Талхаа “бургер” болгох нь
2015-11-18

Хоолоор баян гэдэг шиг хуулиар баян байгаа нь Төрийн байгуулалтын байнгын хороо болжээ. Бүгд л цаг нь тулсан давчуу хуулиуд. Ард нийтийн санал асуулгын хууль, Сонгуулийн хуулиудыг гишүүд барьж авчээ. Сонгуулийн хууль нь УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Су,Батболд, Х.Тэмүүжин нарын санаачилсан гээд гурван ч хувилбартай. Мөн “Шударга ёс” эвслийн бүлгээс мөн тусдаа Сонгуулийн хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд буй гэнэ. Энэ хэрээрээ дундаас нь сүрхий хууль гарах юм болов уу гэж найдья.

 

Өргөн баригдсан төслүүд нь агуулгын хувьд бүгд адилхан гэж байгаа. Гэхдээ тодорхой хууль санаачилсанд нь өгдөг шагнал мөнгөнд улайрч ноолоход амраар нь сонгуулийн хуулийн төсөл нухаж сүйд болоогүй л байх. Бүгд л өөрийн гэсэн өнцөгтэй байгаа буюу тодорхой зохицуулалт дээр засвар оруулахаар онилчихсон байгаа юм.

 

Сонгогчдын боловсролыг нэмэх үйлсэд зүтгэсээр өөрөө сонгогдож сайдад хүрсэн Р.Бурмаа гишүүний төсөлд хэвлэл мэдээллийг базсан чангалсан заалт их туссаныг сошиал тивийнхэн гайхаад л байна. Гол нь жиргээний амийг тасалж, файсыг нь хаана хориглоно гэсэндээ бус ерөөсөө сурталчилгааны хоног хугацаанд байгууллагын дотоод асуудалд нь хэт хутгалдсан заалтууд хийгээд байгаа юм.  

 

2012 онд паралель системээр сонгуулиар явагдсан тул хэвлэлийн мэдээллийнхэн шинэ хуулиа мөрдөж сурталчилгаанд оролцсон. Телевизийнхэн 28 хоног эфирээ “баа бээ”-гүй “хар хард”-нд шууд хуулж Зохицуулах хороондоо шуудангаар илгээж хууль зөрчөөгүйгээ нотлох гэж үйлээ үзсэн. Нэг өдрийн бүтэн эфир дор хаяж 10 цаг гэхээр 28 хоног нүсэр “бичлэг” болсон нь тодорхой. Түүнийг бас яс үзэж дүгнэлт гаргахаар хэдэн хүн өдөр шөнөгүй тас суусан байж таарна. Үүнд төсвөөс их мөнгө зардал гарсан хийгээд ихэнх телевиз тэр дундаа орон нутгийн телевизүүд энэ “даалгаврыг” биелүүлэх техникийн шийдэл ч хийгдээгүй байсан хүндрэлүүд гарсан. Одоо хагас дутуу HD болж формат нь томорсон ТВ-үүд тэр олон цагийн эфирээ “харданд” /хатуу дискэнд/  яаж багтааж хуулахыг бүү мэд. Энэ мэт урьд хуулийн “практик” туршилтаа эргэн харж төвөг чирэгдэлтэй, хэмнэх биш харин ч зардал мөнгө гаргасан үр дагавартай зарим нэг зохицуулалтуудаа хасах нь шинэ сонгуулийн хуульд заавал тусах засвар.

 

Миний оруулах санал бол энгийн уян хатан. Хэвлэл мэдээллээр явуулах нэр дэвшигчийн сурталчилгааг нийт хоногуудад хуваан системчилж өгч болно. Сурталчилгааны хугацаа 28 хоног байхад эхний 14 хоногт иргэд сонгогчдод нэр дэвшигчдийг таниулах зорилгоор цагийг түлхүү олгож, хэвлэлийнхэнд ч мөнгө олох боломж олгоно. Харин хар ПиАр гүтгэлэг гүжирдлэг, идэвхждэг сүүлийн өдрүүдэд тодорхой хязгаарлалтаар сурталчилгааны цагийг хатуу барих байдлаар явуулж болно.

 

Ер нь сонгуулийн хуулинд тусах хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгсэлтэй холбоотой заалтууд бол Р.Бурмаа нарын гишүүдийн булагнаж хийгээд байх ажил биш. Хэвлэл мэдээллийн төлөөлөл, харилцаа холбооны ажилтнуудтай уулзаж 2012 онд туршсан шинэ хуулийг мөрдөж, мөрдүүлж ажилласан байгууллагуудын тайлан мэдээтэй танилцаж, хуулийг гардан хэрэгжүүлсэн төлөөлөлтэй санал солилцож сонгуулийн сайн муугаа ил тод ярьж байж өөрчлөх заалтууд.

