Шинэ сайд Болдоо байна
2015-09-14

 

Хоёр жилийн өмнө наадмын дараах налгар өдрүүдийн нам гүмийг нэгэн шуугиан эвдэж чадав. Энэ нь 1479-1498 төгрөгийн ханштай байсан ам.доллар огцом өсч 1515-1518 төгрөгт хүрсэн явдал байв. Шинэчлэлийн Засгийн газар бондын мөнгийг баруун солгойгүй тарааж үнэ тогтворжуулах хөтөлбөрт тэрбумаар мөнгө хаяж Монгол улс бараг л хоёр төсөвтэй болчихоод байсан үе. Зах зээлд төгрөгийн нийлүүлэлт маш ихээр орж байсан хэрэг. Энэ үеэс иргэд хаширлаж төгрөгийн хадгаламжаа нууцхан хувиргаж “ногоон” болгож эхэлсэн. Харин засаг мөнгөний нийлүүлэлтээ нэмж ханшийн дарамтыг хүчээр зөөллөсөөр байлаа.

 

Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын орлогыг гадаадад хадгалж, түүгээр баталгаажуулан Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсээр байсан. Бондын эхний зургаан сарын хүү болох 35 сая ам.долларыг зургадугаар сарын 5-нд Сангийн яам төлжээ. Бондыг юунд ашиглах шийдвэр долоон сарын дараа гарсан ч тал нь ч олгогдоогүй найман сарын нүүр үзэв. Бонд нь төсвөөс гадуур их мөнгө эргэлдүүлэх нөхцлийг бий болгож инфляци хөөрөгдөх дохио өгч эхэлсэн талаар эдийн засагчид анхааруулсаар байлаа. Бондын хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан тендергүй олгож байгаа нь авилга гаарах суурь бий болж байгааг ч иргэний байгууллага төлөөллүүд ярьж эхэлсэн байдаг.

 

Эрх баригчид бурууг Оюутолгойн гацаа руу зааж  ам.доллар 1600 хүрээд тогтоно, эдийн засаг сайн өсөлттэй байгаа гэж иргэдийнхээ духан дээр хүйтэн жин тавьсан. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй гээд л уул уурхай лицензийг чөлөөлсөн дэмжсэн тогтоолын төсөл 100 хоногийн дотор Их хурлаар цуварч ногоон гэрлээр гарч байлаа. Шар толгойтой ам.доллартай нөхөр наашаа л харвал татаад авчихаар болчихсон улс болж хувирлаа. Валютын нөөц дундарсан дундраагүй гэж чухал биш сэдвээр чулуу хөөлгөсөөр хамгийн гол зүйл болох хөрөнгө оруулагчийг татах эрх зүйн орчны шинэчлэлээ ч олигтой хийсэнгүй  эрх ашгийн сонирхолтой байж болох хэдэн хуульд өөрчлөлт оруулаад зогсчихов.

 

Түүнээс хойш нэгэн жил өнгөрөхөд ам.доллар 1800 болж өслөө. Засгаа огцруулах дээрээ тулчихсан эрх баригчид ам.доллар манатай юм болж намрын халуун өдрүүдэд улс төр хийсээр байлаа. Эцэст нь засгаа унагааж аваад МАНАН татууллаа. Яг л орос ардын манжингийн үлгэр шиг. Н.Алтанхуяг гэдэг манжинг татах гэж охин хүүхэд, муур нохой бүгдийгээ дуудаж заримыг нь бултуулж байгаад унагааж авлаа.

 

Ард нь өөр хоорондоо алалдаж байж дараагийн Ерөнхий сайдаа тодруулаад МАН-ыг залж МАНАН татууллаа. “Шийдлийн” гэсэн содон нэртэй сайхан хуйвалдааны засаг гарч ирсэн юм. Ерөнхий сайд Оюутолгой, Тавантолгойг шууд хөдөлгөөд ам.долларыг дарж авах уу, энэ чигтээ бүсээ чангалаад тасрахыг нь харах уу гэж “айлгасан” санал асуулга явууллаа. Хаашдаа сууринаас нь хөдөлгөчихсөн ордыг явуулаад энэ зэвүүн ногооны ханшийг унагаад өгөөч гэж иргэдийн олонх нь “А” сонголтыг дараад орхилоо.

