Дайны байдалд байгаа орон мэт өдөр тутам нэгээс хоёр хүн автын осол эндлээр золгүй байдлаар амь насаа алдаж байгаа мэдээнд бид дэндүү дасмчихаад байх шиг. Заримдаа тав арваараа осолд орж амиа алдаж байна.
Техникийн үзлэг оношилгоог албан шахалтаар жил бүр хийдгээрээ бол тарцан машинууд хөдөлгөөнд ороод байхааргүй. Тэгэхээр хүний хүчин зүйл буруутай үйл ажиллагаанаас үүдэн осол зөрчил гаргаж байна гэж хэлнэ. Жолдоо атгасан нэг “гүлдгэр” нөхөр мөрөөрөө яваа нэгнийг аминд хүрчихэж байна. Өнгөрсөн 7 хоногийн авто ослын цуврал мэдээ бол жирийн тайван орны хувьд түгшмээр мэдээ. Бараг өдөр бүр нэгээс хоёр хүн авто машинд мөргүүлэх дайруулах зэргээр ослоор амиа алдсан мэдээ цуварлаа. Тэр дотор хүүхдүүд ч бас байгаа юм.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарын зөвхөн VIII.26/ мэдээг харахад нийт 389 дуудлага бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 278 дуудлага бүртгэгдсэн байна. 240 –дхөн мянган машинтай нийслэлд ганц өдөр 278 осол гарч байна гэдэг цочмоор тоо мөнөөс мөн дөө. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн хэрэг ес бүртгэгдэж 13 хүн хүнд, хөнгөн гэмтжээ.
Сүртэй байдаг байхгүй гэдгээ үүнд дээр л гаргамаар байгаа юм. Дээрх мэдээг задалбал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос машины нөхөөс болох шахсан явган зорчигч хоёр бүртгэгдсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 нөхөр чөтгөрийн гарт хөл болчихсон жолоо мушгиад хэн нэгнийг хөнөөхөд бэлэн болчихсон явж байж.
Цаана нь тэгсгээд нэг хүн алчилгүй харьсан хэчнээн ч хөлчүү машин бариад аархаж явсныг бүү мэд. Энэ давралыг дарж авахаар төр хуулиа шинэчилж торгууль шийтгэлийг чангатгаж ирэх 9-р сарын 01 нээс ойлгуулж өгнө л гэж байна.
Нэлээн дээрээс боловсруулж баталж гаргаад өдийд хэрэгжээд, хэрэгжүүлээд нийтээрээ хэвшчихсэн байх ёстой байсан наад захын хэм хэмжээг манай Метрополис хот одоо л хэрэгжүүлэх гэж байна.
Замын хөдөлгөөний энэхүү дүрэм-д шинээр хэрэг зөрчил нэмэгдсэн тийм их харагдсангүй. Урьдын мөрдөж ирсэн дүрмэнд ерөнхийдөө байдаг л зөрчлүүд байгаа. Харин оногдлох шийтгэл торгуулийг нэмэгдүүлсэн чангатгасан харагдаж байна. Урьд нь дандаа шахуу зөвдөж давуу эрхээ хэтрүүлж байдаг явган зорчигчид ч зөрчил гаргавал торгууль арга хэмжээ авагдана, 10 нас хүрээгүй хүүхдийг асран хамгаалагчгүй явуулахгүй зэрэг урьд огт тавигдаж байгаагүй асуудлуудыг энэ дүрэмд оруулсанд нь олон нийт талархаж л байна. Одоо энэ шинэ хатуу дүрмээ хэрхэн сахиулах вэ.
Өөдрөгөөр харах юм бол шинэ дүрэм ядаж 80 хувь хэрэгжихэд өдөр болгон мэдээнд хойморлож сурсан авто осол хэрэг зөрчлийн мэдээ эрс буурахаар харагдана.
Жижиг гээд тоодоггүй байсан олон зөрчил дүрэмд заавал сахих биелүүлэх заалт болон орж ирлээ. Энэ дүрэм хэрэгжихэд жолооч нар хуучнаараа хэнэггүйтэн зорчлоо гэхэд цагдаа нарын шүгэл минут тутам тачигнаж тун завгүй, нөр их ажиллахаар харагдаж байна. Шинэ дүрмийг хэрэгжүүлэх хяналт тавьж торгууль шийтгэл оногдуулах үүрэгтэй замын цагдаагийн алба болоод хүн хүчийг өргөтгөхгүй бол ачаалалдаа даруулаад эхлэх бий дээ гэсэн шар хүний төлөөх хар хүний эмзэглэл бас төрөх л юм.
Амьдрал баян тул цаашдаа шинэ дүрмийг хэрэгжүүлэхэд дагуулаад тооцох юм зөндөө дөө. Наад зах нь өдөр болгож дарцаг шиг дэрвэж зөрчил гаргадаг. Тэр хавийнхаа хэдэн замын цагдаатайгаа ижилдэн дасаж ижий ахаа бололцсон Микрочид, таксичид олон байна. Тэд бол торгуулиа шудрага өгчихөөд галзуураад сурчихсан улс даа. “Аан баагий л байна “ гээд бүсээ арагш нь шидчихээд тамхиа соронгоо цагдаа ахдаа тулж зогсох “хуурай дүү нар” олон. Ийм жижиг харьцаанаас шинэ дүрэм хуучин жишгээрээ үл хэрэгжих цаасан дээрх сануулга болоод үлдэх бий дээ.
Хил гаалийнхныг 3 жил болгоод хооронд нь сольж шилжүүлдэг гэсэн. Нийслэлдэх “ автын” гэсэн тодотголтой хэдэн цагдаагаа бас хооронд шилжүүлж хольж солихгүй бол хүний нүүр халуун шаардлага тавих гээд чаддагүүй. Торгууль бичихэд “учир” байнаа болчихсон нөхцөл байдал үйлчилсээр байгааг ч тооцох л ёстой байх.
Монголын хууль гурав хоног гэдэг аливааг шийдвэрийг завхруулсан нэг яриа байдаг. Өдөрт гурав дөрвөөр нь хэн нэгнийгээ замын хөдөлгөөний хэрэг зөрчлөөр алдчихаад байхад шинэ дүрмээ яс тулгаж ажиллаарай гэх байна даа.
Гэхдээ иргэд одоо мэдээлэл сайтай орчинд байна. Нийслэлийнхэн маань бас ч нэрээ боддог нэгийгээ хүндэлж сурч байгаа болохоор тэгээд шинэ дүрмээрээ жирийгээд сайхан явцгаадаг болчих биз дээ.
Б.Хэгжүүн