Эдийн засгийн наад захын мэдлэгтэй хүн байна уу, энэ засагт
2015-10-26

Хална, хасна,  солино, цөөлнө, цомхотгоно. Манай Засгийн газрын сайд, дарга нарын амнаас гарч байгаа үг сүүлийн үед нэг иймэрхүү болчихоод байна.  Цалин нэмэх энэ тэрийг бол зүүдлэх ч эрхгүй болчихсон.  Эдийн засаг хүндрээд, төсөв мөнгө нь бүрдэхгүй байгаа нь ард түмний буруу юм шиг л аашлах боллоо. 
 

Гэнэт л ухаан орсон юм шиг төрийн албан хаагчдыг цөөлнө, яам, тамгийн газрыг татан буулгана. Газруудыг чиг үүргийнх нь дагуу нийлүүлнэ. Төрд ажиллаж байгаа хүмүүсийг халж хаяад, хувийн хэвшилд ажилд оруулна ч гэх шиг. Ийм үлгэрийн юмыг хэн нь сэтгэж олоод, нүүр улайхгүй яриад байдаг байна аа.  Ер нь эхнээсээ нэг хүнд, даргад, сайдад зориулсан яам, тамгийн газрыг байгуулж, баахан хүн ажилд авчихаад, одоо байхгүй болгоно ч гэх шиг.
 
 

Олон яамыг цөөлөх нь зөв, угаасаа тоог нь нэмэх шаардлагагүй байсан. Гэхдээ одоо цаг нь мөн үү. Яам татан буулгалаа гэхэд сайд нар хохирохгүй. Угаасаа ихэнх нь УИХ-ын гишүүн юм чинь саарал ордныхоо өрөөнд суучихна. Харин тухайн яаманд ажиллаж байгаа жирийн ажилчид, мэргэжилтнүүд л хохироод үлдэх нь.  Яг үнэндээ төрийн алба данхайгаад, төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байгаа нь тэдний буруу биш биз дээ. Эрх барьж байгаа эрхтэн дархтануудын л завхрал. Тийм болохоор энгийн ажилчдын амьдралаар тоглож, өөрсдийнхөө хийсэн алдааг одоо цайруулах гэж байгаа жаахан хүлээ гэж л хэлмээр байна.

Тэгээд дээрээс нь эдийн засгийн наад захын онол мэддэг хүмүүсийн үгийг эрхэм сайд, дарга нар нэг сонсчих хэрэгтэй. Учир нь, ийм хямралтай үед хүмүүсийг олноор нь хална гэдэг тун ч буруу шийдвэр.  Тэртээ тэргүй хямарч байгаа иргэд ажилгүй болбол яах болж байна аа. Манай Засгийн газрынхан төрийн албанаас халагдсан нөхдүүд хувийн хэвшилд ажилд ороод, бүтээмжийг нь сайжруулаад явна гэж яриад байгаа. Ийм юм гэж хаана ч байхгүй. Өнөөдөр хувийн хэвшлийнхэн өөрсдийгөө яая гэж байна. Том компаниуд ажилчдаа хэдэн зуугаар нь халж, цомхотгож байгаа. Өөрсдийнхөө ажлаа мэддэг, дадлага туршлагатай ажилчдаа халж байгаа хувийн хэвшлийнхэн төрийн албаныныг авлаа юу. Ёстой гонж байна аа.

Тийм болохоор эдийн засгаа улам хямраахгүйн тулд энэ чигээр нь зүтгүүлбэл дээр юм биш үү. Нэг ч гэсэн хүн ажилтай байгаад, бага болов цалин авч байвал эдийн засгийн эргэлт хурдтай байна. Нэг хүн ажилгүй, орлогогүй болохын хэрээр л эдийн засгийн эргэлт удааширч, цус нь гүйхээ болино биз дээ. Үгүй ээ бод доо, нэг хүн цалин гэж хэдэн төгрөг аваад, түүгээрээ талх, боорцгоо болов авна. Нэг талх илүү зарагдаж байвал үйлдвэрлэж байгаа компанид нь хэрэгтэй. Олсон мөнгөө дахиад нэг хүнд цалин гэж өгнө. Тэр цаашаа өөр худалдан авалт хийнэ. Гэх мэтээр эдийн засгийн гинжин холбоос явах ёстой. Үүнийг чинь л эдийн засгийн наад захын онол гээд байгаа юм.

