Сонголтоор соёрхогдсон Парламент
2015-09-13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1990 оны 3-р арын 9-н. Ямарч байсан улс төрийн товчоо огцорч нэг намын дарангуйллын орой нь уналаа. Тухайн үеийн  улс төрийн ганц нам болох МАХН нийгэмд өөрийн удирдан чиглүүлэх үүргийн тухай БНМАУ-ын Үндсэн хуулийн заалтаас татгалзлаа.  Одоо өнөөх хүсээд байгаа олон намын тогтолцоог бий болгож  иргэний улс төрийн эрхийг хангах парламентийг хэрхэн бүрдүүлэх вэ. Ардчиллыг ялуулсан залуусын арын  халаасанд нь ардчилсан  үндсэн хуулийн нэг загвар бэлэн байлаа.

 

Иргэдийн иргэний болоод улс төрийн эрхийг хангах нь Ардчилсан үндсэн хуулийг батлах ард түмний төлөөллөөс бүрдсэн Парламентийг байгуулахаас эхлэнэ гэдэг дээр шинэ залуу улс төрийн хүчний Лидерүүд үндсэндээ нэг байр суурьтай байсан. Энэ нь ардчиллаа анархизм болгочихгүй аваад гарах дараагийн алхмыг түргэвчилж өгсөн. Ингээд шинэ үндсэн хуулийг депутатууд баталж парламентийн босго давах ширүүн өросөлдөөнд намууд яаран орлоо. Чөлөөт ардчилсан сонгууль гэж юу болох, түүнд хэрхэн оролцох талаар онолын мэдлэгтэй хуруу дарам хэдэн залуус улс төрийн “нарийн” мэрэгжилтнүүдийг эс тооцвол бараг бүгд шахуу хар багцаагаар орж явчихсан.

 

Ард түмэн ч бас төгс сонгогчид болох яагаа ч үгүй. Олон нам олон үзэл бодол, хөгжлийн хөтөлбөрийг уралдуулан гаргаж, сонгон хэрэгжүүлэх нийгэм-улс төрийн олон субъектүүд /төр, нам, сонирхлын бүлэг, иргэн/, гарч ирэн тэдгээрийн хооронд харилцаа, үйл явц бий болж байгааг мэдэрч байсан. Гэхдээ хийж буй сонголтоороо төр нийгмийн харилцааны  зарчмын шинэ цогцыг бий болгож байна гэдгээ нийтээрээ бүрэн ухамсарлаагүй байсан.

Ямарч байсан ардчилал эргэлт буцалтгүй болсоны баталгаа анхны парламентийн танхим бүрдэж байнгын ажиллагаатай Улсын бага хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж ирсэн.

 

Анхны бага хурлын нээлтийг зарлаж  төрийн дуулал эгшиглэсэн цагаас өдгөө 25 жил болсон байна. Энэ хугацаанд манай парламент шинэ нийгмийг цогцлоох тулгуур хуулиуд болоод бусад олон хууль, эрх зүйн актуудыг батлан гаргаж ирсэн парламент  БН засаглалын хэлбэрийг хадгалж ирсэн түүхэн ач холбогдлыг нь энэ өдөр тэмдэглэн сайшаах ёстой байх.

 

Парламент өөрөө төрийн эрх барих дээд байгууллага болохынхоо хувьд тус улс нь нэгэн нутаг дэвсгэртэй, засаг захиргааны нэг тогтолцоонд оршиж, төрийн эрх барих удирдлага, шүүхийн нэгдсэн байгууллагатай, нэг хууль тогтоомж үйлчилж, иргэдийн төвлөрсөн харъяалалтай байдаг нэгдмэл тусгаар улс  гэдгийг дэлхий нийтэд харуулж тусгаар тогтнолын илэрхийлэл болж байдаг онцлогтой. Энэ онцлогоо манай парламент аль ч цаг үедээ хадгалж ирснийг энэхүү ойн өдөр нь олон нийт сайшааж буй.

 

Хорин таван жил гэдэг хүний амьдарлын мөчлөгт их хугацаа боловч бүх л нийгмийн шилжилт төгөлдөржин, зарчим хэм хэмжээний шинэ цогц бүрэлдэн  тогтворжиход тийм ч хангалттай хугацаа биш юм. Гэхдээ парламентийн 25 жил гээд аваад үзвэл төлөвшиж тогтворжих  цаг хугацааны босго аль хэдийн давсан байгааг хэлэх учиртай.

