Буруу даварсан цагдаа бухын хүзүүнээс хатуу
2015-11-02

 

Баримт 1: Согтуугаар автомашин жолоодож явахдаа хурд хэтрүүлж, урсгал сөрснөөр 12 настай охиныг дайрч, амийг нь хороов. Хэрэгтэн нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн дэслэгч Ц.Ууганжаргал байв.

 

Баримт 2: Хятадуудаас авлига авсан хэргээр хууль сахиулах салбарт ажиллаж байсан У.Раднаабазар, Б.Батбаяр, Д.Энхбаатар, Г.Ууганбаяр, Б.Төгсбаяр нар шүүхээс ял сонссон.

 

Баримт 3: Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид Горхи, Мэлхий хадны амралтад очоод, архидсан байна.  Улмаар ахлагч Н.Өлзийбуян, хошууч Хашболор хоёр хоорондоо зодолдон нэгнийхээ амь насыг хохироосноор найр тарав.

 

Баримт 4: ЦЕГ-ын харьяа Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргал хийн буу ашиглаж худалдагчдыг айлган сүрдүүлж дэлгүүр дээрэмдсэн хэргээр ял сонссон.

 

Баримт 5: Дөнгөж 4 настай төрсөн охиноо зодож амийг нь бүрэлгэсэн аймшигт хэргийг цагдаагийн албан хаагч үйлджээ гэсэн мэдээ нийгмийг цочроосон. Тэгвэл уг мэдээлэл үнэн болох нь нотлогдож, охины эцэг, цагдаагийн ахлагч Т.Цогтод  шүүхээс 24 жилийн ял оноосон.

 

Баримт 6: Сошиал орчинд саяхан “Та миний эрхийг уншаад өгчих, эрхээ уншчихаад гавлуулъя” гэж хэлсэн залууг “Яасан том п... вэ” хэмээн хараан зүхэж, өшигчин зодож байгаа бичлэг тарав. Эрүүдэн зодож байгаа цагдаагийн омголон давилуун хийгээд ажиггүй харж суугаа бусад цагдаа нарт дургүйцсэн сэтгэгдэлүүд олон байсан.

 

Баримт 7: Баянзүрх дүүрэгт цагдаагийн тусгайгийн алба хаагчид цэргийн албан хаагчийг зодож, амийг нь хөнөөсөн гэх ноцтой мэдээлэл гарсан. Цагдаагийн ерөнхий газраас эл хэргийн талаар мэдээлэхдээ “Хэрэгт холбогдсон таван этгээдийн дунд цагдаагийн алба хаагч байх магадлалтай” гэж хэргийг нууцалсан.

 

Баримт 8: Налайх дүүрэгт Н.Оюунчимэг гэх бүсгүй гэртээ боомилж  амиа  алдсан байдалтай олдсон. Талийгаачийн ар гэрийнхэн эл хэрэгт түүний нөхөр Буяннэмэхийг сэжиглэсэн. Буяннэмэхийн хувьд цагдаагийн ахмад цолтой, хэрцгий догшин зантай нэгэн бөгөөд эхнэр хүүхдээ байнга зоддог, эхнэрийнхээ амийг хөнөөх оролдлогыг хэд хэдэн удаа хийж байсан талаар гэрчүүд хэлж байжээ.

 

Баримт 9: Цагдаагийн алба хаагч гудамжинд эмэгтэй хүнд хүч хэрэглэж, хэрцгий балмад авирлаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ этгээд нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлагч Э.Баасандорж байсан нь тодорхой болж, ажлаасаа халагдсан байдаг.

 

Энэ бол Монголын цагдаа нар алуурчин, дээрэмчин, зандалчин, гэмт хэрэгтэн болж хувирсан баримтууд. Эдгээр баримтаар нийт цагдаагийн алба хаагчийг хамаатуулж, нэр төрийг нь сэвтээх гэсэнгүй. Гэвч төрийн цагдаагаас ийм олон гэмт үйлдэл гарч байгаа нь хэтэрсэн, хэтийдсэн үзэгдэл биш гэж үү. Гэмт хэрэгтэй тэмц гэж  итгэл хүлээлгэсэн цагдаа нар нь өөрсдөө гэмт хэрэг үйлдээд эхэлбэл энэ ард түмэн хэндээ найдаж, хэнээс сэргийлэх болж байна аа.

