Шийдлийнхний зоригт ташуур өгье
2015-10-08

Ч.Сайханбилэгийн Засгийн газар, Сангийн сайд Б.Болорын зоригийг үнэлье. Амнаас унах үг бүрийг улстөржүүлж, ажил явуулдаггүй өнөө цагт том зориг гаргаж, төрийн том бүтцийг жижгэрүүлэх тухай ярьж, 2016 оны төсвийн төсөлд тусгаж, эхний алхмаа хийж чадлаа. Монголын нийгмийг төрийн албан хаагч, ажилгүйчүүд гэж хоёр л хуваах хэмжээнд хүртэл данхайсан бүтцэд таналт хийх цаг аль хэдийнэ өнгөрсөн ч, хэн ч гараа хөдөлгөөгүй. Харин Шийдлийнхэн энэ яриаг ажил болгож чадлаа. 15 яамыг 9 болгож, хумина. 19 агентлагийг ч зүгээр орхихгүй. Татварыг Гаалийн газартай, статистикийн байгууллагыг бүртгэлийн газартай гэхчлэнгээр нэгтгэж,Худалдан авах ажиллагааны газар, Төрийн өмчийн хороог татан буулгана. Мөн дэд сайд гэх албан тушаал ч Монголд хэрэггүй.

 

Энэ бүхнийг зоригтойгоор хийснээр төсвийн зарлагыг 1.6 их наядаар хэмнэнэ. Төрийн данхар бүтцээс болж, 8.6 их наяд төгрөгт хүрээд байсан төсвийн зарлагыг 7 их наяд руу оруулжээ. Долоон их наяд гэдэг нь ч том тоо. 2016 оны төсвийн орлого 6.9 их наяд төгрөг байхаар тооцсон байгаа. Тэгэхээр төрийн бүтцэд үүнээс ч илүү их таналт хийж, зардлыг бууруулах ёстой. Гэхдээ эхлэл бол хамгаас чухал.

 

Сүүлийн 6-7 жилд Монголын төр барилгын компани шиг ажиллаж ирсэн гэж Сангийн сайд Б.Болор туйлын үнэнийг хэлжээ.Төрийн бүх байгууллага өөр өөрийн байшин савтай. Тэр нь хэдэн арван давхар. Тухайлбал, Татвар, гаалийн ерөнхий газрууд тус бүртээ найман давхар байшин эзэгнэдэг. Энэ хоёр байгууллагыг нэгтгэснээр найман давхар нэг байшингийн урсгал зардал хэмнэгдэнэ. Мөн суларсан байшинг борлуулж, төсөвт нэмэр хийнэ. Агентлагуудыг нэгтгэж, татан буулгаснаар дарга, жолооч нарын тоо ч багасч, унааны зардал танагдана. Сул зогсох машинуудыг хувьчлах зэргээр хэдэн жилийн турш хий дэмий урсгаж байсан төсвийг хөрөнгийг хэмнэж, зөв голдрилд нь оруулна.

 

Төрийн бүтцийн өөрчлөлтийг 2016 оны төсвийн төсөлд тусгаж, эхний алхмыг амжилттай хийлээ. Харин одоо дараагийн алхамд УИХ-ын дэмжлэг хэрэгтэй байна.УИХ ирэх оны төсвийг арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батлах учиртай. Хуулийн хугацаанд батлах нь тодорхой. Харин батлахдаа Засгийн газраас оруулж ирсэн төслийн өнгө зүсийг битгий их өөрчлөөсэй. Наанадаж л төрийн бүтцэд өөрчлөлт оруулах хугацааг сонгуулийн дараа гэж бүү хойшлуулаасай. 2016 оны төсөв шинэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжих ёстой ч манай улстөрчид эрх ашгийнхаа төлөө яаж ч өөрчилж магадгүй. Цалин тэтгэврийг нэмэх боломжгүй гэж хэлсэн Б.Болорын шүлс хатаж амжаагүй байхад МАН-ынхан нэмэх ёстой хэмээн улстөржүүлж л байгаа. УИХ-ынхан хүнд хэцүү цагт төрийн албан хаагчдыг цомхотгож, ард түмэндээ хатуурхлаа хэмээн өр зөөлөн дүр гаргаж чадах л нөхөд. Өнөөдөр эхийнхээ хэвлийд бойжиж буй ургаас эхлээд зах дээр тэрэг түрж буй залуу, гудамжинд жин үзүүлж суугаа өвөө эмээ, татварынханд дансаа хаалгачихаад аргаа барьж байгаа хувийн хэвшлийнхэн, байрны зээлэндээ дээрэлхүүлж буй залуу гэр бүл, хүүхдүүдийнхээ өвлийн хувцсанд санаа зовниж буй эцэг эх гээд Монголын гурван сая хүний асуудал учраас улстөржүүлж болохгүй.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч шинэ оны ажлын эхний өдөр Засгийн газрын бүтцийн төслөө УИХ-д мэдүүлж, эхэлсэн ажлаа яаравчлах хэрэгтэй. Нам, улс төрийн карьер, нэр хүнд, дараагийн сонгуулийг бодох цаг хугацаа, боломж бололцоо байхгүйн дээр байдлыг улам л хүндрүүлнэ. Аргалж, аргацааж болох ч зориг гаргаж эхэлсэн зүйлээ тууштай үргэлжлүүлж, дуусгавал энэ ажил Шийдлийн Засгийн газарт том оноо өгөх авчрах нь дамжиггүй.

