Мориноосоо бууцгаая
2015-10-06

Ардчиллын цагаан морийг хөлөглөөд 25 жил давхижээ, бид. Эдийн засгийн талаасаа бол бэлэнчилсэн буюу импортыг шүтсэн хэрэглэгч орон боллоо. Түүхий эдээ түүхийгээр нь гаргаж ам.доллар олохоос өөр барьцтай экспорт гэж байхгүй. Гэхдээ энэ бүхэн бол мухардал биш. Зүгээр л цаашдаа шийдэх ёстой асуудал.

 

 

ДНБ-ий 70 хувьтай тэнцэх өртэй болжээ. Тэр яахав. Зөв эргэлтэд оруулбал ийм хэрийн өрийг төлчих мөнгө олохоор баялагтай гэж тайвширья. Цалин тэтгэврээ тавих төдий төсөв мөнгөтэй үлджээ. Энэ ч бас яахав. Цайраад дахиад бонд гаргаж нэг удаа аргалах нь бараг тодорхой байна.

 

Засаг төр дахиад бужигнаж магадгүй байна. Одоо ямар ч ялгаагүй. Хөрөнгө оруулагчид үргэдгээ үргэж, засагт хэн ч гарсан сонгууль тоссон нэг жилд эргэлтийн шинжтэй өөрчлөлт хийж чадахгүй нь тодорхой болсон. Хийх санаа байвч цаг хугацааны болоод эдийн засгийн боломжийн хувьд биелэх нөхцөл байхгүй. Ер нь өрх айлаар бол заслаа зөв хийхгүй бол олон түүхий хууль баталж өнөөдрөө аргалж маргаашаа бүдгэрүүлж байх хэрэг байна уу гэмээр болоод байна.

 

Одоо нэг мориноосоо түр бууж энэ төрийг бүрдүүлдэг сонгуулийн тогтолцоогоо  ардчилсан утганд нь нийцүүлэх тухай ярих хэрэгтэй болжээ.  

 

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг анх 1992.04.04-нд батлаж, 1992.04.10-нд Улсын Бага Хурлын 18 дугаар тогтоолоор УИХ-ын дэргэд сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороог 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг. Ийнхүү иргэдийн сонгох, сонгогдох эрх хууль зүйн хувьд баталгаажснаар УИХ-ын 6, Ерөнхийлөгчийн 6 сонгуулийн ард бид гараад байна. Аль нам нь давамгайлан сонгуульд ялж, хэн нь хэрхэн төр барьсныг дүгнэх гэвэл өргөн хүрээнд авч үзэж нарийн учир зовлон тоочих хэрэгтэй болно.

 

Зүгээр бид ямар нийгмийг цогцлоох гээд байгаа юм бэ гэсэн асуулт тавья. “Ардчилсан” нийгмийг цогцлоож байгаа гэж хариулдаг. Тэгвэл 25 жил болоод байхад яагаад Ардчиллын гол утга болох хууль дээдлэх гэдгийг уландаа гишгэсэн төртэй болчихов. Хууль тогтоох үүргийг хэрэгжүүлэгч төлөөллийн дээд байгууллага парламентын нэр хүнд нийгэмд “хамгийн” гэж болох доод түвшиндээ хүрч унаад байгаагийн жонхуу хаана зуурагдаад байна вэ.

 

Ямар ард түмэн байна. Тийм төр байдаг гэдэг үгээр дүгнэх үү. Дөрвөн жилийн зайтайгаар 6 удаа хийсэн сонголтууд минь бүгд буруу байсан уу. Сонгуулийн системдээ асуудал байсан уу.

 

Үүнд сонгуулийн хуулиа тодруулбал можиратор системийг тохирохгүй байна гэж улстөрчид үзсэн. Сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг. Санал хуваагдсаны улмаас дэмжлэг багатай нэр дэвшигч сонгогдох магадлалтай. Дов жалганы үзэл газар авч, парламентын гишүүд тойргийнхоо сонгогчдын нөлөөнд хэт автах магадлал ихэсдэг зэрэг сул талыг нь тоочоод холимог систмээр явж үзлээ. Энэ системийн сул тал илэрч аль нэг нам нь дангаар засаг байгуулах хэмжээнд санал авч парламентад олонх болж чадсангүй.

