Өршөөлийн хуулийг “Өршөөе”
2015-08-24

 

Өршөөлийн хууль ба түүнд тавьсан Ерөнхийлөгчийн хориг дээр оноо авах гэсэн гэсэн намууд, улстөрчдийн уралдаан эхэлжээ. Энэ сэдэвтэй холбоотой талуудын байр суурь, улстөрчдийн мэдэгдэл, тухайлсан нийтлэлүүдийг харахад өршөөлийн хуулийг дагаад улс төрд эрүүл саруул хөрс бий болгох “чөлөөлөлт” явагдах зуурдхан боломж бас харагдаж байна. Энэ талаарх бодлоо улс төржихгүйгээр дор хуваалцья.

 

 

Оросын ерөнхийлөгч В.Путин олигархуудаа цэвэрлэсэн. Бас тэдэнд нэг удаа боломж олгосон байдаг. Товчдоо бол өршөөсөн. Гэхдээ нуусан хөрөнгөө ил болгоод улсдаа төлдөг юмаа төлөөд хэвийн амьдрах боломж олгосон. Энэ нь зөв байсныг цаг хугацаа харуулсан байх. Одоо манайд үүнтэй тун төстэй үйл явц явагдаж байна. Гэхдээ энэ удаа тун хэцүү шийдвэрийг Ерөнхийлөгч биш парламент өөртөө авч Өршөөлийн хууль санаачлан гаргасан нь зөрчил маргаан дагуулаад байна.  

 

Сүүлийн хэд хоногт бид авилгатай тэмцэгч ганц хүнтэй, авилгачдыг өршөөдөг парламенттай болсон мэт асуудалд туйлшран талцаж байгаа нь харамсалтай. Суурь шалтгаан нь бол 76 муу гишүүнтэй болчихсондоо бус энэ хүртэл улстөрчдийг хөтөлсөн 25 жилийн буруу замналдаа байгаа юм. Одоо парламент энэ хадуурлаа засах гэсэн аргаа барсан сүүлийн алхмаа хийж байгаа харагдана.  

 

Энэ зун 25-н жилийнх нь ойг хийсэн анхны ардчилсан сонгууль явуулж байхад хэн ч мөнгөтэй, авилга ч байгаагүй. Үүнийг Ерөнхийлөгч үгэндээ онцлон хэлсэн. Гэхдээ дараа нь бүгд бохир замаар өгсөж байж л дээшээ гарах тусгай шаттай тогоог бий болгосноор өнөөгийн олигархууд авилгачид бий болох эхлэл тавигдсаныг мөн хэлэх ёстой л байх. Энийг ах дүү хоёр нам хамтдаа хийсэн. Тэр дундаа АН эрх барих үедээ үндсэн хуулинд хийсэн дордуулсан долоон өөрчлөлтөөр одоогийн хямрал бүхний үүдийг нээсэн. Давхар дээлтэй хөлөрсөн сайдууд, өчүүхэн ирцтэй хууль баталчихаж болоод байгаа, төрийн дээр суусан намын дарангуйлал. Энэ бүх гажуудал АН-ын олонх байх үедээ Үндсэн хуульд хүч түрэн хийсэн өөрчлөлтөөс эхтэй. Тодорхой хүмүүс улс төрд бохир бөгөөд шударга бусыг хийж ирсэн бол үүнийгээ хуулийн боломж дээр л дөрөөлж гүйцэлдүүлсэн гэдэгтэй маргах учиргүй. Энэ гажуудал одоо туйлдаа хүрч улстөрчид янз бүрийн байдлаар өөрсдөө дарамтад орсон байдалтай харагдана.

 

Энэ удаагийн өршөөлийн хуулийн цаана улс төрийн хүрээнийхэн  хэдэн “хүнээ” шоронгоос гаргаж авахдаа ч бус цаашид бүгд бие биендээ “нээнтэггүй” нөлөө дарамтгүй болох гарцыг улаан цэнхэр гэлтгүй  хамтдаа хайж байгаа гэмээр.

