугацаа алдсан. Тэгэхээр гээндээ ч, гоондоо ч бий. Нэг л үнэн юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр Монголын газар нутаг дээр дэлхийд эхний тавд орох том зэсийн үйлдвэр байгуулагджээ. Монголчуудаас мөнгө гарсангүй. Тэнд ямар ч байсан мянган хүн ажиллаж байна. Гүний уурхайгаа ашиглаад эхэлбэл энэ тоо хоёр мянга болох юм гэсэн.

 

Тавантолгойн хувьд

 

... Засгийн газар маш хариуцлагагүй төсөл оруулж ирсэн. Жаран жилээр Хятадын төрийн өмчит компанид өгөх гэж оролдсон. Тэрийг УИХ буруу гэж үзсэн болохоор буцаасан.

 

Гацууртын орд руу орчихсон шүү дээ

 

Нөгөө 500 нинжа чинь ороод хууль бусаар олборлолт явуулж байгаа. Улсад тушааж буй алтны хэмжээ “0” грамм. Хууль ёсны лицензтэй компани нь тэнд хараад сууж байна. Хэрэв Гацууртын ордыг өнгөрсөн цагаан сараар хэлэлцээд УИХ шийдвэрийг нь гаргаад өгчихсөн бол Монголбанктай 50 тонн алтны гэрээ хийгдэх байсан. Тэр хэмжээний алт одоо Монголбанкинд хадгалагдаж байх ёстой байв. Төсөвт хичнээн их татвар төлөхийг мэдэхгүй. Ноён уулын булш чинь Гацууртын ордоос 9-18 км зайтай. Тэгэхээр Ноён уулын булш тоногдохгүй. Ийм л үр дүнтэй болох байсан.

 

Сайншанд яагаад хөгжихгүй байна

 

Сайншанд яагаад хөгжихгүй байна гэхээр түүхий эд байдаг Таван толгой, Оюу толгойтойгоо төмөр замаар холбогдоогүй. Төмөр замаар холбогдох нь тодорхой болоод ажил нь эхэлбэл Сайншандад үйлдвэр байгуулах гэсэн хүмүүс хүрээд л ирнэ. Учир нь түүхий эд нь хэдэн ам.доллараар ирэхийг тооцоолж болж байгаа юм. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг хувийн хэвшлийнхэн барих ёстой. Хувийн компаниуд Цогтцэций, Тамсагтай төмөр замаар хэзээ холбогдох нь вэ гэдэг тооцоогоо хийгээд л сууж байгаа. Төмөр зам хоёр жилийн дараа дуусна. Үйлдвэр хоёр жилийн дараа зуухаа галлах ёстой....

 

Ардчилсан нам МАН-аас ялгаатай нь завгүй байна

 

Бүх аймгаа хамруулан дөрвөн бүсийн чуулган хийлээ. Намын дарга нар болон аймаг, сумын ИТХ-ынханд “Та нар төрийн ажил гэж явсаар байгаад намынхаа ажлыг мартсан байна. Он гараад сонгуулийн жил эхэлнэ. Намын дарга нар намынхаа ажилд ор” гэсэн. Түүнтэй мөн адилхан би сонгуулийнхаа бэлтгэл ажилд орохоос өөр аргагүй болчихлоо. Ардын намынхан ажилгүй учраас сонгуулийнхаа ажилд цаг гаргаж чадаж байгаа юм. 190 сум, 15 аймаг, найман дүүрэгт АН-ын дарга нь Засаг даргаа хийгээд явж байна. Бид төрийн ажлыг хийгээд явж байгаа. Манай намын хувьд Ардын нам шиг олон орон тоотой явах шаардлагагүй гэж үзсэн. Ардчилсан нам “Монгол хүн 2020” гэж хөтөлбөр гаргасан. 2016 оны сонгуульд зориулан шинэ хөтөлбөр гаргахгүй.

 

Хэнийг сайд болгохыг би биш, Ерөнхий сайд мэднэ

 

МАХН-ын дарга Н.Энхбаярын шадар сайдын томилох эсэх тухайд:   Х.Тэмүүжин гишүүн ялтайд тооцогдох хугацаа нь дууссан гэдэг тайлбарыг бүлгийн хурал дээр өгсөн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дуусаагүй гэсэн. Хаанаа хүрч байгааг мэдэхгүй. Хэнийг сайд болгохыг би биш, Ерөнхий сайд мэднэ гэсэн байр суурьтай байгаа.

