Цалин тусгай хангамж биш
2015-10-26

Монголын эдийн засгийг тууштай эдийн засгийн бодлоготойгоор, өөрийгөө тэтгэсэн хөгжлийг бий болгохын төлөө Япон Улс үргэлж хамтран ажиллахад бэлэн байна. Энэ үгийг манай улсад хийсэн айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хэлжээ.

 

Өөрийгөө тэтгэсэн эдийн засагтай болохын төлөө хамтарна гэсэн зорилго нь цаанаа бидний хямралаас гарах арга замыг хэлээд байгаа юм. Хямралаас гарахыг төсөв хэмнэх, цалин бууруулах талаас нь жижигхэн хараад байгааг Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслөөс харагдана. 

 

Засгийн газар цалин, тэтгэврийг энэ жил нэмэгдүүлэхэд зориулсан 90 тэрбум төгрөг тавьсныг төсвийн тодотголоор хасахаар болж байна. Ирэх жилд төрийн албан хаагчдын цалинг 10, 30 хувиар бууруулах төсөл хэлэлцэгдээд эхэллээ. Ингэснээр хямралаас гарчихдаг бол нэг удаа тэсье гэх эх оронч сэтгэлгээг иргэд гаргаж чадна. Гитлерт нэг морь гэдэг шиг нэг сар цалингүй тэсч цэцэрлэг барихад хандивлаж ч мэднэ. Харамсалтай нь энэ бүхэн хямралаас гарахад чигчий хурууны нэмэргүйг эдийн засаг гадарлах түшээд хэлсээр байна.

 

Уул уурхайд шүтэж ирсэн биднээс гадаадын хөрөнгө оруулалт нүүр бууруулсан ч эдийн засаг бодит хөрсөн дээрээ бууж Шинзо Абэ хэлсэнчлэн өөрийгөө тэтгэсэн хөгжлийг бий болгох сууриа тавих боломж  давхар бий болсон.

 

Хүүхдийн эмнэлэг, ор хэцүүдлээ гэхээр төрийн яамны барилгаа эмнэлэг болгоё гэж шуурсан шигээ эдийн засаг хямарлаа гэхээр албан хаагчдын цалинг хасья гэж байгаа нь дэндүү өнгөц санаачлага юм.  Үүний цаана төрийн албан хаагчдыг цөөрүүлж цалинг нь таналаа ч төсвийн алдагдал нь 3.27 хувь гэж буусан байсан. Цалин тэтгэврээс илүүтэй төсвийг хүндрүүлж байдаг үр ашиггүй зарлага санхүүжүүлэлт ирэх жилийн төсөвт амь бөхтэй суух нь хэвээр харагдаж байна. Ардаа тойрогтой гишүүн бүр ямар нэг хэмжээгээр сургууль цэцэрлэг соёлын ордны барилгадаа хөрөнгө тавиулах чармайлт гаргасан хэвээр. Үүний цаана өнөө маргаашдаа тулчихаагүй далан овоо босгох, ой тэмдэглэх, угтах хаалга барих мэтийн үрэлгэн зардлуудаас шууд татгалзах хэрэгтэй байгааг нэг талдаа хэмнэлт ярьж нөгөө талдаа өр алдагдал үйлдвэрлээд байгаа Засгийн газар одоо л сэхээрэх ёстой байх.   

 

Хямралаас нэг удаа бултах нь гол бус “Төсвийн бодлогын шинэчлэл”-ээ бодитой эхлүүлэх хэрэгтэй гэдэг дээр эдийн засагчид дуу нэгтэй болсон байна. Үүнд улсын дотоод өрийг нэмэгдүүлэхгүй байх, төсвийн төлөвлөлтийг бодитой төлөвлөх, төсөв нэгдмэл шинж чанартай байх гэсэн гурван зарчмыг мөрдөх шаардлага байгааг хэлж байгаа. Төрийн албан хаагчдын цалинг хасахын наана төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудаа шигшин алдагдалтай зарлагатайг нь татан буулгавал төсөвтөө бодит хэмнэлт хийж хувийн хэвшлийнхэн сэхэх боломж бий болно гэсэн сөрөг хүчний талын санал бодитой санагдаж байна.  Дээр нь бүтээн байгуулалтын гэсэн гоё нэртэй ажлын нэгжийн үнэлгээ, үнэ өртөг төсөвт хэтэрхий гэмээр өндөр сууж байгаа юм. Гуравхан жилийн өмнө 95 сая төгрөгөөр нэг км автозам тавьж болдог байсан бол одоо 600 сая төгрөг болж зургаа дахин өссөн дүнтэй төсөвт сууж байгааг энд хэлж болно.