 

Ч.Сайханбилэг сайд “ОК” баярлалаа гээд цаашаа эргэсэн таг болчихов. Магадгүй энэ үед уул уурхайд мөнгө эргүүлчих гээд байсан хэдэн нөхөр хилийн дээс алхах шахсан байх. Гэтэл Тавантолгой гэдэг нүүрстэй тракторыг саачихаад ирье гээд гарсан Ерөнхий сайд нь таг болчихов. Монголын шинэ засагт ч бас итгэж боломгүй үнэр гараад эхэлсэн хэрэг. Баараггүй. Монголын улстөрчид энэ жилдээ лав нэг хөнжилд  багтахгүй болсон нь тодорхой болоод ирэв.

 

Манжингийн үлгэрийн дараагийн өрнөл бүр ч хатуу явагдаж Их хурлын дарга нь намын даргаа авснаар Монголын Засгийн газрын гаргаж буй шийдвэрийг бие даасан итгэж болохуйц гэж үзэхэд эргэлзээтэй болж ирэв. Ерөнхий сайд хэлсэндээ хүрэх гэж Дубайруу ухасхийж Оюутолгойг хөдөлгөх гэрээ хийлээ. Ирээд нам загнуулав. Тавантолгойн ордыг эргэлтэнд оруулах төслийн нээлтийг хийхээр хивсээ бэлдээд Телевизээр зарлаад өглөө нь дахиад зандруулав.

 

Одоо Монголруу хөрөнгө оруулах нь хамгийн тэнэг хүний хийх ажил гэдэг нь бүхэнд тодорхой болов. Гэвч манайхан өөдрөг хүмүүс тул гадаадын хөрнгө оруулагчдыг ятгах форум уулзалтыг мөнгө заран хийсээр байлаа. Ёсыг бодож хүрэлцэн ирсэн эвшээсэн хэдэн хөрөнгө оруулагчид дипломат маягаар Засгийн ажилд амжилт хүсээд өдрийн зоогоо бүтэн барьчихаад буцаад явчихлаа.

 

Хамгийн сүүлд шийдлийн засгаа дахин задалж сөрөг хүчнийг жийснээр Монголын төр тогтвортой байдалд оршихыг харалтгүй болоод ирэв. Зэсийн үнэ унаж эдийн засагт орох валютын урсгал улам нарийссаар. Уйдсан зарим нь тэгвэл нефтийн үнэ уначихаад байна, бензинээ хямдруулаач гэж санаачлагатай хүн болох оролдлого хийв.  

 

Ам.долларын ханш аархаад байгаагийн ард хөрөнгө оруулагчид үргэсэн гэдэг тайлбартай. Томоохон ордууд гацсан гэдэг хачиртайгаар 3 жилийн нүүрийг үзлээ. Үүний ард Монголын төрийн тогтворгүй байдал төрийн албаны халаа сэлгээ зэрэг нь гадаадынхны нүдэн дээр болж байгаа бүтэшгүй байдлын илрэл.

 

Хөрөнгө оруулалтын таатай орчин гэдэг ингэхээр юу болж таарч байна. Эрх зүйн орчин бол нэг л тал нь. Нөгөө тал нь засаг төрийн тогтвортой байдал. Төрийн залгамж чанартай бодлого үйл ажиллагаа. Баталсан хууль тогтоолоо засах өөрчлөхийг хувцас солихын зайд хийчихдэг парламенттай болчихсон улс харагдаж байна. Төрийн хэдэн сайд түшмэдээ улиралдаа нэг сольчихож байна. 

