Ч.Сайханбилэг ”гэртээ харих” уу
2015-11-09

-АН-ын фракцуудын талцал буюу засаг ганхах чимээ-

 

Улс төрд түүх давтагдах нь бий. Засгаа өөрсдөө унагаж, ялалтаа хамтдаа үгүйсгэдэг 1996-2000 оны түүхээ АН өнөөдөр яг тэр чигээр нь хуулж бичиж байна. Тэгэхэд “Ардчилсан холбоо эвсэл”-ийг бүрдүүлж байсан намууд гурван Засгийн газар огцруулж, дөрөв дэхтэйгээ сонгуультай золгосон бол энэ удаад АН-ынхан нэгийг огцруулж, хоёр дахиа унагахаар ярьж явна. Огцорсон Ерөнхий сайд нь М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Н.Алтанхуяг нар болохоос огцруулсан технологи, төлөвлөсөн сценари нь бол яг адилхан байна. Одоо Ч.Сайханбилэг тэдний замаар “гэртээ харьж” магадгүй нь. Тэгэхээр АН засаглаж чаддаггүй нам уу?

 

ШАЛТАГ

 

Байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж, 25 жилийн ойгоо тэмдэглэх хүртэл хугацаанд АН хоёр л удаа УИХ-ын сонгуульд ялсан нь 1996, 2012 он. Дөрвөн жилд нэг болдог сонгуулийн мөчлөгөөр нь тоолбол АН засаглаж чаддаг гэдгээ харуулахад найман жилийн хугацаа олджээ. Гэвч энэ хоёр сонгуулийн дараа АН байгуулсан засгаа, барьсан гэрээ өөрсдөө нураадаг нь өнгөрсөн түүхээр ч, өнөөдрийн үйл явдлаар ч адилхан баталгаажих юм. Шалтаг хайвал тэр нь АН аль ч сонгуульд нь бүрэн утгаараа ялж чадаагүйтэй холбоотой гэх биз. Энэ үнэн.

 

2012 оны сонгуульд хэдийгээр АН ялалт байгуулж, УИХ-д хамгийн олон суудал авсан ч тэд олонхи болоогүй. Засаглах эрхийг тэдэнд өгсөн ч дангаар засаглах боломжийг ард түмэн олгоогүй гэсэн үг. Бусдаас хамааралтай, бүтэн эрх мэдэлтэй яваагүйг нь АН-ын байгуулсан хоёр Засгийн газрын бүрэлдэхүүнээс харж болно. Өөрөөр хэлбэл, АН-ын өнгөрсөн түүх болон өнөөдөр бичиж яваа нэн шинэ түүх хоёрт адилхан өгөгдлүүд бий. Нэг нь “Шидэт нэг”.

 

Юун “Шидэт нэг” вэ гэж үү. Түүх сөхье. 1996-2000 онд “Ардчилсан холбоо эвсэл” үнэмлэхүй шахуу ялчихсан, УИХ-ын 76 суудлын 50-ыг нь багцалчихсан байсан ч Үндсэн хуулийн өмнөх зохицуулалт АН-ыг өнөөгийнх шиг нь хүчгүйдүүлж байлаа. Тэр үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц нийт гишүүний гуравны хоёр буюу 51-ээс доошгүй гишүүн ирснээр бүрддэг байв. 2000 оныг хүртэл үйлчилсэн хуулийн энэ зохицуулалтаас үүдэж 50 суудалтай АН УИХ-д олонхийг бүрдүүлж байсан ч УИХ-ын хуралдах ирцийг бүрдүүлж чадахгүй байсан юм. Сох дутсан ганц суудлын эрэлд тэд дөрвөн жилийг зарцуулсан. 25 суудалтай МАХН-ынхан сөрөг хүчний дүрээ бүтээж, ганц суудалтай МУНН-аас хамаарч УИХ хуралдах, эс хуралдах нь шийдэгддэг байв. Иймээс л 1996-2000 оны парламентад О.Дашбалбар агсны авсан суудлыг Монголын улс төрийн түүхэнд “Шидэт нэг” гэж нэрлэж байсан хэрэг. Дээр нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг нь долоо байтугай удаа буцаах эрх мэдэл Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон байсан нь ч АН-ын ялалтын үнэ цэнийг хүчгүйдүүлж байсан гэдэг.

