Яамдыг цөөлж, агентлагуудыг татан буулгана
2015-10-01

Төрд цөөлөх шаардлагатай байгууллага, явуулах ёстой хүн олон байгааг бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Төрийн гурван өндөрлөгийн зөвлөхүүдээс эхлээд УИХ-ын гишүүдийн олон туслах, шат шатны орлогч дарга нарыг явуулж, яамдыг цөөлөх шаардлага тулгарсныг хөндсөн. Мөн дэд сайд гэх албан тушаалыг бүр үгүй болгож, хойш нь тавих санааг ч орхигдуулаагүй. Энэ асуудлыг улиг болтол ярьдаг ч хэн ч шийдвэрлэх талаар дуугарч байгаагүй. Одоо бол төсвийн алдагдал төрийн данхар бүтцийг хумих зүй ёсны шаардлагыг тавьж эхлэв. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй 15 яам, 19 агентлаг түүний газар, хэлтсийн зарлагыг даахгүй болсноо төрийн сан “сануулж” буй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой энэ шаардлагыг төрийн шийдвэр гаргах түвшнийхэн одоо л анзаарч буй бололтой.

 

Засгийн газар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөөллийг өнөө, маргаашдаа УИХ-д өргөн барина. Энэ баримт бичгүүдэд төрийн бүтцийг танах гол чиглэлийг барьсан гэдгээ Сангийн сайд Б.Болор ярьжээ. Эхний ээлжинд төрийн агентлагуудыг цөөлж, заримыг нь нэгтгэх гэнэ. Өдгөө 19 агентлаг үйл ажиллагаа явуулж буй. Тэдний  2-3-ыг нь татан буулгахаар яригдаж байгаа аж. Гэхдээ ямар агентлагуудыг татан буулгахаа Сангийн яам одоогоор нууцалж байна.

 

Нэгтгэх асуудлыг ч ил болгоогүй бөгөөд бидний төсөөлөл ийм байна. Одоо тусдаа үйл ажиллагаа явуулж буй Ашигт, малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэж болно. Өмнөх шигээ Ашигт малтмал, газрын тосны газар гэсэн нэртэйгээр нэгдэхэд гажуудах зүйлгүй. Мөн Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар гэсэн хоёр байгууллагыг нэгтгэж болмоор харагдана.

 

Үүнээс гадна 2016 оны төсөвт яамдыг цөөлж, 9 болгохоор ярьж буй аж. Үндсэн чиглэлийн яамдыг хөдөлгөхгүйгээр чиг үүргийн яамдыг нэгтгэж, нэлээн цомхон болгохоор төсөөлж буй гэнэ. Мөн дэд сайд гэх албан тушаалтнуудын цалин, зардлыг төсөвт тусгаагүй байна. Яамд дэд сайдгүй байна гэсэн үг.

 

Энэ мэтээр энэ төсвийн тодотгол болоод 2016 оны төсвийн төсөөлөлд төрийн хэрээс хэтэрсэн зарлагыг хамжааргатай болгож, таналт хийх хэд хэдэн зүйлийг тусгажээ. УИХ ч энэ таналтыг зүй ёсны гэж үзэж, төрийн том бүтцийг багасгахад хувь нэмрээ оруулна биз.

 

Энэ онд багтааж батлах 2016 оны төсөв хэрхэн өнгө зүсээ хувиргах нь сонгуулийн үр дүнгээс ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл яамдыг 9 болгож цөөлөх, агентлагуудыг татан буулгах, дэд сайдын албан тушаалыг үгүй болгосон өнөөгийн төсөөлөл бодит ажил болон цааш үргэлжлэх эсэх нь ямар нам Засгийн газар байгуулах эрх авснаас шалтгаална. Нэгнийхээ хийсэн зүйлийг нөгөө нь үгүйсгэдэг муйхар аргаараа ч асуудалд хандаж мэднэ.

