Авьяастны наадам алга болчихжээ
2015-09-15

Үйлдвэрчний байгууллага өчигдөр жагсаал зохион байгууллаа. Хувьдаа дэмжиж байгаа юм би. Цалинтай ядуучуудыг дэмжье. Хөдөлмөрийн хуулийг шинэчилье. Цалингийн худалдан авах чадварыг хамгаалья гээд цэвэр бор хоног хөөж явдаг хүмүүсийн шаардлагыг илэрхийлсэн уриа лоозон барьсан харагдаж байна лээ. Завсарт нь харин тун содон нэг уриа явж байх юм. Соёл урлагийн ажилчдын цалинг нэмье гэж. Гэхдээ би бээр энд соёл урлагийнхны цалинг хэрхэн нэмэх тухай  тухай цэцэрхэж салбарын сайдынх нь урдуур орж олон юм ярьж хэгжүүрхэх гэсэнгүй. Соёл урлаг минь эзэнтэй байгаа юу л гэж асуух гээд байна.

 

 

Жавар үргээх хуурын татлагагүй бол шинэ гэрийн найраа эхлүүлдэггүй хөг эгшиг ая дууг мэдэрдэг ард түмэн бид. Урлагийн мэдрэмжээрээ хэний ч дор орохгүй. Уул давж шуранхайлах уртын дууг хонины бэлчээрт аялчихдаг уужим амьсгаатай хүүхэд олон байдаг. Хөвгүүд нь захаасаа барилдчихдаг бол охид нь багаасаа хөөмийлчихдөг төрөлх авьяастнуудын өлгий бол миний Монгол шүү дээ.

 

Бүх ард түмний урлагийн их наадам гэж авьяастнуудыг алтан тайзнаа гаргадаг эгэл ардын урлагийн наадам болдог байлаа. Сүүлийн жилүүдэд энэ арга хэмжээ хаа нэгтээ болж байна гэж сонсогддог ч гадаад дуу дуулдаг “Universe Best Songs” гэдэг төслийг давж гарч сурталчлагдахгүй л юм. Энэ бол уг нь МҮТВ-ээр л нижигнүүлж байх ёстой их наадам юм л даа.

 

Соц нийгмийн үед энэ тэмцээнд орохын тулд районоос /дүүргээс/ шалгарч байж хотын хэмжээнд оролцоно. Тэндээсээ шалгарч байж улсын хэмжээний бүх ард түмний урлагийн наадамдаа орно. Энэ наадмаас шалгарч нэрд гарсан цоорсон авьяастнууд ч цөөнгүй л байна. 1966 оноос хойш 3-5 жил тутамд зохион байгуулагдаж ирсэн энэ наадам “Бүх ард түмний урлагийн үзлэг” нэртэй байсан гэдэг. Анхны наадмаас зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад төрсөн гэхээр нүдээ олж шалгаруулдаг байсан нь харагдана. Энэ их наадамд орох гэж байгууллага бүр өөрийн авьяастнуудаа тодруулж цалинтай чөлөө өгч өдөр шөнөгүй бэлдүүлж нөр их хамтын зүтгэл, бодит дэмжлэгээр авьяасыг нь тордон их наадамд үддэг байлаа.  

 

2010 онд билүү дээ. Хэсэг мартагдсан энэ наадам дахин сэргэж БСШУ-ын сайдын тушаалын дагуу “Ардын Урлагийн Их Наадам” болж зохион байгуулах комисс байгуулагдаж эхэлсэн байдаг. “Соёлын биет бус өв, гар урлалыг сэргээх, хадгалж хамгаалах, судалж сурталчлах, өв тээгчийг тодруулан алдаршуулах, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулах, өнөөгийн байдлыг олон нийтэд сурталчлах, өвийг хадгалж хамгаалах цаашдын зорилгыг тодорхойлж хэрэгжүүлэх зорилгоор ...” гэсэн нэлээн том төслийн үнэр орсон удирдамжтай их наадам эхэлсэн талаар уншиж байлаа. Зөвхөн дуу шүлэг урлагийн авьяастан төдийгүй соёлын өвийг хамруулсан наадам гэж албаны хүн ярьж байсан. Зөв юм л даа. Гэхдээ энэ наадам ард түмний хүртээл болох гэдэг утгаараа явж өгөхгүй байгаа санагдаад байдаг юм.

 

Нэг телевиз жилд гадаад хэл дээр хөөрхөн дуулчихдаг 20-оод залууг од болгож далайд аялуулж бие даасан тоглолт хийлгэчихээд байхад Монголын бүх ард түмний сор болсон авьяастнуудын их наадмын тоглолт тэндээ чимээ багатайхан эхлээд даруухан дуусчихаад байдаг болчихов. Энд төрийн бодлого дэмжлэг  алга гэж гомдоллоно биз дээ.