 

Тэгвэл энэ цагийн “Шидэт нэг” нь Н.Энхбаяр болчихоод байна. УИХ-д анх удаа гуравдагч хүчнээс бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нь “Шударга ёс” эвсэл. Нэр шигээ тэд нар шударга байдаг уу гэвэл харин эргэлзээтэй. УИХ-д 39 суудал авч чадаагүй учраас л АН-ынхан арга буюу тэдэнтэй хамтарч Засгийн газраа байгуулсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт АН-ын хаалттай хуралдаан дээр “Бид олонхи болж чадаагүй. Олонхи болж чадаагүй учраас хоёр жижиг намтай нийлсэн. Гайхамшигтай улсуудтай ч нийлчихээгүй. Манай намаас урвасан, Ардын намаас урвасан хүмүүстэй л бид нийлсэн. Тэд одоо бидний шүдний өвчин боллоо. Асуудал хэлэлцэх болгонд байр сууриа өөрчилдөг” гэж хэлж байсан удаатай. Үнэхээр ч Засгийн газрын өвчтэй шүд нь Н.Энхбаяр болон эвслийн бүлэг болчихоод байна. Эвсэл байгуулсан хоёр намынх нь төлөөлөл болох МҮАН-ын Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж, МАХН-ын О.Баасанхүү Засгийн газрын гал тогоог барьж буй Хэрэг эрхлэх газрын даргыг нь огцруулах төсөл санаачилснаа УИХ-д өргөн барьчихаад байна. Яалт ч үгүй энэ Засгийн газрыг кнопоо дарж байгуулалцсан нь Н.Энхбаяр тэргүүтэй “Шударга ёс” эвсэл, энэ Засгийн газрыг огцруулах кноп цуглуулж яваа нь ч Н.Энхбаяр даргатай “Шударга ёс” эвслийнхэн болж таарлаа.

 

ШАЛТГААН

 

Ийнхүү хоёр удаа ялалт байгуулахдаа АН засагласан шиг засаглаж чадаагүйгээ цагаатгая гэвэл шалтаг нь ийм байна. Харин шалтгаан нь бол өөр. Асуудлын гол нь АН-ын фракцууд атгасан шагай шиг цул болж чаддаггүй юмаа гэхэд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг талцалгүй явсан бол ийм хэмжээнд хүрэхгүй байсан нь маргах аргагүй үнэн юм. 1996-2000 оны түүх ч, 2012-2016 оны үйл явдал ч үүнийг бэлээхэн харуулж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, АН-ын Засгийн газрын дайсан нь аль ч үед Ардын намынхан байсангүй, харин АН-ынхан өөрсдөө л байсаар ирсэн. Фракцуудынх нь задрал, лидерүүдийнх нь амбийц нэгдүгээрт, АН-ын Засгийн газрыг, хоёрдугаарт ард түмний амьдралыг унагаж байна ч гэж дүгнэж болох юм. Яагаад гэвэл, засаг унах бүрт эдийн засаг дагаж урууддаг бичигдээгүй шахуу хууль үйлчилж ирсэн. Ёстой "Эхний муугаас дараагийн сайн гэж байдаггүй" гэдэг шиг л Ерөнхий сайд огцрох бүрт, Засгийн газар унах болгонд эдийн засаг өсөх биш, уруудаж явсан байх юм. Сүүлийн хоёр Ерөнхий сайдыг л харьцуулахад эдийн засгийн өсөлт 6.3 хувиас 3 хувь, төсвийн төлөвлөлт 7 их наядаас 6 их наяд руу орж ирж байна. Гэвч энэ бүхнээс харахад, ирэх сонгуулийн үр дүн, намынх нь нэр хүндээс илүүтэй үнэт зүйл, гол нь эрх ашиг АН-ын фракцуудад байдаг бололтой.

 

ОГЦРОЛТ 1.

 

Одоогоос 19 жилийн тэртээ буюу 1996 оны зун М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байлаа. Эрчимтэй ажиллахаа тунхаглаж, инфляцыг бууруулахаа амласан тэрээр хоёр жил орчим гүйцэтгэх засаглалыг тэргүүлээд 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд огцорсон байдаг. Шалтгаан нь "Ардчилсан холбоо эвсэл"-ийг бүрдүүлж байсан намуудын зөрчил, одоогоор бол АН-ын фракцуудын үл ойлголцлоос энэ бүхэн болсон. Мэдээж Эгийн голын усан цахилгаан станцын асуудал, "Төв Ази" банкны хэрэг, сөрөг хүчнээ тагнасан зэрэг дуулиан огцроход нь хүчтэй нөлөөлсөн ч үнэндээ гол шалтгаан нь АН-ын УИХ дахь лидерүүд засагт багтаагүй, эрх ашиг нь хангагдаагүй учраас М.Энхсайхан Ерөнхий сайдын суудлаас ховхорч, “гэртээ харьж” байлаа. Тухайн үед ийм л дүгнэлтэд улстөрчид хүрсэн байдаг.