Гэтэл манай Засгийнхан болохоор цомхотгол хийж эдийн засаг хэмнэх талаар яриад сууж байна. Хоёр, гурван яам татан буулгаад, хэдэн газрыг “арчлаа” гээд төсвөө айхтар хэмнээд, улс орон өөдөлчих үү. Харин ч эсрэгээрээ бөөн хямрал болох юм биш үү. Төрийн албаныхныг дэмжинэ, орон сууцны зээл өгнө энэ тэр гээд баахан хүнийг өрөнд унагасан. Одоо тэр хүмүүс ажилгүй болчихвол яах вэ. Чанаргүй зээлийн хэмжээ өснө, цаашлаад шат шатны хямар болох нөхцөл үүсээд байна. Тийм болохоор арай өөр аргаар төсвөө хэмнээд, хямрал гайгүй болтол энэ хэвээрээ зүтгэсэн нь дээр юм биш үү. Засгийн газарт энэ мэтийг бодох, сэтгэх толгойтой хүн байхгүй бол эдийн засагчдаасаа асуу л даа. Тэд нэгийг өгүүлж, хоёрыг хэлэх байх.


Н.Пунцагболд
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Chuluut ediin zasgiig turuus zohitsuuldaggui gdgiig ediin zasgiin onol vzsen hvn bvhen meden de
2015-10-27
zocnin:
eronhii saidad sain ediin zasacn derged ni bh heregtei . ediin zasgiin medleggyin ulmaas you tolgoig ongots iolgoltoor shiidsen .
2015-10-26
Зочин:
oyutnii sar buriin mongiig has, toriin alban haagchdiin toog has, olon yamiig tsoohon bolgo, ded saidiig bhgui bolgo, henii tushaalaar ajilladag ymar uureg guitsetgeh ni todorhoigui uls torchdiin nysalsan gazar ochij unadag avilga, tahar, tsagdaagiin zarim chig uurgiin alba heltesiig tatan buulga, hamgiin tom tosov hemneh zuil bol oron nutagt ochdog avilgajsan tosviig boditoi bolgo heden shat damjsan avilgiin suljee gariin useg zursan huviarlasanii gar hundruuldeg mongo suudag gsen biz de dr ni gishuudiin toirogtoo avah gj zutgedeg mongiig huuliar horih heregtei horongo oruulaltaar hdeg ajliin TEZU-g sn shalga uneheer bodit mongo mon u avilgiin suljee bna u gj ta nar bod do say TV r Oyunhorol gishuun Zavhan aimagt 10 ortoi emnelgiin neelten dr helj bna ene emnelegiig 53 say togrogoor barilaa uun shig emnelegiig zarim gazar 1 terbum togrogoor baridag gj ene chini avilgajsan tosovoor hj bga hereg bish u ene chini ariun yvdal yum u ariun yvdal yum u
2015-10-26
Зочин:
Хувийн нэр тодий сургуулиудад оюутны 70,000 гэх мэт улсын тэмэв зацуулж байгаа нь Должин эмээгийн ойлголтоор буруу гэж бодож байна
2015-10-26
зОЧИН:
Угаасаа 10 жилдээ сайн сурдаггүй, ажил дээр гараад явдаггүй байсан баахан нөхөд одоо төрийн эрхэнд гараад ирэхээр юү болох вэ. Дампуурна. ӨӨР ХЭЛЭХ ҮГ АЛГА.
2015-10-26
Зочин:
Хэрэггуй олон шинжлэх ухааны хурээлэнг аж ахуйн тооцоонд шилжуулээд огоож гээд тэд гуйгаад байхад байлгаад байдаг их сонин засаг байна
2015-10-26
Зочин:
Монголд э засгийн шинжлэх ухаан гэж угаасаа байхгуй ном орчуулаад баахан тоо олж аваад мега , супер гэх мэт хэдэн уг олж аваад хий цэцэрхэгдэг хэдэн эргуу хогшин уе мултарсан шар сэмжилсэн эвэгчуул байна эд нарыг тэтгэвэрт нь гаргаад явуул