 

Худлаа л хулганаад ил хэлэхгүй болохоос нэг нь хэвлэл зурагтаар ахиухан магтуулаад танигдчих, нөгөө нь түлхүүхэн гаргаад мөнгө олчих сонирхол сонгуулийн үед л хамгийн өндөр огтлолцоно. Ард нь нэр дэвшигчдээ таньж мэдэх, мэдээллийн хэрэгслээр үзэл бодол байр суурийг нь сонсож жишиж харьцуулах сонгогчдын эрх ашиг ч байгаа. Энэ боломжийг нь боогдуулах заалтуудыг нэмээд байх нь эцсийн дүндээ хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хязгаарлаад зогсохгүй шинэ  хүн танигдаж гарч ирэх боломжийг ч давхар хаагаад байна. Ямар нэг юм ховордоод хасагдаад ирэхээр хоёр үнэ ханш бий болоод ирдгийг манай хууль тогтоогчид мэддэг баймаар.

 

Сурталчилгааны цагийг хязгаарласнаар төсөвт мөнгө хэмнээд байна гэдэгтээ бол би мунхаглан зөрөлддөг хүн. Хаашдаа л намдаа 50 саяыг шидэж нэр дэвших эрхээ аваад цаана нь сум аймгаар нь мотоцикль авч өгье гээд мөнгөөр зодоод байгаа нэр дэвшигчдээс хэвлэл мэдээлэл цалингаа нэмэх хэдэн төгрөг илүү харахад хаана хэнд санхүүгийн дарамт болчихоод байгаа юм. Сонгуулийн сэдэвт бодит жишээ болоод байгаа тусч хүү Магнайгийн тарааж байгаа нүүрсний үнэ хэчнээн нэвтрүүлэг, нийтлэлийн сурталчилгааны төлбөртэй тэнцэж байгааг тооцох гэвэл хэцүү. Ирээдүйн тойрогтоо тоохгүй л мөнгө хаяж байна шүү дээ.

 

Харин бор зүрхээрээ бие дааж нэр дэвшигч нарт тусдаа нэмэлт цаг гаргаж хөнгөлөлттэй тариф тогтоох заалт оруулж эрдэмтэн мэргэд, мэргэшсэн хуульчид Их хуралд орж цус сэлбэхийг дэмжих хэрэгтэй.

 

Цаашдаа сонгуулийн хугацаанд сурталчилгааны цагийг гүтгэлэг гүжирдлэгийн цаг болгохоор ил далд шахаад байдаг нэр дэвшигчдийн штаб, захиалагч талын хүлээх хариуцлагыг чангатгаад оруулчихвал сонгуулийн богино зайд эфирийн цаг, нийтлэлийн нүүрээ үнэ хүргэх хэвлэлийнхний эрхэнд халдаад байх хэрэггүй. Хэдэн тэрбум бэлнээр эргэлддэг дөрөвхөн долоо хоногт хэдхэн сарын цалин тавих мөнгөө олж ашигтай ажиллахыг эрмэлзэх нь юу нь буруу вэ. Хэвлэл мэдээллийнхэн дөрөв дэх засаглалд дөрвөн жил хямдхан зүтгээд ганц удаа бурзайж болдоггүй юм уу.  

 

“...83.7 Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевиз сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” зэрэг амьдралаас хэт тасарсан дотоод ажилд нь хутгалдсан заалтууд бол “эвгүй шүү”. Хууль гарсны маргааш телевизийн холбооныхон нефтийн хэд шиг үгсэж тохироод сонгуулийн жишгээ тогтоохоор сурталчилгааны тарифаа нэг өдөр зэрэг нэмчихвэл юу болох вэ. Бараа бүтээгдэхүүнээрээ бартер хийж, боломжоо шавхдаг үндэсний үйлдвэрлэгчид лав эфирт цухуйхгүй болно.

 

Байраа олоогүй хуулийн заалт гэдэг балаг тарих уршигтайг бид мэдэхээр болсон. “71.10.Сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулахыг хориглоно” гэх заалт байгаа юм билээ. Энэ талаар “Сурталчилгааны материалыг нь та бурхны авдар дээрээ залахаас өөр арга үлдэхгүй нь” гэж сэтгүүлч Л.Нарантөгсийн бичдэг үнэн. 