 

ОГЦРОЛТ 2.

 

М.Энхсайханыг огцорсны яг маргааш Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ц.Элбэгдоржийн хувьд ч үүрэг гүйцэтгэгчээр ажилласан хугацааг нь эс тооцвол ердөө гуравхан сар Ерөнхий сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлээд огцорсон. Огцруулах үндэслэл нь банкны дампуурал гэдэг боловч үнэндээ УИХ-д 50 суудалтай эвслийнхэн чуулганы ирцээ сөрөг хүчинтэйгээ хамтдаа бүрдүүлж байгаад 75 гишүүний 56 хувийн саналаар Ерөнхий сайдаа унагаж байсан. Энэ нь одоогийнхоор бол АН-ын "Шонхор" фракцын сайд нар Н.Алтанхуягийг огцруулах хуралдаанд зориуд оролгүй огцруулж байсантай л адил юм даа. Тэр үеийн "Урвагч Дүлзэн" нь До.Ганболд тэргүүтэй хөдөөгийн фракцынхан байсан бол энэ удаад С.Эрдэнэ, Д.Ганхуяг зэрэг "Шонхор" фракцынхан болсон.

 

ОГЦРОЛТ 3.

 

Ерөнхий сайд Ж.Наранцацралтын хувьд өөрөө ч гарын үсэг зурснаа мэдээгүй ОХУ-д бичсэн захидал гэгчээс болж огцорсон түүхтэй. Зурсан, зураагүй эсэхийг нь хэн ч мэдэхгүй боловч мэдэгдэж байгаа ганц үнэн нь бас л АН-ын дотоод хуваагдлаас үүдэж огцорсон байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг санаачлагч нь түүний танхимд хамт суугаа долоон сайд байсан нь бас л сонин түүх болон үлдсэн. Харин огцорсон шалтгаанаа Ж.Наранцацралт агсан өөрөө "МАХН, бидний эвслийн холбоотон МСДН-тай хуйвалдан манай Засгийн газрыг огцрууллаа" гэж мэдэгдэж байсан нь "Ардчилсан холбоо эвсэл"-ийг бүрдүүлэгч намуудын хуваагдлаас болжээ гэж дүгнэхэд хүргэдэг юм. Тэр үед эвслийн малгайн дор багтаж явсан, хожмоо АН нэрийн дор нэгдсэн намууд 1996-2000 оны хооронд гурав дахь Засгийн газраа ийн огцруулж байв. 

 

Үлдсэн богино хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар Р.Амаржаргал ажилласан. Огцрох айдас түүнд, огцруулах хугацаа фракцуудад нь байгаагүй боловч 2000 оны сонгуулийн дүн Р.Амаржаргалыг АН-тай нь хамт огцруулж байлаа. Энэ талаар улстөрч Б.Дэлгэрмаа “1996-2000 оны олон засаг солигдсон байдал, нам доторх фракцуудын зөрчил, хувь улстөрчдийн тоглолт юу авчирдаг вэ гэхээр нэг нам дангаараа бүх суудлыг авах нөхцөл бүрдүүлдэг” гэж хэлсэн нь бий. Үнэхээр ч 2000-2004 оны парламентад одоогийн МАН 72 суудал буюу хэмжээлшгүй эрхтэйгээр засагласан байдаг.

 

ОГЦРОЛТ 4.

