Бондын хөрөнгийг “үрэн таран” хийсэн компаниудыг зарлая
2015-10-07

 

Их эзэн “Чингис” хааныхаа нэрийг дэлхийн зах зээл худалдан байж манай улс 1.5 тэрбум ам.долларын бонд арилжсан. Энэ мөнгөөр улсаа “галзуу” хөгжүүлээд өгнө хэмээн эх баригчид хоолой мэдэн хашгирч асан цаг саяхан. “Чингис” нэртэй бондыг гаргаснаас хойш эдүгээ гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Хүүхдээр бол хэлд, хөлд ороод сэвлэгийг нь үргээх хугацаа хэдийнэ болов.

 

Ардчилсан засгийн үед 1.5 тэрбум ам.долларын бонд арилжиж чадсанаараа гайхуулан, “Чингис гэдэг нэрийг би өгсөн юм хэмээн сайрхан ярьж байсан Н.Алтанхуягийн Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр гуай баялаг бүтээгчдээ дэмжин, зам харгуйг хөгжүүлнэ хэмээн ярьсаар, хэлсээр бондын мөнгөний “замыг заачихсан” байх вий. Өчнөөн сая ам.доллар, 20-30 тэрбумаар нь авсан компаниудыг дурьдахаа болъё. Нэг уузварыг шинэчлэхэд 1.6 тэрбум хамгийн багадаа 500 сая төгрөг олгосон байх юм. Нэг км замыг дөрвөн тэрбум төгрөгөөр тавихаар мөнгө төсөвлөж, компанид нь өгсөн байна. Хурдны зам барих ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэрээр нэг компанид /нэрийг нь энэ удаа дурьдахгүй/ 7.9 сая ам.доллар олгохоор төсөвлөжээ. Үүнийхээ тодорхой хувийг өгөөд байгаа баримт ч миний ширээн дээр дэлгээтэй байх.

 

Баялаг бүтээнэ, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд баруун солгойгүй мөнгө цацчихаад эргэн төлөлт, гүйцэтгэлийг нь яаж тооцож байгаа юм бол. Тэдгээр компанид зээл өглөө гээд дотоодын үйлдвэрлэл яаж сэргэв, Монголын эдийн засагт ямар хувь нэмэр оруулав. Эргэн төлөлт ямархуу байдалтай байгаа талаар олон нийтэд тайлагнамаар юм.  

 

Энэ чинь арилжааны зээл. Ийм зээлүүд хэзээ ч буяны чанартай байдаггүй, цэвэр бизнес гэдгийг мэдэхгүй байна гэж баймааргүй юм. Бид банкнаас бизнесээ өргөтгөе гээд зээл аваад заасан хугацаанд нь төлөх үүрэг хүлээдэг. Төлөхгүй бол эд хөрөнгө хураана, битүүмжилнэ гээд асуудал үүсдэг шүү дээ. Үүнтэй чинь л адилт ойлголт.

 

Гараанаас гарсан төслүүд нь хэзээ үр өгөөжөө өгөх вэ?

 

“Хөгжлийн банк”-ны 580 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум, “Самурай” бондын 290 сая ам.долларыг төлөх хугацаа хаяанд ирчихлээ. Бондын мөнгийг тараасан компаниудаасаа авч өрөө төлөх ёстой. Гэтэл улсын төсвөөсөө төлнө гээд сууж байх.

 

2017, 2018 оны улсын төсөвт эргэн төлөх хэмжээний мөнгө зайлшгүй тусгагдана. Тэгэхээр 2-3-хан жилийн дараа ийм их хэмжээний орлогыг төвлөрүүлэх аж үйлдвэрийн төслүүд хаана байна вэ. Нэгэнт бондын төлбөрөө төлж чадахгүй учир дахин зээл авч, төлөхөөс өөр аргагүй болж байна. Нэг ёсондоо өрийг өрөөр санхүүжүүлээд явна гэсэн үг. Хамгийн харамсалтай нь, манайх олон улсын зах зээл дээр нэр нүүрээ алдсан учир одоо гаргах бондоо “Чингис”, “Самурай”-гаас өндөр хүүтэйгээр гаргана. 

