Хөөрхий дөө, эмч нар
2015-10-15

Засаг задарч сайдын марофон болоход юм голдоггүй хүнд өгчих гээд байдаг яам бол ЭМЯ гэчихмээр. Эл үгээр энэ салбарын үе үеийн сайд нар тэр дундаа одоогийн Эрүүл мэнд, спортын эрхэм сайд Г.Шийлэгдамбыг дайруулаагүй шүү.

 

Учир нь манай эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтсэн төдийгүй мөлхөх ч тэнхэлгүй болсон тул энэ салбарт очвол сайн нэртэй үлдэхгүй. Салбарыг унагаасан, хямраасан гэсэн дайруулах нээнтэгтэй л үлдэнэ. Иймээс сайдын суудал нь хүртэл үнэ ханш багатай болсон байна даа. Товчдоо бол энэ нь өнгөрсөн 25 жилд хамгийн үнэт баялаг болсон “ХҮН”-ээ хойш нь тавьж ирсэн улс орон гэдгийг л харуулаад байгаа хэрэг.

 

Эмчилгээ үйлчилгээ муутай гэнэ. Зан харьцаа авах юмгүй л гэнэ. Инээмсэглэж угтдаггүй. Баярлалаа гэж үддэггүй гээд. Цагаан халаадтай эмч сувилагч нарыг хараар будах нь захын хүний аманд багтах үгс. Яаж инээмсэглэх юм бэ.

 

Ажиллаж буй орчин, боломжоос нь хэтэрсэн ачаалал дарамтыг нь харчих. “Ор” гэдэг олдошгүй эрдэнэтэй. Үүн дээр нь гарч үзээд дусал залгуулаад хэвтэх бол хэтрүүлж хэлэхэд тэр жилдээ ном засал сайн хийлгэсэн хүнд л тохиох аз юм. Үүнд аз дутсан иргэд “ор “зөндөө байгаа л гээд дайрна. Эмч нар үнэ хүргэх гээд дарчихаад байна л гэж хардана. Зарим нь Долингордох гэж үзнэ. Арай гэж эмнэлгийн оронд хүрсэн ядарсан иргэнд ямар юмных нь ханцуйнд атгуулах мөнгөн  Ембүү байхав дээ. Хөгшид бол “ор” олдсонд баярласандаа арай л нүдсэн борцоо барьж ирэхгүй. Эргэлтийн цай чихэр боовны аль үнэтэй гэснийг нь бариад сувилагч нарын пост-оор эргэлдэж цаашлаад эмч нарыг цай уулгахаар өрөө тасагтаа урина. Дараа нэг саадгүй шиг хэвтэх нүхээ ухах л гээд байгаа санаа нь тэр. Эмч нь өлссөндөө бус хүн хүндлээд цайнаас нь амслаа, наборыг сугавчлаад палатнаас гарлаа. Гүйцээ хэрэг төгс болсон. Нотлох баримттай. Жижиг авилгачин болчихно. Ийм л инээдтэй болчихсон газар даа.

 

Эмнэлгийн үйлчилгээ тусламж хүрэлцээ муу, эмч нарын чагнуур хэнд урт, хэнд богино байх нь орчноос нь болоод байгаа шүү дээ. Амьдрал дээр харснаасаа нэг жишээ бичиж байна. Хүүхэд нь ширээн дээрээс хальтраад уналаа. Нуруу нь нэг биш уйлагнаад. Хамт эмнэлэгт аваад очлоо... Тодорхой. Улсдаа ганц Гэмтлийн эмнэлэгт очиж таарна.

 

Шуурхайн үздэг шүү. Гэмтлийн эмнэлгийн хувьд жижүүр эмч бол үзлэг хийх төдийгүй өрөөний үүд орчмын дарааллыг бас зохицуулна. Ингэхдээ ачаалал их тул туршлага дээрээ тулгуурлан нүдэн баримжаагаар хэн яаралтай үзүүлэх, хэн шууд цусаа тогтоолгож болохыг бас таньж чадна. Хэрэг болгож энд харсан сонссон зураглалыг буулгах гэж оролдьё.