 

Эвслийн засаг байгуулагдах нөхцөл байдал үүссэн. Байж болох бүх хувилбараар эвсч үзсэн ч төр тогтворгүй байхын туйлыг үзүүлэв. Парламент нь хууль тогтоох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс илүүтэй Засгийн газраа унагаах шантаажаар улс төр хийсэн 3 жилийг ардаа хийлээ.  Ерөнхийлөгч, Парламент дахь намууд, Засгийн газар бие биенийхээ шийдвэрийг  байнгын уяа гацаанд байлгаж өөр хоорондоо яс хаялцсан байдалд хүрчихээд байна. Ийм нөхцөлд хүрсэн улс орон хөгжих тухай хэлэлцэж байх боломжгүй. Ингэж төр засаг дотроо эвдрэлцэх үүдэл нь улс орныг хөгжүүлэх арга замын мэтэлцээн бус Тавантолгой зэрэг баялагт эзэн суух тэмцэл, улс төрийн бүлэглэлүүдийн өшөө авалтаар өдөөгдсөн байгаа нь ирээдүйн тухай сайхан төсөөлөл бүрийг бүр ч харанхуй болгож байна.

 

Хөгжлийн нэгдмэл онол үзэл баримтлалгүй хагаралдаж хуваагдсан төртэй байхад улс орноо хямралаас гаргах тухай яриа нь бонд гаргаж өр тавихаас цааш хэтрэхгүй байх нь аргагүй. Суурь гэж болох хямралын оношоо олж улс төрийн энэ тогтворгүй орчныг бий болгоод байгаа улс төрийн намуудын хууль, сонгуулийн хуулиа зөв хийх дээр нийтээрээ ярих цаг болсон.

 

Эв зангидагдах хийгээд эх орон гэсэн эрх ашиг гэдэг өөрөө улс төрд их хийсвэр гэдийг бид ухаарахаар болжээ. Энэ нь зүгээр нэг үг уриагаар бус тодорхой бодит хөшүүргээр л бий болно.  Энэ хөшүүргийг бодитой болгоцгооё.

 

Ардчилсан орны хувьд улстөрчдийг эх оронч дүр эсгэх бус үнэхээр ийм мөн чанартай болгох нь тэдний улс төр хийх үйл явц хараат бус цэвэр шударга байхгүй бол цааш явах гарцгүй байх хөшүүрэг бий болгох. Энэхүү хариуцлага тооцох хөшүүргийг бид сонгууль гэж үзсээр ирсэн. Гэвч төрийн түшээ ард түмнээс шууд сонгогдох гэдэг үнэн хэрэгтээ үлгэр болоод удлаа. Ард түмэн хариуцлага тооцоод сонгохгүй унагаахад намаа дагаад жагсаалтаар ороод ирчихдэг болчихлоо. Энэхүү жагсаалт буюу ногоон гэрлээр сонгогдох эрхийг олж авахын тулд намын дээд эрх мэдэлд хүрэх тэмцэл нь даамжирч энэ нь төрийн тогтвортой байдалд шууд сөргөөр нөлөөлж байгааг сонгуулийн шинэ хуулиар бүрэлдсэн олонх болох АН-ын эрх мэдлийн төлөөх цусгүй дайн харуулж байна.

 

Үүний цаана хамгийн ноцтой нь улстөрчид нэр дэвших мандатыг намынхаа даргаас авах шантааж шахаа байгаа нь ард түмний төлөөлөл биш бүлэглэлийн төлөөлөл сонгогдох нөхцөлийг бий болгож байна. Энэхүү нэр дэвших эрхээ хасуулах шантаажаар үзэл бодлынхоо эсрэг, бүр томруулж яривал ард түмнийхээ эсрэг кноп дарсаар суугаа гишүүд үе үеийн парламентад байсаар ирсэн. Өөрийнхөөрөө явсан нь дараагийн сонгуулиас мултарч лааз өшиглөж бусаддаа амьд сургамж болсон жишээ цөөнгүй.