 

Сурталчилгааны самбарыг нь сайн манаж байх. Салбарч урагдсан байвал санаатай урагдсан уу,  салхи урсан уу гэдгийг тогтоох хөгийн ажил цагдаагийнханд нэмэгдэх нь дээ. Энэхүү том жижиг самбар дээр ч барьцах юм гарна. Нэг дэвшигч байшингийн ханыг бүтнээр нь аваад зургаа өлгөх, нөгөө нэр дэвшигч нэг худгийн буланд зургаа өлгөх хоёр өөр үнэтэй. Харин сайт сонин телевизийнхэн бол том жижиг, хэр чансаатай хэдэн цагт тавих нь хамаарахгүй дундаж үнэ барих юм байна.

 

Соёлтой сонгуульдаж сурсан гадаад оронд бол тухайн тойргийнхоо боломжтой талбай зайгаа тооцоод нэр дэвшигчид зурагт сурталчилгаагаа нэг дор ижил хэмжээ стандарттай тавьчихдаг. Талбайн мөнгөө ч хуваагаад төлчихдөг. Урвал, ус цацвал ингэнэ тэгнэ гээд хуулинд заагаад байх юм байхгүй. Нэгнийх нь зургийг урах бол нөгөө нь бас л урагдана. Шөнөөр элч явуулж хуу татуулах хэрэггүй. Өөрийнх нь зураг цуг байгаа. Найдвартай хамгаалалт нь тэр. Ингээд л шийдчихдэг юм билээ. Одоо манай практикт бол аятайхан байрлалтай хэдэн самбарын шон эзэмшдэг бол юун сайт сонин гэхээр л мөнгө авдаг дуулддаг. Бас ашигтай байрлалд сурталчилгааны самбараа байршуулах бол засаг дарга зэрэг түшмэдүүдтэй нэлээн хор найруулж байж бүтдэг ажил гээд олон нийтээс асууж зохицуулах ёстой ч орхигдсон цоорхой зөндөө л байгаа.

 

Одоо нэгэнт цаг шахуу гээд Сонгуулийн шинэ хуулийн сонгодог төслүүдээ бариад гишүүд маань тойроод суучихлаа. Төслүүдэд олон зүйл засвар өөрчлөлт туссан байгаа. Өөрсдийнхөө талхыг бодож дахиад сонгогдохоо тусгахын хамт хэвлэл мэдээллийнхний 4 жилд нэг удаа “бургер” хазах боломжийг давхар хаагаад яах нь вэ.  

 

Тостой цуйван дотор ганц нэг түүхий дүү гурил байж л байдаг. Идчихлээ гээд гэдэс дүүрээд “ноль” сахигч болчихгүй. Харин тулгуур хууль дотор түүхий заалт байвал бүх л түүхийг ч эргүүлж мэднэ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зээлийн санал болгож:
Зээлийн санал болгож хооронд нь ялангуяа Маш ноцтой, маш хурдан Хариу хурдан petermullerservicegmail.com би бол хувь хүн санал зээл нь олон улсын. Нь хөрөнгийн ашиглагдах болно олгох зээлийн хувь хүмүүс хоорондын богино болон урт хугацааны авахуулаад 2000� 500,000� бүх ноцтой хүн байх бодит хэрэгцээ, хүү 2 нь ямар нэгэн төлбөрийн хугацааны .Би буцалтгүй тусламж, зээл, Санхүүгийн бүх салбарт доорх үл хөдлөх хөрөнгийн Зээл , хөрөнгө оруулалтын Зээл, машины Зээл , хувийн Зээл . Би бэлэн хангахын тулд миний үйлчлүүлэгч нь хамгийн их хугацаа нь 72 цаг харах 3 Өдөр хүлээн авснаас хойш таны өргөдлийн маягтыг. Хүн ноцтой биш татгалзах Cordially
2018-01-27
Зээлийн санал болгож хооронд нь ялангуяа маш ноцт:
Зээлийн санал болгож хооронд нь ялангуяа Маш ноцтой, маш хурдан Хариу хурдан petermullerservicegmail.com би бол хувь хүн санал зээл нь олон улсын. Нь хөрөнгийн ашиглагдах болно олгох зээлийн хувь хүмүүс хоорондын богино болон урт хугацааны авахуулаад 2000� 500,000� бүх ноцтой хүн байх бодит хэрэгцээ, хүү 2 нь ямар нэгэн төлбөрийн хугацааны .Би буцалтгүй тусламж, зээл, Санхүүгийн бүх салбарт доорх үл хөдлөх хөрөнгийн Зээл , хөрөнгө оруулалтын Зээл, машины Зээл , хувийн Зээл . Би бэлэн хангахын тулд миний үйлчлүүлэгч нь хамгийн их хугацаа нь 72 цаг харах 3 Өдөр хүлээн авснаас хойш таны өргөдлийн маягтыг. Хүн ноцтой биш татгалзах Cordially
2018-01-27