 

Цэнхэр халаадтай эрэмгий хурц нүдтэй эмч залуу байна. “...Тэр хөл нь хугарсан хэн чи тийшээ ор. Гипсээ тавиул. Тэр тархиа хагалсан хүүхэд чи хүлээж бай... Өнөө машинд мөргүүлсэн хэн билээ. Та тэр цагдаатайгаа уулзав уу. Уулзсан бол ийшээ яваад хэвлийн хөндийн зураг авахуулаад ир. Та яасан гэлээ. Хутгалуулсаан...  Хаанаа. Такси бариад өөрөө ирсээн. Согтуу байгаа юм уу даа. Аан за байж бай. дуудахаар ороод ирээрэй. Энэ хүүхэд яасан гэнээ. Юун дээрээс ойчсон гэнээ. Аанхаан... энд нь өвдөж байна уу, миний дүү ...за ойлголоо. Хурдан нурууны зургийг нь авахуулаад ир” гэж байна.  “хаана” гэж хариу асуувал “цаад үүдэнд чинь аяндаа хүмүүс зогсож байгаа. Яарч байгаа бол май энэ хаягаар ... эмнэлэгт очоод төлбөрөө төлөөд авахуулчих... Арай хурдан байх” гээд цааш эргэж дараагийн хүнээ үзлээ.

 

Хүүхэд уйлаад байхад 25 мянга яамай зүгээр гээд сандарсан эцэг эх хоёр нь гараад давхисан. Ер нь тэгээд хурдан гарахгүй бол энд харсан элдэв зургаасаа болоод гэрээсээ цухуйж зам гарч чадахаа ч больж мэднэ.

 

Улсын эмнэлгийн үйлчилгээ үнэгүй мөн чанаргүй. Хүрэлцээ байхгүй гэдэг. Энэ жишиг зовлон одоо ч эмнэлгүүдэд байна. Аргагүй юм. Тогтолцоог нь яг “соц” үеэрээ байлгаад байна. Сонгуулиар алуулахаасаа айдаг улстөрчид гэрэл цахилгааны үнийг хүчээр бариад эрчим хүчнийхнийг хямраагаад байдаг шигээ эмнэлгийн үйлчилгээг төлбөргүй байлгана гэж амьдралаас тасархай юм бурсаар ирсэн. Үр дүнд нь өнөөх салбар нь зах зээлийн жамаараа хар аяндаа далд төлбөртэй болж цөөхөн цагаан халаадтай дарга нарын бизнесийн сүлжээ бий болчихсон байгаа юм. Үүнд нь эмч нар хавтгайдаа “царай муутай” гэдэг шиг ашиг ч авилгачид гэж элдвээр хэлүүлдэг.

 

Үнэгүй үйлчилгээ авах гэж хар үүрээр ирчихээд “оочерлосон” иргэд бухимдлаа эмч нарт гаргаад өгдөг нь манай ёс. Ер нь бол зах зээлийн “систээм”, хөрөнгөт нийгэмд амьдарч байгаа хойно үнэгүй төлбөргүй үйлчилгээ гэж байх ёсгүй. Байвал урт дараалал байх төдийгүй, үл хүндлэл цаашлаад хулхи хуурмаг эм тариа ч байж болохыг иргэд бид бас ойлгохоор л болсон доо.

 

Амьдрал баян. Эмч нар мэргэжлийн алдаа гаргах, цалин хоолноос нь өндөр тавигдах учиртай гэдэг эрхэм ёс зүйгээ гээх тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь салбараа нураачихаар хавтгайрсан гэвэл ёстой хэлмэгдүүлсэн болох биз. Ингээд энэ сэдвийг халиахгүй орхиё. Цааш яривал эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эрс шинэчлэл, төсөв мөнгө энэ тэр гээд том сэдэв рүү хөтлөгдөнө. 

 

Тохитой сайхан, элбэг хүртээмжтэй эм тариатай. Үйлчилгээ сайтай хэрнээ үнэ төлбөргүй байдаг эмнэлгийн үйлчилгээний тухай парадокс-оо энэ хүрээд хаяж “хөөрхий дөө эмч нар” сэдэвтээ эргэн орьё.