 

Наад захын гажуудал бол нэр дэвшихийн тулд намдаа өгч буй мөнгө. 2012 оны сонгуулийн өмнө АН-ын хувьд энэ ханш 50 сая гэж яригдсан удаатай. Энэ нь нэр дэвших ч бус нэр дэвших бозлоо хангах босго төдий мөнгө гэж байгаа. Цаана нь өөр нарийн болзлууд буюу бүлэглэлийн эрх ашигт үйлчлэх олон амлалт дээр хурууны хээгээ үлдээж байгаа нь улс төрийн нууц. Хөшигний цаадах яриа.  Б.Наранхүүг Дундговь аймагт нэр дэвших эрхээ авахын тулд АН доторх “Нэг ардчилал” болон “Шонхор” фракциудад тус бүр нэг тэрбум төгрөг өгсөн гэж хэвлэлээр шуугиж л байлаа.

 

Ерөөсөө л энэ шүү дээ. Парламентын нэр хүнд унаад, гаргаж буй шийдвэр баталж буй хууль нь улам бүр явцуурч хэсэг бүлэгт үйлчилж улаан цайм гэдэг болоод байгаа нь эхнээсээ сонгуульд нэр дэвших эрх авах босго бохир байсантай бүхэлдээ биш ч гэлээ тодорхой хамааралтай. Энэ парламентын үед ч АН-ын дарга хэд хэдэн тодорхой асуудал дээр намын шийдвэрээ дагахгүй бол ирэх сонгуульд нэр дэвших эсэхтэй нь ярьж хариуцлага тооцно гэж гишүүдээ буланд шахаж байсан.

 

Ийм байхад эрхэм гишүүдээс бид их юм шаардаж эх оронч болохыг нь хүлээх хэрэг байна уу. Хөрөнгө чинээ зааж байж л нэр дэвших батлагдаагүй хууль үйлчилж байгаа буюу Үндсэн хуулийн сонгох, сонгогдох тэгш эрхийн зарчим байхгүй болсон гэж болно. 

 

Намууд төсвөөс санхүүжиж сонгууль хийх нь гэсэн  болгоомжлолыг дэвэргэж байгаад хуучин хуулиараа дахин сонгуульдчих санааг тээх болж. Ирэх сонгуульд одоогийн холимог системийн хуулиараа орчиход парламентад одоогийн харьцаагаа бараг хадгална гэж багцаалдаад байгаа  намууд сонгуулийн хуулийн шинэ хувилбарыг энэ удаа хэлэлцэж “амжихгүй” байж магадгүй байна.

 

Намууд уламжлал ёсоороо даргын үзэмжээр нэр дэвшүүлэлтээ явуулж далд санхүүжилтаараа дахин сонгуульдах юм бол бид засаг төрөө хямралаас гаргах тухай, цаашлаад хөгжлийн тухай ярьж элдэв хөтөлбөр гаргаад ч хэрэггүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа гишүүд энэ парламентад байгаа. Гэхдээ өнөөх л ирэх сонгуульд нэр дэвших эрхээ хасуулахгүйн тулд хэлээ хазах л хэрэгтэй болж байгаа байх. 

 

Одоо өршөөлийн хууль зэрэг өөх ч биш булчирхай ч биш нийгмийг талцуулсан хуулиа нэг мөр гараас гаргаад шууд л улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдал, сонгуулийн хууль хоёрыг зөв хийвэл энэ парламентын түүхэн гавьяа болно. Цаашлаад нэр дэшүүлэх үйл явцыг намын даргын онцгой эрх мэдлээс салгах шаардлага харагдаж байна. Үүгээр үе үеийн парламентаас уламжлагдсан хэн нэг бизнес тодорхой бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж хууль баталдаг согог засагдах магадлалтай. 

 

2011 онд батлагдсан сонгуулийн шинэ хуулиар намуудын жасаалтын төлөөлөл Их хуралд орж ирснээр Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд...шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа өгөх зарчимаар сонгох заалт зөрчигдчихсөн. Сонгуулийн холимог тогтолцоог сонгосноор Үндсэн хуулийн сонгуулийн суурь зарчим, үзэл санаанууд зөрчигдөх ёсгүй гэдгийг Цэц тогтоосон байгаа. Үүнийг сонгуулийн шинэ хуулиар засах ёстой баймаар.

