Найрлаж байх зуур С.Ганбаатар амжуулжээ
2015-08-28

 

Энэ зун Засгийн газрын гишүүд ам.долларын өсөлт, аж үйлдвэрийн уналтаа мартан найрлан наадамлалаа. Энэ зун Улаанбаатар хотын дарга нар цэвэрлэх байгууламжын үнэр, дэлбэрэлтийг мартан даншиглав.   “Хэтэрхий их зовлон дунд хэсэгхэн жаргал амттай”  гэдэг шиг хямрал, ажилгүйдэл, улс төрийн тэмцэл, Оюу толгой, Таван толгойгоо  мартан найрлалаа. Хүнд өвчтөн шаналал зовиураа мартах гэж хар тамхи татан мансуурдаг шиг улс орон даяараа уйтгаргуниг, зовлонгоо мартан цэнгэлээ.

 

Баригдаад нэг жилийн нүүр үзэж буй сургууль, босгоод удаагүй овооны чулуунд зориуланнаадам  хийв. Одон медаль авсны, сүм дуган барьсны, лам бөө тодорсны гээд найр наадам хийх хэрэгцээ, зайлшгүй шаардлагууд  байгаа юм. Моринд зориулж хүртэл морь уралдуулаад монгол монголоороо наадлаа.  Айраг, өрөм ааруул, эсгий туурга, дуу хуур, дэмбээ, хуруу гаргах, сарлаг, тэмээ, адуу, үхрийн нэрэмжит баяр хийцгээв бид.Нэрэмжит баяр наадмыг нь хийж буйг анзааралгүй худгийн асгартялаархахадуу мал үг хэлдэгсэн бол  “Ам нь цангав” гэж хашгирах байсан байх даа. 

 

Амарч зугаалсан, алжаал ядаргаа тайлсан хүмүүсийн машин тэрэг голын эрэг, ойн булан тохойгоор дүүрч аяны дугараа тойрсоор байлаа. Ийм нүсэр, нүргээнтэй найрладаг, наадамладаг ард түмэн дэлхий дээр цөөхөн байх.  Төр засгийн удирдлагууд ард түмнээ хэрхэн баярлаж буйг харах дуртай. Наадам хийж байгаа цагт ард түмэн улс төрчөөс ажлын байр нэхдэггүй. Оюу толгойн будлиан, Чингис, Самурайн бондын зарцуулалтыг асуудаггүй юм. Наадам дээр улс төрийн жагсаал, суулт хийхгүй. УИХ-ын гишүүнээс амлалт нэхдэггүй, авлигын хэргийг санадаггүй юм.

 

Зарим улс төрчид ард иргэдээ баяр наадмаар бүүвэйлж, бөх, морийг бай шагналаар бөмбөгдөж байгаа харагддаг. Санаа сайтай ард түмэн өөрсдөө шагнуулсан юм шиг, байлуулсан юм шиг баярлаад явчихна.  Наадмаар ирсэн улс төрч намар болохоор усны шувуудтай цуг дулаан орныг зориод нисчихдэг юм билээ. Уг нь улс төрчид хүүхдийн цэцэрлэг, сургууль орох цагаар, өвөлжилт, тариа хураалтаар иргэдийнхээ дунд  асуудал шийдээд зогсож баймаар.

 

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн цөөнгүй хорооны иргэд цэцэрлэгт хүүхдээ оруулах гэж хонон өнжин дугаарлаж, сугалаа сугалж байна. Энэ хэний муугийнх бэ. Төр засаг гэхээсээ илүү тэндээс сонгогдсон улс төрчийн арчаагүйнх. Улс төрч тоосго өрөөд зогсохгүй ч цэцэрлэг, сургууль барих асуудлыг шийдэх чадвартай байх учиртай.  Миний бие гэлтгүй олон хүн УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгосон намгүй, баян биш учраас тойрогтоо юу ч хийдэггүй гэж боддог байв.

