“Гацуурт”-ыг дэмжих үү, дахин буцаах уу
2015-10-26

 

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөл энэ долоо хоног парламентаар хэлэлцэж эхэлнэ. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай төслийг Засгийн газар гурвантаа УИХ-д өргөн барилаа. Энэ удаад уг хуулийн төслийг Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг дагалдуулан өргөн барьж байгаа.

 

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай төслийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх үед Ноён уулаа аврах хөдөлгөөнийхөн шинэ оны эхнээс билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг гартал өлсгөлөн зарлаж байлаа. Засгийн газар өнгөрсөн хаврын чуулганаар уг төслийг дахин өргөн барьсан боловч парламентын олонхи дэмжилгүй буцаагдсан.

 

Хуулийн төсөл парламентаар орж, засаг руу буцаагдах хугацаанд Гацууртын орд руу нинжа нар нүүдэллэж, өнгөрсөн хавраас намрыг дуустал хууль бус алт олборлолт явагдсан байдаг. Харин “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий өмнө ажлын хэсэг хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийж “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулжээ.

 

Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхдээ толгой компани болох “Сентерра Гоулд Монголиа” ХХК нь “Бороо гоулд” ХХК-ийн үлдэгдэл хөрөнгийг ашиглах бөгөөд үлдсэн хөрөнгө оруулалтыг зээл болон бусад эх үүсвэрээс зохицуулах юм байна. Гацууртын алтны үндсэн ордын дээд давхрагад оршиж байсан шороон ордыг урьд нь өөр компани олборлож дууссан тул ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэмэлт хайгуулаар илрүүлсэн үндсэн ордыг олборлож, байгаль орчны нөхөн сэргээлтийг иж бүрэн хийж гүйцэтгэх юм.

 

Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авах талаар Ажлын хэсэг хэлэлцээг хийжээ.

 

Ажлын хэсгийн зүгээс алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тодорхой тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж хэлэлцээ хийсэн байна. Ингэхдээ төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар төсөлд тусгажээ.

 

Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувиар төлөх эсвээс хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1100 ам.доллараас доош орсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг Засгийн газарт тавьж, үүний дагуу шинэчлэн тогтоож болох юм байна. Хэрэв хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр тооцох алтны үнэ нэг унц нь 1400 ам.доллараас дээш болсон тохиолдолд Засгийн газар нь ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавьж, үүний  дагуу шинэчлэн тогтоож болох. Дээрх саналыг алтны үнийн төсөөлөл 1 унц нь 1100-1400 ам.долларын хооронд байхад Монголын талын мөнгөн урсгал нэрлэсэн дүнгээр 339.8-490.7 сая ам.доллар байх урьдчилсан тооцоо гаргажээ.

 

Түүнчлэн Гацууртын төсөл нь бэлэн мөнгөний урсгалаасаа өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болох хүртэл уг төсөлд шаарагдах санхүүжилтийг “Сентерра Гоулд Корпораци”-иас тухай бүрт нь шаардлагатай хэмжээгээр зээлээр олгож байхыг зөвшөөрч, зээлийн  хүүг 8.5 хувиар тооцож, албан татвар ногдуулахгүй байхаар тохирцсон байна.

 

Ажлын хэсгийн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд төсөлд шаардлагатай анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая ам.доллар болгож бууруулснаар Монгол Улсад төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ нэмэгдэх гэнэ.

 

Сүүлийн үед Гацууртын ордод хууль бус алт олборлогчид болох “нинжа” нарын үйл ажиллагаа маш идэвжиж, ердийн үед 300-500 орчим иргэн 24 цагийн турш ажиллаж байна. Тухайлбал, өнгөрөгч есдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй хүн тус орд газарт хууль бусаар нэвтэрч, нэг иргэн шороонд дарагдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн нь архидан согтуурах, танхайрах зэрэг зөрчил илүү бүртгэгдсэн байдаг.

 

Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгаас 1800 орчим иргэн тус ордод хууль бусаар ашигт малтмал олборлох  ажиллагаа явуулж байгаа нь нутгийн иргэдийн тав тухыг ч алдагдуулж, нүх шороо булаалдсанаас нэгнээ хутгалж гэмтээсэн тохиолдлууд удаа дараа гарчээ. Өнгөрсөн есдүгээр сараас цагдаагийн байгууллага иргэдийн болон тухайн аж ахуйн нэгжийн хамгаалалтын албадын дуудлагаар Гацууртын аманд 24 удаа үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан 3 мянган хүнийг хуулийн хүрээнд тарааж явуулсан гэж байсан.

