Хэнийг, юугаар айлгаад байна
2015-12-11

Сонгуулийн хар сүүдэр иргэд дээр унаж байна. Улс төржүүлж болох бүх зүйлийг мухарлаж дуусгах бол энүүхэнд боллоо. 8 хувийн зээлээ албан ёсоор зогсоосноо банкны төлөөлөл мэдэгдлээ. Бодит байдал дээр энэ зээл аль эрт зогсчихоод байсан л даа. Муу юм биелэж бүтэхдээ амархан болсон нийгэмд энэ нь өнөөдрөөс хэрэгжих нь тодорхой. Өөр зам ч үлдээгүй. Цэцийн их суудлын шийдвэр эцсийнх. Төр баталсан хуулиа засварлаж өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуульд нийцүүлэх гарцыг олох хэрэгтэй болов. Тэр болтол Ипотекийн зээл олголт ямартай ч түр хүлээлтэд орлоо.

 

Өнгөрсөн өдрүүдэд 8 хувийн зээл зогслоо гэдгээс ч муугаар шуугиан босгож иргэдийн бухимдлыг төрүүлэх улс төр эрчимтэй явагдсан. “Орон сууцны зээл авчихаад байгаа 75 мянган өрхийн зээлийн хүү 20 хувь болж өсөх гэж байгааг эх сурвалжууд өгүүлж байна..” гэж хэвлэл сайтууд бие биенээсээ хуулан тоох ч үгүй бичиж үзэв. Эх сурвалж нь хаанаас байв гэсэн асуулт хариултгүй. Өчигдрөөс харин хүүгээ нэмэх гэсэн нь цуурхлаараа үлдэж, ипотекийн зээлийг зогсоохоор болсноо банкны төлөөлөл хэлж байна. Шалтгаан нь буюу буруутан нь ҮХЦ, түүний шийдвэр гэж ойлгогдохоор. Ядарсан иргэдийн мэдрэлээр наадсан арчаагүй улс төр банкны талаас ч үнэртээд байна.

 

Эрх баригчид улстөрчид “Ипотекийн зээл зогслоо” гэж сүржин мэдэгдэхдээ хэнийг айлгаад байна. Энэ зээл зогссоноор дан ганц иргэд хохирох юм биш шүү дээ. Банк санхүү, барилгын салбарынхан тэднийг дэмжихээр бондын зээлээр босгосон томоохон үйлдвэрүүд, бүр наад зах нь 100 айлын лангууныхан гээд бүгд л эрсдэлд орно. Том зургаараа эдийн засагт ноцтой нөлөө үзүүлнэ.

 

Зарагдахгүй байсан, чанаргүй байрнуудыг иргэд насаараа төлөх өр босгож байж зээлээр авч байна. Цалин орлогоо гартаа барьж үзэлгүй татуулж, банкинд хүү төлж зүдэрч яваа иргэд харин “больё” гэж хэлмээр болж байгаа. Дутуу босгосон байрныхаа араг ясыг хараад өрөнд баригдаж дампуурахын ирмэгт ирсэн олон барилгын компаниудыг 8 хувьтай зээлээр байр авчихаад байгаа 75 мянган өрх айлууд хөл дээр нь босгож дэм болсон. Банкууд ч ялгаагүй. Гайхуулаад буяны сан үүсгэж хөрөнгө гаргасан мэт тунирхаад байх хэрэггүй. Эрх баригч намуудын эдийн засагч бус популист шийдвэрийг хэрэгжүүлэхэд банкууд л түрүүлэн хөрөнгө сангаа зузаалсан. Төрөөс өгсөн хөнгөлөлттэй зээлийг тэнгэрийн босго тавьж гаргах ба татвар төлөгч зээлдэгчид нь царай алдан зогсдог дүр зурагтай болсон.

 

Багаар бодоход 15 жилийн дараа зээлээ төлж дуусахад хэчнээн саяын хүүг банкинд хийж өгөхийг ипотекийн зээлдэгчид тооцоод хэлж чадна.

 

Хууль дээдлэх ёстой. Зээлээр орон сууцтай болох боломж хуулийн зохицуулалтын буруугаас үнэхээр хаагдсан бол яахав дээ. Гэр хороололдоо бор гэртээ, шавар байшиндаа нүүрс түлэлгүй тенээ залгаад аргагүй эрхэнд гээд амьдраад байхад өр ширгүй өрх айл болдгоороо нэг болоод, үр хүүхэд төрөөд өнөр олуулаа дэмнээд амьдраад л байх юм. Харин орон сууцны зээл гаргахаа байчихвал хэдэн банкууд, барилгын компаниууд л бие биенээ чирж унан, цөөнгүй нь дампуурах байх шүү.

