Монголын “Бундестаг”
2015-11-11

...Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана... гэсэн Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн нэг заалт дараах байдлаар өөрчлөгдөх төсөл яригдаж байна.

 

Нэмэлт өөрчлөлтийн төслөөр авья.

“Эх хууль”-ийн Гучин нэгдүгээр зүйлийн 4. ... Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг УИХ-ын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын ИТХ-ын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь зөвшөөрсөн хууль гаргана.

 

Энд нэн тэрүүнд энэ заалт ард түмний сонгох эрхэд халдаж байгаа юм биш үү гэсэн асуулт тавигдана. Ерөнхийлөгчийг ард түмэн чөлөөт, нууц санал хураалтаар шууд сонгож байгаа одоогийн тогтолцооны юу нь алдаатай гэж үзсэн бэ. Энэ өөрчлөлтөөр ямар зөрчил гажуудлыг засаж байгаа юм бэ. Үүнд нэг л тайлбар яваад байгаа. Сонгодог парламентын жишиг бий болгож байгаа гэсэн ерөнхий тайлбар. Манай парламент хатуухан хэлэхэд сонгодог болох байтугай сайн төлөвшиж ч чадаагүй байгаа л даа. Гишүүд энэхүү сонгодог парламентын хувилбар дээр Германы Бундестаг буюу дээд доод танхимыг жишээ татаж байна.

 

Герман улс нь ямар онцлогтой бөгөөд парламентын төлөвшил нь ямар түүхэн сургамжийн дараа энэхүү “сонгодог” гэх хэлбэртээ хүрсэнийг товч авч үзэцгээе.

 

Холбооны Бүгд Найрамдах Герман улс парламентын засаглалтай орон. Хоёр танхимтай. Хууль тогтоох байгууллага нь дээд танхим буюу Бундестаг. Доод танхим нь Бундестад буюу холбооны хурал. Энэ нь олон мужийн эрх ашгийг тэнцвэржүүлж хуулинд тусгаж байх, хууль тогтоох үйл явцад хяналт тавих, маргаантай нөхцөлд зөвшилцлийг хангах зэрэг үндсэн үүрэгтэй бүтэц. 

 

Бундестаг нь бүх ард түмний нууц санал хураалтаар чөлөөт сонгуулиар ард түмнээс дєрвєн жилийн хугацаатай шууд сонгогдох бєгєєд хуулийг эцэслэн батлах эрхтэй. Бундестагийн үндсэн үүрэг нь хууль батлахаас гадна Засгийн газарт хяналт тавих. Мөн Холбооны Канцлерыг сонгодог. Харин төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгчийг 5 жилийн хугацаатай холбооны зөвшилцөх хорооноос сонгодог. Холбооны зөвшилцөх хороо гэдэгт Бундестагийн гишүүд, түүнтэй тэнцүү тоогоор холбооны улсуудын Парламентаас томилогдсон буюу 16 мужийн итгэмжилсэн төлөөлөл мөн багтана. Эд нийлээд Ерөнхийлөгчөө сонгоно. Энийг л манайхан үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулчихаад байгаа юм. Германы 16 мужийн төлөөлөл нь манай аймаг хот дүүргийн  ИТХ-ын төлөөлөгчид гэж ойлгож болохоор “хуулбар” яригдаж байна.

 

Гэхдээ Германы зөвшилцөх хороонд багтах Бундестаг ба түүнтэй энэ тэнцүү тооны төлөөлөлтэй Бундестад бол 1.7 саяас 10 сая илүү хүнтэй, том жижиг 16 улстай жиших хэмжээний мужийн төлөөлөл юм. Эндээс Германы муж улсуудынх нь засаг захиргааны тогтолцоо ямар билээ гээд яривал тэнгэр газар шиг зөрүү харагдаж эхэлнэ. Муж бүр нь тус бүртээ үндсэн хууль, өөртөө засах эрхтэй тул заримдаа муж улс гэж нэрлэгддэг. Бавари, Саксон, Тюринг гурав нь албан ёсоор "чөлөөт улс" (Freistaat) хэмээгддэг ба Берлин, Бремен, Хамбург гурван хот нь мужийн зэрэглэлтэй болсон тул хот улс гэж нэрлэгддэг талаар  Википедиа-гаас олоод харчихаж болно. 

