Үнэн мөнийг тогтоох хүлээлт
2015-12-12

 

Сэтггүүлч Л.Болормаа агсан гэнэт нас барсан мэдээ олныг цочирдуулж байлаа. Тэрээр өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө гэртээ нас барсан ба тухайн үед хүчний байгууллагаас “Талийгаачийн үхэлд гаднын ямар нэгэн нөлөө байгаагүй” гэсэн анхны дүгнэлтийг  хэлж байлаа. Гэвч үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариу гаднын нөлөөтэй байж болохоор гарчээ.

Энэ талаар тус хүрээлэнгийн чанарын менежер С.Одончимэг “Дагзны яс хугарснаас үүдэн хүчтэй доргилт үүссэн. Доргилттой холбоотой гэмтлийн гаралтай цус харвалт болсон. Энэ нь шууд үхэлд хүргэсэн” хэмээн мэдэгдлээ.  Ийм төрлийн гэмтэл нь савж унахад эсвэл гаднын нөлөөллөөс болдог мэргэжлийн эмч нар тайлбарлажээ. 

 

Сошиал хүрээнд сэтгүүлч Л.Болормаа агсаныг гадны нөлөөтэй амиа алдсан байж магадгүй гэсэн таамаг жиргээ ихээр явсан ч талийгаачийн гэр бүлийнхнийг хүндэтгэх үүднээс шинжилгээний хариу хүлээн тэгсгээд намжсан.

 

Л.Болормаа агсан уул уурхайн сэдвээр судалгаа шинжилгээтэй дагнан бичдэг байсан. Түүний сүүлийн нийтлэлүүд хөрөнгө оруулалт, эдийн засгийн томоохон асуудлуудаар бичсэн эрэн сурвалжлах өнгө аястай байсан ба энэ нь түүний амь насаа алдахад хүргэсэн байж болох таамаг сэжиг нийгэмд үлдсэн. Үүний мухарлаж сэтгүүлч бусгүй бусдын гарт амиа алдсан эсэхийг тогтоох ажлыг цагдаагийнхан эхлүүлж байгаа бололтой.

 

Машинаа тавихаар гэрээсээ гараад сураггүй болж Хөвсгөл далайгаас цогцос нь олдсон байгаль хамгаалагч залуугийн учир битүүлэг үхлийн шуугианы араас сэтгүүлч бүсгүйн гэнэтийн үхлийн шалтгаан нь гаднын нөлөөтэй байж болохоор гарсан нь Монголд үнэний төлөө явсан, шудрага ёсны төлөө тэмцсэн хүмүүс амиа алдаад байна уу гэсэн түгшүүр айдсыг нийгэмд бий болголоо. Энэ бүхний хариултыг олж хэрвээ гаднын нөлөөтэй бол гэм буруутныг олж тогтоох шаардлага  олон нийтийн зүгээс тавигдаж байгаа юм. Энэ хэргүүд дээр шуурхай ажиллаж хэргийн үнэн мөнийг олох нэлээн хүнд үүрэг цагдаагийнханд оногдож байна.

 

Д.Баяр

 

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хууль хяналтынхан шинэчлэгдлээ, цалин мөнгөө нэмэх хэрэгтэй гээд зөндөө л улилдаж байгаа, энэ хэргээр яаж шинэчлэгдэж, хулгайч, дээрэмчид, олигархуудыг яаж олж яллахыг харах л үлдлээ.
2015-12-13
Зочин:
ШОНХОР ТАУР МИНИЙХ АЛНАА?
2015-12-13
gomo monhoo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.
2015-12-12
gomo monhoo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.
2015-12-12
Зочин:
Энэ бол аллага гэдэг нь тодорхой. Нөгөө хүчтэй хууль хүчнийхэн одоо л хөлийг нь оймстой нь гозгонуулах ёстой доо. Эс бөгөөс Монгол мөхлийн орон гэдэг нь тодорхой.
2015-12-12
Gegee:
Erdenee saidtai muudsan shyy
2015-12-12
Болор:
Хятадын тусгай албадын үйл ажиллагаа Монголд арай дэндээд байгаа юм биш үү
2015-12-12
haagii:
С.Эрдэнэ алсан юм бишүү шонхор таурээс болоод
2015-12-12