 

Ногоон яам гэж улстөрчдийн бэлэглэлийн яам болсон бол Соёлын бодлого гэж төрийн албаныхны суганд хийдэг хавтас шиг юм явах болж дээ. Төрийн бодлогын энэ цоорхой дээр урлагийг дэмжих уриатай мөнгө татсан телевизийн шоу бизнес ар араасаа гарсан ч өнөөх гадаад дууны шоуг бардаггүй дээ.

 

Үйлдвэр фабрик барих төсөл мөнгө тэрбумаар нь баталлаа л гээд байдаг. Тэр мөнгө нь гадаад зөвлөхийн цалинд явчихлаа гэдэг. Урлаг соёлын асар их өвтэй улс минь сүүлийн 20 жилд ганц театр байтугай соёлын гэсэн хаягтай жижиг байшин барьсан билүү. “Соёлын төв өргөө” гэж зах зээл хатуурхахаас өмнө амжиж баригдсан ганц ордон байна. Одоо ч хошин шогийнхны тоглолтын талбар болж дээ.

 

Гомдлоо орхиж саналаа хэлье дээ. Ардын урлагийн их наадам гэж жинхэнэ утгаараа байх ёстой байхаа. Соёлын өв сангаа нэмэх бүртгэх, баяжуулах давхар гар урлал гээд юм юм холилдоод ирэхээр хэт бөөндсөн гол агуулга нь бүдгэрээд ч байгаа юм шиг санагдаад байгаа юм. Ардын урлаг нь хуучны язгуур урлаг гэдгээрээ ялгараад, урлагийн авьяастнууд нь дуу бүжгээрээ алтан тайзнаа тодрон гарч ирэх боломжийн төлөө өрсөлдөг л дөө. Дүүргийн шатнаас нь эхлээд л энэ наадмыг телевизүүдээр шууд дамжуулж авьяастнууддаа урам өгч урлагийн бурхадыг баярлуулж байя л даа.

 

“Оддын эрэлд” гэж авьяасыг амбиц мөнгөтэй хутгачихсан барууныг хуулбарласан баахан төөрөгдүүлсэн шоу хэсэг явсан. Тэндээс төрсөн ямар оддыг бид санаж байгаа юм. Харин бүх ард түмний урлагийн наадмаас хүлээн зөвшөөрөгдсөн тэнгэрлэг авьяастнууд төрж байсаан.  

 

Зүгээр л тал хээрийн уудам, уул усны захад байгалаасаа төрсөн унаган авьяастнуудаа тэнд нь орхичихгүй байх хэрэгтэй байна шүү дээ. Ардын урлагийн наадамд орохын тулд ямар ч “такс” бүртгэлийн хураамж төлөх хэрэггүй. Ямар ч мөнгө бизнесийн үнэргүй төрийн ивээл дор явагдах урлагийн арга хэмжээ байх юм.

 

Дахин нуршихад, бүх ард түмний урлагийн их наадам гэж хөх толботны  авьяастнуудаар ард түмнээ цэнгүүлдэг агуу таашаалтай их наадам болдог байсаан. Үүнийгээ жинхэнэ утгаар нь сэргээвэл сайхан байна. Зохион байгуулдаг арга барил менежментийг нь ч шинэ нөхцөлд уялдуулах хэрэгтэй.

 

Шинэ юм гэж их мартагдсан хуучин зүйлийг хэлнээ гэж үг байдаг даа.

 

Б.Хэгжүүн

Shuud.mn
Сонин хачин
Касторовое масло зарна:
Төрөлхийн болон унаад ургахгүй байгаа хөмсөг сормуус, үсийг ургуулж, үсний халцралтыг арилгах үйлчилгээтэй мөн шархыг хүртэл түргэн анаагадаг тос болох Касторовое масло-ын Castor oil гоо сайхны зориулалттай 50 мл тосыг зарж байна. Харилцах утас80804877,80884877 Үнэ9000 3-аас дээш хүргэлттэй. Одоо цөөхөн ширхэг үлдлээ. Хэрэглэх заавар Касторовое масло буюу castor oil кастор тосыг хурдан ургацтай “клещевина” хэмээх ургамлаас гаргаж авдаг. Кастор тосыг гоо сайхан, эрүүл мэнд, биеийн арчилгаанд маш өргөн хэрэглэдэг бөгөөд, үүнд - Арьсанд тэжээл өгч, зөөлрүүлнэ. Хэт хуурайшиж, хагарч эвэршсэн хөлний ул гэх мэт асуудалтай арьсыг арчилна. - Арьс цайруулах үйлчилгээтэйгээс гадна сэвх бүдгэрүүлнэ - Тогтмол хэрэглэснээр нүүрний арьсан гадаргууг жигд тэгш болгож, үү, ургацаг арилгахад хэрэглэнэ. - Арьсыг залуужуулж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, гүн биш үрчлээг арилгаж, шархыг түргэн анагаана - Уг тос нь үс, сормуус болон хөмсөгөнд онцгой үйлчлэл үзүүлж, үсний ургалтыг эрчимжүүлэн өтгөрүүл
2015-09-15
1234:
zuv sedev hundsun bn
2015-09-15