Яамгүй сайдын ямбыг хасъя
2015-11-18

Засгийн газар хэмнэлт, төсвийн таналтаа үргэлжлүүлж буй. 2016 оны төсвийг батлахдаа төрийн данхар бүтцийг танах цөөнгүй шийдэл оруулсан. Дэд сайд нарын орон тоо, тэдэнд өгөх цалинг хэмнэж, эхний ээлжинд агентлагуудаа цөөлж, хооронд нь нэгтэхээр болсон билээ. Өөрөөр хэлбэл, хэрэгцээгүй гэж үзсэн улс төрийн албан тушаалыг байхгүй болгож, зарим давхардсан үүрэг, чиглэл бүхий агентлаг, газруудыг нэг болгож цэгцлэх улс төрийн зориг гаргаж байгаа хэрэг юм. Сургууль, цэцэрлэг, эмнэлгээ цомхотгож болохгүй учраас хэн цомхотголд өртөх вэ гэхээр төрийн захиргаа, төрийн тусгай хүмүүсээ багасгахад хүрсэн гэж ойлгож болно.

 

Тэгвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хасчихлаа гэхэд гарзгүй, байлгалаа гэхэд олзгүй нэг улс төрийн албан тушаал байсаар байна. Тэр бол Монгол Улсын сайд. Төсөв ерөнхийлөн захирах эрх мэдэлгүй, хариуцах яам, харьяа агентлаг ч байхгүй. Тиймд түүнийг яамгүй сайд, цүнхгүй сайд гэхчилэнгээр нэрлэх болсон. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Яамгүй сайдын албаа манай авгайд өгчих” гэж даапаалж суух вэ дээ. Монгол Улсын сайд хэн байх нь чухал биш, улс төрийн ийм нэг албан тушаал байх нь л чухал гэсэн санаа л даа.

 

Гэтэл эсрэгээрээ энэ албан тушаалын хэрэг гэж байна уу. Өдгөө энэ албыг М.Энхсайхан гүйцэтгэж байгаа. Тиймд М.Энхсайханы хэрэг байна уу гэж хувь улстөрчид нь хандсан агуулгаар бус, төдийлөн хэрэгцээ шаардлагагүй гэж үзээд цомхотгож хасч болсон илүү дэд сайд нарынхаа тоонд Монгол Улсын сайд гэх албаа багтаачихсан бол буруудахгүй байсан юм биш үү гэдэг утгаар үүнийг бичиглэж байна.

 

М.Энхсайхан өмнө нь “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирлаар томилогдсон хэдий ч хэдхэн сар ажиллаад, УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэсэн шалтгаанаар халагдаж байсан.  Гэвч тэрээр өнөөдрийн Засгийн газрын гол хамтрагч болох “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МҮАН-ын гол хүн, дарга нь. Тиймээс түүнд Засгийн газрын бүрэлдэхүүнд суудал гаргаж өгөх хэрэгцээ шаардлага байсныг няцаах аргагүй баримт юм. Түүний хувьд Засгийн газрын яамгүй ганц сайд гэдгээ эергээр тайлбарладаг. Өөрийн ажил үүргийн талаар “Мега төслийг байгууллага биш хүн хийдэг юм. Байгууллагын дарга цэрэг нь түргэн солигддог Монголд бол төсөл амьдарч чадахгүй. Том төслүүдийг хөдөлгөхөд надад яам байх шаардлагагүй. Би чадварлаг улсуудыг хэрэгтэй цагт нь дайчлаад цаашаа, дараагийн хэрэгтэй ажил дээр дараагийнх нь хүнийг авч ажиллуулаад явна. Тэгээд ч даахгүй нохой булуу хураана гэдэг үг бий. Цөөхөн хэдэн төслийг урагшлуулахыг л би бодож ажиллана” гэж ярьсан. Гадаадаас орж ирэх валютын урсгал зогссон энэ үед эдийн засгийг сэргээх ганц боломж нь томоохон төслүүдийг хөдөлгөх гэдэгтэй өнөөдөр бүх нийтээр санал нийлж буй. Тэгж үзвэл Монгол Улсын сайд хамгийн чухал “мест” дээр сууж байгаа хүн болж таарах нь. Гэвч түүнд зориулсан төсвийн эрх байхгүй зэрэг нь эсрэгээрээ төдийлөн чухал биш “мест” болохыг илтгэх шиг. Түүний чиг үүрэгт бусад сайд нартай уялдаа холбоотой ажиллах гэсэн ганцхан чиг шугам бий. Эрх нь ч, үүрэг нь ч үүгээр хязгаарлагдана. Уг нь Монгол Улсын сайдын албан тушаалыг байхгүй болгох санал гарч байсан ч УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унаж байсан.

