Төсөвт нэмэрлэх таналт
2015-09-24

 

Төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах Ерөнхий сайдын саналыг Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүд, сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар гар өргөн дэмжих биз ээ. Анх төсвийг тодотгох үед Ерөнхийлөгч “надаас эхлээд төсвөө таная” гэж байсан. Хэрвээ тэр үед л Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн бол өнөөдрийн энэ их наядаар тоологдож байгаа алдагдлыг багасгахад далайд “дусал нэмэр”-тэй байсан байж таарна. Гэхдээ хожуу ч гэсэн энэ саналыг гаргаж, төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд гурван сарын цалингийн 30 хувиар “торгууллаа” гээд гудайж, хотойхгүй гэдгийг эгэл иргэд ч мэднэ.

 

Мартсанаас “Эдийн засаг хямарч, УИХ-ын гишүүний цалин амьдралд хүрэлцэхгүй байна” гэж Ц.Оюунбаатар гишүүн тэнэгтсэн удаатай. Одоо Шадар сайд буюу Засгийн газрын “хоёрдугаар хүн” болж, давхар дээл өмссөн юм чинь, цалингаасаа тануулахгүй гэж арай шогтохгүй байлгүй. Манай парламентад л гэхэд улсын төсвөөсөө баян, хур хөрөнгөжсөн эрхэм ганц нэгээр тоологдохгүй сууж байгаа.  Тиймээс “улсаа, эдийн засгаа, ард түмнээ бодоод цалингаасаа 30 хувийг танууллаа, хасууллаа” гээд толгой гэдийж, пиар, реклам хийгээд байхгүй шүү, улстөрчид өө.

 

Энэ оны төсвийг батлагдсан мөчөөс нь эхлээд танаад танаад танагдсангүй, хагас их наядын алдагдал хүлээгээд байна. Шийдлийн Засгийн газар тодотгосон төсөвтөө дахин тодотгол хийх зайлшгүй шаардлагатайг оны эхнээс л ярьж байсан. Харин ч оны сүүлийн улиралд ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэхтэй давхцуулан намрын чуулганд оруулж ирэх гэж байгаа нь хугацаа алдсан ажил.  Хаврын чуулганы завсарлагаанаар ээлжит бус чуулганыг хоёронтоо хийхдээ популизмаа хойш тавьж, төсвийн тодотголоо хэлэлцсэн бол аштай юу гэж эдийн засагчид ярьж байна. Үнэхээр ч энэ намрын чуулган УИХ-ыг хариуцлагатай, ачаалалтай ажиллахыг шаардаж байгаа. Гэтэл хэт улстөржиж цаг алдсанаас  парламент энэ оны төсөвтэйгээ зууралдсаар нэг жилийг үдэх нь.

 

Энэ оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-аас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ. Тиймээс Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг Сангийн сайд Б.Болортой тохой, толгой нийлүүлэн сууж төсөвт тодотгол хийхээр ярилцжээ.  Ингэхдээ гадаад, дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөн, эд хогшил худалдаж авах зэрэг тэвчиж болох бүх зардлаа царцаах гэнэ. Ер нь хямралын жилүүдэд энэ бүхнийг танаад, царцаадаг ч төсвийн хүнд ачааллыг хэдэн хувиар хөнгөрүүлж байгаа нь мэдэгддэггүй.

 

Ер нь оны эхэнд хагас их наядаар төсвийг танахаар тодотгол хийн оруулж ирэхэд зүс нь хувиран батлагдсан. Тиймээс ч тэр үед зарим эдийн засагч гишүүд “УИХ Засгийн газартаа итгэхгүй байна, төсөв танагдах байтугай нэмэгдлээ” хэмээж байлаа. Шийдлийн Засгийн газрын тэргүүн хэмнэлтийн горимд шилжсэн төсөв гэж байнга ярьж байгаа ч “ажил хэрэг” болоогүй.

 

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөртэй холбогдуулан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төсөвт орлого орж ирнэ гэж үзэж байгаа ч одоогоор хэрэгжилт нь мэдрэгдсэн зүйлгүй. Ирээдүйд орох хөрөнгө оруулалтаар төлөвлөсөн “Оюутолгой” нэмэлт гэрээний хэрэгжилт “Тавантолгой”-н төсөл гацсан.   

 

Ийнхүү энэ оны төсвөө тодотгол, ирэх оны төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогоо батлах гээд толгой өөд татах завгүй, төрийн хүний хараа, эдийн засагчийн мэдлэг мэргэшил шаардсан их ажилд шинэхэн Сангийн сайд тамгаа хүлээж авангуутаа ханцуй шамлан орлоо. Ээлжит бус чуулганаар шинээр томилогдсон зарим сайд салбартайгаа танилцаж, мэргэшсэн зөвлөх хажуудаа ажиллуулсан шигээ алгуурхан ажиллаж байхад Сангийн сайдад тийм эрх байхгүй. Мэдээж, туслах, зөвлөхүүд байдаг л байх, гэхдээ ажлаа алгуурлан хойш тавих цаг хугацаа түүнд үгүй.