 

Авч байгаа цалинг нь харчих. Нэг сарын цалин нь цагаан сарын томхон шиг ганц ууцыг мултлах уу, үгүй юу уу л гэж ярина. Тэгээд элдэв арга хэмжээ, алдаа  торгууль энэ тэр гэсэн дотоод журмаар суутгадаг мөнгө бас их гэж байгаа. Нэг удаагийн бээлийг нь хүртэл тоолж өгөөд тоолж авдаг. Дутвал цалинтай нь ярьдаг эмнэлэг байна. Нэг удаагийнх гээд уутан дээр нь биччихсэн байхад сувилагч дур мэдээд хаячихаж болохгүй. Гадаадын хүнд хэлбэл итгэхгүй. Хөөрхөн хошин зохиолын санаа байна гээд баахан инээх биз.  

 

Даргын “диктатур” айхтар тогтсон, соц үеийн хэв шинжээ сүрхий хадгалж чадаад байгаа газрыг нэрлэвэл цэцэрлэгийн дараа эмнэлгийнхэн өрсөлдөнө дөө. Элдэв дотоод тусгай журамтай. Төсөв байхгүй тул арай юмтай учир мэддэг өвчтөнүүд үйлчлүүлэгчдээсээ дөгөөдөж байгаад хамт олны мэндчилгээ танилцуулга гэсэн ханын самбар шиг юм хийлгэхэд санаа тавьж ажилладаг газар бол ЕБС-аас гадна эмнэлэг л байна.

 

Элдвээр хэлүүлж ааш авираа эвдэн байж ажиллаж олдог цалинг нь яаж ийгээд суутгачихдаг дарга нар нь гэж бас хар дарамтууд байна. Тэд бол өөрийнхөө эмнэлэгт тоож хэвтэхгүй дээ. Гадаад явж тусгай үйлчилгээтэй, найдвартай эмнэлэгт эмчлүүлнэ гэх байх.

 

Сүүлийн жишээ өчигдөрийн салбарын сайдынх нь мэдэгдэл. Хүнд нөхцөлд ажилладаг гэх 10 мянга орчим эмч, сувилагч нар 20 хувийн  нэмэгдэл авах алтан боломж байдаг юм байна. Гэтэл энэ нэмэгдэл гэдгээрээ нэг ч төгрөг гар дээрээ аваагүй 6 сар болсон байгаа гэнэ. Засгийн газраас илүү цагийг үнэн бодитойгоор тогтоож, олго гээд 100 сая төгрөгийг улсын төсвөөс хуваарилсан байх. Гэтэл түүнийг нь нэг дарга нь дур мэдэн дарж цалингаараа өр дарж амьдардаг эмч ажилчдаа “боочихсон” тул арга хэмжээ авахуулсан бололтой.

 

Адис аршаан шиг цалингийнхаа 20 хувийг ч авч чадахгүй хагас жил чимээлж сууцгаах. Ийм байхад үнэгүй үзүүлэхээр ирчихээд дараалалгүй орчих гээд дайрах манийг хараад инээмсэглээд байх үнэндээ хэцүү л байх. “Энэ салбарт ажилласандаа азтай, баяртай байна” гэж дуу аялдаг сэтгэлээрээ хэдэн эмч ажилчдын нуруун дээр энэ улсын эрүүл мэндийн ажил нь өдөр хоногоо даагаад байх шиг.

 

Улстөрчид зах зээлийн жамаараа явах үйлчилгээг хүчээр барьсаар салбартаа эрх мэдэлтэй нэр нөлөөтэй цөөн хэдэн хүнийг баяжих боломжоор хангасаар байна. Ер нь бол улсын гэх эмнэлгүүд хувийн хэвшлээ далд дэмждэг болсоор удсан. Эрүүл мэндийн салбар ядуу тарчиг гэх ч тамга атгасан хүндээ уул уурхай лиценз байтугай л ашигтай унацтай байгаа харагддаг.

 

Эмийн бизнес эрхэлсээр хөл дээрээ боссон Их хурлын гишүүн ч байна. Гадаадын хямд үнэтэй тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ шахаж явсан сайд асан ч байна. Улсын гэх эмнэлэгтээ хувийн цайны газар ажиллуулаад, эмийн сан нээгээд ах дүүгээ хөл дээр нь босгосон эмч дарга нар ч байж л таарна. 