 

Цагдаатай холбоотой шүүмжлэл, гомдол сүүлийн жилүүдэд улам л ихэссэн. Салбарын сайд нь “Цагдаа бол хүчний байгууллага биш, үйлчилгээний байгууллага” гэж уриалаад ч төрийн нэрээр сүр далайлгах цагдаа нэртэй нөхдүүдийн далд омог дарагдсангүй. Цагдаа нарын дээрэлхүү омголон, ёс бус харьцааны талаар бүгд л мэддэг, ярьдаг. Гэвч төрийн сүлдээ хүндэтгээд, төр төлөөлсөн монгол цагдаа гэж сүслэн хүлцэнгүйгээр захирагддаг ард түмэн бол бид. Хүнийг нь биш, сүлдийг нь хүндэлсэндээ тэр юм. Гэтэл буруу даварч, хазгай сэтгэсэн цагдаа нар “Бид бол төр. Та айж, бид айлгах ёстой” гэсэн шиг даналзсаар, адагтаа алуурчин мэт авиржиж, дээрэмчин мэт хэрцгийжиж ирсэн байна.

 

Олны олонд ганц нэг муу авир, гэмт үйлдэл, буруу хазгай байлгүй яахав дээ гэж өмөөрөх хандлага байдаг. Нэг чулуу хөдөлсний төлөө уул нүүсэн мэт сүржигнэх хэрэггүй ч гэдэг. Тэгвэл уучлаарай, цагдаа нар аа. Та нараас нэг ч өө сэв олж хармааргүй байна. Энэ бол төрдөө итгэж, хуульдаа захирагдан амар тайван амьдрах гэсэн иргэн хүний хүсэл.

 

Энэ салбарт хамгийн шударга, хүнлэг энэрэнгүй, ёс суртахуун харилцааны өндөр хүмүүжилтэй хүмүүс ажиллах учиртай. Учир нь тангараг өргөсөн цагдаа намайг хамгаална гэж итгэдэг. Харин эсрэгээрээ занадаг, заналхийлдэг, сүрдүүлдэг, доромжилдог байхыг зөвшөөрмөөргүй байна. Дээр өгүүлсэн баримтууд бол гэмт хэрэг үйлдэж, шийтгэл хүлээсэн тохиолдлууд нь л юм. Харин нийгэмд цагдаа нарын хэнээрхэл, ёс суртахууны доголдол, жинхэнэ гэмт хэрэгтний сэтгэлзүй зэрэг нь эзэнгүй сүг сүүдэр шиг тэнэж явна.

 

Яагаад эзэнгүй вэ гэвэл тэр үйлдлийнх нь талаар хэн ч гомдол гаргаж зүрхэлдэггүйд оршино. Цагдаагийн зуултад орохыг хэн л хүсэх вэ дээ. Тийм л учраас Монголд цагдаагийн алба хаагчдын нэр хүнд далд судалгаагаар маш муу гарч, харин ил дүгнэлтээр “А” үнэлгээ авдаг хэрэг.

 

Төрийн цагдаа яагаад гэмт хэрэгт улам их холбогдох болов оо гэдгийн хариулт нь магадгүй зан харьцааны өчүүхэн доголдол, шалихгүй омог сүрийг өөгшүүлснийх байж мэднэ. Цагдаа хүн төрийн өмнөөс хууль мөрдүүлэх эрхтэй. Гэхдээ үүнийг заавал зандарч, сүрдүүлж, хуулийн шийтгэлээр далайлгаж мөрдүүлэх ёстой ч юм уу.