 

Төрийн шийдвэр гаргах түвшинд очсон нэгэн намын, хувийн ямар ч амбицаар асуудалд хандаж болох ч гагцхүү хөгжлийнхөө хэрээр хөлөө жийх нь зөв. Өнөөдөр хүнд байгаа нөхцөл байдал, төсөв хөрөнгөр ирэх онд шидийн мэт сайжрахгүй. Товчхондоо Ч.Сайханбилэг, Б.Болор нарын таналтыг хэвээр хадгалж, хамаатан садан, нутаг нуга, анд найзаа төрийн албанд чихэхгүй байх нь өнөөгийн нөхцөлд “эх оронч” үзэл болоод байна. “Өмнө зүгт Тангад улс байгааг өглөө бүр надад сануул” гэдэг шиг төрийн данс зарлагаа даахгүй улаачихаад байгааг дараа дараагийн Засгийн газар, эрх мэдэлтнүүд өдөр бүр санаж байгаасай.

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Баянсэлэнгэ сайд аа та ямарч туршлага, дадлагаггүй юу ч мэдэхгүй авилгад идэгдсэн хүмүүсээс бүрдсэн Барилгын хөгжлийн төв гэдэг барилгын хөгжлийг саатуулсан энэ газрыг татан буулгачихвал ихээхэн оноо авна шүү
2015-10-05
zochin:
tetgeveriin nasnii khumuusee tetgevert ni gargaachee. nas ni bolchood ajillaad baidag. khodolmoriin buteemj muutai, khob yarisan tetgeveriin nasnii humuus nileen baidag. Zarim baiguullaga emegtei 55 , eregtei 60 khyrenguut torson odroor ni medegdel ogdog baikhad zarim ni ogokhgui yabaad baidag.
2015-10-03
Зочин:
дэд сайд харин хийж чадвал их үйлс бүтээмээр санаглдаг
2015-10-03
Зочин:
дэд сайд харин хийж чадвал их үйлс бүтээмээр санаглдаг
2015-10-03
Zochin:
Unen uu,Chadah uu ,Nuguu songuuliin ajild tsunkh barisan Huuramch diplomtonguudig yaj shagnanaa
2015-10-03
Зочин:
Ийм данхайсан бутэцтэй засгийн хэн бий болгосон вэ ? Тэр хумууст чанга хариуцлага тооцох хэрэгтэй
2015-10-02
Зочин:
Suuld shineer barigdsan turiin tom nuser barilguuiig tsegtslehgui bol arabiin tom bayachuudiin ord harsh ih het undor nuser zardaltai baina lee
2015-10-02
ДЭМЖИЖ БАЙНА:
Үнэн. бүтэц бол маш данхайсан. Ямар байсныг ямар болгосныг эд нэр ТВ-ээр гаргаад үзүүлвэл бослого гарах байх аа
2015-10-02
ЗОЧИН:
Улс орон даяар ажилгүйдэл нүүрлээд байхад ийм олон хүн ажиллах хэрэг байна уу, МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛ БАГА, тогтвортой ажиллаж байгаа байгуулага байхгүй байхад ийм олон хүнийг ажиллуулах хэрэг байна уу. Хүмүүсээ хөдөлмөрийн хэлтэст очоод ажилтай болох нь уу үз дээ, гадаадад ажиллаж байгаа хүмүүсийг монголдоо ажилд урьж байна гээд л шоудаад байдаг ирээд ажиллах гэхээр ажлын байр байхгүй, хэдэн том компаниуд хүн авахгүй, бодит байдал ийм л байна. Төр засгийнхан хүмүүсийн бичсэнийг уншиж нэгийг бодмоор юм даа. ард түмнийхээ дуу хоолойг сонсоё гэж жүжиглэхээ болиосой доо
2015-10-02
Dahin ergen har:
Аймгуудад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс гэж 15-28 хүний бүрэлдэхүүнтэй байсныг 2013 онд салган Хөдөлмөрийн хэлтэс 24-28, нийгмийн халамжийн хэлтэс 40-45 хүний бүрэлдэхүүнтэй шинээр байгуулсан АЙМАГ БҮРТ ШҮҮ. Үүний ТӨСӨВ МӨНГИЙГ БОДООД ҮЗ ДЭЭ. Хэрэгүй том нүсэр аппаратаар татвар төлөгчдийн мөнгийг үүнд зарцуулж байна. Цалин нэмэхгүй юм аа гэхэд хасах тухай яариад Ч.Сайханбилэг Бүсээ чангалахыг шаардаж байна гэхийн хэн үүнийг хийсэн юм бээ........... ХИЙСНЭЭ ЭРГЭЭД ХАР ДАА
2015-10-02
Ergej har:
60n ymaand 100n uhna gej denduu olon yam agentlag gazar bna.mongoliin hun amd arai tomdson nuser butets
2015-10-02
Зочин:
TORIIN OMCHIIN HOROOG TATAN BUULGAJ Z DARGIIG DARAH GENE LEE
2015-10-02
Зочин:
Мал эмнэлэг, үржлийн газар, Мал хамгаалах сан, Малын удмын сангийн үндэсний төвийг нэгтгээд, ХХААЯамны аппаратад өг. ХААШУ ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төвийг ХААИС-д өг. Агентлагууд ерөөсөө хэрэггүй. Нэг ажлыг яаманд, агентлагуудад 4 хүн хийнэ. Бие бие рүүгээ чихнэ. Ажил нь хохироно. Түшмэлүүд хариуцлагаас бултаж дундаа хаяна. Эндээс 2 орчим тэрбум хэмнэгдэнэ. Монголд мөнгөний хямрал бологүй түшмэлийн хямрал болж байна.
2015-10-02
ИРГЭН:
ЯАМД байхад АГЕНТЛАГААР ЯАХ ЮМ. ШАДАР САЙДЫН АГЕНТЛАГУУД БҮР ХЭРЭГГҮЙ. ЗАРИМ АГЕНТЛАГ НЬ ЗАРДЛААСАА ИЛҮҮ ОРЛОГО ОЛДОГ ГЭЖ БАЙГАА
2015-10-02
ТАХАРА.г ТАТАН БУУЛГА!:
ТЭНЭГ ТЭМҮҮЖНИЙ ТӨӨРӨГДЛӨӨР БАЙГУУЛАГДСАН ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ ХИЙ ДЭМИЙ ТӨСӨВ МӨНГӨ ҮРСЭН ГАЗАР БОЛ ЯАХ АРГАГҮЙ ТАХАР. ЗОЛБИН ТАХАРА ГЭЖ БАЙХААС ӨМНӨ ЖИЖҮҮР, ШҮҮХИЙН ЦАГДАА ХОЁР ХИЙГЭЭД БОЛООЛ БАЙСАН АЖИЛ. ТЭНЭГ ТЭМҮҮЖИН ДОЛООГЧ НАРТАА АЛБАН ТУШААЛ ХАЙРЛАХЫН ТУЛД БИЙ БОЛГОСОН, АНУ.ЫГ ШУУД ХУУЛБАРЛАСАН МОНГОЛ АХУЙ ОРЧИНД ОГТ ТОХИРОХГҮЙ БҮТЭЦ. ТЭГЭЭД Ч ТҮҮХЭЭС АВЧ ҮЗВЭЛ ТАХАР БОЛ МАНЖИЙН АЛБА БАЙСАН
2015-10-02
Зочин:
ОДОО Ч БАРАГ ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМӨРНА ГЭДЭГ НЬ БОЛЖ БАЙНА. УЛС ТӨРИЙН ОНОО АВАХ ГЭСЭН АРГА Л ЮМ БАЙХ ДАА
2015-10-02
Mongon:
Чадах уу хеерхийс естой дэмий амьтад даа
2015-10-02
Товуудийг татан буулгая:
Барилгын хогжлийн тов, Зам тээврийн хогжлийн тов, Авто тээврийн хогжлийн тов гэх мэт ямар ч хэрэг угаасаа байхгуй тов нэртэй олон агентлагуудыг оноос омно татан буулгавал таарна. Боон авилгын уур уурхай ажлын садаа хэрэггуй мэдлэг муутай дунд мэргэжилтнуудийн, мэргэжлийн бус нам фракцын муусайн хог шаарнуудын цуглуулгууд болж дууслаа. Салбар салбар дор бурнээ чадамж чадваргуй эрээвэр хураавар улсаар дуурлээ. Ингэж хэн хэнээ хуурч тосвийн монго барж суухаар оор оорийн мэддэг чаддаг зуйлээ хийгээд явж байвал барав. Их олон тэрбумыг хэмнэнэ дээ.