 

Үнэндээ бол одоо ял авсан байгаа авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөхгүй тухай яриа яваад байгаагийн цаана араас нь ингээд явна шүү гэсэн “нээнтэг” улстөрчдөд байгаа л хэрэг. Гэхдээ жирийн иргэний хэрэг шиг шууд шалгагдаад явчихгүй. Яавал зүгээр үлдэх, ямар нөхцөлд энэ нь сөхөгдөх нь тодорхой хууль тогтоол дээр аль талд кноп дарах, ямар байр суурьтай байхаас нь шалтгаалах эрсдэлд байгаа бол энэ үнэхээр ноцтой. Тэд чинь улс орны хувь заяаг шийдэж байдаг улс.

 

Ийм байдлаар бие даасан шийдвэр гаргаж чадахгүй гадны нөлөөнд орчихсон улстөрчид энэ удаагийн өршөөлөөр давхар “нээнтэг”-гүй болж цаашид төрийн хэрэгт эрүүл саруул зарчимч хандах боломж бий болж магадгүй. Ингэж итгэлтэй хэлэхэд хэл эвлэхгүй ч бас огт үгүйсгэх аргагүй байна.

 

Өршөөлийн хууль буцлаа гэхэд цаашдаа яах вэ. Бие биенээ татаж унагасан бохир тогоо нь хэвээрээ л байна. Одоогийн хэрэгт татагдсан хэдийн цаана нээнтэгтэй хууль батлагч нартайгаа хэвээр үлдэнэ. Иргэд бид нэг удаагийн сонгуулиар одоогийн улстөрчдийг хуу цэвэрлэх боломж байгаа билүү. Яаж ч шигшлээ гэхэд 60 хувь нь эргээд гараад л ирнэ. Цаашдаа улс төрд  бие биендээ хальтирааг нь сануулдаг “шантааж” залгамж чанартай болж үргэлжлээд байвал энэ төр юу болох вэ. Хууль тогтоогчид орон шорон ойрхон харагдах дөнгөтэйгээ шийдвэр гаргаад байвал бидний хэлэх дуртай эрх зүйт төр бүтэн орших уу. Улстөрчид энийгээ шууд хэлчих гэхээр сонгуулиа бодоод нүүр халуун хэцүү байх шиг байна.

 

Хоригийг хүлээн авахад одоо ялтай суугаа улс төрийн хүрээнийхэн үлдэнэ гэж бодьё. Тэд шийтгэлээ цаашид үүрнэ гэж хатуурхья. Цаашдаа ямар нэг зуултад байх бусад төрийн түшээдийн нэг удаагийн “хальтраа” нь улс орны хувь заяатай холбоотой шийдвэр гаргахад нь “нээнтэг” болсоор байвал улс оронд халтай тусна.

Төрийг хууль цааз эмхлэх ч цаана нь хүн байгаа. Хүн л хойно алдаа гаргасан байж болно. Тэд одоогийн жишгээрээ өрөөл биенээ дарамталсан хэвээр, нээнтэг дор кнопоо дараад байвал юу болох вэ.

 

Энэ өнцгөөс нь Өршөөлийн хуулийг өмгөөлөх ёстой санагдлаа. МАН ч энэ гарц дээр нэгэнт нэгдсэн бол “чимээгүй” гэдгээрээ цайраад дэмжих хэрэгтэй юм. Гишүүд хэлж байна. Ерөнхийлөгч тодорхой хэдэн заалт дээр хориг тавьсан хэдий ч энэ нь бүхэлдээ хуульд хориг тавьсантай адил болно. Хоригийг хүлээж авбал хууль буцнаа гэж байна.

Үнэндээ бол өршөөхгүй гэх нь хамгийн амархан болсон мэт харагдана. Олон нийтэд таалагдаж нэр нүүр олоход ч амар. Хоригийг дэмжсэн улстөрчид шударга харагдана. Сонгуульд оноо авна гэж тооцно. Гэхдээ ...улстөрчид асуудлаа үнэнээр нь хэлээд энэ хуулиа хамгаалаад гарсан нь дээр байх. Үүнд дүр эсгэж ичингүйрэх хэрэггүй юм.