 

Экспортыг дэмжиж, импортыг орлох сайхан уриатай төсөл гараанаас гараад хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Японы зах зээлд улсынхаа нэр нүүрийг худалдан байж арилжсан “Самурай” бондын хөрөнгийг /30 тэрбум иен/ төсөл хөтөлбөр санхүүжүүлэх нэрээр “салхинд хийсгэчихсэн” юм биш байгаа гэх хар ч төрж байгаа. Энэ талаар цуврал нийтлэлүүд ч удахгүй гарах юм.

 

“Самурай” бондыг үйлдвэржилтийг дэмжих зорилгоор арилжаалсан юм.

 

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээд ямар үр дүн гарав

 

Үндэсний үйлдвэрлэгч “Эксклюлзив” компани бондын хөрөнгөнөөс 650 сая төгрөг зээлсэн. Үйл ажиллагаагаа явуулаад удаагүй хэр нь өдгөө хаалгаа барихаар болсон гэдгээ захирал бүсгүй нь мэдэгдэж байсан. Энэ мэтчлэн зээлсэн мөнгөө бүрэн гүйцэд эргүүлэн төлж буй эсэх нь тодорхойгүй компаниуд олон. Зээлийн эргэн төлөлтийг эргээд хэн хариуцах юм бэ. Тус компани 1.4 сая төгрөгийн татвар төлсөн байсан. Энэ нь жирийн ажилтан миний 10-хан сард нийгмийн даатгалдаа суутгуулах мөнгөтэй дүйцэж байна.

 

Өч төчнөөн сая төгрөгийн ашиг олчихоод улсдаа иймхэн хэмжээний татвар төлөөд, төр үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй, баялаг бүтээлгэсэнгүй хэмээн агсарч байх.

 

Ноолуурын салбарт нийт 33 компанид бондын хөрөнгөнөөс 30 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үнэхээр Монголын ноолууран бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гарч, үр өгөөжөө өгөөд байна уу. Монголд ноос ноолуурын салбар ямар дүр төрхтэй хөгжиж байгааг өнөөдөр захын хүн мэдэх байх. Ноосны салбарт  11 компанид 34.3 тэрбум төгрөгийн зээл өгөхөөр төлөвлөснөөс 20 орчим тэрбумыг нь өгөөд байсан.

 

Ганц жишээ татахад, “Эксклюлзив” компанийн захирал бондын хөрөнгөнөөс 750 сая төгрөг авсан хэмээн хэвлэлээр мэдэгдсэн бол Хөгжлийн банкны тайлан мэдээнд 800 сая төгрөг олгосон гэх тоо дурайж байна. Хэн нь үнэн хэлж байгааг мэдэхэд бэрх юм. Хэрэв хатагтай Майцэцэгийн үнэн бол 50 сая төгрөг хайчив. Хөгжлийн банкны тайлан тооцоо гаргадаг нөхдүүд бондын хөрөнгөөр санхүүжилт авсан компаниудын жагсаалтыг хоёр өөрөөр гаргаж, тайлагнадаг юм биш биз дээ гэх хардлага төрөх.

 

Оёмол бүтээгдэхүүний салбарт 1.5 тэрбум, Хүлэмжид 5.0 тэрбум, сүүний салбарын төслүүдэд 10 орчим тэрбум төгрөг олгожээ.

 

Энэ удаа эдгээр компаниудын нэрийг дурьдахгүй. Бид дараагийн нийтлэлдээ бондын хөрөнгөнөөс ямар компани хэдэн төгрөг авав, үйл ажиллагаагаа эхэлсэн үү, эргэн төлөлт нь хэзээ юм, хэчнээн төсөлд хэдэн төгрөг зарцуулаад байгаа талаар нэг бүрчлэн хөндөх болно.

 

Үргэлжлэл бий.

