Ахмадуудын виз буюу “Тэтгэврийн давхар гэрчилгээ”
2015-11-23

 

Жил гаруйн өмнө  хамт ажилладаг байсан эгчтэйгээ таарлаа. Өндөр насны тэтгэвэртээ гараад удаагүй байгаа юм. Мэнд ус мэдэхийн зуур нөхөртэйгээ гэрлэлтээ батлуулснаа хуучлав. Уг нь   хар залуу наснаасаа л ханилан сууж, үр хүүхэд, ач зээгээ тойруулсан өнөр бүл.  Том хүүхэд нь 30 дөхөж яваа гэхээр энэ олон жил гэрлэлтээ батлуулаагүй явсныг нь гайхахын зэрэгцээ, одоо  яагаад батлуулж байгаа юм бол гэх бодол яриан завсар зурсхийн орж ирэв.  Харин нөгөө эгч маань  “Хамтын тэтгэврийн хууль батлагдах нь уу. Анай нь ч хүнд өвчтэй хүн. /элэгний церрёз/. Өнхрөөд өгвөл ах чинь тэтгэвэр өвлөж үлдэг гэж бодоод.  Гэтэл заавал гэрлэлтээ батлуулсан байх шаардлагатай байдаг юм байна” яриагаа үргэлжлүүллээ.

 

Ихэнх ахмадууд Хамтын тэтгэврийн хууль батлагдсанаар  хэн нэгнийх  тэтгэврийн мөнгө нөгөөд нь  шууд шилжин очно гэсэн ойлголттой байна лээ. Харин хуулийн төсөлд   энэ нь өөрөөр тусгагджээ.

 

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд “10-аас дээш жил хамт амьдарсан, 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн  эхнэр нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь  /эхнэр эсвэл нөхөр/ амьд сэрүүн байх хугацаандаа  авч байсан тэтгэврийг нь үргэлжлүүлнэ авна” гэж заасан. Ингэхдээ “10-аас дээш жил хамт амьдарсан,  гэрлэлт бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлсэн өсгөсөн байх” шаардлага туссан. Харин 10-аас дээш жил хамт амьдарсаны “гэрч” нь үр хүүхэд биш гэрлэлтийн баталгаа болж байгаа. Олон жил ханилж, үр хүүхэд тэр байтугай ач зээгээ өсгөж байгаа гэрлэлтээ батлуулаагүй ахмадуудад Хамтын тэтгэвэр хамаарахгүй гэсэн үг үү? Үүнийг хууль тогтоогчид бодолцох биз.

 

Хамтын тэтгэвэр авахыг хүссэн иргэн хамтын тэтгэвэр авахыг хүссэн өргөдлөө бичээд , гэр бүлийн баталгаа, нас барсан эхнэр, нөхрийн тэтгэвэр авч байсныг гэрчлэх тэтгэврийн дэвтэр, эхнэр, нөхрийн нас барсны гэрчилгээ зэргийг  нотариатаар батлуулсан хуулбарыг авч, оршин сууж байгаа газрын тодорхойлолт  зэрэг бичиг баримтаа  бүрдүүлээд харьяа аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн даатгалын газар, хэлтэст өгөх юм.  Харьяа нийгмийн даатгалын газар нь иргэний хүсэлтийг хүлээн авч  хангагдсан тохиолдолд  “Тэтгэврийн давхар эрхийн гэрчилгээ”  олгох юм.

 

Хамтын тэтгэврийн эрхийн гэрчилгээ авсан иргэн гэр бүлийн хүнийх нь амьд сэрүүн байх үедээ авч байсан тэтгэврийн 70 хүртэл хувьтай тэнцэх тэтгэмжийг авах юм байна.

 

Парламентаар энэ асуудлыг хэлэлцэж байхад гэр бүлийн хүн нас барсан ч эхнэр, нөхрийн аль нэгнийх нь нас тэтгэврийн насанд хүрээгүй бол хүлээлтийн 3 жилийн хугацаа олгоё, хэрвээ эхнэр нөхрийн насны зөрүү 25 жилээс дээш байх юм бол энэ хуулинд хамруулахгүй  зэрэг зарчмын зөрүүтэй санал гарч  байсан.  