 

Эдийн засгийн бодит тооцоо судалгаанд суурилаагүй, сонгуулийн оноо авахаар хүчиндэж хэрэгжүүлсэн хуулийн хийн дээр нь нөгөө нам нь нэхэн улс төр хийсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнд нь тэвдсэн эрх баригчид зөрүүлээд зээлдэгчид хохирсон айхтар гацаа бий боллоо гэж бухимдал өдөөх гээд байх шиг. Иргэдийнхээ амьдралыг хүндрүүлэх сонин таашаалаар бие биенээ унагах гэсэн намуудын энэ мэт тавьтаргүй улс төрийг сонгууль дөхсөнөөр зөвтгөж боломгүй.

 

Ипотекийн зээлтэй холбоотой үүссэн нөхцөл байдалд хийж байгаа мэдэгдлүүд бүгд л улс төрийн намуудын нэрийн өмнөөс гараад байх юм. Цондгор тогоонд минь буцлах шөлнөөс хүртэл улс төр амтагдахаар.

 

Цэцийн их суудлын шийдвэртэй холбогдуулан одоогоор улс төрийн бус нэг нөхөр хэвлэлд үгээ хэлсэн нь Монголын банкны холбооны дарга О.Орхон байна. Банкууд нь бизнесийн байгууллагын хувьд өөрсдөө тус тусдаа шийдвэрээ гаргадаг баймаар. Гэтэл Банкуудын холбоо гэх төрийн байгууллагын энэ эрхэм бүх банкны нэрийн өмнөөс 8 хувийн зээл зогссоныг мэдэгдсэн төдийгүй ипотекийн зээл авахаар хүлээж байгаа иргэд “хүнд” байдалд орсныг дуулгажээ.

 

“...бид орон сууцны найман хувийн зээлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн зогсоож байна...” гээд залгуулан “...Энэ бол өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Банк өөрөө ч эрсдэлд орж байна...” гэсэн илт улс төржсөн, иргэдийг бухимдуулахыг зорьсон гэмээр мэдэгдэл хийсэн байна. Банкны төлөөллөөс хүртэл ийм дарамттай, улс төржсөн мэдэгдэл хийж байгаа нь харамсалтай. Банк нь банкаараа, төр нь төрөөрөө байж намууд дүрмээрээ тогломоор.

Хэрэг дээрээ бол энэ зээлэнд Төр том хариуцлага хүлээх ёстой.

 

Орон сууцжуулах хөтөлбөр санаачилж хууль гаргаж хэрэгжүүлсэн бол араас нь иргэдээ дэмжиж ажлын байр орлогын эх үүсвэртэй байхыг нь бататгах бодлого хэрэгжүүлэх байтал яг эсрэгээр нь явж байна. Хямралаар ААН-үүд цалингаа тавьж чадахгүй ажилчдаа хугацаагүй амралтаар шагнасаар байна . Төгрөгийн ханшны сулралт иргэдийн зээл авах үеийн анхны төсөөлөл тооцооллыг алдагдуулж хүнд байдалд оруулж байна. Ам.доллар 1400 төгрөг байхад орон сууцны зээл авсан иргэд олонх байгаа. Тэд энэ харьцаа 2000 төгрөг болсон байхад ч гэрээний хатуу болзлоор бүхнээ шавхан зээлээ төлсөөр л байгаа. Үүнд дүйцүүлсэн арга зам хайж зээл олгогч банкуудыг төр урьж, ярилцаж болох байсан. Төгрөг ихээр суларч иргэдийн бодит орлого багасч буй энэ үед нь сар бүрийн эргэн төлөлтийн хэмжээг түр хугацаанд  бууруулж цаанаа нь идэх хоол өмсөх хувцасны мөнгөтэй үлдээх талаар зээлдэгч тал буюу банкуудтай хэлэлцэж иргэдийнхээ бодит дарамтыг нь хөнгөлөхийн төлөө юм хийж болох байсан. Ард түмэндээ хайртайгаа гайхаад байгаа аль ч улс төрийн нам ийм алхамыг хэрэгжүүлдэггүй юмаа гэхэд санаачилж болох байсан. Одоо зээл зогслоо гэхээр намууд манайх буруугүй гэж өрсөлдөн мэдэгдэл хийцгээж байна.  Арай дэндүү арьсаа бодсон гэмээр.