 

Тиймээс ч дайны дараа 1949 оны Үндсэн хуулиа батлахдаа германчууд Британы парламентын системийг шууд авалгvй тэнцэл, хяналтын өөрийн онцлогтой эрх мэдлийн хуваарилалтыг би болгосон гэдгийг бид хуулбарлан дуурайхаасаа өмнө ойлгож ялгаж салган харах учиртай.

 

Наад захын сурах бичгийн түүх харвал Герман нь Напелеоны байлдан дагуулалтын дараа үндэсний нэгдмэл байх үзэл санаагаа олж 1871 онд Франц-Пруссын дайнд анх удаагаа улс болж нэгдсэн. Германчууд улс хөгжлийн түүхэндээ гурван үндсэн хууль баталж гурван өөр засаглалыг бий болгож үзсэн байх юм.   

 

1871-1918 оны Yндсэн хуулиар Эзэн хаант засаглалыг, 1919-1933 оны Yндсэн хуулиар Ерєнхийлєгчийн засаглалыг, 1949 оны Yндсэн хуулиар Парламентын засаглалыг тус тус сонгон байгуулжээ. Германы Холбоот Улсын Иргэн Yндсэн хуулийг 1949 оны 05 дугаар сарын 23-ны єдєр батлан тунхаглаж Парламентын засаглалыг авахдаа сонгодог хэмээн тооцогддог Британы парламентын системийг шууд авалгvй тэнцэл хяналтын єєрийн онцлогтой системийг vvсгэсэн гэж улс төр судлаачид дүгнэдэг.

 

Германы хувьд олон муж хэсгээс бүрдэж буй холбооны улсын онцлогоосоо үүдээд аль ч үндсэн хуулиндаа тавьж ирсэн гол зорилго нь олон талын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх системээр эв нэгдлийг сахих, нэгдсэн улсыг хадгалах үзэл санаа байсан гэж болохоор. Үндсэн хуулийн өөрчлөлт бүртээ урьдын Yндсэн хуулийн механизмын доголдолтой талыг засахыг анхаарч иржээ. Ингэхдээ “засвараас” урган гарах шинэ зохицуулалтын механизмыг Засаглал хуваах онолын үндсэн дээр боловсруулж ирсэн давуу талтай. Ингэхээс ч өөр аргагүй түүхэн сургамжтай.

 

Ерөнхийлөгчийн засаглалтай байх үед тєрийн байгуулал дахь зєвлєх эрх төдий субьект болгосон хууль тогтоох байгууллага Рейхстаг нь гүйцэтгэх засаглалаа хянаж чадахгүй мөхөсдөж хүн төрөлхтний түүхэнд цусан мөр үлдээх Гитлэр гэдэг сахалтай чөтгөрийг төрдөө гаргаад алдчихсан.  Yндсэн хуулиар тогтоосон механизм нь дарангуйлагч тєрєх бололцоог бий болгож үүнийг нь Нацистууд улс тєрийн арга хэрэгслийн vр дvнд бодит байдал болгосон байдаг.

 

Том сургамжтай үлдсэн Германчууд 1949 онд тунхагласан үндсэн хуулиараа  Английн сонгодог парламентыг хуулбарлаагүй. Германы гэх сонгодог засаглалын хэлбэрийг бий болгосон байна. 

 

Задлаад яривал Бундестаг дээд танхимын намууд нь манайхтай адил Парламентын бүлэг гэсэн зохион байгуулалтад ажилладаг хэдий ч гишүүд нь хэнээс ч хараат бус, хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрхтэй байх. Өөрийн итгэл үнэмшлэлээр шийдвэр гаргадаг. Манайхтай төстэй буюу дээд танхимын даргыг хамгийн олон гишүүнтэй намын Парламентын бүлгээс сонгодог. Германы засаглалын нэг онцлог буюу бидний хуулбарлах гээд байгаа доод танхим Бундестад нь холбооны 16 улсуудын засгийн газрын болон түүний итгэмжилсэн төлөөлөл орсон илүү мэргэшсэн парламентын байгууллага байх.