 

ПАРЛАМЕНТ  бол  хууль тогтоох үүргийг хэрэгжүүлэгч төлөөллийн дээд байгууллага. Бүх ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн байгууллага болохын хувьд парламентад олонхи болсон нам эвслээс өөрийн засгийн газраа байгуулан гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг бүгд найрамдах засаглалын хэв маяг. Үндсэн шинж чанар нь: парламентыг дээдлэх зарчим хэрэгжинэ гэдэг.  Тусгаар тогтносон улсуудын ихэнх нь буюу дэлхийн 190 гаруй орон засаглалын энэ хэлбэрийг сонгосон байдаг.

 

Манай орны хувьд ардчиллалыг ард түмэнтэй авч яваа хууль тогтоох гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн хувиарлалт хяналт алдагдаж парламентчидийн нэр хүнд   олон түмний дунд унаж байгаа хүнд үед 25 жилээ эргэн харж дүгнэх нэн таатай боломж гарч ирж байна. Парламент хууль тогтоохын зэрэгцээ  ард түмнийг төртэй холбож байдгаараа төрийн удирдах дээд байгууллага болж байдаг.

 

Монголын парламент түүхийн богино хугацааг туулсан мэт боловч өөрийн гэсэн өнгө төрх бодит утгаараа оршихоо харуулах цаг болсон.  Парламентчид төлөвшиж ардчилал төгөлдөржих үйл явцаар тайлбарлагдсан шилжилтийн гэх цагаатгалаар нийгэм хямарсаар байхыг хэн зөвтгөн зөвшөөрөх билээ.   

 

Хөгжлийн зүй тогтолын онолын дагуу өгсөх үед бий болсон бэрхшээлүүдийг даван туулж, зорьсон зорилгодоо хүрэхийн наана парламентын бүтцийн байгууллага болох улс төрийн намууд  улс төрийн соёлтой, улс төрийн үзэл баримтлал, онолыг шингээсэн улс төрийн ухамсар хэм хэмжээтэй зарчим дор байх нь нэн чухал байгааг нуршин хэлье дээ.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
taniig 1990 onoos umnuh yed urij bna. tend ochood gants ch honoj chadahgyi gej basaj bna. unuudriig medeh hyn ter yeiig tam gehees uuruur nerleh argagyi yum shyy dee dyy mini
2015-09-14
Доржий:
Парламент гэдэг юм чинь улсыг суйруулсэн баяраа тэмдэглээд байна уу. Энэ засаглал монголд огт тохирохгуй гэдэгийг хэзээ ойлгож монголыг 1 Гарт загнидсан цагт хогждог гэдэгийг ухаарах хумуус бэ. Ямар санаатай хумуус улсыг ийм болгож байнаа. Хэзээ тор Улс тогтож ардынхаа толоо тэднийг захирч ажиллах сайн цаг ирэхгуй нээ. Хувьсгал хэрэгтэй болж. Хамгийн эхлээд торд шургалсан хятадуудыг зайлуулах
2015-09-14
Доржий:
Ямар тэнэг дугнэлт хийнэ вэ. Зов явбал 25 жил хангалттай урт хугацаа. Буруу явбал зовлон барагдахгуй 250 жил болоод ч хогжихгуй дээ. Яагаад ийм энгийн юм ойлгодоггуй мал вэ чи
2015-09-14
1:
Nice
2015-09-13
Зочин:
Tsaad suld ni l saihan um. Busad ni bardak
2015-09-13
Зочин:
taniig 1990 onoos umnuh yed urij bna. tend ochood gants ch honoj chadahgyi gej basaj bna. unuudriig medeh hyn ter yeiig tam gehees uuruur nerleh argagyi yum shyy dee dyy mini
Zochin:
manaid parlamentiin zasaglal amidrald tohirohgui bna. Ungursun 25 jilee harahad UIH-iin gishuud tur barih tuluvshil bagatai bgaagaas turuur togloh protsess odoog hurtel urgeljilj, zasaglaliin hyamraliig mechanicaar bii bolgood bna. Hen turuulj toglolt hiisen ni hojdog togroltsoog ovjin, tanil taltai heseg ni bii bolgood bna. Turd garch bayajihiig husegchid mash olon bolj, garsan ni ch hagartlaa bayajaad bgaa ni nuden deer ilt bna. Iimd ene togroltsoonoosoo salahiig husegchid barag bhgui bna.
2015-09-13
Үнэн:
Монголын УИХ-ыг ямар парламент гэдэг юм. Авилгалчдын цугларал гэвэл таарна.
2015-09-13