Чихэн дээр ургуулсан цэцэг. 10 хувийн урьдчилгаа
2015-11-08

“Буянт-Ухаа 2” хороолол руу цахилгаан татах дэд станцад техникийн бэлтгэл ажлыг хийх төсвийг энэ оны төсвийн тодотголоор зогсоосон байна. Үүнээс үүдэж “Буянт-Ухаа 2” руу цахилгаан татах боломжгүй болжээ. Тодотголоор тодорч байгаа бэрхшээлүүдийн наад зах нь энэ л дээ. Үүнийг шийдэх хоёр дахь гарц байгаа нь иргэд байрны зээлэнд хамрагдаж урьдчилгаагаа төлж эхэлбэл санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломж гарах юм гэж гүйцэтгэгч компаниуд  хэлж байна. Гэвч иргэд хөдөлдөггүй. Хавраас эхэлж чимээлээд байгаа урьдчилгааг 10 хувь болгоно гэсэн хүлээлт ийм байдал үүсгээд байна.  Хэрвээ 10 хувийн тухай яриагүй, эсвэл эцэслэн шийдвэр гарсан бол захиалагч тал борлуулалтаасаа эргэлтийн хөрөнгөтэй болж, бүтээн байгуулалтын ажил хэвийн урагшлах байсныг захиалагч болон гүйцэтгэгч компанийнхан сайддаа хэлсэн байна лээ.

 

Төрийн түшмэдүүд сэрүүн зүүдээ тооцоо судалгаагүй зарлаж шоудах нь дороо ийм л үр дагавартай байгаа юм. Байранд орох сугалаанд нэр багтвал бушуухан урьдчилгаагаа төлж байсан иргэд  одоо байрандаа орох бүх болзлоо хангасан ч урьдчилгаан дээрээ хөдлөхгүй болжээ. Энэ 10 хувийн урьдчилгаагаар тулсан асуудлаа шийдэх барилын компаниуд дагаад дампуурах шахаж байгаа бололтой.

 

Банкуудаас албан ёсоор зарлаагүй ч Ипотекийн зээл олголт ч үндсэндээ зогссон байгаа. Төрөөс байрны урьдчилгааг 10 хувь болгож, 20 хувьд нь баталгаа гаргана гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор иргэд хүлээлттэй болж барилгын компаниудад дампуурал нүүрлүүлж байна гэхэд хатуудсан болохгүй.  

 

Орон сууцны ипотекийн зээл олгож эхэлснээс хойшхи хугацаанд нийт 3.5 их наяд төгрөгийн зээлж олгож, энэхүү хөтөлбөрт 72 мянга орчим хүн хамрагдаад байгаа буюу 20-30 жилийн өрийн дарамтад орсон байгаа. Одоо урьдчилгааг 10 хувь болговол төлбөрөө даах орлого боломжоо ч үл тоон барьцах сэтгэлгээрээр байранд орьё гэх айл өрх бодит тооцооллоос давж л гарна даа. Урьдчилсан байдлаар урьдчилгаа 10 хувь  болгоход 15-30 жилийн турш орон сууцны зээлтэй амьдрах өрхийн тоо 100 мянгад хүрнэ гэсэн тооцоолол байгаа юм билээ.

 

Энэхүү чихэн дээр ургуулсан цэцэг болоод байгаа 10 хувийн урьдчилгааг тооцоо нарийвчлалгүй хэрэгжүүлж сонгуулийн шоу болговол алсдаа том хямрал нүүрлүүлж болохыг тоосго өрдөг захын компанийн захирал хэлж байгаа. Ажлын байрны баталгаа алдагдаж, төсөв хэмнэх уриан дор цомхтгол чимээлж байхад одоо гарсан байгаа Ипотекийн зээлийнхээ эрсдлийг тооцож энэ зээлээ чанаржуулах тухай л ярьсан нь хал балгүй дээ гэж хэлмээр.

 

Урьдчилгааг 10 хувь болгох гэдэг санаа үнэхээр сайхан ч төр энэ ажлынхаа "пянг" даах уу гэдэгт эргэлзэх үндэслэл эхнээсээ олон байсан. Хамгийн сүүлийн байдлаар ирэх 2016 оны төсөвт орон сууцны төлбөрийн урьдчилгаа төлбөрийг бууруулах мөнгө тусгагдаагүй байна. Энэ талаар харин Ч.Хүрэлбаатар гишүүн түс тас хэлсэн байна лээ.  Шууд иш татья.