 

Энэ нь тус бүртээ амбицтай олон муж улсуудаас бүрдэх улсынх нь онцлогт тохирсон бүтэц гэж болохоор. Английн Сенат нь муж улсаас сонгогдон, хуулийн тєслийг батлах зэрэг эрх хэмжээтэй байдаг бол Бундесдатийн гишvvд сонгогддоггvй, томилогддог. Хуулийн тєслийг шууд батлах эрхгvй. Харин хууль санаачлан, Бундестагийн шийдвэрт хориг тавих, зэрэг эрх мэдлийн хуваарилалттай.Гэхдээ Бундестрат буюу доод танхим нь  зөвшилцлөлийн чухал механизм болж байдаг.  Бундестаг дээд танхимаас гаргасан хууль доод танхим Бундесратаас 2 удаа ёслоогүй буцвал  уг асуудлаар дундын Зөвшөлцлийн Хороо байгуулж харилцан ойлголцлоор асуудлыг шийдэгддэг.  Гэхдээ Бундесрат буюу доод танхим асуудлыг ёсчлохгүй гурав дахь удаагаа буцаах тохиолдол үүсэхэд ард түмний төлөөллийн танхим Бундестагын шийдвэр эцсийнх байдаг.  

 

Одоогийн үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд үүнтэй төстэй доод танхимыг бий болгохоор тусгасан гэж таамаглахаар. Манайх шинээр бүрдүүлэх доод  танхимдаа дээрх хяналт зөвшилцлөлийн механизмыг хуулбарлах гэх байх. Нэгэнт хоёр танхимтай 3 сая хүндээ ахадсан олон гишүүнтэй парламентийн хэлбэрийг авсан нөхцөлд эндээсээ Ерөнхийлөгчийг сонгодог тогтолцоог  мөн хамт авахаас өөр аргагүй болно. Эрх мэдэлтэй, шийдэх асуудалтай байлгахгүй бол 99 гишүүнтэй нүсэр парламент босгосны утга алдагдана.

 

Гэхдээ Германы Бундесрат  бол 1871 оны Yндсэн хуулиар нь мужуудын төлөөллийг хангаж Эзэн хааны засгийг хянах vvрэгтэйгээр анх бий болж хууль тогтоох, бас гvйцэтгэн захирамжлах эрх мэдлийн зарим хэсгийг хадгалж байсан гэдгийг ойлгоцгооё.  Энэ нь цаг хугацааны сорилтоор шалгагдсан Германы онцлогоос бий болсон бүтэц гэдгийг дахин дахин хэлмээр.  Иим бүтцийг хадгалах онцгой нөхцөл Германд бол байна. Тус бүрдээ хоёр саяас арван сая хүнтэй, тусдаа хуультай Холбооны 16 муж улсын эрх ашгийг хангасан  парламентийн хүрээндэх эрх мэдлийн хувиарлалтын талаар яригдаж байгаа хэрэг.  Тэгээд ч Германчууд 18-р зуунд бий болгосон улсынхаа нэгдмэл байдлыг  хадгалах хөшүүргээ дайны дараах үндсэн хуулиндаа ч хэвээр хадгалж доод танхимыг бий болгосон. 

Германы хувьд олон муж хэсгээс бүрдэж буй холбооны улсын  онцлогоосоо үүдээд аль ч үндсэн хуулиндаа тавьж ирсэн гол зорилго нь олон талын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх системээр эв нэгдлийг сахих, нэгдсэн улсыг хадгалах  үзэл санаа байсан гэж болохоор.  Үндсэн хуулийн өөрчлөлт бүртээ урьдын  Yндсэн хуулийн механизмын доголдолтой талыг засахыг анхаарч иржээ.

Харин үндсэн хуулийн өөрчлөлтөөр  шинэ парламентийн дээд доод танхим яаж бүрдэх, ямар үүрэгтэй, эрх мэдлийн хувиарлалттай байх талаар хууль санаачлагчдын зүгээс тодорхой тайлбарыг хийхгүй байна.  Яагаад хоёр танхимтай  хувилбарыг сонгож  байгаа вэ гэвэл Германы сонгодог жишгээр л гэсэн ерөнхийлсөн хариулттай.  Тэгвэл тэрхүү сонгодог загварыг бий болгосон Германы онцлогийг энд товч өгүүллээ.

 

Одоо газарт бууж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр манай дээд доод танхимтай 99 гишүүнтэй сонгодог парламентаар Ерөнхийлөгчийн сонгуулийг төсөөлцгөөе.