 

Намрын чуулган эхлэх хугацаа тулсан, УИХ-д энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсөв, үндсэн чиглэлийг өргөн барих шаардлагатай. Ирэх оны улсын төсвийг хэлэлцэхээс өмнө энэ оны төсөвт тодотгол хийсэн байх шаардлагатай. 

 

Парламентаар хэлэлцэх үед Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотгол өнгө зүсээ хувиргачихгүйхэн батлагдаасай билээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Ногоочин:
Ургахгүй байгаа буудайг ургуулах уу
2015-09-24
Зочин:
Цалин бууруулах хэрэггүй харин дэд сайд,зөвлөх,туслах,дэд дарга,орлогчийн орон тоог хасах хэрэгтэй
2015-09-24
Зочин:
noom esooroo
2015-09-24
zochin:
genet yhaan orson um shig tusuv tanah dain zarlaad ch nemergui dee.Ih ur tavisan Fortuna batbayar metiin umnuudaar tanuulaach kkk.
2015-09-24
Gadaad dotood tomiloltuudaa bolichoochee:
Yalanguy ene gadaad tomiloltuud bna mergejiltenguud l gene said darga, aimag niisleliin udirdlaga, irgediin hurliinhan yadaj neg jil gadagshaa tomilot nereer zugaalahaa baival ug ni ih zugeer bndaa ta naraas eniig l guiydaa
2015-09-24
Зочин:
Iim sain duriin ayan zohion baiguulnu gehees huuli batlaval undsen huulia zorchood ehelj bn daa . Za ter huuli bataldag 76 manguuch er n undsen huuli gej yum bdgig meddeg ch yumuudaa chaavaas.
2015-09-24
Зочин:
Toriin ondor albaniihnii tsaling 30-r haslaa geed tosovtoo heden togrognii hemnelt gargah yum ? Jujig toglohoo bolih heregtei. Tertei tergui ter tsalingaa huuhduuddee karmanimongo geed ogch bga biz.
2015-09-24
80804877:
Төрөлхийн болон унаад ургахгүй байгаа хөмсөг сормуус, үсийг ургуулж, үсний халцралтыг арилгах үйлчилгээтэй мөн шархыг хүртэл түргэн анаагадаг тос болох Касторовое масло-ын Castor oil гоо сайхны зориулалттай 50 мл тосыг зарж байна. Харилцах утас80804877,80884877 Үнэ9000 3-аас дээш хүргэлттэй. Одоо цөөхөн ширхэг үлдлээ. Хэрэглэх заавар Касторовое масло буюу castor oil кастор тосыг хурдан ургацтай “клещевина” хэмээх ургамлаас гаргаж авдаг. Кастор тосыг гоо сайхан, эрүүл мэнд, биеийн арчилгаанд маш өргөн хэрэглэдэг бөгөөд, үүнд - Арьсанд тэжээл өгч, зөөлрүүлнэ. Хэт хуурайшиж, хагарч эвэршсэн хөлний ул гэх мэт асуудалтай арьсыг арчилна. - Арьс цайруулах үйлчилгээтэйгээс гадна сэвх бүдгэрүүлнэ - Тогтмол хэрэглэснээр нүүрний арьсан гадаргууг жигд тэгш болгож, үү, ургацаг арилгахад хэрэглэнэ. - Арьсыг залуужуулж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, гүн биш үрчлээг арилгаж, шархыг түргэн анагаана - Уг тос нь үс, сормуус болон хөмсөгөнд онцгой үйлчлэл үзүүлж, үсний ургалтыг эрчимжүүлэн өтгөрүүл
2015-09-24
Ногоочин:
Ургахгүй байгаа буудайг ургуулах уу
80804877:
Төрөлхийн болон унаад ургахгүй байгаа хөмсөг сормуус, үсийг ургуулж, үсний халцралтыг арилгах үйлчилгээтэй мөн шархыг хүртэл түргэн анаагадаг тос болох Касторовое масло-ын Castor oil гоо сайхны зориулалттай 50 мл тосыг зарж байна. Харилцах утас80804877,80884877 Үнэ9000 3-аас дээш хүргэлттэй. Одоо цөөхөн ширхэг үлдлээ. Хэрэглэх заавар Касторовое масло буюу castor oil кастор тосыг хурдан ургацтай “клещевина” хэмээх ургамлаас гаргаж авдаг. Кастор тосыг гоо сайхан, эрүүл мэнд, биеийн арчилгаанд маш өргөн хэрэглэдэг бөгөөд, үүнд - Арьсанд тэжээл өгч, зөөлрүүлнэ. Хэт хуурайшиж, хагарч эвэршсэн хөлний ул гэх мэт асуудалтай арьсыг арчилна. - Арьс цайруулах үйлчилгээтэйгээс гадна сэвх бүдгэрүүлнэ - Тогтмол хэрэглэснээр нүүрний арьсан гадаргууг жигд тэгш болгож, үү, ургацаг арилгахад хэрэглэнэ. - Арьсыг залуужуулж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, гүн биш үрчлээг арилгаж, шархыг түргэн анагаана - Уг тос нь үс, сормуус болон хөмсөгөнд онцгой үйлчлэл үзүүлж, үсний ургалтыг эрчимжүүлэн өтгөрүүл
2015-09-24