 

“Энэ моньдийн яс  маханд нь л  хэлж өгөхгүй бол болдоггүй золиг байгаа юм” гэж хэлээд л хүүхдээ гөвшиж өгдөг эцэг, эхчүүдтэй адил Монголын цагдаа эрхээ хэрэгжүүлдэг. Өдгөө дээрх эцэг, эхчүүд гэр бүлийн хүчирхийлэгчид болж хувирч байгаа бол мөнөөх цагдаа нар нь харин гэмт хэрэгтэн болж өсөн торниж байх шив. Энгийнээр бодоход ч энэ бол боломжтой хувирал шүү дээ. Ажил дээрээ байнга л хэн нэгнийг дарамталж, зодож, зандчиж дадсан хүн ар гэртээ очоод гарынхаа үзүүрт эхнэр, хүүхдээ  хэлмэгдүүлэх нь энгийн л нэг сурц, өөрийн эрхгүй төлөвшиж  тогтох рефлекс маягтай болох нь аргагүй биш үү.

 

Тиймд цагдаагийн байгууллагыг нэг бол хүчнийх, нөгөө бол үйлчилгээнийх нь утга руу бүрэн шилжүүлэх хэрэгтэй байх. Хүчнийх гээд тогтчих юм бол цагдаа нар хүн хөнөөхөд нийгэм ингэтлээ цочирдож хүлээж авахгүй шүү дээ, ядаж л. Хүчээ л хэрэглэсэн юм байлгүй гээд хүчтэйн өмнө сөхөрдгийн үлгэрээр айдас хүйдэс дундаа амьдарна. Харин үйлчилгээний байгууллага гэсэн нэр хаяг, эмблем зүүх гээд байгаа бол түүнийгээ төгс хийгээсэй. Энэ хоёрын ялгаанаас л тэнгэр газар шиг зөрүү үүсээд байгааг хэн хүнгүй мэдэж, ойлгож байгаа. Алуурчинтай тэмцдэг гэж итгэсэн чинь өөрөө алуурчин байж таардаг шиг алс хол зөрүү байж болохгүй. Нийгмээ хамгаална, хүн ардаа өмгөөлнө гэж итгэтэл нийгэмдээ аюул занал учруулдаг, хүн ардаа айлган сүрдүүлдэг байж таарахгүй.

 

Уг нь цагдаагийн тоо, хэлтэс нэгжүүдийн тоо нэмэгдсэний хэрээр гэмт хэргийн гаралт, илрүүлэлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд нэмэгдэх учиртай. Улаанбаатар хотын дүүрэг бүр нэг цагдаагийн хэлтэстэй байсан бол өдгөө 14 цагдаагийн хэлтэстэй болоод байгаа.

 

Гэтэл 2015 оны эхний найман сард 36118 гомдол мэдээлэл ирж, 2339 гэмт хэрэг гарсан бол дараагийн ганцхан сард энэ 31766  гомдол ирж, 2487 гэмт хэрэг гарч, захиргааны  зөрчил  л  гэхэд  8000 гаруйгаар нэмэгджээ. Эндээс цагдаагийн тоонд бус, чанарт асуудал байна аа гэдгийг харж болж байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчийн тоог нэмэгдүүлсэн хэрэг биш, цагдаа нэртэй гэмт хэрэгтнүүдийн тоог л өсгөсөн мэт дүр зураг харагдаж байна.

 

Цагдаа нэртэй цэвэрхэн дээрэмчид, хууль ярьсан хурган бацаанууд гэж тэднийг дуудаж байна. Аливаа нэр хоч хоосноос ургадаггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, цагдаагийн бай­гууллагаас аж ахуйн нэгж, компаниудыг олноор шалгаж, дарамт учруулж байна гэх мэдээлэл. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ талаар “Цагдаагийн газраас 11260 аж ахуйн нэгжийг шалгасан байна. Хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ хэмээн тэдний санхүүгийн бүх тооцоог шалгаад явж байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд айдастай байна. Татварын асуудалд нь цагдаа нар орчихсон тууж явна. Аж ахуйн нэгж, компаниуд дээр очоод татварын байцаагч нарын өмнөөс үхтэл дарамтлаад явж байна” хэмээн мэдэгдсэн.

