Улсаа битгий зараарай
2015-11-03

Авлигагүй Монгол, архигүй Монгол, хулгайчгүй Монгол. Энэ уриа биш. Өнөөдрийн нийгмийн өнгө төрх. Бидний нүүрээ угаах зайд салчихмаар санагдаад байгаа олон муу сөрөг талын минь нэг хоёр тод толбо нь.

 

 

Авилгагүй Монгол

 

Авлигатай Монгол болоод 20 жил болсон уу, 10 жил болсон уу. Энэ одоо сонин биш. Авлига харж ам нь ангалзаж байхдаа төсвийн жоохон юманд цадчихдаг нялх байж тэд. Зөв намаа дагачихлаа гэж жижигхээн гүзээгээ илж суусан олигархууд идэр залуудаа хариуцлагаас эмээдэг, иргэдийн шүүмжлэлд эмзэглэдэг байж.

 

Энэ их баялагт бид биш бол өөр хэн эзэн суух гэж дотор хүнтэйгээ тооцоо гүйлгэх нас тогтсон олигархууд одоо хэнийг ч сонсохгүй, юунаас ч эмээхгүй. Тэдний тэмцэх амьдрахын утга нь одоо Монголыг захирах оройгүй хүсэл. Мөнгө эрх мэдлийн төгс хүч чадлаар төрийг залуурдах. Хууль батлах замаар бүгдийг атгах. Мөнх биш ч энэ насандаа нөлөөгөө хадгалж баялгийн оргил дээр суух. Тэндээ шомбойсоор эрх мэдэл нэр алдрын цасанд дарагдаж үхэхээр шийдчихсэн мэт. Зогсох хязгаараа давчихсан.

 

Авлига төрийн тархинд таван цулд нь суучихсан байна. Шударга ёс тогтож, хуулиар засаглах цагт өөр болно гэж найдсаар байгаа бид.

 

Архигүй Монгол

 

Үнэндээ монголчууд архичин биш. Ядуугийн зовлонг архиар зөөллөх алкогольчид аль ч улсад байгаа. Уул ус, хайрхан савдагтаа сархадыг түлхүү өргөж өөрөө багахан амсдаг ард түмний ялгарал бидэнд бий. Архигүй монголын төлөө хийх ганц зүйл бол Монгол хүний амьдрах орчныг сайжруулах.

 

Ажилтай орлоготой, сэтгэл тэнүүн яваа Монгол хүн сархадыг төрийн сүлдэндээ сэржимлэж уруул хүргээд хоймороо үлдээчих заншлаа сэргээж чадна. Ажилгүй гэж эхнэртээ адлагдсан эрчүүд л архи ууж айл хэсч явна. Амьдрал нь цэгцрэхгүй байгаад бухимдахад анд нөхдөөс нь ойрхон архи уух орчин яг урд нь харагддаг. Бизнес зах зээл хөгжсөн аль ч улсад байдаг  л орчин.

 

Архиний үнийг нэмж олдцыг нь хумиснаар архигүй Монгол болно гэвэл үлгэрийн нисдэг морь олж унаад тэнгэрийн луутай хундага тулгахаар мордох хэрэгтэй. Шударга нийгэмд эрх тэгш өрсөлдөөнд элбэг хүртээмжтэй амьдралд хүрсэн хүн архи талх хоёр нэг торонд багтахгүй гэдгийг сэтгэл зүйчээр хэлүүлэхгүй мэдэрнэ. Авлигатай Монголд амьдарч байхад архидалт ядуурал хэзээ ч буурахгүй. Ядуу хүн архи хоёр бие биенээ нөхөж тэндээ эрх тэгш мэдрэмжийг бий болгож, өөрийн шударга ёсыг түрдээ тогтоочихож байгаа юм.   

 

Хулгайчгүй Монгол

 

Цагдаагийн газрын хулгайн хэргийг гарддаг нэг байцаагчаас асуувал адуу зүслэх мэт хэдэн хулгайчаа нэрлэж чадна. Олон биш. Хэдхэн хараанд орсон архаг, шинэ хулгайчтай. Адил түвшний бусад оронтой харьцуулбал манай хэдэн гудамжны хулгайчдын төрөл ангилал нь ч цөөхөн. Халаасны, гар утасны, машины толины, өвлийн хучлаганы, малын хулгайч гээд бараг болчихно. Цагаан сараар бол бууз баншны гээд төрөл нь арай олон болоод ирнэ.

 

Харин авлигачидтайгаа барьцсан төрийн хулгайч нарын ангилал төрөл арга хэлбэр цагдаагийнхны хараа баримжаанаас халиад явчихжээ. Халаасны хулгайч нар дэл сул байвал хэний юуг ч ялгалгүй хусдаг бол төрийн албаны хулгайч нар ялгавартай хумсалж байна.