 

Парламентаар хэдэн жил яригдсан  Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг  энэ долоо хоногт эцсийн хийвэл батлагдана. Хийвэл гэдэг нь аль  нэг хүчин, тэр дундаа УИХ дахь сөрөг хүчин завсарлага авч хэлэлцүүлэг хойшлогдохгүй бол Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдана. Хууль батлагдсанаар уг нь хэрэгжиж, мөрдөгдөж эхэлдэг.  Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа Хамтын тэтгэврийн хууль батлагдвал  2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хугацаа тавьсан байна лээ. Учир нь батлагдсан өдрөөсөө биш юм гэхэд ирэх оноос хэрэгжүүлье гэсэн ч төсөв, мөнгө тусгаагүй. Төсөвт тодотгол хийж тусгая гэхээд мөнгө байхгүй гэх шалтаг тоочиж байсан.  Амьдрал баян бас таашгүй. Тиймээс өнөөдөр батлагдаж  2017 оноос хэрэгжиж эхлэх Хамтын тэтгэврийн хуулинд хамрагдахсан,  хэн нэгэндээ тэтгэврээ өвлүүлэн үлдээчихвэл  сэтгэл амар байхсан гэж өндөр насны тэтгэвэртээ гарсан, гарах  ахмад буурлууд хүлээж,   чин зүрхний бодол тээж яваа.

 

Хүүхдэд цонхны цаанаас чихэр долоолгож байгаатай адил өнөөдөр хэрэгжүүлэхгүй юм бол  цаасан дээр хууль батлах хэрэг байна уу. Тиймээс хууль тогтоогчид хуулийн хэрэгжих, үйлчлэх хугацааг ч эргэж бодолцох биз ээ.

 

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
11-11:
nuuts amragiin huul ertedsen
2015-12-03
Зочин:
hamtran amidragch
2015-12-03
иргэн:
Улс орон өрөнд баригдаж өтөнд идэгдэж байхад бас нэг халамжийн хуулийг алуурчин Эрдэнээ санаачилан зүтгүүлж байна.Энэ дор сэтгэгдэл бичсэн бэртэгчидэд хандаж хэлэхэд хэрвээ та нар наад муухай бэртэгчин зангаасаа салахгүй бол үеийн үед авилгачид та нарыг дарласаар байх болно.
2015-11-23
Зочин:
дэмжиж байна нэг ч гэсэн зөв юм хийчэхвэл хэн АН муу гээд л хэлээд байхав дэ.
2015-11-23
ядуу улсын зовлон:
Энэ улс тэтгэвэрийг нь олигтой нэмж чадахгүй, хөгшид нь өлмөн зөлмөн амьдарсаар ирлээ. Цаашид ч зах зээлийн шуургаар одоо боломжийн тэтгэвэр авагсад ядуучуудын эгнээнд орно. Иймд иймэрхүү гаргалгаа, шийдвэр гаргаж байгаа нь зөв юм. Мэдээж бүгдийг 100 хувь хамруулна гэж хаана ч байдаггүй байхаа.
2015-11-23
зочин:
Хэрэгжих хугацааг бодолцох зүйтэй. Дараагийн гарч ирсэн төр энэ хүнд ачааг үүрэх үү. Үнэхээр л санаачлаад хийж байгаа юм бол 2016 онд хэрэгжүүлсэн дээр дээ. Сонгуулийн өмнө шал худлаа шоудах байдлаар юм гаргах юм.
2015-11-23
Эрхэм батүүлээ:
нийслэлийн Наркологийн эмнэлгийн дарга Б.Оюунчимэг гэж авгай тэтгэвэр аваад 6 жил болсон хэрнээ одоо болтол дарга хийгээд тэтгэвэр аваад л явж байна
2015-11-23
Zochin:
Nasaaraa ND telcheedtetgevert garahaasaa 3 jiliin emne nas barsan bol yah yum be, 20-30 jil hamt amdarsan batalgaatai murtlee tetgever togtoolgohoosemne nas barah tohioldol ikh baigaa, uuniig yaj zohitsuulah yum be, tetgeveriin nasand hureegui uhchihbel hohi ny uu, buhniig sain tootsoolooroi.
2015-11-23