 

"...Зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулахад Засгийн газар өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөгийн баталгаа гаргахаар болсон. Ирэх 2016 оны төсөвт орон сууцны төлбөрийн урьдчилгаа төлбөрийг бууруулах мөнгө тусгагдаагүй. Энэ талаар нэг ч удаа эргэн яриагүй. Иргэдэд хандаад хэлэхэд урьдчилгаа төлбөрийг бууруулна гэх үлгэрт итгэх хэрэггүй. Учир нь төр, засгаас энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж чадахгүй. Тухайн үеийн сайдын олны анхаарлыг татах гэсэн нэг л асуудал..." гэлээ.

 

Төр зээлийг тултал авч гадаад өр хязгаараа давчихаад байгаа. Засгийн газар төсвийн цоорхойгоо зээл бондоор нөхсөөр яваа нь үнэн. Нөгөө талд иргэдэд юуны “бонд” нөөц хөрөнгө байх вэ. Манай улсад 820 орчим мянган өрх байгаагаас 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээ гарсныг “Голомт” банкнаас мэдээлснийг энд хэлье.

 

Иргэдээ хөлдөө чирч өр тавихад уриалан дуудах хэрэг байна уу. Нөгөө талаас 10 хувийн урьдчилгааны сураг хүлээлт үүсгэж хэвийн явж байсан орон сууцны урьдчилгаа төлбөрийг  гацаанд оруулж энэ нь эргээд барилгын компаниудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа жишээг дээр өгүүлэв.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Musuv sanhyy hetsyy baij 10 hyvi ch geh shig.Hymyysiig hyyraad l.
2015-11-09
Bolormaa besta:
Яг одоо www.besta.mn сайтад түрээслэх болон худалдах 255-н орон сууц, хаус, оффис бусад үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл байна. Амралтын өдрүүдээр ч бид танд зөвлөгөө мэдээлэл хүргэхэд бэлэн байна. Бид Бямба, Ням гаригуудаар бүтэн цагаар ажилладаг. Утас 7730-0099, 9888-2211 Facebook Page httpswww.facebook.comBESTARealEstateAgency
2015-11-09
zochin:
daraagiin songuuli geel goridool suuadal Awah geel ygl ogch haragdaacch
2015-11-09
иргэн:
10 хувийн урьдчилгааны шоуг Хүрэлбаатарын намын Цогтбаатар гэдэг хүн сайд байхдаа гаргасан.
2015-11-08
Зочин:
Uhsenii buteen baiguulalt oron suuts barihiig yamar buteen baiguulalt gdggn hudlaa goy ner ugj irgediin gazar obyektiig tsulmuud. Chaddiin bol ta nar uildver aj ahuigaa hugjuuleldee ter chn buteen baiguulalt shdee.
2015-11-08
Зочин:
Uhsenii buteen baiguulalt oron suuts barihiig yamar buteen baiguulalt gdggn hudlaa goy ner ugj irgediin gazar obyektiig tsulmuud. Chaddiin bol ta nar uildver aj ahuigaa hugjuuleldee ter chn buteen baiguulalt shdee.
2015-11-08
зочин:
10 хувь угаасаа худлаа манайхан урсгал зардлаа төлөж дийлэхгүй шахам байж юун арван хувь зарим нь урьдчилгаа гучин хувь өгчихөөд юун сар тутам мөнгө аваад байдгийм гэж уурсаж байгаа юм чинь
2015-11-08
adya:
10 huvid oroh humuus ih l hetsuu humuus bgaaa bhdaaaaa
2015-11-08
Зочин:
Bayanselenge gej lalar avgai arvan negen sard shiidne gej balairch bainalee.ter balai tenegiig kharyay.yag shiidej kharagdaach
2015-11-08
сдаөас:
Энэ Баянсэлэнгэ гэдэг гудамжны босогч ажлаа хийж чадахгүй байгаа юм биш үү
2015-11-08
Bi:
Zasgiin hushuu gar dursen buh yum dampuurdag
2015-11-08
Зочин:
Ийм тэнэг БАНК энэ дэлхийд байхгүй шд. 0 хувийн урьдчилгаа авчаад орон сууц өгдөг банк олдохгүй ээ. Засгийн газрийн 20 хувийн баталгаа 0 хувийн баталгаатай тохиолдолд бүүр олдохгүй
2015-11-08
Зочин:
Барилгын яам хэнд хэрэгтэйн бэ.
2015-11-08
zochin:
uchnuun hun huleej bgaa sh dee, yg unenedee shoy boloh ne todorhoi bolloo, ydarsan ard tumneeree ingej toglohoo boliocheee ardchilsan namiin tsoorhoi hodoodtoi lalaruud , eh oron ard tumnee elgeer ne hebtuull chadlaa daa , ta nariig burhan gesgeenee
2015-11-08