 

Тэд хэнээс хулгайлж байна. Мэдлэг мэдээлэл багатай, бойд борогдуу ядуус хөгшдийн нэрээр хулгай хийж байна. Ядуу иргэд хүүхэд хөгшдийн мөнгөн дээр амьдралын тансаг хэрэглээгээ авч явдаг болж. Нийгмийн даатгалынхан С.Эрдэнийн хувийн компаниас хэзээ ч хулгайлж чадахгүй. Цаадах нь хөлгүй их өмчөө яс мэднэ. Хувийн сангийн мөнгөө ч чанга барина. Харин түүний хоолыг нь атгаж байгаа хөгшдийнх дансаар доодох хэд нь төрийн мөнгийг хумсалж сууна. 

 

Хүн нэг л удаа төрж нэг удаа үхдэг бол манай төрийн хулгайч нар нас барагсдыг хэрэгтээ цагтаа хэд амьдруулж чадаад байна. Сонгуулиар талийгч нар санал өгчихдөг байсан. Агаарын бохирдолд их мөнгө эргэлдэх болсноор зарим нас барагсад утаагүй зуух захиалаад яваад байдаг болсон. Одоо нас барсан ахмадууд тэтгэвэр, зээлээ аваад байдаг болж.

 

Төрийн хулгай дээрээсээ доошоо сүлжээнд оржээ. Итгэл дээр оршдог банкныхан тангараг өргөсөн төрийн албан хаагчидтай үгсэн хулгай хийдэг болж. Мөнх бусыг үзүүлсэн 10 мянга гаруй ахмадын тэтгэврийг бичсээр, мөнгийг нь нийгмийн халамжаас аваад л байж.

 

Монгол минь хувиа бодох сэтгэхүйн намагт хөл дүрээстэй, төрийн хулгай нүүрлэсэн зэвүүн гаруудыг ядуу иргэд нь тэжээсэн байдалтай болчихжээ.

 

Авлигажсан Монголын төрөөс хүсэх зүйл ганц л үлдлээ. Улсаа битгий зараарай.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
DornododBayantumenllc ttseveendorjiin tsevelmaa gex emegtei xyatadnuxurteiutas 99771798 tsevelmaa uvs xadlangiin chigleleer ajillj bgaag mdx xun bnuu. Xyatadiin gar xul bolson ex ornoo gex setgelgui xun 1 bn. Uvsiig ni bolov zaraad xuljix bodoltoi . Xotod amidrdg iren ochin bdg zalitai emegtei 1986bnaa.
2015-11-09
зочин:
Халх голыг гадныханд өгөх гээд байна Өгүүлэхгүй гээд үзээд байсан нь цаанаа өөрсдөө аль хэдийн нь зарчихсан хулгайч нар байсан нь илэрч байна Элбэгдорж зарах гээд байна гээд л байсн биз дээ Холоос жишээ хайсны хэрэггүй Яармагийн дэнжийг хамгаалж хайрлаж байна өгөхгүй гээд байсан хар аль хэдий нь зарчихсан бүгд хэд хэдэн га гаар нь хашаа барьчихсан байна Монголчууд бол үнэн бүтэхгүй хулгайч улс дүүрсэн газар
2015-11-04
bi:
Tam vnen heljee.sanal neg
2015-11-04
зочин:
АН мөнгө олж л байвал бүгдийг зарах юм байна, газар нутгийг минь одоо чөлөөт бүс нэрээр зарах гэж оролдож байна шүү, хүмүүс ээ, анхаар, нэг мэдэхэд АН энэ орныг өөр улсын хараат болгож мэдэхээр байна, хотын даргаасаа эхлээд хятадуудын өмнө бөхөлзөж уучлал гуйсан хүмүүс, ийм хогнуудаас салах болжээ
2015-11-04
zochin:
Bid chin eh orongui bolchihson shuu dee, yaj ch guigaad ongorson baih daa, neg l odor or ni huraagaad avchihna shuu dee
2015-11-04
Tam:
MONGOLCUUD MAS Ataarhuu HORSOLTOI BIE BIEEe HorLODOg MAS MUU HUmuus cvv....TOR Ni c TER..... Ard Tymen c YalgaaaGyi.......TIIM UCRaaS Iim GUILGACIN AMIDARC Baiggg UM
2015-11-03
Tam:
MONGOLCUUD MAS Ataarhuu HORSOLTOI BIE BIEEe HorLODOg MAS MUU HUmuus cvv....TOR Ni c TER..... Ard Tymen c YalgaaaGyi.......TIIM UCRaaS Iim GUILGACIN AMIDARC Baiggg UM
2015-11-03
Г.БАТХҮҮГЫН ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮД:
ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ХӨЛ ГАР БҮДҮҮН БӨӨГИЙТЭЙ ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИНЧ АВТО ТЭЭВЭРЧИД АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА ХУВИЙНХАА АВТОБУСААР АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨД, АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ЯВАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛ
2015-11-03
mgl:
Hudlaa. Mongolchuud bur mah tsusnii hulgaich yumshig baigaan. Gadaad dotoodgui ih bagaar hulgai hiideg. Bugd bish vh deelenh ni...
2015-11-03
Зочин:
oo sev haisan
2015-11-03
Zochin:
Burmaa metiin humuus ni ali hezeenii zuun uzuurees ni zarchih geed zutgeed baigaa busuu
2015-11-03
Зочин:
Ардчилсан намынхан мөнгө олж л байвал эх орноо зарахаас буцахгүй л дээ
2015-11-03