 

Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон төсөл бөгөөд нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдах юм байна. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болно гэж төсөлд дурджээ.

 

Харин  Сэлэнгэ, Төв аймгийн нутагт орших Ноён уулын орчмын байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өв болон нэн ховор, ховор амьтан, ургамал, археологийн онцгой ач холбогдол бүхий газар. Тиймээс “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд өргөн барьжээ.

 

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Сибирийн тайгын өмнөд хил дээр орших Хэнтий тайгын экосистем, Монгол оронд улам бүр багассаар байгаа ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, түүх соёлын үнэт дурсгалыг үеийн үед хадгалан үлдэх зорилготой  юм. Ноён уулыг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах шаардлагыг хангаад байгаа аж.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цөөхөн хэдэн хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож чадахгүй төр гэж юу байх вэ? Нөгөө хэдэн авилга авсан нөхдийн л хийж байгаа ажил. Яасан цагаандаа гарсан нөхөд вэ? Дунд нь эмэгтэй гишүүн хүртэл яваа шүү.
2015-11-03
Зочин:
Yүнийг дэмжиж байгаа хүмүүс нь цөөхөөн байна. Авилга авсан хэдэн УИХ-ын гишүүд , энэ уурхайд өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллахыг санаархаж байгаа хэдэн ажилчид, тэдний хамаатан саднууд. Хэрвээ энэ ордыг ашиглуулбал хэдэн хоосон нүх л үлдэнэ. Үндсэн ордыг нөхөн сэргээж байсан түүх дэлхийд нэн ховор шүү.
2015-11-03
Бархас:
Наад нинжа нар чинь газар шороо сэндийчээд дээрээс нь одоо бие биенээ алаад дууслаашдээ. Өөрсдөө ухаг гээд байхын. Энэ алтны төлөө хүмүүс юу ч хийхээс буцахгүй гэдгийг ойлгомоор юмда Монголчуудаа
2015-10-29
bat:
ninja orloo geed gadaad companii uhah es baihgui l baih heden ninja taraaj chadahgui tur gej baij bolohgui l baih daa
2015-10-27
geologch:
Oorsdoo ashiglaval iluu. yun zahirgaanii ajiltan 96 be? 50t ashiglahad tiim olon hun heregtei yu? bolij uz. Orogdoliig uurhain dargaar taviad hamgiin tsoon huntei ajillaj bno. Onoodor zovshoorood margaash zoogood Au gargaad bna gj buruu oilguulahaa boliochee. hamgiin turgendee gehed 1,5 jiliin daraanaas Au avah bolomjtoishdee. Uildveree barih tuhai oilguulaachee. hortoi holitsoo salgah heregteishdee. Boroogoos oor technologygoor ashiglana gedegee heleechee. Mongolchuud oorsdoo chadnashuudee.
2015-10-27
MONGOLCHUUD OORSDOO UHAH HEREGTEI:
NEGD NINJA GEJ YARIHAA BOLI ERGUU PISDA NAR MIN 2-DUGAART OORSDOO UHSAN CENTERRA GOLDOD 60 TN ALTNIIHAA 80 HUVIIG OGOOD GAZAR NUTGAA ORVONGOOR NI ERGUULSEN 2-IIN ALI DEER VE ERGUUNUUDEE SAIN BODOOROI ENE TORD BAIGAA AVILGACHID CENTERRA GOLDOD ALTNIIHAA 80 HUVIIG OGOH GEJ ZUTGEED BAIGAA SHUUDEE UUNIIG SAIN BODOH HEREGTEI BIDEND SHAARDLAGATAI TEHNIK HEREGSEL UURHAIN TURSHLAGA BUGD BII YAGAAD MONGOLIIN KOMPANI UHAJ BOLOHGUI ZAAVAL GADNII KOMPANIAR UHUULNA GEED ZUTGEED BAIGAA NI TSAANAA MASH IH LUIVAR HUIVALDAAN EH ORNOO HUDALDAH AJILLAGAA YAVAGDAJ BAIGAA NI HARAGDAJ BAINA
2015-10-27
Зочин:
Ninja nar ch baigaliig ch ter ervvl mend oyun sanaagaa ubchlvvlj duusgj bgaa da alt har murtuu gj
