“Авлига” өршөөгдөхгүй
2015-10-30

Өршөөлийн тухай хуулийн төслийг өчигдөр УИХ баталлаа. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг парламент ээлжит бус чуулганаараа баталсан.  Харин энэ хуулийн зарим зүйл, хэсэгт Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан билээ.

 

Энэ удаагийн хууль авлига хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, залилангийн хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөхөөс гадна улстөрчид өөрсдөдөө зориулж хууль баталлаа, тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан хууль гэх мэтээр хэн нэгнээр авторлагдан нийгэмд хардлага дагуулсан. Улстөрчид ч хоорондоо нам, эвслээрээ талцан ширүүхэн мэтгэлцсэн нь Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан батлах өдөр ч харагдаж байлаа. Энэ хуулиар хэнд өршөөл үзүүлэх вэ гэдгээс илүүтэй ямар хэрэг үйлдсэн этгээдийг өршөөхгүй байхаар болсныг нийгэм хүлээж  ажиглаж байлаа. Тиймээс Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа зүйл заалт бүрээр нь санал хураалт явуулсан юм.

 

Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан (Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг), Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан (Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл), Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн (Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл),  Хээл хахууль авсан (Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл), Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан (Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл) зүйл заалтыг өршөөлд хамруулахгүйгээр тусгав. Ингээд  Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг парламент хүлээн авч, Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа.

 

Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсаны дараагаар олон нийтийн сүлжээнд УИХ-ын дарга З.Энхболд “Авлига, албан тушаал, хууль бусаар хөрөнгөжсөн, залилангийн гэмт хэргүүд бүгд өршөөгдөхгүй” хэмээн жиргэсэн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын парламент авлигад “үгүй” гэж хэлж чадлаа. Хамгийн гол нь Монголын олон нийт авлигын эсрэг гэдгээ тууштай нотлов. Итгэл бол ард түмэн” хэмээн жиргэжээ.

 

 

Өршөөлийн хуулийг батлагдсан өдрөөс нь мөрдөж эхлэх юм. Хууль батлагдсанаар 1700 орчим хүн өршөөлд хамрагдана гэсэн судалгаа  бий. Мөн гишүүн Г.Уянга “Өршөөлийн хууль батлагдлаа. Ц.Мөнхбаяр маань суллагдахаар боллоо” хэмээн онцолсон байлаа. 

 

Өршөөлийн хууль батлагдсанаас хойш хоёр сарын хугацаанд нийгэмд хүлээлт үүсгэсэн. Нэг талаас хэрэгт холбогдон ял эдэлж, шалгагдаж байсан хүмүүс болон ар гэрийнхний зүгээс өршөөлд хамрагдах хүлээлт байсан. Харин нөгөө талд хоригдлууд суллагдана гэдэг нийгэмд жихүүдэс, түгшүүр түрүүлдэг. Өмнө нь батлагдсан Өршөөлийн хуулиар суллагдсан этгээдүүдээс дахин хэрэг үйлдсэн тохиолдол гардаг болохоор нийгэм, олон нийтийн сэтгэлзүй энэ хуулийг батлагдахад хүндхэн хүлээж авдаг билээ.

 

Эдүгээ Өршөөл үзүүлэх хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий комисс хуульд хамрагдах хүмүүсийг судлан, суллах ажиллагааг явуулна. Харин нөгөө талд цагдаа хүчний байгууллагынхан нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа ирэх өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд хэрэгжүүлэх биз ээ. 

 

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Утас:80804877:
Төрөлхийн болон унаад ургахгүй байгаа хөмсөг сормуус, үсийг ургуулж, үсний халцралтыг арилгах үйлчилгээтэй мөн шархыг хүртэл түргэн анаагадаг тос болох Касторовое масло-ын Castor oil гоо сайхны зориулалттай 50 мл тосыг зарж байна. Харилцах утас80804877,80884877 Үнэ9000 3-аас дээш хүргэлттэй. Одоо цөөхөн ширхэг үлдлээ. Хэрэглэх заавар Касторовое масло буюу castor oil кастор тосыг хурдан ургацтай “клещевина” хэмээх ургамлаас гаргаж авдаг. Кастор тосыг гоо сайхан, эрүүл мэнд, биеийн арчилгаанд маш өргөн хэрэглэдэг бөгөөд, үүнд - Арьсанд тэжээл өгч, зөөлрүүлнэ. Хэт хуурайшиж, хагарч эвэршсэн хөлний ул гэх мэт асуудалтай арьсыг арчилна. - Арьс цайруулах үйлчилгээтэйгээс гадна сэвх бүдгэрүүлнэ - Тогтмол хэрэглэснээр нүүрний арьсан гадаргууг жигд тэгш болгож, үү, ургацаг арилгахад хэрэглэнэ. - Арьсыг залуужуулж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, гүн биш үрчлээг арилгаж, шархыг түргэн анагаана - Уг тос нь үс, сормуус болон хөмсөгөнд онцгой үйлчлэл үзүүлж, үсний ургалтыг эрчимжүүлэн өтгөрүүл
2015-10-31
Зочин:
N.Enhbayar avligiin zagalmailsan etseg shuu dee
2015-10-31
Зочин:
Avligachid urshuugduh yosgui
2015-10-31
Зочин:
148,4 гэсэн эрvvгийн шинэ хэрэгтэй байгаа Ершеегдехгvй
2015-10-31
Зочин:
Энхбаярыг бусдын эд зуйлийг завшин урэгдуулсэн гэж хувирган авч узвэл юу болох вэ?
2015-10-30
Зочин:
148,4 гэсэн эрvvгийн шинэ хэрэгтэй байгаа Ершеегдехгvй
Elbegdorj:
BI HEEL HAHUULI AVSAN HUNIIG ORSHOOHGUI, HARIN HUN ALJ, HULGAI HIISEN, JOOHON OHID HUUHDUUDIIG HUCHINDSEN, DAVTAN HIISEN HUMUUSIIG ORSHOONO!!!!! BI TA NARTAA HAIRTAI, ENKHBAYART HAIRGUI
2015-10-30
Зочин:
Баянсэлэнгэ авгай, бид бүгд авилгачид, хэрэв энэ хууль гарвал Танай авилгачид манай авилгачдыг алж өгөх гээд байна гээд ёстой ичих нүүргүй чалчиж байна лээ. Ярьж байгаа нь яг үнэн боловч, сайдын суудалд очсоноо бодоод ёстой шаасаан. Ха ха ха.
2015-10-30
hun:
148.4 ene zuil angi deer harj uzehgui dee.ene zuil angiar yal absan diilenh humuus bgaa.ene dund ajil huutsulduh gej yalt ch ugui mungunii hereg bolood hunees zeeleed ugch chadahgui shorond orson humuus ih bgaa.ed bugd mongoliin chini jiriin irged.ed nar urshuugduhgui uldlee dee.tulburiig ni tulsunii daraa sullagdahaar bolgohgui de
2015-10-30