 

Цагдааг дарамтлагч, заналхийлэгч, хүчирхийлэгч, авлигач болгож буй хөрс суурь, шороо нь болж байгаа тогтолцооных нь тухай ярихгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нэг, хоёр цагдааг муулж үзэн ядаад өнгөрөх нь дэндүү харалган. Шарилжийг нь түүгээгүй хөрснөөс хогийн ургамал л ургах нь мэдээж шүү дээ. Цэцэг ургах байсан чинь үзлийн муухай шарилж ургачихлаа гэж шаагилдах утгагүй биш үү.

 

Д.ДАМДИНЖАВ

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зайл цаашаа:
Чи өөрөө бүр долоон дор арчаагүй амьтан л байгаа дөөө... Хөөрхий амьтан
2015-11-04
ner:
bichih sedev oldohgui hunii muud durlagch hov jiv hooson archaagui adgiin setguulch bndaa chi.tsagdaa ajilaa hiihgui 1 honog baival ene hot ymr bh bol.setguulchiin neriig gutaasan orontsog min chi zorchil gargasan archaagui amitan l biz
2015-11-03
hnn:
uhsen baas ern iim ner hund muutai ingej irgedde eldver helulj zodulj deerelhuldeg tsagdatai uls oron bnu harinch davartsan irgedtei ter huja enethg ntr shg hereg hiisen nuhdudiin tashurdad gudmand zodod tuugaad yvj bval taarna huulia changatgaad darvaisan ymnudig balbuulval taarna hnnnnn
2015-11-03
зочин:
энэ нийгэм цагдааг энгэж ажиллахад хүргэж байнашдээ. Нийгэм өөрчилөгдөж байж цагдаа үйлчилгээний байгууллага болно байхдаа цагдаад муу хүмүүс байдаг ч сайн нь илүү олон байдаг юм шүү
2015-11-03
gomdoltoi bn:
neg uxriin ever dorgivol myngan uxer gej xedxen xuneer ni tolooluuleed oilgoj boloxguishdee busad ajlaa xiij baigaa xumuust unexeer xetsuu bn
2015-11-03
irgen:
emch gun alwal bug emch aluurchin tsagdaa hun alwal buh tsagdaa aluurchin gej abaigaamuu malnuudaa!!!! tegwel irgen hun aljee tegwel buh irged humuus aluurchin za yu iljegnuudee
2015-11-03
barina shvv:
tsagdaag muulaad b.ga nuhdvvded ta nar daraa l b.a shvv ter hereg hiisen hvmvvs ni hariutslagaa hvleegeed l ywna busdiig ni bitgii doromjil ta nar bol gants tsagiih ni ch achaalliig daahgui hvmvvs shv de ta nar hen durtaigaar ni yu hamaagvigeer doromjluulaad chimeegvi zogsoj vzsen vv bid bol tiim tewcheertei hvmvvs
2015-11-03
Зочин:
bugd tiim bish yum ldaa haramsaltai n
2015-11-03
Zochin:
Hun bur zurchil gargahgui hereg uildehgui bwal tsagdaa nartai ogt uulzahgui.iim humuus olon bdag. Harin oorsdoo zurchil gargasan hereg hiisen nuhduud ajlaa hiij bga tsagdaad shalguulahdaa yanz buriin hun tanil talaaraa yariulaad teriig ni huleej awaagui huuliin daguu ajlaa hiisen tsagdaad horsson zarim neg ni ingej yaridiimaa.gehdee tsagdaa nar ch bas tsewerhen tsagaan tsaas bish gedeg ni oilgomjtoi
2015-11-03
Иймэрхүү:
httpmongolnews.mn1q0d
2015-11-03
Сэтгүүлч:
Монголчуудын ёс суртахуун өөр шүү дээ. Хүч хэрэглэн хууль сахиулахаас өөр зам ховор. Мэдэхгүй байж мэддэг мэт загнах хэрэггүй
2015-11-03
Сэтгүүлч:
Ямар ч мэдлэг мэдээлэлгүй атлаа ингэж нийтлэл бичих нь утгагүй. Албан үүргээ гүйцэтгэж байгаад асуудалд орсон бол өөр тэд цагдаа болж төрөөгүй. Тэд адилхан л хүн шүү дээ. Хэсэгхэн хар толбыг дэвэргэж ярих нь утгагүй.
2015-11-03
Зочин:
Muu er daind hurun gej ednart buu bariulvalch Mongold Hun uldhuu shogiin garuud bna bn muu muuda gej mani heded arslan bar gadnii huja vetnam solongos ed nart buus huvalz sda gej
2015-11-03
Зочин:
Цагдаагийн ажилтангууд сайн хүн маш олон байдаг юм шүү. Тэд ар гэртээ сайн аав, ээжүүд байдаг юм шүү. Нэг хэсэг хүмүүсийн ухамсаргүй асуудлаас болж жиргэх шаардлага байна уу
2015-11-03
Зочин:
Нийгмийн сэтгэл зүй хүн ардын минь ухамсар нэг л сонин болжээ.Улс оронд минь юу л болоод байна даа. Гэхдээ биднийг хамгаалдаг цагдахгийн
2015-11-03
Зочин:
Нийгмийн сэтгэл зүй хүн ардын минь ухамсар нэг л сонин болжээ.Улс оронд минь юу л болоод байна даа. Гэхдээ биднийг хамгаалдаг цагдахгийн
2015-11-03
өөрийн толгой дээрх бухлаа хар:
үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэдэг байсан харин одоо цагдаа нар болох шив дээ та нар хэнд үйлчилдэг билээ том жийп унасан тарган цатгалан ярвайсан царайтай мөнгө хөрөнгөтэй хүмүүст үйлчилдэг тэдний өмнөөс юу ч хэлж чадахгүй гөлөг болж өмнөөс нь гүйдэг биз дээ жирийн иргэдийг хэдэн хоногоор араасаа гүйлгэх гуйлгах хүнд суртал гаргах хэл амаар доромжлох гар хүрэх нь наад захын асуудал болсон шүү дээ цаад тал нь олон жишээ байна улсын начин ганбаярыг яасан тэрнээс гадна өчнөөн хүмүүсийн асуудал байдаг биз дээ дээр дурдсан асуудлууд байна нийгэмд та нар нэр хүндгүй болсон гэдгээ ойлгохгүй байна гэдэг хэр боловсрол мэдлэгтэй хүмүүс ажилладаг нь тодорхой биз дээ өөрсдийгөө өмөөрөхөөсөө өмнө наад хөлдүү толгойгоо шааж цас мөсөө хагалж гэссэн чинь дээр байх
2015-11-03
uur hurj bn:
Gants tsagdaa bish niigem ter chigeere l odoo emh zambaraagui oroo busgaa baigaag bugd medne.tsagdaag busdiin tuluu yavj bgaad ziduulah amia aldah hohirohod ta nar yu gej helhuu.hohi ni hun bish yumaa l gehuu.tsagdaa ch gsn tgvl aldaj onodog hun yum za Damdinjav guia ..
2015-11-03
tsagdaagui niigem:
TegeeD Ene muulaad tsagdaa hun bish geed bgaa humuus ayul hulgai deerem muu muuhai yum bolohod hamgiin turuund l tsagdaad handdagaa bolivol taarna.tsahdaagaas uur hen ch ta nariin ter muu muuhai hel amtai aidas tugshuurtei yumnii cjibi araas yavhgui bizdee tursun ah duu chini ch yavj bsanu.ed nar uursduu huuli zurchigchid munduu yag hugiin novshnuud