 

Яагаад ийм ойлголттой болов гэхээр МАН-ын гишүүд  “АН-ынхан төр барьж байгаа учраас биднийг  тойрогтоо бүтээн байгуулалт хийчихвий гэхээс үхтлээ айдаг. Тийм учраас төсөв дээр юу ч суулгаж чадсангүй” хэмээн ярихыг сонсож байсан. АН-ынхан ч сөрөг хүчин байхдаа “Биднээс болоод ардчиллыг дэмжсэн  тойргийн маань иргэд хохирч байна. МАХН-ынхан ардчиллыг дэмждэг аймаг, сумдыг хүртэл төсөв дээр хавчдаг”  хэмээн байнга ярих. Тийм учраас том намууд ингэж “алуулж” байхад бие даагч нар сураг үгүй биз гэж боддог байлаа.

 

УИХ-ын тамгын газраас эрхэм түшээдийн тойрогтоо шийдсэн асуудлын (хөрөнгө оруулалтын хэмжээ) судалгаа гаргадаг юм байна. Тэр судалгааг хэн тэргүүлсэн гээч бие даагч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Бүр 2013,2014 ондуудад тэргүүлснийг хараад “Эр хурга” гэж хашгирах дөхлөө. Төсөв хэлэлцэх үеэр тэрээр чухал царайлан босож зогсоод “Эрхэм гишүүдээ хичээнгүйлэн гуйх зүйл байна” гэдгийн учрыг ойлгов.  Төсвийн хөрөнгөөр сургууль цэцэрлэг бариулж,  17 тэрбумын өртөгтэй зам тавиулжээ.  Бүх яам, агентлаг , төсөл хөтөлбөрт дээр Дархан-Уул аймгийн  асуудлыг шийдүүлж чадсан байна.

 

Энэ бол арчаатай, овсгоотой, зальтай улс төрчийн хийх чадвар. Тэр намгүй, компанигүй, фракцигүй. Гэтэл яагаад. Цөөнгүй улс төрчид компанидаа ажил авах гээд аймаг сум, тойргоо мартчихдаг юм байна. Харин С.Ганбаатар тойргийнхоо төлөө арга эвийг нь олоод (Ичиж зоволгүйгээр гуйгаад зогсчихдог байх) төсвийн хөрөнгө оруулалтыг татаж чаджээ.  Эрхэм гишүүд сэтгэл гаргаад зүтгэвэл ганцхан төсөв гэлтгүй гадна дотны хөрөнгө оруулагч, гадаад харилцааг ч сайжруулах бололцоотой аж.

 

Сүүлийн гурван жил дараалан Япон улсын шүдний  эмнэлгийн 32 ажилтан Дархан-Уул аймагт ирж ажиллаж байна. Хэний хөрөнгө дэмжлэгтэйгээр ч гээч. Япончууд өөрсдийн хөрөнгөөр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын урилгаар 2000 гаруй хүүхдэд шүдний эмчилгээ хийлээ гэнэ.   Онгоцны зардал нь гэхэд С.Ганбаатар байтугай гишүүний айдсыг төрүүлэм тоо гарах байлгүй. Энд зөвхөн найрсаг харилцаа, зөв ойлголт, суу заль хэрэгтэй болов уу. Эрхэм гишүүдэдС.Ганбаатараас туршлага судлаач, суралцаач гэж уриалмаар байна. Биднийг наадамлаад, голын булан тохойд аяны дугараа явуулж байхад С.Ганбаатар тойргийнхоо асуудлыг нэлээд цэгцлээд амжсан байна шүү.

 

Иргэд бид ч гэсэн хөрөнгөтэй хүн хулгай хийхгүй гээд УИХ-д сонгодог уламжлалт сэтгэлгээтэй. Хөрөнгөтөнгүүд улам баяжихын тулд   төсөл хөтөлбөрүүд зохиож,  хууль батлуулж, аж үйлдвэр, хот тосгон байгуулах нэрээр хулгай хийдэг юм байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн  С.Ганбаатар мэтээс бусад нь компанитай, хөрөнгө зоорьтой, хаустай юм билээ. Тэр О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын тухайд бол тусдаа асуудал. Бид сонгоогүй, сонгосон  хүнийхээ  төлөө чармайлалтай, тууштай ажиллаж байгаа харагдана лээ.