 

Харин одоо эрүүл мэндийн салбарын нэгж дээр үнэн хэрэгтээ байдал ямар байгааг бодитой буулгаж хармаар. Алтан гарт эмч нарын арми тулалдах чадвараа алдаагүй ч цаг үедээ зохицоогүй энэ байрлалдаа удаан тэсэхээргүй болсныг төр ч, иргэд ч зөвшөөрчихмөөр байгаа юм.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Eoe yag l bna daa, xoorxii eryyl mendiin salbar.orxiin emch nar bol buur ch orovdoltei geech turiin alban xaagch bish xybiinx ch bish.oorsdiigoo todorxoilj chaddaggyi .tsalin ch gej avax ymgyi arai ch dee l ym bna lee sh dee.xyn yzexeese ilyy shalgaltaar daramtaldag geed bishig tsaasniixa araas undiij chaddaxgyi,bna gesen xymyys bdgiim bna lee.
2015-10-18
2 r emneleg:
Said nariin 2 emnelgiin darga bayasgalan, sohor baigalmaa nar bolimoor yum aa. Mergejliin chadvarlag emch naraa mergejleer ni ajluulmaar yumaa. Uvchtun bid dund ni zovj bna.
2015-10-15
Зочин:
yag unen brlalaa
2015-10-15
Зочин:
yag unen brlalaa
2015-10-15
gehdee:
zarim emch suvilagch nariig oilgoh ni zuv.GEHDEE ihenh emch nar mungu hardag bolson yum shigee.Udees hoish huviin emnelegtee ajillachihna.Tanidag emch rugee bombog adil shideltsene... geh met bga shuu
2015-10-15
Zochin:
Emnelegiin darga nar ni Terbumtan bson
2015-10-15
Зочин:
anagaah ariin haalganihiig l avdag emch nariin chadvar mash muu. gadaadad bol ariin haalga baihgui tul uneheer chadaltai humuus emch boldog. tiimnees anagaah n hogjood bain
2015-10-15
pacient:
Улсад ямарч орлогогүй зөвхөн зарлагатай хирнээ хахууль дээрээ нэмээд 5 сая төгрөгний цалин авч байгаа шүүгч нарын дэргэд Эмч нар 10 саяыг авсан ч багадна
2015-10-15
би:
ёстой яг үнэн дээ. сая би 9 сард хагалгаанд ороод эмч нарыг өрөвдсөн шүү. би хэрвээ эмч болсон бол тэсэхгүй санагдсан. ядаж байхад нөгөө өвчтөнүүд нь өөрийнхөө хувь тавилан, биеэ арчлаагүйгээс болж өвдчихөөд хамаг уураа хэдэн эмч нарт гаргаад л...
2015-10-15
Зочин:
30-40 Хүнд ганцаараа эмчилгээ үйлчилгээг нь хийх гэж гүйсээр байтал ажлын цаг ч дуусна.дундуур нь олон янзын асуудал тулгарнаа. Дандаа зовиур багатай инээсэн өвчтнүүд байдаг гэж бодож байна уу.уылсан ёолсон,баасан шээсэн.зарим нь хашгирч бухимдсан янз бүрийн л хүн байна. Энэ бүхэнийг зохицуулж ажлаа хийх гэж сувилагч би хэрдээ л хичээнэ. Энэ дунд бас загнуулна.үр дүнд нь сардаа 400-500,0 орчим төграгийн цалин авна. Хагас нь өр зээлэнд явна.гэхдээ л инээхийг хичээж ажиллана.
2015-10-15
сувилагч:
Ёс суртахууныг хангалттай заадаг. Ямар зааснаар болох биш,очоод ажиллаж байгаа ажлын байрнаасаа л заалгаагүй ёс зүйгээ олж авна шүү дээ.лекц амьдрал 2 асар их ялгаатай.үйлчлүүлэгчдийн буруу ойлголт ч хэцүү.
2015-10-15
Зочин:
Анагаахийн сургуулиас эхлээд ес суртахуун заах хэрэгтэй. Ер нь бизнес нудээр харж эмч бологсод элбэг болсон нь их
2015-10-15
Бизнесүүд:
Хүний өвчнөөр бизнес хийгчид олон байдаг шүү эмч нар дотор, тэр эмийн сангаас тийм эм авч уу гэх мэтээр цааш бизнес хөврөнө дөө, багийн эмчээс дор мэдлэгтэй нь ч байдаг байх шүү
2015-10-15