 

Хуанлийн хуудсыг урагш эргүүлбэл 370 гаруй хоногийн өмнө Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорч байлаа. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр", “Чингис” бондын зарцуулалт, валютын ханшийн өсөлтөөр огцруулах шалтгааныг МАН-ынхан анх гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан гэрээгээр АН-ын фракцууд шалтаглаж түүнийг суудлаас нь буулгасан. Бас л фракцуудынх нь үл ойлголцол, намынх нь дотоод хагарал Н.Алтанхуягаас Ерөнхий сайдын суудлыг нь намын даргын тамгатай нь хамт салгасан байдаг. МАН-ын шалтгааныг хойш тавиад, АН-ынхны унагасан тайлбарыг нэхэн саная л даа. Жил гаруйхны өмнө АН-ын дотоодод хүчтэй яригдаж байсан гол сэдэв бол Н.Алтанхуягийн гурван алдааны тухай байсан. Нэгд, МАХН-тай байгуулсан гэрээ, хоёрт, давхар дээл тайлах тухай улстөржилт, гурав дахь нь, томоохон төслүүдээ хөдөлгөж чадсангүй гэсэн шүүмжлэл. Жилийн дараа эргээд харахад, давхар дээл тайлагдсангүй, том төслүүд хөдөлсөнгүй. Эвслийн бүлгээс зайгаа барих гэж МАН-тай засагт хамтарсан ч энэ нь наймхан сарын настай, эргээд Н.Энхбаяртайгаа нэг засагт орчихлоо. Тэгэхээр Н.Алтанхуягийг буруутгасан зүйлс нь шалтгаан биш шалтаг л байжээ. Огцруулсан процедурын хувьд АН-ынхан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтраад кнопны олноор аваад үлдэх боломж байсан ч  дээр цухас өгүүлсэнчлэн С.Эрдэнэ, Д.Ганхуяг тэргүүтэй “Шонхор” фракцынхан үл оролцох байдлаар түүнийг унагаж байв. Ингэхээр бас л фракцууд нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан гэсэн үг.

 

ОГЦРОЛТ ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ?

 

Энэ огцролтууд цаашаа үргэлжлэх, эс үргэлжлэх нь энэ долоо хоногийн улс төрийн гол сэдэв байх бололтой. Нэгэн үе өндрөө авч байсан Г.Уянга гишүүний Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гэнэт өндрөө авсан шигээ гэнэт шалдаа буусан нь уг нь хоёр, гуравхан долоо хоногийн өмнөх үйл явдал. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Засгийн газрыг тогтвортой ажиллуулах тухай тогтоол баталж, фракцуудынх нь тэргүүнүүд “Их тэнгэр”-т хуралдаж “Тунхаг бичиг” шахуу юм үйлдээд л. Гэвч улс төрд мөнхийн найз гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л гэж байдаг гэдэгчлэн энэ бүхэн түүх болон үлдэхэд ойртжээ. Саяхан л УИХ-ын 19 гишүүний гарын үсгийн эрэлд “хатаж” явсан Г.Уянга гишүүний албан бланк дээр нэрээ бичсэн хүний тоо хэдийнэ 17-д хүрээд байгаа гэх мэдээлэл бий. Уг нь гарын үсгээ зураад буй 17 гишүүн дээр МАН-ын бүлгийн 26-г давхардуулалгүй бичвэл Ерөнхий сайдыг огцруулах 39 кноп багцлагдахгүй ч АН-ынхны эс үйлдлээр Ч.Сайханбилэг огцрох магадлалтай юм. Тэр тусмаа Засгийн газарт нь багтсан фракцуудын төлөөлөл нь Н.Алтанхуягийг огцруулдаг хуралдаанд оролцож саналаа өгөөгүйг санах юм бол Ч.Сайханбилэгт УИХ дахь олонхийг хайрцаглах боломж 50:50 хувьтай л байгаа.

 

Улс төрд өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлууд, хууль хүчний байгууллагуудын хийж байгаа баривчилгаа зэрэг нь түүний танхимыг тогтвортой байлгаж ирсэн ивээсүүдийг нэг, нэгээр нь сугалж буйтай ялгаагүй болчихлоо. Сүүлд л гэхэд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг цагдаагийнхан баривчилсны дараа МоАХ фракцын тэргүүн Х.Баттулга “Би багийн нөхдөө өмгөөлөх ёстой” гээд зогсохгүй “Цагдаагийн дарга нар чинь улстөрчид болчихсон, захиалгат ажил хийдэг... Цагдаагийн даргыг хэн томилдог юм бэ, Ерөнхий сайд. Тэр утгаар нь хэрвээ иймэрхүү байдлаар ажиллах гэж байгаа бол өөрөөр ярина шүү л гэсэн...” гэж мэдэгдээд байгаа. Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд МоАХ фракцынхан хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийн тоог гүйцээх эсэхээр ч ярилцсан гэх мэдээлэл байна. Үнэн эсэхийг мэдэхгүй ч батлах шаардлага бас байхгүй болов уу. Яагаад гэвэл, Х.Баттулга гишүүний хэлсэн үг хоосон цуурай биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ.