Улс тєрийн талаасаа нэг нам дангаараа сонгуульд ялж парламентийн дээд доод танхим, Ерөнхийлөгч гэсэн энэ гурван институцийг  бүгдийг барих магадлал онолын хувьд байж болох авч амьдралд бараг бололцоогvй.  Энэ талаасаа тєрийн эрх ганц намын гарт төвлөрөхөөс сэргийлэх  механизм болдог гэж дэмжиж болно. Нөгөө талд тодорхой улс төрийн хvчин Ерөнхийлөгчийн сонгуульд “лобби” хийх нөхцөл үүсэхийг яаж хязгаарлах вэ. 

 

Одоогийн бидний төсөөлж байгаа Германы сонгодог загвар Ерөнхийлөгчийг сонгох парламентын эрх мэдлийн ерөнхий хэм энэ механизмын шинжийг агуулж байна. Засаглалын эрхээ нэмэх энэ сонирхлыг хааж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумихад чиглэсэн нэлээн хэдэн заалт Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд хийсэн харагдаж байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдыг томилох оролцоо, хууль санаачлах зэрэг эрхүүдийг хассан зэрэг өөрчлөлтүүд байна.  Үндсэн хуулийн төслөөр Ерөнхийлөгч хууль санаачлах эрх бүхий субьект байхаа болино. Одоогийн хуулиар бол МУ-ын Ерөнхийлөгч ба УИХ-ын аль аль нь бие биенийгээ огцруулчих ажиллагаа явуулах боломжтой байдаг. Энэ байдал өөрчлөгдөнө. Гэвч гол эрх мэдлийг бүгдийг гартаа төвлөрүүлэх бол аль ч улс төрийн хүчний улайран хийх ажил байсаар ирсэн. 

 

Сонгодог парламентын жишгээр  манайдаа “муж улс” болох аймаг, хот  дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид болон “Монгол Бундестаг ба Бундесрат”-ын гишүүд Ерөнхийлөгчөө сонгох нь байна. Төсөөллөөр бол манай дээд доод хоёр тэнхим нийлээд 99  гишүүнтэй байх.  Орон нутгийн ИТХ-ын төлөөлөлтэйгээ нийлэхээр 1000 орчим төлөөлөл болж аваад Их хурлын даргын хэлснээр Хархоринд очиж Орхон голын эрэг хөвөө  зүлгэн дээр суугаад нэр дэвшигчид нь загвар үзүүлдэг тэмцээн шиг нэг нэгээрээ гарч ирээд хөтөлбөрөө ярина биз.  Үүний дараа нууц  санал хураалт явагдаж хэн нэг нь ялалт байгуулж 6 жил Улсын ерөнхийлөгчөөр суухаар сонгогдоно.

Иргэдийн төлөөлөгчдөө алгасья. Энэ нөхцөлд намын жасаалтаар “автомат”-аар сонгогдох гишүүд намаа дагаж автоматаар саналаа өгвөл ард түмний хүсэл зориг Ерөнхийлөгчийн сонголтод хаана нь эрэмблэгдэх вэ.

 

Хууль санаачлагчдын зүгээс бэлэгдлийн төдий болгоно гэж үнэгүйдүүлээд байгаа ч Ерөнхийлөгч бол ард түмний хувьд төрийн тэргүүн, тусгаар тогтнолын билэг тэмдэг төдийхөн бус юм. Ерөнхийлөгчөө шууд сонгох эрхийг Ардчиллаар олж авсан нэг бахархал гэж үзэх 25 жилд батжин суусан  ард түмний сэтгэл зүйг сар хүрэхгүй зайд болох 5 тэрбумын зарлагатай санал асуулгын сурталчилгаагаар энэ төр  өөрчилж   чадах уу.

 

Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж байгаа, парламентийн суудлын тоог нэмэгдүүлж байгаа энэ том өөрчлөлтүүд эцсийн дүндээ засаглалын илүү дээр хэлбэр, эрх мэдлийн тэгш хувиарлалтыг бий болгож үнэхээр чадах уу.  Ард түмнийх нь хүсэн хүлээж буй өөрчлөлт мөн үү. Энэ өөрчлөлтөөр 2001 оны дордуулсан 7 заалтын хэдийг нь дээрдүүлж, хэдийг нь бүүр дордуулж болох вэ. Энэ талаар дараагийн бичлэгт өгүүлэх болно.