 

Иргэн Б.Бордугар

Shuud.mn
Сонин хачин
₮:₮::
Сайн байна.
2015-09-01
Зочин:
Ерөнхий сайдаас ч дээр ажилцым байна дөө.
2015-08-31
sss:
busad luivarchdaa bodvol yum hiichihsen l bnashdee busad luivarchid ni hagartlaa bayajihiin toloo amlaltaa martaad songuuli dohood ireheer hugiin hugiin yum yariad l yavj baishd naad hun chine yamarch bsan yum hiihchee ayadsan l bna gehdee bas medehguiee
2015-08-31
Зочин:
Ганбаатар гишүүний урилгаар Дарханд ирсэн Япон эмч нарт ач охиныхоо шүдийг үзүүлсэн. Тэд өвчилсөн шүдэнд нь эмчилгээ хийж, бас шүдээ яаж угаахыг зааж өгч байсан. Зохион байгуулалт сайтай, олон хүүхдийг хамруулж чадсан шүү. Баярлалаа Танд
2015-08-30
Зочин:
сонгууль сонгууль сонгууль ганбаатараа гэж
2015-08-30
KKK:
ENE HUDLAA GAR SHIG SANAGDAAD BGAAM DA.TSAG HUGATSAA HARUULAH BAILGUI DE
2015-08-29
зураг:
Мэдээж мөнгөгүй бол юу ч хийж чадахгүй нь үнэн. Гэхдээ мөнгө зээлээд зээлсэн мөнгөөрөө 500төгрөгөнд багтах юмыг 50000р хийх нь тийм зөв бүтээн байгуулалт мөнүү? Зөв шийдэл мөнүү? Яагаад бүх зүйлийг өрөөөр босгоно гэж. Өргүйгээр болох бүх боломжийг ашиглаж үзсэн үү. Заавал ийм хүнд үед зарим бүтээн байгуулалт оновчтой байж чадсан уу? миний бодлоор бол үгүй л болов уу.
2015-08-29
Зочин:
Гнбаатар гишүүнд баяр хүргэж амжилт хүсэн ерөөе . Энэ гишүүн шиг хүн улс төр олон гарвал улс маань их хурван хөгжинө дөө
2015-08-29
энхээ:
ганбаатар гишүүнд амжилт хүсье болж байна шүү дээ
2015-08-29
Зочин:
Onoodriin tansaglalaas margaashiin aldar suu Ganbaatar gishuunee oor shigee 76 xuniig daraagiin songuuliar olood hamt Mongol ard tumniihee toloo zutgeerei nugel nudeeree garnaa odoogiin ulstorchid geed baigaa hulgaich nar neg l odor amandaa hairga umhsenee medeh bolno ard tumen tesne tesne gehed neg l odor delbe userne tegeed ted hoos bolno Xarin ta Solongosiin yeronhiilogch Pak shig aldar suu chin uyiin uyd duurisagdana
2015-08-29
zogi:
O.BAASANKHUU URSHUULIIN HUULI BATLUULAH GEJ IH ULAIRJ BNAA.AVILGACHDIIG BUSHUU SULLAH HEREGTEI L GESEN UG.NEG L IH HUULIIN HUGATSAA HEREGJILT YRISAN HUN.BURUU YMAN DEER DONGOSOJ BAIHAA BOLIOSOI.ARD TUMNIIG YU GEJ BODOOD BAIGAA NOVSH VE CHI?
2015-08-29
puugii:
ANam ungursun 3 jiliin dotor suuliin 30 jild hiigeegui ih duteen baiguulalt hiisen ni UNEN...Mungugui bol yu ch hiihgui ni UNEN...Ur zeelgui uls baidaggui ni UNEN...Bayan gj oilgogog USA hurtel uchnuun urtii ni UNEN bulguu...
2015-08-29
shudargaar helie:
AN yamarch bsan olon tumnii erh ashgiin toloo olon ajil hiisniig ard ta nar medeh bhaa..Yalanguya UB hoyod
2015-08-29
Buldruu:
Unshsan chini bahrahmaar ch yum shig yarisan zuiliig ni bodohoor medlegtee ch yum shig gehdee erhem gishuu masni henheg tsarsi shahchihaad hund hureheergui gadaad ner tomyog heneg ch ugui burahaa bolivol uls oron hugjih l bh er hun yarisandaa emeelt mori harsisan daa gedeg dee uls turd garahgui uildverchnii evleee terguuleed uls turchidiin bulihaig delgene geed yarij yavsan mani erhem gishuun uls turchdiinhuu egneed saihan l yavj bga bololtoi erhem gishuun maani targalvsl bi huvidaa gaihahgui
2015-08-29
Зочин:
ataarhalaa gej hehehe
2015-08-29
Зочин:
ene muulj bgaa setgegdeliig busad yuch hiigeegui gishuud bichij suugaa baihdaa
2015-08-29
Bayaraa:
Ingej hudlaa PR hiihee bolioch Ganbaataraa. Uls ornoo niiteer n horloj uls turiin ner hundee usgudug hugiin er gedgiig chin tuuh daraa uyed maani haruulaad ugnu
2015-08-28
Зочин:
ene huniig odoo magtsan magtaagui ugaasaa l dahiad garch irne. ene hun shig 10 hun negdchihwel mongol bosood l irne
2015-08-28
Zochin:
Mongolchud ym hiisen hiij bga negnee dandaa l muulah ym Ganbaatar ym hiideg shde nudend haragdaj gart barigdah zuil zunduu l hiij bn hiij bga hunee demjihguimaa gehed ydaj bitgii uguisgej bailda muulaad bga humust handaj helehed nudee neelde
2015-08-28
rewq:
Uneheer unuudur ene hun shig Mongoloo geh setgeltei gishuun said darga eronhiilegch alga bna shu.
2015-08-28
Zochin:
Ene hun ooriin chadlaar bosoh hangalttai chadal baigaa ene hund yumig belenchleh tansaglah gesen baihgui baisan bol deer ued lekts unshij yavdag bhdaa olson buh mongoo asramj hamalmjin gazar ogdog baisan hun de...
2015-08-28
mongol:
ter zamiin mongiig oyutolgoigoos tatvar gej avsan bgaadaa
2015-08-28
sun:
Ta shuu chadaj bn tsaashdaach iim bgaarai
2015-08-28
baska:
Ganbaatar gishuun bol mongoliin toloo ih ym hiih gej yvaa hun shuu bid buged medej bga. hun muulad bga novsh chi ooroo hulgaich iin neg ym shig bn. ta nariin no udahgui buh ym chin ilernee hu
2015-08-28
иии:
ккк, Ганбаатар өөрөө үүнийг бичсэн байна. Гуйлгачин царайлж, МҮЭ ийг шударга царай гаргаж идсэн, бид одоо энэ гудамжны Ганбаатар, Уянга мэтийг дахиж толгойг нь илэхээ больвол яасын
2015-08-28
Zochin:
20 garui jil tsetserleg surguuili neheegui hirnee AN-aas yamatr ikh yum nehdeg yum, ter Dari-Ehiin ovoond chin hezee ch tsetserleg ,surguuli gaigaagui yum shuu, odoo ochood uz hicneen tsetserleg ene 2-3 jild barigdav,tend tegeed uheldeed baigaa yum ereesee baikhgui , ter olon terbumiin mungiig ny idchihsen balgasuudaa yaluulah geed baigaa namaaraa bariulaarai , ene suuliin heden jil hiisen ajluudiig guitseh ajil hiigdej baisan uu,
2015-08-28
Narantuya:
Манай Баянхонгорынхон хийвэл хийсэн шиг хийдэг эх оронч хүмүүс байдаг юм
2015-08-28
Narantuya:
Мундаг шүү
2015-08-28
Баадай:
Ганбаатар,Уянга ер нь бие даагч нар эх орон ирээдүйн төлөө маш сайн ажиллажб.гаа.Бид сайн хүмүүсдээ урам хайрлаж б.х хэрэгтэй.Тогооны амьдралаасаа салах хэрэгтэй.Луйварчдыг бол баримттай нь дэлгэж хариуцлагыг нь тооцож сурах хэрэгтэй.
