Шинэ нэр дэвшигч танигдаж амжих уу?
2015-11-25

 

Улстөрчид өөрсдөдөө л зориулж хууль баталдаг. Тэр дундаа Сонгуулийн хуулийг жил бүр өөрсдөдөө зориулж өөрчилсөөр ирсэн гэдэг олны яриа оргүй биш амьдралд батлагдсан зүйл. Сонгуулийн жил бүр нийгмийн зүгээс улстөрчдийг шинэчилье, улс төрд шинэ цус сэлбэе гэдэг ч намаасаа нэр дэвших мандат авсан эрхмүүдийн ихэнх нь өнөөх л парламентад улиран сонгогдож ирсэн архагууд байдаг. Улс төрийн намын дэргэдэх залуучуудын холбооноос УЗ-ийн гишүүдээс нь л ганц нэг хүн нэр дэвшсэн байдаг. Түүнээс бус  жирийн залуу гишүүн  цойлон гарч ирээд нэр дэвших нь үгүй. Цаашлаад намууд  аль тойрогт ямар намаас хэн нэр дэвшихийг танадаж байгаад хүчтэй гэгдэх нэгнээ илгээдэг. Олны танил туршлагатай улстөрчтэй залуу хүн өрсөлдөхдөө түмэнд өөрийгөө таниулахаас эхлээд бэрхшээлтэй тулгардгаас гадна сонгуулийн сурталчилгааны цаг хугацаа ч амжихааргүй байдаг билээ. Сонгуулийн сурталчилгааны хугацаа хуулиараа улам л хумигдсаар байгаа. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи 25 жилийн хугацаанд сонгуулийн сурталчилгааны хугацаа 45 хоногоос гурав дахин багасч 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацааг 14 хоног байхаар төлөвлөсөн билээ.  

 

Ийнхүү сурталчилгааны хугацаа богиноссон нь нэг талдаа нэр дэвшигчдэд санхүү эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна нөгөө талдаа шинэ, залуу нэр дэвшигчдийг сонгогчдодоо өөрийгөө таниулах боломжийг хааж байгаа хэрэг. Сонгогчид таньдаг хүнээ л сонгодог.  Таньж мэдэхгүй нэгний нэрийн ард дугуйлаад байхгүй. Тиймээс ч танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гээд л олонд танигдсан эрхмийн нэрийн ард саналаа дугуйлна.

 

Өнөөдөр Сонгуулийн хуулийн төслүүдийг парламент хэлэлцэж байна. Г.Бурмаа, Су.Батболд, Х.Тэмүүжин болон “Шударга ёс” эвслийн бүлгийн О.Баасанхүү нарын өргөн барьсан нийт таван хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж байгаа. Үүнд дотроо Г.Бурмаа нарын өргөн барьсан хуулийн төсөл УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан үндсэн ажлын хэсгийнх.  

 

Г.Бурмаа нарын Сонгуулийн тухай хуулийн төсөлд “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван дөрөв хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана” хэмээн заажээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн хуулинд нэр дэвшигчийн мандатыг СЕХ-ноос гардан авснаар сурталчилгаа эхлүүлнэ гэж заасан байдаг.

 

Сонгуулийн жилүүдэд сар орчим үргэлжилдэг байсан сурталчилгааны хугацаа хумигдан хумигдсаар ердөө 14 хоног болж. 20 гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад манай улсын хүн ам 3 саяд хүрсэн. Тиймээс нэг түшээд ногдох сонгогчдын тоо ч энэ хэрээр нэмэгдсэн гэж болно. Нийслэл хотод хүн ам шигүү суурьшсан, сонгогчдын уулзалт зохион байгуулах, айл өрхөөр нэр дэвшигчийн материал тараах зэрэгт унаа машины асуудал үүсээд байхгүй.

 

Харин хөдөө орон нутагт нэр дэвшигчдийн хувьд сонгогчидтойгоо нүүр тулж уулзах, сурталчилгааны материал тараахад машин тэрэг, шатахуунаас эхлээд асуудал зардал их гарахын зэрэгцээ талын нэг тарж нутагласан айл өрхүүдэд хүрэхэд цаг хугацаа ч шаарддаг гэсэн.

 

Нэг хэсэг сонгуулийн сурталчилгааны хугацаа урт, сунжруу, нэр дэвшигчид сонгогчдод таалагдах гэж  хорооны байр, сургуулийн урд талбайд дуучдыг урьж, концерт тоглолт тасардаггүй, ёстой залхааж орхидог байлаа. Тиймээс ч төрийн түшээд сонгуулийн сурталчилгааны хугацааг татаж, дээр нь эд зүйл тараах, мөнгөний амлалтыг ч хуулиараа хориглосон. Энэ нь нөгөө талдаа улстөрчдөд өөрсдөд ньт сонгуулийн зардлаа багасгахад нэмэр болсон. Ер нь сонгуулийн хуулиар нэр дэвшигчдийн зарцуулах зардлыг багасгаж, хэмнэсээр байгаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр хуулиа мөрдөж, нэр дэвшигчид сонгуульд зарцуулах төсвөө хэмнэж чаддаг хэрнээ  жил бүр улсын төсвийг хэмнэх, илүүдэл зардлаа танах дээр л хэрэгждэггүй гэмтэй.

 

УИХ, орон нутгийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь улс төрийн намын шийдэл байдаг ч сонгуулийн сурталчилгааны хугацаа шинэ нэр дэвшигч, залуучуудад сонгогчдодоо танигдах боломж хаагдахаар байгааг хууль боловсруулагчид хэлэлцүүлгийн явцад эргэж харах биз ээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өөрсдийгөө л тавьчихна. Аль нэг даргыг нь сонгож л таараа. Сунгаа мунгаа гэж байхгүй.
2015-11-26
gomo monhoo:
Нархан хотхоны 51 дүгээр байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм
2015-11-25
happy:
yuugii ni tanih geedb gaan, hir deeremchin be gej yy.. Tanisan hymyys ni 25 jil deerem hiij bgaa bizdee.. Yugaa tanih geed chadaltsaad bgaan.. shal t1 iin..
2015-11-25
зочин:
УЛс орон ард түмний хээ амьдралыг өөд нь татахгүй бол маш хүнд болж ирлээ, ажилгүй, мөнгөгүй болж хоосон хонож байгаа айл олон болжээ, нялх хүүхдүүд хоолгүй хонож байна гэхээр зүрх шимшрэх юм даа, энэ бүхний эхлэл бол 12 онд засаг аваад буруу бодлого явуулсан АН юм аа, бүхий л шатанд улсын мөнгө хулгай хийж, эмх замбараагүй болж, өрийн асар их дарамтанд оруулсан нам бол АН, иймээс АН-ыг 16 онд сонгохгүй байхыг уриалж байна аа
2015-11-25