 

Төгсгөлд хэлэхэд, Ипотекийн зээлээр иргэдээ орон сууцжуулсан бусад улс орон эхлээд ажлын байрыг ихээр бий болгож, иргэд зээлээ төлөх чадвартай, баталгаатай орлогын эх үүсвэртэй байлгаж, даатгалын хүчирхэг тогтолцоогоор давхар хамгаалсан нөхцөлд хэрэгжүүлсэн байдаг. Харин манай төрийнхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө яаран хууль батлаад, зээлээ яаж төлөхийг өөрсдөө мэдсүү гээд буруу хараад суучихсан.  

 

Ингэж тооцоо суурьгүй хөдөлсний үр дүн яаж гарч байна. Одоогийн байрны зээлтэй өрх айлууд арай эрүүл чийрэг, бие бялдар сайтай нэгийгээ 3 сарын визээр Солонгос руу ажил хийлгэхээр илгээж байна. Энэ “элч” нь хүний газар айлаар хэсүүчлэн явж 2 сар илүү хугацаанд хүч шавхан ажиллаад дор хаяж 3 сая воннтой буюу 5 сая орчим төгрөгтэй эргэн ирэх хатуу даалгавартай. Энэ нь сар бүр төлдөг 400-500 мянган төгрөгийн байрны зээлийн дарамтыг ядаж 4 сар завсарлуулж түр хөнгөлөх юм.  

 