2015-11-03
иргэн:
Цагдаа нарт итгэх бэрх байна даа гомдолтой байна дарга нар хариуцлага муутай юм байна солих хэоэгтэй
2015-11-03
Зочин:
Tsagdaagiin darga nariig solih boljee
2015-11-03
иргэн:
ТЭМУЖИН сайд байхад цагдаа оорчлогдож байсиймаа,дорлигжав гарч ирснээр бур дордсон...
2015-11-03
Монгол:
Монголчууд ташуурын дор амьдрах ёстой нийгэмд дарангуйлагч заавал байх хэрэгтэй тэгж байж хууль биелэнэ
2015-11-03
Худлаа:
Зарим нь худлаа мэдээлэл бна. Жишээ нь Тэр Цогт Маралмаагийн хэргийн Цогт бол Цагдаа биш Шинжээч. Шуух шинжилгээний хурээлэнгийн ажилтан. Шинжээч Цагдаа 2-оо ялгахгуй хун байж яах гэж ийм нийтлэл бичдэг юм болдоо. Зайлуул даа мэдэхгуй юмаа мэддэг юм шиг бичдэг хумуус ичээсэй...
2015-11-02
Зочин:
Бүдэрсэн дээр нь түлхэнэ гэгч л болж бна даа. Алдаа гаргасан үнэн харин үүнийг яаж залруулах ёстой вэ гэдэг дээр санал бодлоо хуваалцдаг бол схан сан гэтэл аль дээр үеийн хэргүүдийг сөхөн албандаа үнэнч зүтгэж бгаа олон алба хаагчдыг хамруулж бүгдийг харлуулах хэрэг бна уу
2015-11-02
huurhii duu:
Ewiidee ene tsagdaag muulaad baigaa tom amtai nuhduud yugaach medku tom tom yrij bnaa ugtaa bol gants tsohiltiin ay daahuu urgudul bariad uilan dugaraad tsagdaagiin haalga tataj irne dee
2015-11-02
Зочин:
Цагдаа ийм байхаа больсон шүү одоо захын архичин ирж дарамталдаг болсон цагдаа юу ч хэлж чадахгүй үнэн хүчгүй болсон хүчгүй байх нь хэнд ашигтай гэж бодож байна жирийн иргэдэд л лав биш шүү.
2015-11-02
Зочин:
Эрийн муу цагдаа гэж
2015-11-02
Зайл цаашаа:
Чи өөрөө бүр долоон дор арчаагүй амьтан л байгаа дөөө... Хөөрхий амьтан
araichdee:
hogiin hunii unergui amisgaanuud aij uheh geed l llr tsarailaad yvj bhad chine bambai chine boldog hun bol tsagdaa. eej aav ah duu naiz nohod chine asuudald orooltsoldoj ed horongo eruul mendeer hohirhod shiidej ogdog ni tsagdaa shd. ene muulaad bgaa humuus hezee ch tsagdaagiin alband tentsehguu goojuuruud bgaa bi battai medej bna. hogiin llruud
2015-11-02
цагдаа нар тавиасууд:
цагдаа нар тавиасууд төрийн хувцасыг гутаасан лаларууд шдээ
2015-11-02
Зочин:
.
2015-11-02
Cagdaag Cinecleh heregtei:
Cagdaag Cinecleh heregtei
2015-11-02
Cagdaag Cinecleh heregtei:
Cagdaag Cinecleh heregtei
2015-11-02
Зочин:
Тэмүүжин сайдын зөв байжээ хөөрхий сайд байхад нь юу юу л гээд байлаа даа
2015-11-02
Hvn:
Цагдаа цагийн найз
2015-11-02
Зочин:
tsagsaag gutlaa chirsen hun ch hiij chadna
2015-11-02
Зочин:
tsagdaagiin darga geheer burhan bish
2015-11-02
hhhhhh:
Эрийн муу цагдаа хэзээ манай цагдаа олигтой байсан