2015-10-26
Cunaltai Teneg MALNUUD:
Toriin 3 ondorlog ni Hoorondoo taarahgyi bolohoor Ard Tymen ni bas l hoorondoo hereldeed l ......Teneg Yher mongol gej Yyniig heldeg baih.....da. 1 A geheer Nogoo ni BGeED ZyTGEH um....mongol ZAN...
2015-10-26
Cunaltai Teneg MALNUUD:
Toriin 3 ondorlog ni Hoorondoo taarahgyi bolohoor Ard Tymen ni bas l hoorondoo hereldeed l ......Teneg Yher mongol gej Yyniig heldeg baih.....da. 1 A geheer Nogoo ni BGeED ZyTGEH um....mongol ZAN...
2015-10-26
KAZINO Gadnii horongoor bariylaac malnuudaa:
KAZINOG Gadnii horongoor bariylaac MALNUUDAA.......2 Tolgoigoo HuRDAN Geree Baiguulaad ajluulaac.TOR HUBISAA ezemcih Hereggyi........ZYGEEREL borluulsan orlogooos ni 25-30 HUBIA Abaad.ersdelee tsa ad Kompanuudiig Hariusag
2015-10-26
зочин:
новшнуудыг жагсааж байгаад буудвал таарна.
2015-10-26
зочин:
Цомхтгох хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэнд төр үүргээ шилжүүлэхэд л болоо. Өөрсдийгөө цалинжуулна.
2015-10-26
Зочин:
Saihanbileg gantsaaraa suuj baigaad esvel heden saiduud heduulehnee suuj baigaad gargadag shiidver bish manai gaigui gesen ediin zasagchid suuj heleltsej baij shiiddeg yam tegeed zasgiin gargasan shiidver iim bn
2015-10-26
Зочин:
эдийн засгийн алуурчидын бодлого энэ улсад нүүрлээд түүнийг нь АН гүйцэтгэж байна ойлгов уу
2015-10-26
g:
ajil hiideggui toriin alban haagch nertei hoolnii sabnuudiig halah l heregtei
2015-10-26
зочин:
Пунцагболдоо монголд 9 яам 12 агентлаг байж, түүнд 90-95 мянган ажиллах хүч байхад хангалттай. Өөрөөр хэлбэл улсын төсвийн 23-26хувь байхад болно. Одоо 42-43 хувь байна. Иймээс илүүдэл бүхий албан байгууллага, ажиллах хүчээ чөлөөлөх хэрэгтэй.
2015-10-26
Oyun:
AN-s 1 l zuil guij baina, tuslaarai, zasgiin gazartaa mergejliin hun oruulaad uguuch
2015-10-26
Зочин:
Иргэд бид ийм л эргүү ардчилсан намынханыг 12 онд сонгосон байна даа
2015-10-26
зочин:
АН ард түмнээр даажигнаж байна, басамжилж байна, 2016 оны 8 сарын 1-нээс бүтэц хийнэ ч гэх шиг, хэмнэнэ гэдэг нь худлаа л байгаа биз дээ, бидний тархийг угаах оролдлого хийж байна, АН АНУ-ын өвгөн эмгэн 2-оос Оюутолгойд зөвөлгөө авна гээд тусгасан 17 тэрбумаа болих хэрэгтэй ш дээ, тэгвэл 3000 төрийн албан хаагчийг ажилгүй болгосноос 10 дахин илүү мөнгө хэмнэж байгаа юм биш үү, Батүүлийн райлбуст оруулсан 8 тэрбумыг Батүүлээр төлүүлбэл бас болж байгаа биз дээ,
2015-10-26
Баадай:
Олон яам агентлаг татан буулгаад хэмнэлт гаргах эх орончид бий болсон уу, үгүйээ, энэ бол хий дэмий хийрхэл. Энэ шийдвэрээ дараагийн срнгуулийн хугацаа болох 2016 оны 8 сараас мөрдөнө болохоор энэ бол хэзээ ч биелэхгүй
2015-10-26