 

Б.Болормаа

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
vnen shvv ene uls tur biznesiig tseber bolgomoor bna
2015-10-21
ШУДРАГА БАЙМААР БАЙНА:
Үндэсний үйлдвэрлэгч “Эксклюлзив” компани бондын хөрөнгөнөөс 650 сая төгрөг зээлсэн. Үйл ажиллагаагаа явуулаад удаагүй хэр нь өдгөө хаалгаа барихаар болсон гэдгээ захирал бүсгүй нь мэдэгдэж байсан. Иймд шудрага хандаж өр зээлтэй мөнгөө төлөөгүй кампанийг өрийг өөрсдөөр нь төлүүлэх тал дээр хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ мэтчлэн зээлсэн мөнгөө бүрэн гүйцэд эргүүлэн төлж буй эсэх нь тодорхойгүй компаниуд олон ард түмэнээрээ өрөө төлүүлнэ гэвэл босох болно шүү.!!!!
2015-10-21
zochin:
httpswww.dorgio.mnpost8914 eniig bas sudalj bichneuu
2015-10-19
zochin:
httpswww.dorgio.mnpost8914 eniig bas sudalj bichneuu
2015-10-19
зочин:
муухай улс юмаа Чингис бонд яагаад эзэндээ хүрсэнгүй луйварчин улс төрчдөөр яах вэ таминь
2015-10-16
Зочин:
ene uls huuli duremtei jaahan emh zambaraatai ard tumen ni ter zasgaasaa shaarddag jagsadag eserguutsel ilerhiildeg boloh heregtei. zamaa aldalaa.
2015-10-11
Зочин:
Бугдийг ил болгож хариуцлага тооцох хэрэгтэй
2015-10-10
Anu:
50 saya avilgald yavsan.
2015-10-09
Зочин:
Зарлах хэрэгтэй. Тэднийг бас сайн шалгах ёстой. Луйвардсан бол ил болог.
2015-10-09
Bond:
Bond iin mongiig Hogjliin bank ch medehgui,ene Bolormaa gej huuramch avgai ch medehgui,ariljaanii bankuud l sain medne .Chingiss bodniig zeeleer ogson arjiljaanii bankuud sain medne.
2015-10-09
Bond:
Bond iin mongiig Hogjliin bank ch medehgui,ene Bolormaa gej huuramch avgai ch medehgui,ariljaanii bankuud l sain medne .Chingiss bodniig zeeleer ogson arjiljaanii bankuud sain medne.
2015-10-09
Зочин:
Дэмжиж байна чингэс самуурай бондуудыг ямар компониудад юу хийлгэхээр огсонийг ил тавьж хэлэлцуулье шудрага байцгаая
2015-10-08
Дамдин:
Тэр 50 сая тогрог хааша оров АТГ огч шалгуулья банкны ноход авлига хэлбэрээр хувьдаа завшсан байх
2015-10-08
Зочин:
Татвараа тэлэхгуй гээл байгаа тэр Майцэцэг бусад ххк д буруу ойлголт эгсэн тэр хуухнээс болж татвар тушаахаа байсан иймд нийгэмд ийм буруу цуурхал тараасан хунд хуулийн харуйцлага оногдуулах хэрэгтэй
2015-10-07
10-15% n avilgad yavsan!!:
Ene turuus olgogdoj bui zeel tuslamjid 10 iin avilgaliin hemjee togtood udlaa! N.Enhbayariig yerunhuulugch bhad l MAN-iin Ch.Hurelbaatar geh gemgui tsaraitai ulaan avilach 10-iin uniin dungiin avilgaliig ugsun tender zeel bolgonoos avsaar yar saindaa 10iin Hurelbaatar gej nerlegdsen! Odoo ene muuhai arga bur hun bolgond togtoj! Ene bondiin mungunii 10 n yah argagui avilgald yavsan! Bondiin mungunuus zeel avahiig hussen aj ahui negjuu uridchilgaa 5 avsaniihaa daraa 10 bankind 5 gej uguh zamaar 20 aa taviad tuuchihsan shuu dee! Uuniig shalgaad ezen holbogdogchiig n jiriin manaach ch hiij chadna! ATG bol nuurs hereg ene ter gehees iluutei 10 aar bayajsan Ch.Hurelbaatar, Badamjunai, M.Enhbold, odoogoos Ediin zasgiin said hiij bsan Batbayar, tuunii gar hul Hugjliin Banknii zahiral zaluu! Hajuunaas n hudulmuriin said S.Erdene geed naad zahiin hulgaich nariig barij boloh bolovch! ATG geh baiguullaga zagas jaraahaigaar oroldood udlaa tulnuuraa barimaar l bgaa yum daa
