Засгийг торгоох сэлгээний сайдууд
2015-08-21

АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн хамтарч Засгийн газрын хамтарч байгуулах хэлэлцээ, тохиролцоо хийсээр багагүй хугацааг өнгөрлөө. Ээлжит бус чуулганаар шийдэгдэх байсан энэ асуудал улс  төрийн шантаажаас улбаалан өнөөг хүртэл  гацлаа.

Уг нь ч жил хүрэхгүй хугацаанд ажиллах сайд нарын нэрийг өргөх барих нь  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдчих гарын үзүүрийн ажил. Гэхдээ эрх ашиг, амбицийн төлөө улайрдаг улс төрд бага, ялих шалихгүй  зүйл гэж байдаггүй бололтой. Бөөсийн чинээ асуудлыг ч тэмээн чинээ болгоод шантаажлан гацаачихдаг  төрөлхийн бус ч олдмол  нандин чанар гагцхүү улстөрд л байна.

Сонгуулийн жил дөхөхийн хэрээр улстөрчийн амбиц, бүлэг, фракцын зөрчил тэмцэл  дээд цэгтээ тулж, эрх ашиг л үл нэгдвэл  илд  далайхад ч бэлэн, цөс нь хөөрсөн эрхмүүд цахим сүлжээгээр хатуу үг шидэлцсээр байгаа. Ер нь төрийн харчуул тэр бүр гар зөрүүлээд байдаггүй,  ганц шанааны ая даахгүй хальтираад уначихдаг цагаан захтнууд юм билээ. Харин үг хэлээрээ уралцахаараа Долоон буудлын Должин эмээг ч давж  сөрсөн базаа хийчихэж чадна.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын сэлгээний сайд нарыг томилох асуудал ийнхүү нам, эвслийн хэлэлцээ, тохиролцоогоор явагдаж,  хүрээгээ тэлж, сэдвээсээ хальж байгаа сурагтай.  Ер нь МАН-ын 6 сайдыг огцруулаад, тухайн салбаруудад мэргэжлийн, туршлагатай эрхмийг томилох гээд мэтгэлцээд байгаа юм биш. АН дахь бүлэг, фракцуудын төлөөллөө,  “хүн”ээ шургуулах гэсэн шахаа Засгийн газрын тогтворгүй байдлыг үргэлжлүүлж,  улс төрийг хямраалаа.

УИХ-д олонхи бүрдээгүй үед олон суудал авсан улс төрийн хүчин нь парламентад бүлэгтэй нам, эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулдаг. Нэгэнтээ МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалсан эрх баригчдад МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслийн бүлэгтэй хэлэлцээрийн ард суухаас аргагүй нөхцөл үүссэн.  Өршөөлийн хууль батлагдаж, эрх баригчид “Шударга ёс” эвсэлтэй  хамтын ажиллагаагаа үргэлжүүлэх улс төрийн  алтан боломжийг анаж байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр ч Сөүлээс яаран ирж,  АН-ын даргатай хэлэлцээний ширээнд суулаа.  Өнөөдөр Засгийн газрын 6 сайдын суудлыг хамтрагч нам эвсэл яг тэнцүү хувааж авах   тохиролцоонд хүрч чадсан нь МАХН-ын дарга Н.Энхбаярын “гавьяа”. Уг нь “Шударга ёс” эвсэлд сайдын хоёр суудал л өгнө гэж яригдаж байсан. Харин Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг зөвшилцөх “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар МАХН-ын дарга Н.Энхбаяр  томилогдон ажиллаж, АН-ын дарга З.Энхболдтой хийсэн хэлэлцээрийн эхний үр дүн энэ. Хаалттай хэлэлцээрийн цаана улс төрийн өөр ямар тохироонд хүрснийг одоогоор хэн ч тааж эс  мэднэ.

“Шударга ёс” эвслийн бүлгийнхэн гурван сайдынхаа нэрийг  хэлэлцээд тодруулчихсан, учир нь МАХН-ын дарга Н.Энхбаярын заасан замаар явцгааж байгаа. Н.Энхбаяр даргатайгаа маргалдаж, мэтгэлцээд байх зүрхтэй эрхэм ч  эвслийн  бүлэгт   гарахгүй. "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга, дэд дарга болох Н.Батцэрэг Шадар сайдад, З.Баянсэлэнгэ БОНХАЖ-ын  сайдад нэр дэвшсэн дуулдана.

Мөн Өршөөлийн хуулийг батлуулахад хүчин зүтгэсэн Д.Оюунбаатар гишүүн БХБ-ын сайдаар томилогдох бололтой.

Харин эрх баригч хүчин АН-ын тухайд “Шударга ёс”-той тохиролцохоос илүүтэй намынхантайгаа ойлголцох гэдэг хурц, хүнд  асуудал болоод байгаа.

