Гангийн тухай ганган мэдээ
2015-12-16

"Болд төмөр-Ерөө гол" компанийн Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хоорондох 34.5 километр төмөр зам өнгөрсөн амралтын өдрүүдэд ашиглалтад оржээ. Энэ уурхайгаас Хандгайт хүртэл 20 километр газарт автомашинаар тээвэр хийдэг байсан нь дурсамж болж үлдлээ. Эдийн засгийн талаасаа энэ замыг барих нь зайлшгүй чухал байсан тул хөрөнгө хаяж шийдсэн байж таарна. Хамгийн гол нь энэ замыг Монголын төмөр замчид барьжээ.

 

 

XX зууны түүхэн дэх Монголын анхны төмөр зам 43 км байсан бол /хуучнаар ЗХУ-ын цэргийн барилгачид барьсан/ XXI зуунд 34.5 км-ийг Монголын төмөр замчид өөрсдөө барилаа. Хол ойрын хэмжүүрт 34.5 километр зай өдөртөө алхаад хүрчих газар боловч энэ төмөр замыг өөрсдөө тавьсан гэдгээрээ бол урт зай юм. Энэ замаар эргэлдэх эдийн засгийн хаялгад 2017 онд анх удаа гангаа дотооддоо үйлдвэрлэн 100 хувь хэрэгцээгээ хангана гэсэн ганган мэдээ дуулдаж байна. Явах замд нь улс төрийн хормойдолт орчихгүй бол төмрийн хүдрээ борлуулж олсон мөнгөөрөө Төмөртэй, Хуст-Уул, Баянгол, Төмөр толгойн бүлэг ордыг ашиглаж төмрийн хүдрээс ган металл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуурай соронзон болон нойтон баяжуулалтын үйлдвэр барих томоохон төсөл бүтээн байгуулалтдаа орно гэж байна.

 

250 км төмөр замтай 6 жил зууралдаж, 10000 “замчин” цэргийн хүчээр босгохоор болоод байгаа төмөр замын салбарт “бид хийлээ” гэсэн анхны гэмээр сайн мэдээ энэ байх. УБТЗ-ын барилгын анги энэ төмөр замын газар шорооны ажлыг нэг жилийн хугацаанд хийсэн бол гурван сарын хугацаанд төмөр замыг амжилттай барьж өгчээ гэж хэвлэлүүд үг харамгүй магтаж, иргэд сайшаалын комментоор шагнаж байна. Төмрийн хүдрээс ган металл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуурай соронзон болон нойтон баяжуулалтын үйлдвэр барьж чадвал бид нүүрснээс арай дээр мөнгийг эдийн засагтаа оруулдаг шинэ боломжийг бий болгож магад.

 

Жоохон хальж мэдэмхийрэх юм бол дэлхий дахины геополитикийн сөргөлдөөнт байдал намжих бус дэвэрсээр байх хандлагатай байгаа. Өмнөд хөршүүд тэр дундаа Хятад улс цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулалтаа байнга нэмэгдүүлж байна. Металл үгүйгээр танк, хөлөг онгоц, нисэх онгоцыг бүтээхгүй. Үүнийг дагаад аж үйлдвэрийн металлын үнэ цаашид ч өснө гэж ажиглагчид хэлж байгаа юм билээ. Батлан хамгаалах нь өндөр төсөвтэй хоёр том хөршийнхөө дунд суугаа бид төмрийн хүдрээсээ ган металл бүтээгдэхүүн гаргадаг хуурай соронзон болон нойтон баяжуулалтын үйлдвэрийн цогцолбортой гээд томорч байвал өөр л түвшинд гараад ирнэ дээ.

 

Манай улсын төмрийн хүдрийн нийт таамаг нөөц хоёр тэрбум тонн гэж байгаа бол баталгаажсан нь 600 сая тонн. Үүний 450 сая нь Дархан, Сэлэнгийн бүс нутагт байгаа гэж тодорхойлогджээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр хэтдээ жилд зургаан сая тонн төмрийн хүдрийг экспортлохоор төлөвлөж “Болд төмөр-Ерөө гол” компани найман сая тонныг нь борлуулахаар шийдвэрлэсэн нь жилдээ 14 сая тонн болох юм байна. Их нөөцийг мөнгө болгох зам тавигджээ. Хүн төрөлхтөн эдүгээ 150 төрлийн эрдэс түүхий эд ашиглаж буй. Эрдэмтдийн судалгаагаар ашигт малтмалын хэрэглээ 10-15 жилд хоёр дахин нэмэгддэг гэсэн. Энэ талаас нь гэрэл гэгээтэй, амны билэгтэй талдаа харвал бид хийж чадна гэсэн бахархал өгснөөрөө Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хоорондох 34.5 километр төмөр зам ирээдүйн төсөөлөл 3400 км замтай тэнцэхээр л жишээ боллоо.

 

Төрөөс эрх зүйн орчныг дээрдүүлэхэд анхаарснаар зөвхөн алтны нийлүүлэлтээр 2014 онд 500 гаруй сая ам.доллар улсад орсон бол энэ жил 600 гаруй сая ам.доллар оруулаад байгаа мэдээ байна.