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zuv texdee xvnee bodoj bn geed oron toog xasahgvi bol yamarch xeteggvi Xoyor baiguullaga negdsen bol orin toog zaaval tsuulux xeregtei
2015-10-09
zochin:
тэр еерчлелтее одоо даруй хийх хэрэгтэй ирэх онд хийнэ гэдэг бол шоу болгож харагдаж байна одоо яг 11 сараас эхлээд л хийвэл таны хийсэн ажил чинь ур дунгээ егне байх. цаг явах тусам байдал улам хундэрнэ шуу дээ тургэвчлэх зайлшгуй гэдгийг амьдрал шаардаж байна
2015-10-08
zochin:
zuv shuu sain demjij ugii ene ajlii ni duustal hiilgii ee. odool neg evee oloh geed bgaa shuu amjilt
2015-10-08
Зочин:
Терийн нэрээр луйвардаж,хулгайлж, залилж идэж,бас хууран мэхэлж 3 жил гаруй болчихоод одоо 2016 оны сонгууль дехеед ирэхээр шоудаж эхэлж байгаа юм.Анх засгийн газраа байгуулаад л энэ арга хэмжээгээ авах байсан юм. Одоо енгерсен борооны хойноос цув немрехийн улгэрийг яриад яах ч юм билээ?Yхэхдээ ухэр буугаа тавьж байгаа юм байхдаа?! Яг харагдаач!! Аргаа бараад аавынхаа толгойг маажив гэж, хуцваа!!!1990 оноос енеег хуртэл дэмжиж явсан юмсандаа АН-ыг?!Одоо уурд баяртай! гудамжны анархист ардчилагчидаа!!!Ардчилал арай ч ийм байх есгуй байсан юм, тэнэгууд бол тэнэг л байдаг юм байна! 2016 оны сонгуулиар та нар бугдээрээ bay bay!!!!
2015-10-08
Zilch in:
Sanaachilsan ajlaa hiivel ene zasag ogtsrohgui barij Mende shuu
2015-10-08
Зочин:
Төрийн байгууллагууд бүгд тусдаа байшинтай, машинтай байдаг нь ёстой буруу шүү, бүгд л тусгаар тогтносон байдалтай байх дуртай. Яам бол харьяа газруудтайгаа, ижил чиглэлийн байгууллагуудыг нэг дор нэг байшинд байлгаж ажиллуулах хэрэгтэй, Хил дээр байгаа байгууллага ч гэсэн бүгд нэг байранд байж ажиллах хэрэгтэй. Энэнийг зохицуулж шийдэхэд ядах юм байхгүй дээ. Төрийн байгууллага бүр тусдаа өөрийн мэдлийн байртай байх албагүй шүүдээ. ганц нэг харж үзэх байх л байх, гэхдээ тэрнийг шалтаг болгоод байх хэрэггүй лдэ. Жил бүр хотод, аймгуудад төрийн байгууллагын байр барих гэж хөрөнгө оруулалт гэж мөнгө тооцож авдагаа болих хэрэгтэй, тэгээд тэр баталсан төсөвтөө багтаагаад байшингаа барьчихгүй, сунжраад тэгээд барилга нь ч гүйцэд баригдсан юм байхгүй, мөнгөгүй, тэгээд бүх юм таг болоод байгаа шдээ. Энэ бүгдийг зөв тал руу нь шийдэх л хэрэгтэй дээ. Төрийн толгойд суугаа нөхдүүд....
2015-10-08
Зочин:
Төрийн үйл ажиллагаан дээр тоглож бизнес хийдэг, төрийн мөнгийг завшдаг, хулгайлдаг байдлыг больчих хэрэгтэй, зардлыг бодитой тооцож зарцуулах хэрэгтэй, үндсэн үнээс нь илүү зарцуулдагаа болих хэрэгтэй, хэрэгтэй хэрэггүй зүйлд, мөнгө зарахгүй шийдэж зохицуулах, хийчих ажлыг мөнгөгүйгээр л хийчих хэрэгтэй, илүү дутуу нүд хуурсан юманд мөнгө зарахгүй байх хэрэгтэй. Энэ мэт жижиг зүйлээс л эхэлж хөрөнгө мөнгөө хэмнэх хэрэгтэй, тэрнээс төрийн албан хаагчдыг цалинг хасч мөнгө хэмнэнэ гэдэг чинь бодитой зөв шийдвэр биш шүү
2015-10-08
зочин:
3 жил идэж сүйтгэж, өрөнд бариулчаад одоо л яг хийх гэж байна уу, хуцаач, яг үнэмшиж харагдаарай, АН одоо хурдан л зайлж үз, өөр хийх зүйл та нарт байхгүй
2015-10-08
Зочин:
АЖИЛ ХИИСЭН ХҮН ХЭРЭГТ ОРООД БАЙНА. ӨӨРӨӨРӨӨ ТУГ ТАХИХ НЬ ДЭЭ ЗОРИГ БҮХНИЙГ ЯЛНА. АМЖИЛТ
2015-10-08
Зочин:
ЗОРИГТОЙ АЖЛАА ХИИ АЖИЛ ХИИСЭН ХҮН. ХЭЛ АМАНД ОРЖ АТГ Д ШАЛГУУЛАХ Л БАЙХ АРД ТҮМЭН Д ХАРАГДАХ ЮМ ХИИ. АМЖИЛТ
2015-10-08
124578896:
Энэ бол маш зөв шийдэл. Зоригтой бай ажил хийвэл эзэн нь бол. өөрийгөө золиослоод ч гэсэн хамаагүй эх орон, ард түмнээ бодоод үүнийг хий.
2015-10-08
zochin:
Bolor saidiig demjij bgaa
2015-10-08
Зочин:
ЗОРИГТОЙ АЖЛАА ХИИ АЖИЛ ХИИСЭН ХҮН. ХЭЛ АМАНД ОРЖ АТГ Д ШАЛГУУЛАХ Л БАЙХ АРД ТҮМЭН Д ХАРАГДАХ ЮМ ХИИ. АМЖИЛТ