 

Д.Баяр

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ёоооооооо оюутолгойн хөрөнгө оруулагчдыг өмөөрч байгаа нь илт байна арай ч дэ
2016-01-20
Зочин:
Төрд жижигдээд байнаа энэ хүн. Юу хийж юу бүтээв. Миний бодлоор юу ч хийсэнгүй.
2016-01-06
werty:
Ene nohoor ochnoon jil yarih uymdaa hiisen uych bhgui, orool bayjaad baidag
2016-01-05
иргэн:
2016 он бол сонгуулийн хувьсгал хийх ёстой шүү.Энхболд Женко Чацга Бенз мэтийн гаруудыг монгол төрөөс зайлуулцгаая
2016-01-05
Зочин:
зах зээлийн нийгэмд та гологдож байна боль боль
2016-01-05
зочин:
хн энэ ярьсан зүйлдээ итгэнэ гэж бодсон юм байхдаа одоо та нарыг тогос шиг гоёод тоть шиг гоё ярьсан ч итгэх хүн энэ улсад ховор болсон шүү
2016-01-05
Зочин:
Төмөр замыг М.Энхсайхан зогсоосон 200-хан сая ам.доллар өгөөд зогсчихсон юм. Үлдсэн 200 саяыг нь зах зээлээс олж ав гээд өгөөгүй. М.Энхсайхан гэж сайд гарч ирээд төмөр замын ажлыг таг гацаасан. Таван толгойг авах гэж байгаа компани төмөр замыг барина. Та нар барихаа боль гээд зогсоосон. Хэрэв М.Энхсайхан тэгж хэлж зогсоогоогүй байсан бол төмөр зам дуусчих байлаа. Одоо Монголын төмөр зам гэдэг компани төмөр замаа Тавантолгойгоос үл хамааран бариулахаар ажиллаж байна. Засгийн газраас нь янз бүрийн даалгавар өгөөд зогсоочихгүй бол ажил нь хавар эхэлнэ.
2016-01-05
Зочин:
ЭЛБЭГДОРЖ, З.ЭНХБОЛД Ч.САЙХАНБИЛЭГ НАР МОНГОЛ УЛСЫГ ЗИМБАБВЕ УЛСЫН АРААС ОРУУЛЖ БАЙНА. ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ.
2016-01-05
irgen:
Z.Enkhbold darga mash oilgomjtoi todorhoi yrisan bainaa. Asuudald tun buuri suuritai handsan baina. Ene ynz buriin setgegdel bicheed baigaa humuus neg bol zahialgaar haraal zuhel ursgaj baina. Esvel alivaa asuudliig eruul saruul untsuguus oilgoj dugneh chadvaraa aldsan humuus yum uu daa.
2016-01-05
Zochin:
Ene toodon panz toriin omchiin horoog bur undseer ni ustgaad avlaa daa hoorhii hamgiin ih no-toi hundee
2016-01-05
zochin:
Enhbold dargaa. Tatvar gaald hiij bui tomilgoon dr anhaaral taviach ee. Tatvariin alba mergeshsen udirdlagagui ajil ni unaad hund bn shde. Getel davaasuren geh tatvariin naad zahiin medleggui, ashig sonirhliin zurchiltei etgeed tatvar hariursah dargaar tavigdah tuhai medeelel garch bn. Mongoliin tatvariin 1800 mergeshsen ajiltan bn shuu dee.
2016-01-05
зочин:
Энэ бэлтрэг бүр солиорчихжээ.Женко Шамбиу нартай нийлж ТТолгойг гацаачихаад одооЭнхсайхан руу чихдэг байнашд Бэлтрэгийг 16онд монгол төрөөс хурдан зайлуулах хэрэгтэй
2016-01-05
Zochin:
Neeree nyd ni togtdoogui, chonotoi yasan adilhan um be.
2016-01-05
Зочин:
МОНГОЛЧУУДАА ТАРХИА УГААЛГУУЛААД ЧИМЭЭГҮЙ СУУСААР БАЙХ УУ?
2016-01-05
45:
Enhbold oo tani karier duuschee
2016-01-05
зочин:
Энэ тоодон панз гацууртыг хулгайч нараар ухуулж бгаад л зарлаа.Төмөр замыг 5-6 жил Баттулга гэж гадны гар хөл гацаасан шүү.
2016-01-05
Zochin:
Turiin umchiig huvichlah nereer taraasan muu novsh chi odoo ard tumniig teneg gej doromjlood baigaa yum uu? Hovshiin hulgaich jonhuu battulga ,gansuh nar chine tumur zamiig gatsaagaa biz dee?! Yostoi beltreg nerendee taarsan novsh yum daa!
2016-01-05
Zochin:
Enkhbold guai tegej Ulaan tsaim shaahgui shuu!!! Humusiig Teneg gej bodood baigaa yum uu? Hulgaich jenko battulga, gansuh nar tumur zamiig gatsaasan shuu dee! Chi ch yostoi beltreg yum daa!
2016-01-05
за даа өөрийгөө өмөөрч бусдыг муулах ч сайн юм би:
Өөрийн биеийг өмөөрөх талдаа гаргуун юм Өөр бусдад алдаагаа түлхээд түлхээд ард олноо ядууруулсан улс монголоо гундуулсан нэрнээс энэ засгийн газар энэ УИХ зугатаж чадахгүй л байх
2016-01-05
Зочин:
Таны зөвлөх чацга Гансүх маргааш америк явна гэнэ үү зам тээврийн яамыг идэж идчихээд хужлийг АТГ г доромжилж байнадо, америкт очиж нөгөө оргосон хүмүүстэйгээ үгсэхнээ
2016-01-05
Зочин:
Наад зөвлөх чацга Гансүх чинь маргааш америк явлаа гэнэ үү хуулийг АТГ г басан доромжилж байнадаа, зам тэнврийн яамнаас хичнээн идлээдээ, мөн ч муу хүндээ
2016-01-05
Зочин:
Төмөр замыг энхсайхан гацаагаагүй Баттулга Гансүх нар гацаасан нь хэнд ч тодорхой шүүдээ, арай ч ингэж худлаа ярьж болохгүй
2016-01-05
Зочин:
Төмөр замыг М.Энхсайхан зогсоосон 200-хан сая ам.доллар өгөөд зогсчихсон юм. Үлдсэн 200 саяыг нь зах зээлээс олж ав гээд өгөөгүй. М.Энхсайхан гэж сайд гарч ирээд төмөр замын ажлыг таг гацаасан. Таван толгойг авах гэж байгаа компани төмөр замыг барина. Та нар барихаа боль гээд зогсоосон. Хэрэв М.Энхсайхан тэгж хэлж зогсоогоогүй байсан бол төмөр зам дуусчих байлаа. Одоо Монголын төмөр зам гэдэг компани төмөр замаа Тавантолгойгоос үл хамааран бариулахаар ажиллаж байна. Засгийн газраас нь янз бүрийн даалгавар өгөөд зогсоочихгүй бол ажил нь хавар эхэлнэ.
Зочин:
А,Гансүх гэж луйварчин зөвлөхөөсөө салмаар юмдаа Энхболд даргаа
2016-01-05
Зочин:
УИХ биш Энхболд өөрөө буцаасан ш дээ
2016-01-05
Зочин:
АН-ыхан дотор үнэн ярьдаг хүн байдаг юмуу. Далан худалч нарын толгойлогч нь төрийд сэнтийд сууж байна. Эд нарыг амыг дагаж хошгирсон ард түмэн яаж олигтой амьдрах вэ дээ?
2016-01-05
Тогван:
Дэмжиж бна.
2016-01-05
124566789:
Энэн бэлтрэг бас хуцна шүү. Том төслийг эрх барьж байгаа олонх л шийднэ үү гэхээс . ганц сайд зогсоогоод байх даа яахав дээ. Одоо Женко-Ганссүх-бенз нартай нийлж Монголын эдийн засгийг хөмөрсөн ажлаа бусад руу чииэхнэ дээ энэ бэлтрэг
2016-01-05
fff:
uuriiguu umuurhuus uurch medehgui yuma Zi dargaa ta, yas yuman deer ta yuch hiigeegui sh de hudalaa l yariad baihiin
2016-01-05
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-01-05
zochin:
eneg neg muu amitanchin jonxuu,chazag gansuxees yum abchixsan yum bish bizdee teniigee halhavchilaad Enhsaihan ruu dairaad baix chin
2016-01-05
Зочин:
Бүгдийг мэддэг лаг хүн болох гээд л байгаа хүн дээ. Сод их ухаан харагдахгүй байна зи даргаас биеэ сайн өмөөрөх юм.
2016-01-05
Bultav:
saihan bultjee. buruu buruu busdin buruu gej yag bn daa. TT tumur zam zogsson Enkhsaihnii buruu, zeel zogsson tsetsiin buruu, hyamral bolosn delhiin zah zeeliin buruu kkk huvruuljee
2016-01-05
Chi amjhuu:
Zi darga maani fridlandiin dainii um hiij chadah bolhuu
2016-01-05
Зочин:
Ene choniin beltreg humuus iin togoi deer garna gedeg doromjlol turiin umch erdenet uildverees ehleed idej uuj hyamral dampuural abchirsan hun
2016-01-05
зочин:
Энэ Бэлтрэг Энхболд яаж ингэж ярьж чаддаг байнаа ТТолгойг Энхсайхан зогсоосон гэнээ.Өөрөө Женко Баттулга Чацга Гансүх нартай нийлж гацаачихаад .Хуцдаг Бэлтрэг вэ яасан
2016-01-05
Zochin:
Neeree nyd ni togtdoogui, chonotoi yasan adilhan um be.
Zochin:
Enkhbold guai tegej Ulaan tsaim shaahgui shuu!!! Humusiig Teneg gej bodood baigaa yum uu? Hulgaich jenko battulga, gansuh nar tumur zamiig gatsaasan shuu dee! Chi ch yostoi beltreg yum daa!