 

Бид дахин парламентаа тараая гэтлээ цөхөрсөн зүйл ярьж суухгүйн тулд энэ байдалд хөтлөөд байгаа сонгуулийн хуулиа засаж Үндсэн хуулинд нийцүүлэх ёстой биш үү. Ардчиллыг тунхаглаад 25 жил давхилаа. Одоо мориноосоо бууж төрөө засах  цаг иржээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Hun:
Ene songuuliig boikotloh heregtee. Ali ch namd sanal uguh heregui
2015-10-07
asd:
songolt l buruu bsan ym, onoodor elbedorj saihanbileg metiin ymnuud toriig ylzruulj guitsej bna
2015-10-07
Иргэн:
Баярхүү гуа зөв л хэлсэн байна. Одоо л энэ гажигийг засахгүй бол Монгол улс дуусаа аягүй бол дараагийн сонгуульд иргэний дайн болох хэмжээнд очиход нэг их гайхаад байх зүйл алга. Яаралтай хуулинд өөрчилөлт оруулах хэрэгтэй 2 танхимтай болдогиймуу яадагийн жагсаалтаар гаргамааргүй байна шүү
2015-10-06
Зочин:
ТЭР ЭЛДЭВ ТОГТОЛЦОО ГЭСЭН ЮМАНД БУРУУ ЕГЕЕД ХЭРЭГГУЙ ЭЭ! ХАРИН ТУУГЭЭР ЧИНЬ ДАМЖИН ДЭЭШЭЭ ГАРДАГ ХУМУУСИЙН УХАМСАР, МЭДЛЭГ ЧАДВАР, СЭТГЭЛД Л БАЙГАА ЮМ. БУРУУГ ЗЕВХЕН ХУНЭЭС ХАЙСАН НЬ ЗЕВ ЕЕ!!!!
2015-10-06
В,И,Ц ЛЕНИНДОРЖ:
МОНГОЛ ХҮН МОРИНООСОО 50 ЖИЛИЙН ДАРАА БУУНА.
2015-10-06
Зочин:
чи битгий сулиар.
2015-10-06
Зочин:
Ха ха хойтон өдийд бас л ёстой балай сонголт боллоо гээд бахирцгааж байна биз.
2015-10-06
ZOCHIN:
Одоо мориноосоо бууж төрөө засах цаг иржээ - TA XETERXII OROI ENE YGIIG SANAJ BAINA DAA...
2015-10-06
Зочин:
Энэ үгийг Элбэгдоржид хэлэх үг байна даа. Мориндоо мордоод дэлхийг тойрч худлаа ярихаа болиод одоо төр улсаа нэг бодооч эсвэл зайгаа тавьж өгөөч
2015-10-06
Г.Батнасан:
Маш зөв зүйл хөндсөн байна. Гэхдээ 1. Энэ праламент бидний хүсэж буй сонгуулийн хуулийг гаргах чадваргүй гэдгийг мартаж, хууртагдаж болохгүй. 2.Үндсэн хуулинд өөрчилөлт өруулхаас өөр гарц байхгүй гэхдээ үүнийг бас одоогийн их хурал хийж чадахгүй, хийвэл бүрмөсөн жонхуу болгоно. Тэгэхээр гарц нь энэ их хурлыг тарааж бүх ард түмнээс, засаг захиргааны нэгж бүрээс сонгогдсон их хурал хуралдуулж дээрхи 2 асуудал болон ерөнхийлөгчийн эсвэл 2 танхимтай праламенттай болох эсэхийг шийдвэл зохилтой
2015-10-06
Зочин:
чи битгий сулиар.
zochin:
MONGOLD ARDCHILAL BUH UTGAARAA DAMPUURSAN
2015-10-06
Зочин:
idemhii iljig unaj yavna
2015-10-06
Зочин:
www.UNEN.mn
2015-10-06
Зочин:
Маш зөв бичсэн байна. Ард түмэн үүнийг л хүсэж байна. Харин эрх баригчид луйвар хийх боломжтой хуучин хувилбараа л хамгаалах байх да.
2015-10-06
цэцэг:
Биднийг хөшигний ард дарангуйлаж даварсан бүдүүлэг шашинаас салаж байж бид зөв бүтэцтэй орно өөр ямар ч гарц байхгүй
2015-10-06
mongo:
Mungu ugch ner devshdeg tsagt deeremchin hulgaichuud l ih hurald orj irne. Namaar shuud ordogiig zogsoohgui bol bas l luivarchdiin shurgah nuh bolno
2015-10-06
vvvv:
цээргүй ардчилалын нөхдүүд өөрсдөө ч биёсээ жигшихээс өр замгүй үзэл баримтлалын мухардалд оржээ
2015-10-06