Олигтойхон төртэй улсын иргэд ингэж явахгүй шүү, улстөрчид өө. “Ипотекийн зээлийн хүү нэмэгдэх нь, 8 хувийн зээл зогсох нь ээ” гэж хэд хоног шуугиуллаа. Зээл нь ч зогслоо. Дахин асууя. Хэнийг, юугаар айлгаад байна. Ард түмэн тэсээд даваад үлдэнэ. Харин улстөрчид амласнаа санаж, араа даамаар.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЗӨВӨӨ ХҮМҮҮСЭЭ АМЬДРАЛАА ЭРГЭЭД НЭГ ХАРДАА ЭНЭ 25 ЖИЛД ЯМАР БАЙГУУЛЛАГА ХАМГИЙН ИХ БАЯЖИЖ ХӨРӨНГӨ НЬ ӨСӨЖ ӨДӨР БҮР ӨНГӨ НЬ ӨӨРЧЛӨГДӨЖ ӨНДӨР САЙХАН БАЙШИН СҮНДЭРЛЭЖ БАЙГАА ГАЗАР ХЭН ЯМАР БАЙГУУЛЛАГА БАЙНА ГАНЦХАН БАНКУУД БИЗДЭЭ. БИД ЭНЭ ШИЙДВЭРЭЭР ДАЛИМДУУЛЖ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ НЬ БУУРУУЛАХ ЗЭЭЛИЙН ХҮҮГ НЬ ӨШӨӨ БУУЛГАЖ АВАХ АЖИЛГААНД НЭГДЭХ ЮМ БИШ ҮҮ ДЭЖИЖ НЭГДЭЖ ХӨДЛӨЦГӨӨЕ
2015-12-13
zochin:
tsetsed ediin zasgiin medlegtei hun alga tetgevertee garch chaddag humuust zaigaa tawiachee
2015-12-12
tsetsee:
ene luivarchid araa daana gedgee medej baigaa bailguidee bidnii huls tsus ursdag edniih yadag yum boldoo mungu bol tsus shuudee amidral uhliig shiiddeg ard tumen odoo tuildaaad duusch b.a shuu yu ch hiisen aldah yum alga
2015-12-12
t:
endMAN yamar hamaa bna aa. sta
2015-12-12
unen ug:
bankuud irgediin hurungiig baritsaa helbereer avdag ni buruu. Zeeldegchdee itgehgui bgaa hereg. Tsets zov shiidver garagasan davarsan bankuudad tom sanuulga ugluu
2015-12-12
Зочин:
АН-ын хийж байгаа ажил АН Үндсэн хуулийн цэцэд нөлөөлж байгаа МАН-ыг муухай харагдуулах хэрэгтэй болсон тул цэцэд захиалга өгсөн МАН эсрэг саналыг ашиглаж цэцээр дэмжүүлж харагдуулах жүжиг тавьж байгаа
2015-12-12
Зочин:
Энэ бол мөнгөггүй болсон банкнуудын хийж байгаа ажил. хамгийн их мөнгө хүүлдэг монголын банкнуудыг үзэн ядаж байна
2015-12-12
Зочин:
МАН гэж Исламын халифат байнаа
2015-12-11
Сайхаан сайхан аль эрт зогсох байсан юм:
Энэ асуудал удаахан нэг тийш болж тэр хооронд нь новшийн байрны ханш газарт буугаасай. Гэхдээ барилгын компаниуд дампуурахгуй хэмжээнд... Чоно цатгалан, хонь бурэн байгаасай.
2015-12-11
Зочин:
Энэ зээл хэрэггуй ажил нь дээсэн дээр байгаа эсвэл ихэнхи нь ажилгуй хумуус эцэст нь банканд байраа алдах юм Энэ зээл барилгын компанид ашигтай барилгын компаний цаад эзэд нь их хурлын гишууд байдаг ард тумэн хэт гэнэн байна Банкны эзэд банкныхаа монгийг аваад гадаадад байрлуулсан байгаа эцэст нь хэн хохирох вэ? Ард тумэн хохирноо
2015-12-11
Irgen:
Naad IPOTEKiin8 zeel chin bankniih mongo bish Chinggis bondiin mongo shuu dee. Bankuud chin ooriin mongoo hezee ch 8-iar zeelehgui, dood tal n 24 baigaa.
2015-12-11
Zochin:
MANam odoo bolihoor uym daa. Tur barij baihdaa heden huniig oron suutstai bolgoson bilee. Ichdeggui uym baih daa
2015-12-11
Зочин:
ШӨХТГ банкны холбоог татан буулгах. Монополь байдал гаргаж хуйвалдаж байна.
2015-12-11
IRGEN:
ZEEL AVCHAN BOL HEN CH ZEELEE TOLOH ESTOISHD XYY HED BH NI HAMAGUI TOHIROOD L GEREE HIIGEE BIZDEE.ZAH ZEELIIN NIIGEM SHUU.ASRAMJIIN NIIGEMD OCHMOOR BGAAM UU.
2015-12-11
Зочин:
eeeeeee ene chin iu bolovooo...byh material byrdsen hyraliin shiid hyleej syytal....arai ch dee.Ta nariin amidral bol egel bidend....hamaagyi iu......UIH tar....yag odoo
2015-12-11
sdsds:
orshooliin huulid oruulaad huchingui bolgokh heregtei Aluurchin hulkhidagch avilgachdiig orshuuj baigaa yum chin ene zereg gaigui baikhaa
2015-12-11
zochin:
ard. tumni nerin omnoos garch irchiheed yag yu hiigeed yagaad bgaa yum be onoo margaashgui shiid gargachihaach ih hurlinhan ta nart amrah ch erh baihgui l baih 30 hubia ali 11 sard hiisen onoodrig hurtel tag bsin iim yum boloh geed baij shiidej chadahgui bol ard tumen mini ireh jil ed narin toloo ter songuuli sanalig ni ch ogon hereggui biz