 

Төсвийн тодотголд тусгаснаар цалин тэтгэврийн нэмэгдлийн 90 тэрбумыг хасаад ирэх жил нэмээд цалинг нь 10-30 хувь бууруулах юм бол хүн төвтэй төрийн бодлого гэж нэрлэх юмгүй болж цаашлаад тодорхой хуулийн заалтыг зөрчсөн төсөв болно. Төрийн албаны тухай хуулийн 38.2-т “Хямралаас гарах зорилгоор төрийн албан хаагчдын цалинг бууруулж болохгүй” гэсэн заалт байгааг төсвийн хэлэлцүүлийн үеэр Бакей гишүүн Засгийн газарт сануулсан байсан.

 

Цалин хасаад бид хямралт байдлаас гарч чадахгүй. Төрийн албан хаагчийн цалин гэдэг тусгай хангамж биш юм. Ард нь олон өрх айлын амьдрал амьжиргаа бий.  

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene niitleliig bichsen xuntei xolboo barimaar bn yaj xolbogdox we
2016-02-28
Зочин:
p.bayrhuu guai mongoo ogoochee hudlaa yriad l tag bolod bhin hurdan mongo og
2015-12-22
зочин:
МАН-ын үед тогтмол цалин нэмж ирсэн юм шүү, цалин хасна гэдэг төр засаг АН-тай байгаад байх уу, цалин хассанаар хямралаас огт гардаггүй гэдгийг хүн болгон мэдэж байгаа шүү дээ, ийм тэнэг хүмүүсээр засгаа бариулсаар байх уу,
2015-10-26
http:busgui.mn:
httpbusgui.mn
2015-10-26
зочин:
Цалинг хасах нь зөв. Мөнгө олох гэж төр лүү хошуурдаг багасна. Дандаа хулгай хийх гэж төрд шургалдаг болжээ.
2015-10-26
зочин:
цалингаа нэмэхгүй байж болно олон хүн цомхотгож гудамжинд 3000 гээ биз дээ гаргахаа боих хэрэгтэй тэдний ард ар гэр хүүхдүүд байрны өр зээл бий шүү дээ
2015-10-26
Зочин:
Өөрсдөө хууль гаргачхаад түүнийгээ зөрчсөн шийдвэр гаргавал онигоонд орохоос гадна УИХ-аас гаргасан хууль шал худлаа цаас болж ард түмний сэтгэхүйд үлднэ
2015-10-26
Зочин:
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИГААС ХААХДАА ХЭЛТСИЙН ДАРГААС ДЭЭШ БҮХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЦАЛИГААС ХАСАХ ХЭРЭГТЭЙ, ЯАГААД ГЭВЭЛ ТЭД ЦАЛИНГААС ГАДУУР ӨЧНӨӨ ИХ ОРЛОГО ОЛДОГ.
2015-10-26
Зочин:
130 мянган хүний цалингаас хасаад тэр мөнгөөрөө замын компаниа ажил хийлгэсэн дүр үзүүлж мөнгө идэх нь дээ ... Хулгайч , луйварчингууд ... Өнөөдөр монголчуудад зам биш , эрүүл , шдарга, зарчимч байдал маш их хэрэгтэй байна.
2015-10-26
зочин:
энэ одоо өглөө 9 цагийн ажил цуглахтай зэрэгцээд төв замыг бүтэн 10 гаран минут хааж байж явдагаа зогсоогоочээ, та нарын ажил эхлэх цаг 8,30 биз дээ, 8,40 гэхэд зам хаахын энэ одоо, бид хуруугаа уншуулж хоцорсон минутаар цалингаа хасуулдаг хүмүүс
2015-10-26
undur:
undur calin bol tusgai hangamj baitugai avilgiin neg helber mun .!!!
2015-10-26