2015-11-02
зочин:
Сүүлийн жилүүдэд л ийм болоод байна даа цагдаа нар. Яагаад гэвэл хэт улс төржүүлээд, удирдах авьяасгүй хэдэн нөхдүүд татаас түлхээсээр гарч ирж суугаад дээр нь цолыг нэг буулгаж нэг өгөөд тамтагийг нь цайлгасан шүү дээ. Гудамжинд харагдах цагдаа байхгүй болж. Бүгд байшинд, эсвэл гэрээсээ ажлаа хийдэг ч гэх юм уу даа. Цагдаа ил тод иргэдийнхээ нүдэнд харагдаж ажиллах зүйтэй болов уу тэгж байж ажил нь дээшилнэ дээ.
2015-11-02
novshnuud:
bitgii hutsatsgaa tsagdaagui amidraach lalruuDaa
2015-11-02
zochin:
Одооны цагдаа нар нийлж аваад архидан согтуурах бол энгийн болсон эрэгтэй эмэгтэй гэлтгуй сайхан архидандаа харин ч нэг тэгээд тэнд нь зодоон зохион бие биентэйгээ унтаж хэвтээд заваарч байдаг болсон. Цагдаа гэдэг бол маш том хариуцлага тэрийгээ мэдэхгуй залуучуудийг цагдаад авдаг. Хэзээ цагдаа шиг цагдаатай болох болоо.....
2015-11-02
e:
Bi muu tsagdaag hashraadag hun baina nad deer hureed ir handiig chn haga daraad ugie
2015-11-02
hudalch d.damdinjaw:
Yagad iim zarim neg hudal medeellig ard irgeded uguud bga ym be baatar bloh gee yu ain
2015-11-02
Зочин:
Ард иргэдийн аман дээр гардаг үг бүр уг уурхайн энд бичигдэж орой үдэш ажилладаг архи дарсны газарууд цагдаад хахуул өгсөөр тэд авсаар гэмт хэргийн байнгийн пост 24 царт хаагдаж нууц ажилдаг байсан хахуулдаа идэгдээд 04 цаг босон сурагтай энэ мэт цагдаа иргэдийн хармаанд гараа ил цагаан шургуулчаад авахгүй үйлдэл зөндөө байгаа
2015-11-02
Zochin:
R.Chingisig halaachee
2015-11-02
Zochin:
R.Chingisig halaachee
2015-11-02
зочин:
Цагдааг сургуульд нь ёс зүйтэй болгосон ч ажил дээр гарангуутаа олигарх хурандаа нарынхаа бузар булайг хараад эвдэрсээр эвдэрсээр эрүүгийнх болцгоож байна.Загас толгойноосоо эхэлж ялзардаг юм.Цагдааг ёс зүйтэй болгох арга бол толгойг нь бүрмөсөн сольж цэвэрлэх хэрэгтэй.
2015-11-02
MBT:
JIRIIN TSAGDAAGIIN SURGUULI GEJ BAIDAGGUI . TEGEHEER YAMAR HUMUUS TSAGDAA BOLJ BAIGAA NI TODORHOI L BAINA SH DEE.
2015-11-02
Зочин:
uneher eos zuigui
2015-11-02
muu tsagdaa:
bi muu tsagdaa bn. ta nar tgd yahiin. yaj ch chadku baij
2015-11-02
e:
Bi muu tsagdaag hashraadag hun baina nad deer hureed ir handiig chn haga daraad ugie
Zochin:
Ene niigmiin ylzarliin neg heseg l dee.uneneer bish tanil talaaraa ajild orood.ydaj zan chanarbusadtai hariltsah hariltsaag ni harj baildaa.
2015-11-02
Зочин:
Завхай тэмүүжин согтуу билэг 2 л цагдааг дампууруулсан шдээ
2015-11-02
IRGEN:
TSAGDAA NARIIIG BELTEGJ CHDHGUI BNA LDAA ES ZUI HUNLEG STEGEL ENE TER BOL BHGUI TARHIND SETGELD NI SUULGAH ESTOISHD
2015-11-02