 

Эдийн засгийн өршөөлийн хуулийн цаад үзэл санаа нь тодорхой байсан болохоор олон хүн дуугүйхэн дэмжсэн. Хууль зөрчсөн үйлдэл нь хэрэг болоод явчихдаггүй. Тэгсэн хэрнээ байнга шахалт дарамтад яваад байдаг. Бизнесийнхний хүзүүнд байсан энэ гинжийг нь таслая гэсэн үзэл санаанд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан зөвтгөл байгаа.  

 

Далд санхүүжилттээр сонгуульдаж ирсэн ирсэн намууд, түүний улстөрчид ч өнөөдөр хүнд байдалд орсон харагдана. Өөрийнхөөрөө дуугарах гэхээр өөрөө “нээнтэгтэй”. Ямар нэг сэжүүр дээр хуулийн байгууллагаас “тайлбар өгөх”-ийг шаардсан бичиг хэзээ ч ирж мэднэ. Нэг ам мурийлтаар фактийг нь дэлгэсэн нийтлэл нэг л өдөр хэвлэлээр давалгаалж болно. Үнэн хэрэгтээ төрийн түшээд тодорхой асуудал дээр, тодорхой хуулин дээр өөрийн үг, үзэл бодлоороо үлдэх гэхээр энэ дарамтыг мэдэрдэг байвал яах вэ. Зарим нэг сэтгүүлч, нийтлэлчийн сануулаад байгаагаар энэ нь “Авилгатай тэмцэгчдээс айх” бодит байдал болсон бол “барьцаалагдсан" улс төр гэдгийн төгс илрэл болох байх.

Энэ барьцаанаас улстөрчдийг гаргаад дараа нь ямар ёс зүй гаргах. Чухам Монголынхоо төлөө зүтгэх үү, үгүй юу гэдгийг бид харж болно.

 

Төгсгөлд хэлэхэд, Өршөөлийн хуулийн сургаар өл даран хоног өнгөрөөх жирийн аавын хөвгүүд, ээжийн охид гэртээ харих болов уу гэж чимээлж торны цаана бөртөлзөж суугаа. Тэдний эрх чөлөөнд тэмүүлэх хүсэл, ар гэр үр хүүхдийнх нь хүлээхийн зовлонг хэлж өгүүлэхэд миний үгийн сан дутна. Төрийн өршөөлөөр наранд гарах тэдний ганц боломжийг улс төржүүлж гацаалгүй бүтэн үлдээх хэрэгтэй. Улсаа бодоод улстөрчдийг ч нэг удаа уучилья.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