 

“Зээл, өр биш дотоод нөөц бололцоогоороо энэ хэмжээний доллар олчихож байна гэж” Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд олзуурхан ярилцлага өгчээ. Цаашид тэрбум байтугайг алтнаас олох боломжтой л гэсэн байна. Харамгүй лайк дармаар. 5 тонноос 15 тонн хүртэл 3 дахин өссөн хөрвөх чадвартай, үнэ цэнтэй эрдэс баялаг. Алтны энэ мэдээ муу сөрөг бүхнийг ярьдаг болсон энэ цагт бас л алт шиг мэдээ байна. Нэмээд хөөрөхөд Батлан хамгаалахын салбар гэхэд хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авчээ.

 

Монгол минь туулж буй хямралыг даваад гарах нь цаг хугацааны асуудал. Харин тэр цагийг дөтлүүлж намчирхаж талцсан одоогийн төр ядаж л мөрөөрөө яваа бизнесээс урт гараа татаж улсаа л зөв удирддаг болчихвол...

 

Төмөр зам байтугайг босгох хүч нөөц бидэнд байна. Энэ нь ташаагүй үнэн болохыг XXI зууны төмөр замчдын зурайлгасан  34.5 км ган зам харууллаа даа.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Yamar goe medee we tomor zamchiddaa bayr xvrgie
2015-12-17
МОНГОЛ ХҮН:
ҮҮНД БАЯРЛАХ ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ ЯМАР ТА НАРЫН ХАРМААНД МӨНГӨ НЬ ОРОХ ГЭЖ БАЙГАА БИШ. ХЭДХЭН ХҮНИЙ ДОЛЛАР НЬ НЭМЭГДЭНЭ, ХАРИН ХҮДЭР ЕРӨӨГИЙН ХОСГҮЙ САЙХАН БАЙГАЛ УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ ӨДӨР ШӨНӨГҮЙ ВАГОН ВАГОНООР ЗӨӨСӨН ТӨМРИЙН ХҮДЭРЭЭ ХЯТАДАД МАШ ХЯМДХАН ГУЙЖ ӨГДӨГ ГЭЖ МЭДДЭГГҮЙМУУ МОНГОЛЧУУД АА. НЭГ ИХ БАЯРЛАСАН ЕРӨӨСӨН УЛС Л БАЙХЫН, ХААА ХААХАХАХАХА ИНЭЭД ХҮРЧЛЭЭ БҮР
2015-12-16
Зочин:
сайхан мэдээ байна. ган төмөр хөгжлийн үндэс гэж. цаашдаа бүх аймгаа төмөр замаар холбох болтугай.
2015-12-16
Zochin:
teeweriin zardal buuraad ediin zasgiin huvid ih ach holbogdoltoi. Mon teeweriin mashin yawahgui bolj baigali ecologitoo sain nolootei. Gangiin hereglee batlan hamgaalah salbart bish barilgiin salbart ihenh huvi n ashiglagddag yumaa.
2015-12-16
zochin:
Bold tumur eruu giliin Delgersaihan chin olon jil tumriin hudriig yragsh ni zuuj bnda.mongoldoo gangiin uildver barih bodolgui hun yumaa.manai gants Darhanii tumurlugiin uildver l bnda.az bolj hudree hyrdan tataj abdag bolohnee.Delgersaihanch udurt 60 vogan yragshaa gargadag hundee.
2015-12-16
бат:
Төмрийн хүдрээ түүхийгээр 1 тонныг 43 ам доллароор өгөх гэж байгаа бол хэрэг алга. Ерөөгийн хэдэн уул Эрээний цаан хүдрийн овоолго болсон. Төмөр зам тавиад маш хурдтай хоослох гэж бвал алалцана шүү.Харин яаралтай металургын цогцолбор барьвал Улсын баатар цол өгч 9 үеэр чинь мандуулах бно. ТЭНГЭРИЙН ТАШУУР
2015-12-16
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2015-12-16
zochin:
tashaa medeeiei zamiig TOMORIOGIIN UILDVER tavisn shuu dee
2015-12-16
Зочин:
Gan l hiih heregtei ej vildberiin suuri shvd gantai bhad ch yu hiin shv d hvnees tsarai aldahgui
2015-12-16
Зочин:
Сайхан л мэдээ байна. Гэхдээ зөв бичихгүй бол буруу мэдээлэл хүмүүст хүрэх байх. Ган металл бүтээгдэхүүн гаргадаг хуурай соронзон болон нойтон баяжуулалтын үйлдвэр гэж байдаггүй байгаа. Хуурай болон нойтон баяжуулах үйлдвэр нь зөвхөн төмрийн хүдрийн агуулгыг нэмэгдүүлнэ. Ган хайлуулахаар бол заавал коксжих нүүрс хэрэглэнэ.
2015-12-16
Зочин:
songuuliin mashiniig garaar buu
2015-12-16
Зочин:
trasaa aldsan shainshandaas zuun chigleliin tumur zamaa tavina gedeg ersdeltei mongo ih garna
2015-12-16
Зочин:
tsagaan hel am hurchihgui bol ch saihan medee bna daa...sanasan bodson zuils ni setgechlen buteh boltugai...
2015-12-16
залуу:
за ерөөл бат оршигээ л гэе дээ.
2015-12-16