 

Үнэндээ энэ сайдад эрх мэдээд зарцуулчих төсөв байхгүй. 2016 оны төсвийн ерөнхийлөн захирагчид дотор Монгол Улсын сайд гэсэн үг үсэг үзэгдэхгүй. Учир нь сайдын багц гэж тусгайлсан зардал байхгүйн дээр ЗГХЭГ-ын даргын багцад харьяалагддаг байна. Осолгүй л цалингийн зардал, ажлын албаны зардлыг нь тусгаж өгдөг. Мөн дээр нь хуулиар хүлээсэн заавал гүйцэтгэх үүрэг бас байхгүй. Эрх үгүйн дээр үүрэг ч байхгүй албан тушаал гэсэн үг. Эдэлсэн эрх, хүлээсэн үүрэг байхгүй хойно ямар нэг хариуцлага бүр ч байхгүй болж таарна.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анх Монгол Улсын сайд гэх улс төрийн албан тушаалтанг томилохдоо том мега төслүүдийг хариуцаж ажиллах үүрэг хүлээж байгааг онцолж байсан. Тухайлбал, Монголд хэрэгжүүлэх шаардлагатай том, том мега төслүүдийг салбарынх нь сайд хөрөнгө оруулагчтай ярих бус Монгол Улсын сайд ярилцана. Уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарт хэрэгжих боломжтой бүхий л төслүүд Монгол Улсын сайдын гарт төвлөрч хэрэгжинэ гэсэн ерөнхий чиглэл өгсөн. Үүгээрээ бол Монгол Улсын сайд хэд, хэдэн яамдыг атгах нь гэж ойлгогдож байсан юм. Гэвч энэ нь эргээд том асуудал дагуулж буй бололтой. Юу гэвэл, мань яамгүй сайд яамтай сайд нарын бодлого шийдвэрт хөндлөнгөөс оролцох, эс бөгөөс зөрчилдөх зэрэг бэрхшээл сайдын томилгооны дараагаас өрнөж эхлэв. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Энэ сайдын орон тоо бол ер нь байх ёсгүй. Бусад хүний ажилд саад болоод байгаа байхгүй юу” гэж байр сууриа маш товчхон боловч тодорхой илэрхийлсэн билээ. Ер нь тэрээр төрөөс заавал орон тоо гаргаж хийх шаардлагагүй ажил дээр баахан орон тоо үүсгэсэн байдлыг шүүмжилдэг. Тэдгээрийн нэг нь энэхүү албан тушаал байхыг үгүйсгэхгүй.

 

Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын томоохон /мега/ төслүүдийг хариуцаж ажиллах хэрэгцээ шаардлагын тухайд тус тусынх нь чиглэлийн яам хариуцдаггүй, үүрэг хүлээдэггүй хэрэг үү гэж гайхшрахад хүргэж буй. Тухайлбал, Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтын гэрээг хийхэд Уул уурхай хариуцсан салбарын сайдын хамт оролцоно гэсэн сонин үүрэг хүлээж байх жишээтэй. Эсвэл өөрийн өмнө хариуцаж байсан Тавантолгойн менежментийн хувьчлал, Д.Одхүүгийн хариуцаж байгаа Эгийн голын УЦС, Зам тээврийн сайдын үүрэгт багтсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, хамгийн удаан хүлээгдэж буй 5-р цахилгаан станц зэргийг хариуцсан эздүүдтэй нь хамт байлцаж шийдвэрлэх үүрэгтэй. Үүнээс үзвэл энэ албан тушаал нь бүх яамны сайд нарын тэргүүн зөвлөх маягийн алба эрхэлдэг болж таарч байна. Үүнийг сүүлийн үед монголчууд орон тооны болон орон тооны бус зөвлөх гэх ганган нэрээр илүүтэй хэрэглэх болсон. Зөвлөхүүд бол зөвхөн зөвлөх үүрэгтэй бол Монгол Улсын сайд шийдвэр гаргах хэмжээнд оролцох эрх мэдэлтэй. Гэвч энэхүү эрх мэдэл нь хуулиараа мөнөөх хариуцаж буй яам, агентлагуудад байдаг болохоос мань сайд дангаараа нэг ч тогтоол шийдвэр гаргаад явах боломжгүй. Ийнхүү эрх мэдлийн тодорхойгүй байдалд байдаг хэрнээ мега төслүүдийг санхүүжүүлэх томоохон хөрөнгө оруулалтуудыг олж ирэх үүрэгтэй гэж байгаа. Ёстой л уурга өгөөгүй хэрнээ морь барьж ир гээд явган явуулчихаж байгаатай л адил хэрэг.