Shuud.mn
Сонин хачин
hohirogch:
Narsand orj mergejil deeshluuleed narand garch tuuniigee heregjuulne goe goe gishuuddee hairyai shuu kkkkkkk
2015-08-25
Зочин:
Өршөөлөө гээд бохир тогой нь цэвэрлэгдэхгүй. Харин авилгалчдыг хэргийг нь хүлээлгэх юм бол арай багасах байх.
2015-08-24
МАН-ын гишүүн Ц. Нямдорж:
МАН намынхныг АН засаг барьж байхдаа олноор хоморголж авилгаар далайлгаж шийтгэсэн. 2016 онд манай нам ялах нь тодорхой. Тэр үед хариуг нь мөн авилгаар далайлгаж барих болно. Иймээс манай намынханд энэ өршөөлийн хууль хэрэггүй. Харин Эбэг дэмжээд өршөөлийн хуулийг унагаана. Дараагийн 4 жилд өөрсдийнхнөө оролдохгүй АН-хныг бүгдийг нь Эбэтэй нь хамт суулгаад өгөхөөр тэр үед өршөөлийн хуулиа баталдаг байж гэх нь аль хэдийн хоцорсон байх болно. Гэнэн л байна даа дараагийн ээлжинд бидний ээлж хариугаа авах болон хоолонд орох ээлж ирнэ. Хүлээж бай даа. Гоёо гоё. Тэгээд 2019 онд өршөөлийн хуулийг өөрсдөдөө зориулаад амжаад гаргачихаар зөвхөн АН-нхан авилгын хэргээр дахиж сэрэхгүйгээр хүнд цохилт авч үлдэх болно. Энэ бол хор найруулалт биш зүгээр АН-ыхны эхлүүлснийг тэдний өөрсдийнх нь зохиосон тоглоомын дүрмээр хариу барьж буй хэрэг. Хорт өөрийнхөө хоронд хорддог , санаа муут яван хатна гэдгийг харуулна аа. 9 сарын дараанаас өршөөлийн хууль гараагүй нь бидэнд үнэхээр ашигтай байх болноооооо
2015-08-24
zochin:
Bohir uls tur ayul uchruulj ba.herev urshuuliin huuli batlagdval ulsiin ih hural buren hemjeegeeree shudraga ajillah busuu.herev zee odoo l zorig gargaj horigiig huleej avhaas tatgalzval 2 jil daramtluulah yum bishvv ain. bohir uls turchid huuliin baiguullagaar ursuldugchuu namnaj baina
2015-08-24
Би:
үнэн шүү Баярхүү гуай. МАН 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялж 74 суудал аваад ерөнхийлөгч, ҮХЦ 2-ыг хүчээр далайлган түрж энэ өөрчлөлтүүдийг баталсан. Энэ бол бас нөгөө гайхал Намбарваантай холбоотой. Энэ гэж ёстой Монголоо хорлож дуусдаггүй муу бузар булай бүхэн шүглэсэн амилсан чөтгөр байнаа
2015-08-24
би:
үнэн шүү Баярхүү гуай. МАН 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялж 74 суудал аваад ерөнхийлөгч, ҮХЦ 2-ыг хүчээр далайлган түрж энэ өөрчлөлтүүдийг баталсан. Энэ бол бас нөгөө гайхал Намбарваантай холбоотой. Энэ гэж ёстой Монголоо хорлож дуусдаггүй муу бузар булай бүхэн шүглэсэн амилсан чөтгөр байнаа
2015-08-24
Huu:
Tiimee demjij bn neg ydaa orshoox xeregtei
2015-08-24
Bodoh l asuudal:
Ene idsen uusan humuus ni ulsiig hohirolgui bolgochihvol urshuuj bno biz dee hohiroloo l baragduulchaacee
2015-08-24
zochin:
huuhdee uguh tsetserleggui baij manaihan urshuuliin huuli geed soliortsgoogood.
2015-08-24
Зочин:
Zarchimgui hun be ene setguulch. Hamag yumaa shuluulsan huniig urshoo gej tulgaad bgaa yum uu?
2015-08-24
Зочин:
Улсаа халаасаа сэгсрүүлчихээд, дээр нь алуурчид залилагчид , дээрэмчид, хулгайч нарыг уучлана гэсэн үгүү. Тэд бөөнөөрөө гарч ирвэл ёстой хонин дунд орсон чоно шиг үзэх байлгүй
2015-08-24
Зочин:
Uygaa soliorood bgaan avligachdiig omoordog hen ve
2015-08-24
зочин:
Үндсэн хуулинд 2 нам нийлж өөрчлөлт оруулсан.Түүнийг нь Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон .Харин энэ процедурын адаа байсан байна гээд МАН 2000 ОНЫ СОНГУУЛИАР хэт олуулаа байхдаа хүчээр баталсан шүү дээ.Баярхүү гуай түүх хуучраагүй байгаа шүү дээ.
2015-08-24
би:
үнэн шүү Баярхүү гуай. МАН 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялж 74 суудал аваад ерөнхийлөгч, ҮХЦ 2-ыг хүчээр далайлган түрж энэ өөрчлөлтүүдийг баталсан. Энэ бол бас нөгөө гайхал Намбарваантай холбоотой. Энэ гэж ёстой Монголоо хорлож дуусдаггүй муу бузар булай бүхэн шүглэсэн амилсан чөтгөр байнаа