2015-10-07
Зочин:
Одоогоос 3,4 жилийн тэртээ алт ухах компаниудад хэдэн тэрбумын зээл олгоход жаст Батхуу, Мянган баяр нар баахан зээл аваад буцааж тушаагаагуй олон жижиг ххк авсан бас буцааж тушаагаагуй одоо буцааж тушаа гэхээр манайх дпмпуурсан гэх мэтээр залилдаг иймл хумуус нийгэм байхад одоохондоо зээл гаргахгуй 3 жил орчим царцаах хэрэгтэй то есть луйварчингууд гадаадад гарах ухэж далд орох хуртэл зээлээ хаах хэрэгтэй
2015-10-07
Xen tulux ve:
Shalga. Sain il bolgo. Bondiin mungu bol tusviin munguur tulux tatvar tulugchdiin mungu. Bur deer ni gadaad zax zeel deer ner nuuree, bur ochij ochij Chinggis haaniixaa nereer toglochixdog. YAJ TULNU DUU. IDSEN UUSAN NI TULUUREI, TATVAR TULUGCHID SHIIDVER YALANGUYA BURUU SHIIDVER GARGAAGUI TUL SHIIDVER GARGAGAN NUXDUUD NI TULUX NI SHUDARGA.
2015-10-07
Зочин:
Энэ бол залилан бондоос авсан зээлийн 90 эргэж ирэхгуй зориуд олон компанид олгож байгаа тэр нь буцаж орж ирэхгуйг мэдэж байгаа ихэнх нь дэлхийн зах зээл муудсан доллорын ханашнаас боллоо гэж байгаа ихэнх нь тэр зээлийг аваад доллор болгож аваад хужаад аваачиж тушаагаад баахан чанар муутай хаягдал суурь машин янз бурийн хульхи тоног тэхээрэмж авсан тэгээд энэ чанар муутай хятад тоноглолоос боллоо гээд сууж байна хайран доллор
2015-10-07
Ajil:
Mash olon uildver bosson shuu dee, dandaa harluulj baihaa bolimoor yum, dund ni medeej dampuursan yumnuud baij l baigaa. Banknii bandit huutei zeeleer yamar ch uildver bosoj chadahgui, zuvhun tor l ingej undesnii uildveree bosgoj chadna, mash zuv alham baisan, tsaashid ch bas urgeljleesei.
2015-10-07
зочин:
Татвараа төлөхгүй гээд цамнаад байсан хүүхэн чинь хэн билээ Аан тийм Мааяа .Мааяа чингэс бондыг үрхэд гарамгай гавъяа байгуулсан дөө
2015-10-07
zochin:
vnen shvv ene uls tur biznesiig tseber bolgomoor bna
guug:
Ed nar bol heden sayaar bish heden terbumaar ni iddeg ulsuud sh dee. 10, 20 sayiin zalilan yal avaad l ed nar bur tansaglaad l tur mini dee yaj bnaa aan
2015-10-07
зочин:
АН, Алтанхуяг л хамссатангуудтайгаа хувааж идсэн шүү дээ, одоо ард түмэн мэддэг болжээ, луйварчидаас яаж энэ мөнгөө авч өрөө төлнө өө,
2015-10-07
Tulga:
Sain ajillaj bgaag setguulchee bas zarlaad uguuch um gedeg 2 taltai
2015-10-07
Tulga:
Bond zeelsen avaad sain ajillaj bga company bas bn buh zuil e Har bolgoj yarih Muuhai shuu
2015-10-07
Irgen:
Mongo ogson avsantai ni bugdiig il bolgoj zarlah heregtei.
2015-10-07
zochin:
zeel bolgoj companuidad ugsun gesen biz dee odoo hurdan tuluuleed avaach
2015-10-07
zochin:
Hugjliin bank gj aimaar mungu tugrug idej uudag gazar bn aaa neg burchlen hunduj gargaj taviarai setguulchded amjilt husiye ard tumnii munguur ingej togloj bolohgui
2015-10-07