 

Хөрөнгө оруулагч эрхмүүдийн оронд өөрсдийгөө тавиад харцгаая. Нэг уурхайд хөрөнгө оруулж ажиллахаар боллоо. Нэг төрийн яамны хэдэн цэмцгэр дарга нартай ярилцаад сүйд болж байтал нөгөөдрийн уулзалт дээр өөр нэг цэмцгэр түшмэл ирчихсэн “улааны талын Батаа явчихсан. Би цэнхэрийн талын шинэ сайд Болдоо  байна” гэж солигдож ирээд байвал гэрээ хэлцэл цааш  явагдах уу.

 

Ер нь бол гадаадын хөрөнгө оруулагчид энийг ил хэлдэггүй жуумалзаад байсан бол одоо танайхан дотроо хэцүү байх шиг байна гээд шулуухан илэрхийлдэг болсон байна. Засаг задрах, эвлэхийн зовлон жаргал бидний дотроо байгаа амьдрал мэт боловч гадны зочин тойроод гарахаас өөр аргагүй хэрүүлийн чимээ хаяа тооноор гадагшаа сонсогдоод байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
divii:
Teneg mini Bayrhuugees asuuhaar turiig tuiveej baigaa teneg maluudaa hamar chihiig n ogtolj hayh tsag boljee 1 zuiliig helhed MGL.n nuursiig urd hurshuus uur hen ch avahguin oilgomjtoi yun ter 3 dagch oron haashaa ch garch chadahgui jenko gansuh nar TZ saatuulj baigaa n nuurs teeverlehdee bish zuvhun zalijin argaar zardiig n uuriin tulmand oruulhiin tuld hudlaa arga zohioj tolgoi erguulj baigaa zali yum turuuchees n 280 sayiig luivardchaad l suuj baigaa shuudee !
2015-09-14
Касторовое масло:
Төрөлхийн болон унаад ургахгүй байгаа хөмсөг сормуус, үсийг ургуулж, үсний халцралтыг арилгах үйлчилгээтэй мөн шархыг хүртэл түргэн анаагадаг тос болох Касторовое масло-ын Castor oil гоо сайхны зориулалттай 50 мл тосыг зарж байна. Харилцах утас80804877,80884877 Үнэ9000 3-аас дээш хүргэлттэй. Одоо цөөхөн ширхэг үлдлээ. Хэрэглэх заавар Касторовое масло буюу castor oil кастор тосыг хурдан ургацтай “клещевина” хэмээх ургамлаас гаргаж авдаг. Кастор тосыг гоо сайхан, эрүүл мэнд, биеийн арчилгаанд маш өргөн хэрэглэдэг бөгөөд, үүнд - Арьсанд тэжээл өгч, зөөлрүүлнэ. Хэт хуурайшиж, хагарч эвэршсэн хөлний ул гэх мэт асуудалтай арьсыг арчилна. - Арьс цайруулах үйлчилгээтэйгээс гадна сэвх бүдгэрүүлнэ - Тогтмол хэрэглэснээр нүүрний арьсан гадаргууг жигд тэгш болгож, үү, ургацаг арилгахад хэрэглэнэ. - Арьсыг залуужуулж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, гүн биш үрчлээг арилгаж, шархыг түргэн анагаана - Уг тос нь үс, сормуус болон хөмсөгөнд онцгой үйлчлэл үзүүлж, үсний ургалтыг эрчимжүүлэн өтгөрүүл
2015-09-14
Бархүү:
Баярхүү найзаа одоо тэгээд яахав? Хэлээд өгөөч. Энд тэнд явж элдэв өнгийн хувьсгал үзээ л байлгүй. Бид ямар хувьсгал хийх вэ?
2015-09-14
зочин:
АН гараад улс орныг минь сүйрүүллээ, яаж улс орноо, эдийн засагаа дээш татаж авна аа, таминь,
2015-09-14