 

Намаа фракцгүй болж байгааг зарласан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “АН оролцохгүй учраас засаг унагах санаархал газар авахгүй” гэж мэдэгдсэн нь тун саяхан. Гэхдээ түүний энэ мэдэгдэл нам нь фракцгүй болж, нэг гарт зангидагддаг болсон үед л хэрэгжинэ үү гэхээс одоохондоо бодитой бус гэдгийг өнгөрсөн түүх, огцорсон Ерөнхий сайд нар нь харуулж байна. Тиймээс л Ч.Сайханбилэг огцрох айдастай, "гэртээ харих уу", ажлаа  хийх үү гэсэн хүлээлттэй байгаа биз. Тэр "гэртээ харих" уу?

 

Ч.ГАНГЭРЭЛ

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ogtsruulsan ni deer. saihanbalag garch ireed deerdsen zuil ogt alga. Ulam dorduulaad ballachihlaa. Altanhyagiig hereggui ogtsruulsan uym. Yagaad dandaa ardchilsan nam bgaa ued ajil maani hetsuu boldog bna aa
2015-11-09
зочин:
огцрох нь зөв, гэхдээ хэдхэн сарын хугацаа үлдэж байгаа болохоор их хурлыг тарааж нэг мөсөн үндсэн өөрчлөлт хийж сонголтоо хийцгээе.
2015-11-09
Зочин:
Огцоруулах нь зөв шүү
2015-11-09
Зочин:
Дубайчин гээ биз дээ.
2015-11-09
Зочин:
Яг үнэн. Чапахгүй л бол огцрох л хэрэгтэй.
2015-11-09
Зочин:
АН еерийнхее туухэнд урвагч шарвагч, хутган уймуулэгч жуликуудтэй нийлж еерийн засгийн газруудыг унагаж, дундаас нь амбицтай хулгайчууд нь ашиг олж байгаа юм чинь! Одоо цаашид АН засаг байгуулах боломж олж гэмээ нь засгийг огцруулдаг арга зарчим нь бага зэрэг еерчлегдех л байлгуй, гэхдээ засгийг огцруулдаг тоглоом ургэлжлэх л болно! Энэ бол гарцаагуй!!!!
2015-11-09
Зочин:
Чадамжгуй еренхий сайд хурдан огцруулж дараагийн сонгуулиа эрт хийсэн нь дээр болжээ
2015-11-09
Балт:
Энэ хүчнииг дэмждэг хөгшин хөвөө хүүхэд нохойг яалтай ч билээ..Өөрөө унасан хүүхэд уйлдгүй ээ ..Та нар л сонгосон гээ биздээ .тэгээд одоо гашуудаж уйлаад яахавдээ .эх орон газар нутагтайгаа үлдхүү .үгүй юү дээрээ тулчлаа .Дээр н ардын нам нэртэй зүсээ хувиргасан ороолонгууд шүдээ хавираад инээгээд сууж бн ..энд ахмад гишүүд дэмжигч хамаарахгүй ..Одоо удирдлага д бгаа тиирэнгүүдииг хэлж бн..Арвингаар л жишээд үзэхд л хангалттай.Өндөр боловсрол мэдлэг боловсрол гадаад дотоодод эзэмшсэн залуу үёдээ найдах л үлдлээ залуучүүд хүүхдүүд минь ...ТА НАР МИНЬ .ЭХ ОРНОО ЭНЭ АРААТНУУДЫН ГАРААС САЛГАЖ АВАХ ЯМАР АРГА БН БОДОЖ ТУНГААЖ ОЛЦГОО..
2015-11-09
bi mongol:
saihanbeleggui byrtsooj 2 gerluugee zailaacheeeeeeee
2015-11-09
зочин:
АН зайлаачээ
2015-11-09
Irgen:
Ardchilsan niigemd buruutai l bol ZG ogtsoroh chine neeh hund asuudal bishdee. Saihanbileg ogtsrog l dee! Uu ni bolohgui um ve? Ylihgui umandeer neeh surjigneldeh um. Odoo boliosoi.
2015-11-09
Зочин:
Яг үнэн. Чапахгүй л бол огцрох л хэрэгтэй.
Зочин:
Пиздаг шууд алуул таарна. . . Үхсэн хойно нь булах газарч олдохгүй байгаасай.
2015-11-09
bi:
huuh
2015-11-09