2015-08-28
иргэн э.:
Ганбаатарыг муулаад байгаа хүмүүсийг ерөөсөө ойлгохгүй байна та нарт ямар гэм хийцэн болоод тэгээд байган энэ хүн бидны төлөө дугар ч байгаа биздээ. бусдана ан ман д хамаатан саднууд нь байдаг болоол тэгэж байгаа байх. үнэхээр муулмаар байгаа бол баримтатай юм бичээч хүний амнаас сонсон зүйлээ шивээд байхын.
2015-08-28
xaxa:
chi ymar shaadiin be? chi sohoru uls tord oor hen bidnii toloo dugarch bga billee ganbaatar l dugarch bna. magadgvi ан ман ман д танай хамаатанууд байдаг байхалдаа
2015-08-28
зочин:
Ганбаатарын сонгуулийн шоу эхэлчихжээ. Сонгууль дөхөхөөр тойргоо санаа биз. Ард түмний төлөө ажиллах нь юу л бол доо
2015-08-28
Зочин:
Yadaj setgeltei hune songvl heregtei gdgig
2015-08-28
TUGSU:
TAND ARD TUMEN ITGEJ BAIGAA SHUU ULAM SAIN AJILLAARAI..........ARD TUMENII ITGELIIG HUSURDUULSEN ELBEGEE, UUL TERGUUNTEI ARDCHILINHAND UNEN NUUR TSARAIG MEDSEN ,MEDERSEN , DAHIJ ED NART ITGEL UZUULEHGUI YU UNEN ENE UNEN..............
2015-08-28
Зочин:
ene yamar hun be gedgiig zuvhun tsag hugatsaa haruulna...yamarch baisan odoohondoo zuv duugarch ajilaach sain hiij bgaa....harin huursan hudalch ajil hiideggui humuusiig dahin bitgii songoj baigaach irged mini...
2015-08-28
xun:
ene xun PR-aa exelchlee shuu...Ganbaatar,Uyanga,Bayanselenge ...metiin xumuus ug ni turuus xol bx yostoi yum shuu de...jinxene xoninii aris numursun xutgan uimuulegchid bgam da...
2015-08-28
Зочин:
орсуудыг дагаж 70 жил далдагнаж бид нэлээд өссөн,Ардчилал гэж 25 жил маижигнаад газраа алдаж байх шив дээ энэ бол ард түмнээ хоослох америк арга
2015-08-28
zochin:
uildverchinii evleliin autograjiig yaj zarj ugui hiisniig asuumaar l yum bn
2015-08-28
Зочин:
Шоуман гэдэг
2015-08-28
Бод:
Монгол улсыг авч явах Ерөнхий сайд байгам даа. . .
2015-08-28
Batmunkh:
Иргэд бид ч гэсэн хөрөнгөтэй хүн хулгай хийхгүй гээд УИХ-д сонгодог уламжлалт сэтгэлгээтэй
2015-08-28
Монгол:
Ганбаа чи жинхэнэ Монгол,жинхэнэ эр хүн Замын үгийг битгий тоо! Ард түмэн чамд хайртай шүү!
2015-08-28
ganbaa:
Нэг өвөрмонгол танай Ганбаатар манай дарга 2 үнээр сайн найзаа тэр 2 адилхан пиншуу пиншуу шүтнээ. Тэр лав хятад хүнээ гэсэн ердөө ч санаанаас гардаг юм. Ганбаа гишүүнийг хятадуудыг буруушааж муулж байсаныг.сонсоогүй. дандаа өрнөдийхөн муу гээд л яг хятадууд өрнийхөнд.муулдаг шиг л сонсдог шүү
2015-08-28
xaxa:
chi ymar shaadiin be? chi sohoru uls tord oor hen bidnii toloo dugarch bga billee ganbaatar l dugarch bna. magadgvi ан ман ман д танай хамаатанууд байдаг байхалдаа
бат:
сайн байна
2015-08-28
саруул:
МАН-хан яг адилхан, хэзээ байтлаа АН гарсан сумуудаа дэмжиж байлаа, нэг л их шударга нам болж жүжиглэхээ больвол яасан юм??
2015-08-28