2015-12-11
Зочин:
үнэн үнэн одоо ярих биш тэмцэх цаг боллоо Алийн болгон ингэж улс төрчдийн царай хараад зовж суух вэ
2015-12-11
Zochin:
hamag or shiree ard irgedeesee ene metchilen ergvvlj aywch amidaar n molhvvlj tuilduulj bn
2015-12-11
Zochin:
Vnenheer ene niitleliig bodit amidarltai saihan bichjee
2015-12-11
Зочин:
Arai dendvv yum argaa barsandaa hvnii gazar ochij hodolmoroo bieteigee shuluulj bn
2015-12-11
Zochin:
Ard tvmneeree arai dendvv togloj bn! Vnendee 8 -н zeelee dongon dangan tolj bn huwiin hewshilnhen ch gsn
2015-12-11
Зочин:
АНыхан ингэж цуурхал тарааж ард олныг гэмт хэрэгт турхирч гэмээ нуухна
2015-12-11
Зээлдэгч:
Сая банк-д очсон үл хөдлөх барьцаалсан бүх зээл тодорхойгүй хаасан гэх юм уг нь бүх материалаа бүрдүүлээд бөөн зардал болоод яаг мөнгөө аваад байрандаа орох гэж байхад Энэ шийдвэрийг гаргасан Эрх бүхий хүмүүс цаг алдалгүй залруулгаа гаргааааааааааааааа үнэхээр хэцүү байна авсан өгсөндөө
2015-12-11
Зочин:
odoo yah ve ingeel deerelhuuleed nam nertei heden oligarhiar uye udamaara togluulaad suugaad bhuu gutarj bn shuu hezee uls shig uls boloh yum boloo
2015-12-11
zochin:
arai l denduu ym aa yaana da
2015-12-11
ҮНЭН:
ЁСТОЙ ҮНЭН
2015-12-11
Зочин:
Зүүрмэглэж байгаад цочиж сэрээд кнопоо дарчихсан чинь хууль баталчихжээ Хуулиа батлахдаа
2015-12-11
зочин:
ажлын байр болон цалингийн баталгаа байхгуй улсад ипотекийн зээл хэрэгжих болоогуй байсан юм америк шиг моргежийн зээлийн хямрал нуурлэх байхоо
2015-12-11
Зочин:
Alan shuu lalariin uls turchuduu
2015-12-11
зочин:
Монгол улс минь юу л болоод бна даа
2015-12-11
Зочин:
өөрсдөө хувалз шиг таргалаад
2015-12-11
Зочин:
улсын нийслэл нь утаандаа дарагдаад иргэдээ мөлхүүлмээр байгаан байхда
2015-12-11
зочин:
банкны зээл баримжаатай баймаар юмаа угаасаа ард иргэдээ мөлжиж идэхээс өөр юм хийдэг юм уу дээгүүрээ
2015-12-11
IRGEN:
ENE BAYARHUU GEGCH UNEN ERGUU TENEG , BOLOVSROLGUI GAR YUMAA. ENE TENEG GAR UURUU L TER HASHAANDAA HAR BOR GERTEE , SHULUU BUTSALGAAD SUUJ BAINA BIZ. . ZALUU UE BOL AYTAI TUHTAI ORON SUUTSAND AMIDARHIIG HUSEJ BAINA SHUU
2015-12-11
өаыхх:
байрнуудыг нь авахгүй нүүрсээ түлээд агаарын бохирдлоор бүгдээрээ хордож үхэх юм байна л да юун 20 вэ 8 чангадаад байш дээ насаараа өрнөөсөө босохгүй хэн тэр зээлийг авах юм бээээээ
2015-12-11
Зочин:
neeree l unen bichjee.
2015-12-11
Зочин:
neeree l unen bichjee.
2015-12-11
bsn:
genen gehed hetersen hun l iim medeeleld itgeh bhdaa uruwdchluu genenchuudiig,,,,,,,,, b
2015-12-11
ariuna:
gantshan mongol hyanraad baigaa bish sh dee dain dajingui baigaa ni l yamai baga huutei zeel egsneer uls buruudaagui yu ch hiihgui baij hudlaa bichdeg horchin humuus ih baih yum
2015-12-11
зочин:
АРГАГҮЙ ҮНЭН ХЭЛЖЭЭ, АРГАА БАРСАНДАА СОЛОНГОС ЯВЖ БАЙГАА ХЭСЭГ БАЙХАД ЯВЧ ЧАДАХГҮЙ НЬ БАС БАЙНА. УГ НЬ МОНГОЛ ХҮН ИНГЭЖ ДООШОО ОРЖ ЯВАХ ЁСГҮЙ Л ЮМСАН. ӨВӨГ ДЭЭДЭС МИНТ ХАРСАН БОЛ ГУТРАХ БАЙСАН БАЙХ ДАА
2015-12-11
uur:
Odoo yah ve mongolchuudaa bid nar heden teneg uls torchdoos bolood ajildag uildever tsalintai humuus baihgui bolloo ydaj bhad zesiin une unaad gants saaliin unee maani belcheergui bolood bna maliin ovchin garaad hoyor horsh mah avahaa bolchihloo odoo bidend chadah ym yu uldee ve hariu
2015-12-11
ynen:
yag l yneneer ni heljee...
2015-12-11
zochin:
chinii zubuu bi bas ene 75000 irgenii negn bga yumldaa
2015-12-11
zochin:
ene buh zuil henii gabiya be
2015-12-11
Зочин:
Бодит зүйлийг бичсэнд чинь баяр хүргэе.
2015-12-11
зочин:
тэгээд 20 болгоод үзэлдээ 75.000х3=225.000 хүн жагсахаар хэн тэсэхнэв үзье л дээ
2015-12-11
zochin:
chinii zubuu bi bas ene 75000 irgenii negn bga yumldaa
Zochin:
N o v s h iin ulstorchod
2015-12-11