2015-10-27
Зочин:
bravo
2015-10-26
huz:
ninja nar min uhaad bai avaad bai gadniihand aldaj bhaar oyutolgoi 5tolgoig har mongolchuudiin amidral deerdsengui heden saidiin amidral deeshellee.
2015-10-26
Зочин:
bravo
huz:
ninja nar min uhaad bai avaad bai gadniihand aldaj bhaar oyutolgoi 5tolgoig har mongolchuudiin amidral deerdsengui heden saidiin amidral deeshellee.
2015-10-26
huz:
ninja nar min uhaad bai avaad bai gadniihand aldaj bhaar oyutolgoi 5tolgoig har mongolchuudiin amidral deerdsengui heden saidiin amidral deeshellee.
2015-10-26
GoeЗочин:
Tend cini yhsen Hunii HYYR baigaaa . Terend mongolcuud aimar ih HAIRTAI cvv dee.ter Huuree YANGA ,Ganbaatar,3 n bie daagctai boliod hool hiigeed goe Iddee...
2015-10-26
Tor:
Tor Hubi EZEMsij GEDEG cini dampyyrahiin cinj......HUBI Hereggyi........ard Tymen ni ataarhuu Teneg YANGA. Ganbaatar.. Jenkog demj iher uls ni yaduu baihaaas yavah an deee... Hiij baigaa buh umpiring erguusdeg MONGOL ZAN..........ashgui Odoo bugd Yadyy BoOH SINJTEI.......Uran, Kazano, Tomor zam, abto zam uurhai Hereggyi....... Goe cvv dee. Odoo YANGA ,Ganbaatar , Jenko, 3 n bie daagciig Hubaaj Id...... Ene hed, bas mongolcuud oorsdoo ih Demjdeg ....ha ha.... Goe bolj baina
2015-10-26
Tor:
Tor Hubi EZEMsij GEDEG cini dampyyrahiin cinj......HUBI Hereggyi........ard Tymen ni ataarhuu Teneg YANGA. Ganbaatar.. Jenkog demj iher uls ni yaduu baihaaas yavah an deee... Hiij baigaa buh umpiring erguusdeg MONGOL ZAN..........ashgui Odoo bugd Yadyy BoOH SINJTEI.......Uran, Kazano, Tomor zam, abto zam uurhai Hereggyi....... Goe cvv dee. Odoo YANGA ,Ganbaatar , Jenko, 3 n bie daagciig Hubaaj Id...... Ene hed, bas mongolcuud oorsdoo ih Demjdeg ....ha ha.... Goe bolj baina
2015-10-26
Hubi Hereggyi:
Tor Hubi EZEMsij Orond OROOD Hereggyi..... ZYGEEREL l borluulsan orlogiin 20-30 huniig Abaad boloo um bicyy. Sal Hereggyi sag aldaad l hereldeed l ...... YANGA Ganbaatar Metin hobsnuud olon um husaad l...
2015-10-26
zochin:
umnuh kompanias hudaldaad avstsan shuu dee mangaraa tegeed yahiin huviin umchiig tur bulaaj avdag togtsoltsooruu shiljih uu? Kommunisd ergej oroh uu
2015-10-26
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас nom46bk.ru Утас88671597
2015-10-26
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас nom46bk.ru Утас88671597
2015-10-26
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас nom46bk.ru Утас88671597
2015-10-26
иргэн:
Хаалгаар гаргаад явуулхаар тооноор ороод ирэх юм. Зориуд нинжа оруулж байгаад санасандаа хүрэх гэсэн луйварчидаас болгоомжил. Эбэ бол амаа үдүүлчихсэн тэрнээс юу ч хүлээх хэрэггүй. Худалч гэдгээ оон юмаар баталчихсан өөдгүй этгээд
2015-10-26
Зочин:
Yooyo hurdan shiideechee naad.ninja nar chine budaa bolgoj duuslaa. Mungon ustai shoroonoos alt yalgahgyi sh dee. Naad uildver chine.
2015-10-26
zochin:
ingej taltssar btal uls oron hetsuudlee sh dee
2015-10-26
irgen:
yagaad zaaval ene sentera gold -d uguh geed baigaa um be
2015-10-26
zochin:
umnuh kompanias hudaldaad avstsan shuu dee mangaraa tegeed yahiin huviin umchiig tur bulaaj avdag togtsoltsooruu shiljih uu? Kommunisd ergej oroh uu