 

Эсвэл нэг зарцад хоёр ноён заагаад өгчихсөн шиг л юм болж байна. Тиймд Монгол Улсын сайд гэх улс төрийн албан тушаал байх үнэхээр шаардлагатай юм бол Засгийн газрын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ямар ажил хийж, ямар үүрэг хариуцлага хүлээх, бас эрх эдлэхийг нь тогтоож өгөх хэрэгтэй мэт. Хэрэв тэгэхгүй бол энэ нь зүгээр л М.Энхсайхан гэдэг хүнийг албан тушаалтай байлгахын төлөө байлгаад байгаа алба шиг харагдаад ер болохгүй байна. Тиймээс яамгүй сайдын хэрэг байна уу даа, таминь. Төсвийг хэмнэж, төрийн албаны орон тоог хэмнэх тухай ярьж л байгаа юм бол шаардлагагүй албан тушаал, хэрэгцээгүй эрх ямбыг танахаас эхлэх ёстой байх. Ямба эдэлж буй хүнийг нь бус, яамгүй сайд гэх албыг нь татан буулгая.

 

Д.ДАМДИНЖАВ

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Medlegtei zaluus olon baina. Undur alban tushaald baigaa Hyatad sanaatnuud bolon erliiz hurliiz naryg boliod tsever mongol zaluusaa demjij ajillaya
2015-11-18
Зочир:
Энэ хуний хэмжээний мэдлэгтэй хумус гудамжаар дуурэн байна одоо залуусаа дэмжиж ажиллая
2015-11-18
Зочир:
Энэ хуний хэмжээний мэдлэгтэй хумус гудамжаар дуурэн байна одоо залуусаа дэмжиж ажиллая
2015-11-18
Zochin:
Ene huniig darj chadakhgui bolokhooroo eldev zuil zahialgaar bichuulrkhees oor ch gartsgui bolj dee.Hunii medleg bolovsrol gedeg unet zuil baidag um daa.Udakhgui mongolchuud bugd sergene dee.
2015-11-18
Маш зов:
Энэ санаа маш зэв Хуучин улс тэрийн товчооны гишуун биш энэ худал ярьсан мега , супер цикл гэх мэт хэн хун мэдэх юм яриад нэг их онол Мэддэг царай гаргасан овгоныг тэтгэвэрт нь гаргаач
2015-11-18
Зочин:
М.Энхсайхныг сайдаар байлгаад байгаа нь ХЯТАД санааг дэмжигчдийн ажил бишуу? Энхсайхан еерее хятад санаатай, еереер хэлбэл муу санаатай дотуур тамиртай хун... 2000 оны сонгуулиар байх, одоо сайн санахгуй байнаХевсгелеес нехен сонгуулиар УИХ-д сонгогдоод нэг ч удаа сонгогчидтойгоо очиж уулзаагуй, сонгогчид нь захидал явуулахад тоож хараач угуй дампуу новш байгаа юм. Ер нь терийн албанаас хол байлгахгуй бол хогийн хор найруулагчшуу!!!
2015-11-18
Зочин:
Энхсайханыг огцоруулах биш ард түмнээсээ урвасан гэж шоронд хийх ёстой
2015-11-18
Лха:
Сэтгэлээрээ больчих хэрэгтэй шүү .ЕС - аас өгсүүлээд их албан тушаал хашив.Юу хийж гийгүүлэв .Мэдэгдэх юм юу ч алга.5 толгойн гэрээг ч ажил болгосонгүй шүү дээ .Зөөлөн суудалд суух хүсэл байна шүү дээ ,эх орондоо хайртай энэ монголд.Сууж л байхаас ,бид тэжээж , чи сууж л байхаас.Ай хөөрхий Монгол оо гэж
2015-11-18
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2015-11-18
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2015-11-18
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2015-11-18
Иргэн:
Хүн нь хүнээрээ мал нь малаараа гэдэг шиг улсын дотор улс байх хэрэгтэй ч юм уу? үгүй ч юм уу?
2015-11-18
Зочин:
Энхсайханаар юу хийлгэх гэж хоосон суудал Албан тушаал гаргасан ЕС нь еерее Сонин байгаа цомхотгол менгегуй хэмнэлт гэж яриад байдаг энэ хунээ болимоор юм
2015-11-18