2015-10-02
Bosoo:
Altanhuyg zasagaa ingej ded saidgui 9 n yamtai baiguulsan bol udiid ajilaa hiigeed l yvj bh baisan daa.
2015-10-02
zorig:
AN-inxan xetruulchixeed odoo oilgon uxamsarlab uu ,muu malnuud.
2015-10-02
Зочин:
Зүгээр л шоу. Сайханбилэгийг юу ч гэж ярьсан намынхан нь үл хэрэгсэх юм чинь. АН удирдлагаа 100 солих хэрэгтэй.
2015-10-01
Зочин:
3 saya hund heden darga bdiim be
2015-10-01
Зочин:
дэд сайдуудыг амбаардаад хөөх хэрэгтэй.Намууд ард түмний ажил хийж байгаа тул дэд сайд майд гэсэн паразит шинж чанартай албан тушаал энэ тэр байлгах эсэхийг ард түмнээс л асуух ёстой.
2015-10-01
Зочин:
Батуул гэж естой нэг дураараа дургиж байна тэрээр маш олон нийслэлийн эмчит газрыг шинээр байгуулсан байна уунд маш олон тэрбумыг зарцуулж байна,Авилгалд идэгдсэн МАН ын хэдэн настангуудын амруу нь улиралд хэдэн зуун сая тэгрэг чихээд дуугуй болгосон байгааг харлаа
2015-10-01
Зочин:
Суулийн 20 жилд данс улаачаад байна гэж байнга ярьж байснаа эсэргээр нь маш олон хун ажилд авсан байдаг хэсэн ярьснаасаа дандаа эсэргээр ажилдаг
2015-10-01
ДЭМЖИЖ БАЙНА:
Үнэн. бүтэц бол маш данхайсан. Ямар байсныг ямар болгосныг эд нэр ТВ-ээр гаргаад үзүүлвэл бослого гарах байх аа
Зочин:
Энэ бол зугээрл шоу Сайханбилэг гарч ирээд ямарч ажил хийдэггуй эрдэм шинжилгээний хурээлэнгуудийг татан буулгана гэж овоо зэв юм гаргаж ирсэн бугд байж л байна, том оврын жипнуудыг хурааж авна гэсэн унаад явж л байна ,
2015-10-01
Ogi:
Mash zov.
2015-10-01
Irgen:
Mash zov shiidver. Ali deer l ingeh yostoi baisan yum. Daanch hulgaichuud ah duu hamaatan sadan and naiz surguuli angijav tusalj demjsen sponsorloson gedeg eldev shaltgaanaar ted nariigaa shahah geed ene toriin buttsiig danhailgasan yum. Odoo uhamsararaaraa idej uuj bolloo geed olon tavan ug nurshij lalartalgui zaigaa taviad ogoh heregtei hulgaichuudaa.
2015-10-01
zochin:
Mash zev boljee Er ni UB hotiin darga nariig turuund tseeleh heregtei olon orlogchii hereggui
2015-10-01
иргэн:
зөв
2015-10-01
000:
Tusbiin gazruudiin ded darga nariig stomhtgooch
2015-10-01
moogii:
mash zob
2015-10-01
Зочин:
60n ymaand 100n uhna gej denduu olon yam agentlag gazar bna.mongoliin hun amd arai tomdson nuser butets.niisleliin hun amiin barag tal ni ene yam agentlag gazart said darga mergejilten nertei asar ih unegui zardaltai hiij buteesen giiguulsen ajilgui naiz nuhud ah duusdee zoriulj gargasan hudlaa oron toon deer sul tsalin hurungu ureed bhaar ene uls oron chin ediin zasgiin unaltand orolgui yah yum be?
2015-10-01