Шинэ оны нар мандсан
2016-01-01

 

 

Хүслээ шивнэх алтан боломж урьд шөнийн 00:00 цагаар тасалбар болж шинэ оны эхний өдрийн наран хөөрсөн.

 

Сульдсан тархиндаа шинэ энерги шахаж аваад сөхрөхгүй бөхийхгүй, хараа дээгүүр амьдрахын төлөөх нэгэн жилийн тойрог эхэлсэн. Алдаа оноотой, гомдол цөхрөлтэй, амжилт муутай байсан бол тэр бүхэн чинь өчигдрийн өдөртэй үүрд ард үлдсэн.

 

Он цагийн хүнд хаалгыг дахин нээх “code”-ийг  бурханд хүмүүнд өгөөгүй.  Хүн гэдэг байгалаасаа "эрхийн тэнэгт" дурламтгайг тэр мэддэг шиг санагдана.  Бүх зүйл ард үлдсэн гэдэгтэй эвлэрсэн нь  дээр .

 

Бүх зүйл урд байгаа гэдэгт итгэх нь сайхан.  Бурхнаас гуйгаад байгаа зүйл тань бэлэн мөнгөөр бус боломж болж ирж магад. Бүү алдагтун. Буй болгох гээд зүтгээд байгаа бүхний тань туйлын эхлэл энэ болж магадгүй.

 

Аяны зам олз омгоор мялааж болох ч амьдралаа сунгах нэг насыг ч хэтэвчтэй мөнгө шиг зам дээрээс олохгүй. Цаг хугацааг хөх тэнгэр хатуу эрхшээж байх тул замаасаа олон хазайхгүйг шинэ он сануулах.  

 

Эргэн тойронд боломж ямар их болсныг сэхээрч харах, халуун бүл хайрладаг бүхнээ шинээр мэдэрцгээх. Сэтгэлд чинь зай гарсан мэт уужуу санагдах. Иим мэдрэмж өдөр бүр ирэхгүй. Энэ бүхнийг он солигдох эгшин хормын зайд жилдээ нэг л таарахаар тохируулсан байх мэт.

 

Дотогшоогоо уйлж байгаагаа мэдэрдэг шигээ сэтгэлрүүгээ нэг өнгийж тоос шороог нь сэгсэрч хаясан байх нь шинэ оныг мэдрэхийн нэг баяр. Шунал, атаа жөтөө таагүй бодлоо тархинаасаа гаргаж холоо чулуудах сэтгэлийн тэнхээг шинэ оны эхний өдрийн нарнаас татаж авсан бол сайхан.

Харамсан халаглах бус хатуужин босох сонголтыг хүн л хийж чадна. Хөл дээрээ босноо гэж дотроо шивнэсэн хүн бүрийн зориг зүтгэл бүү цуцаг.  

 

Шинэ оны эхний өдрийн наран мандсаан

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
зочин.:
Ямартай ч нэгний мандах наранаар хос сайн ид шидийн ивээгч иржээ. Зургийн зуун гар талд яг нар шиг жижиг дугуй харагдаж байна. Уунийг юу гэж бодож байна. Итгэл юу юунаас чухал. Итгэсэн, еедрег сэтгэлтэй нэгнийх нь амьдарал ахуй, ажил хеделмер, амжилт бутээл, эрдэм ном, эруул мэнд нь еедлен дэвжих болтугай. Хурай хурай хурай.
2016-01-04
Зочин:
хурай хурай хурай их монголын ард иргэд өөдрөг дэвжин дээшлэг
2016-01-01
ЗОЧИН:
ИРЖ БАЙГАА 2016 ОНДОО НАСАН ТУРШИЙНХАА ХАНЬТАЙГАА ХУРДХАН УЧИРЧ ХАЙР ДУРЛАЛД АЗ ХИЙМОРЬТОЙ БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙНА ДАА.
2016-01-01
zzz:
udur ududriin nar adilhan shvv dee vher mongolchuudaaaaaaaaaaaaaa
2016-01-01