 

Гэхдээ ирэх 11-р сарын 26-нд Бvгд найрамдах улс болж єєрийн Vндсэн хуулиа баталсан тэмдэглэлт єдєр  товлогдоод байгаа бүх ард түмний санал асуулга явуулахын өмнө энэ бүх асуултын хариултыг Үндсэн хуулийг өөрчлөх  төслийн “эх баригчид”-аас нэхэх хэрэгтэй.  

Зөв буруугийн хийрхэл туйлшралаа энэ удаа хойш нь тавьцгаая. Бид Үндсэн хуулийн тухай ярьж байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
hshs:
Bundesrat geech bundestad gej yum baihgui
2015-11-12
Зочин:
Undsen huuliig oorchlohguigeer zasaglaliin hyamralt baidliig oorchloh bolomjgui. Alivaa zuil oorchlogdohdoo sain tal ruugaa oorchlogdoh yostoi gedgiig chig shugamaa bolgovol bolohgui ch yum bas bish shuu. Gehdee manai nohduud ar tald ni namaa naachihaad ongon taliig ni haruulj bidniigee saihan huurah bailgui dee.
2015-11-11
ЭХЛЭЭД ӨӨРСДИЙН ТАРЬСАН БУЗРАА ЦЭВЭРЛЭ ГОНЧИГДОРЖ:
ДАВХАР ДЭЭЛИЙГ ТАЙЛЖ, НАМЫН ЖАГСААЛТААР ТӨРД ШУРГАЛДАГ БАЙДЛЫГ ХАЛААГҮЙ ЦАГТ 76 АВИЛГАЧЫГ 99 АВИЛГАЧ БОЛГОХ. НАМЫН ЖАГСААЛТЫН ДОР НАМДАА АВИЛГАЛ ӨГЧ ТӨРИЙН ГИШҮҮН БОЛДОГ НӨХДИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БУСАРМАГ АРГА АГУУЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ НЭРТЭЙ ХУУЛИЙГ ДЭМЖИХГҮЙ БАЙНА ТЭР ТУСМАА ҮНДСЭН ХУУЛИЙГ ДОРДУУЛСАН 7-Н ЗААЛТЫГ ИДЭВХТЭЙ ДЭМЖИЖ БАТЛУУЛСАН ГОНЧИГДОРЖ, БАЯРЦОГТ, З.ЭНХБОЛД МЭТИЙН ТӨРИЙН ХУЛГАЙ НАРЫН ЭХНИЙ ГАЙ НЬ БАРАГДАЖ ДУУСААГҮЙ БАЙХАД ДАРААГИЙН САНААЧИЛСАН ГАЙГ ДЭМЖМЭЭРГҮЙ БАЙНА. ЭХЛЭЭД НААД НАМЫН ЖАГСААЛТ, ДАВХАР ДЭЭЛЭЭ БОЛИУЛЧИХ ДАРАА НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЯРЬ. ЕР НЬ ТЭГЭЭД Ч БАТБАЯР, БАЯРЦОГТ, ГОНЧИГДОРЖ МЭТИЙН ТӨР САМУУРУУЛАХААС ӨӨР ГАВЪЯА НЭР ХҮНДГҮЙ УЛСААР ҮНДСЭН ХУУЛИА БУЗАРЛУУЛМААРГҮЙ БАЙНА. ХҮҮХДИЙН ДААХИЙГ ХҮРТЭЛ ЯС НЬ ХУГАРААГҮЙ ХҮНЭЭР ҮРГЭЭЛГЭДЭГ МОНГОЛ ЁСОН БАЙХАД НЭР, ЯС, ЦУС ЦЭВЭР БУС УЛСААР ҮНДСЭ ХУУЛИА ХӨНДҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА.
2015-11-11
Zochin:
Aimgiin zasag darga nar gej yamar medleg bolovsroltoi hymyys baina aa?Zasag darga nariin bolosroliig tugssun eseheer ni syrvaljalaad gargaad irmeer ium.
2015-11-11
123:
хэдэн аймгууд чинь ийм эрх мэдэлтэй болчихсон юм биш үү. аймгийн төвөө үндсэн хуулиасаа даваад хот, тэр бүү хэл Чингис гээд нэрлэчихсэн, Засагт ханы гал голомт гэх шиг Манжийн үеийн нэршлээр нэрлэчихсэн ч байх шиг.. Төр, хууль гэж юм байгаа юм уу
2015-11-11