Ямартай АН-ын бүлгээрээ хэлэлцээд Сангийн сайдад Н.Батбаяр, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайхан, Зам, тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг нарыг нэрийг өргөн барихаар нэгдсэн ойлголцолд хүрэхээр чармайж. Харин   багаар ажиллаж чаддаггүй, туйлбаргүй гэгддэг Н.Батбаяр, Л.Эрдэнэчимэг нартай гар нийлж ажиллаж чадахгүйгээ Ерөнхий сайд шуудхан мэдэгдэж. Ингээд л дахин үл ойлголцолд хүрээд байгаа сурагтай.

АН-ын бүлгээс сайдад нэр дэвшүүлсэн эрхмүүдийг Гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэлцэнэ. Хэрвээ дэмжигдвэл сайдаар нэр дэвшүүлэх 6 эрхмээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эхлээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлнэ. Дараагаар нь УИХ-д өргөн барина.

Харин үүний дараагаар УИХ-ын ээлжит  бус чуулган зарлах юм. Уг нь Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ-д хүргүүлээд байгаа. Харин УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хаахдаа Өршөөлийн хуулийн хориг, Засгийн газрын сайд нарын томилгооны асуудал өргөн баригдсан үед дараагийн ээлжит бус чуулганы товыг зарлахаа мэдэгдсэн.

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваад ажлын 14 хоногт хэлэлцдэг дэгтэй юм билээ. Тиймээс Засгийн газрын сайд нарын тохиролцоо бүрдэж, өргөн баригдтал ээлжит бус чуулганы тов зарлагдахгүй нь.

Ямартай ч эрх баригчдаас томилогдох сэлгээний сайд нар салбартаа хэр мэдлэг туршлагатайдаа бус хэний бүлэг,  фракц хүчтэй, нөлөөтэй гэдгээр тодорч, тогтворгүй Засгийг торгоох нь.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Салбарыг мэддэг сайн ажилласан сайд байсан А.Гансүхээ томилчихооч сонгууль болох ойртлоо хийсэн ажил хэлэх үгтэй байж сонгуульд ялна шүү дээ. Одоо хэн нэгэнийг томилж сургах хугацаа байхгүй шүү дээ АН-ынхаан
2015-08-22
Зочин:
BAYANSELENGE . ERDENECHIMEGIIG SAID BOLGOJI MONGOLYN TURIIG BUU GUTAAGAACH ERGUU PIZDANUUD -IKH KHURLYN GISHUUN NERTEI TENEGUUD MINI
2015-08-22
Zochin:
Ene 2 namd uneheer bolovson huchnii dutagdal baigaa ni haragdaj baina daa. HUN ii bolovsroltoi zaluuchuudiig urij ajlaa hiilgevel taarna.
2015-08-22
Зочин:
ee huurhii bayanselege metiim medreluud said bolj baidag ee chaavaas daa mongol hugjihgui ee
2015-08-21
Зочин:
The Dream TEAM 2015. Bravo!!!
2015-08-21
Enhbayar bolon AN hor nairuulah aa boliochee!!! B:
Arai ch dee!! Mongolyn ediin zasgiig unagaagaad zasgaas huugsdun Batbayaryg dahiad Mongolyn mungiig atgadad Sangiin yamny said bolgood baihdaa haashaa yum be??!! Ta nar ireh conguuliar 100 unah ajlaa urgeljluuleed, ard tumnee doromjilsoor l baih uu? Bas Bayanselenge gedeg zuvhun Enhbayaryg demjseneeree gudamjnaas UIH-yn gishuun bolson hund Mongol turiin shadar saidyg suudal ugnu gedeg chin erdeesee l MAHN bol Enhabayart l sain uilchilsen huniig l demjdeg gedeg ee haruullaa. Yer ni MAHN bol ard tunmii tuluu bish buh ajil ni Enhbayariin l tuluu gedeg ni bid nart ulam l todorhoi bolj baina.Arai ch dee!!! Uneheer haramsaj baina. Bidnii ur huuhduud yana daa!!! UG ni ireh songuulid MAHNy tuluu ugnu gesen odoo AN, MAN, MAHN alinyn ch demjihgui. Ter HUN gedeg namyg l demjdeg yum uu.
2015-08-21
Зочин:
Ed nariin deer tsuuhun heden tolgoi baian gesen ug shu!!!! Ed nariigaa udirdaj baihad amar geed medrel muutai humuus albaar oruulj ireed baina. Tolgoigii ni olj taslah hergtei!!!
2015-08-21
Зочин:
Улам л дебилүүд гарч ирээд байх юм. Яая даа.
2015-08-21
Зочин:
Bayanselenge gej zailuul gants hudagt suvilagch baisan eruul ubvchtei n medegdehgui hetsuu hun turd saidiin alba hashna geheer ene turd chin henbugai ch ochij boldog yum bna gej oilgogdoj bna. Nerteigeer n Doloon buudlaas Doljin emee gants negiig avchraad ard tumnii amidral, zovlong sain medeh yum geed ali neg saidaar tavichaach. Hamaagui deer. Yer n ene MAHN gej nam bolovson huchingui gedgee denduu sain haruulj bna. Ter Eruul mendiin saidaar ochson umnu n zugaa tsengeliin zulzgan said baisan nuhur bas ter EMYiig bolovsrol medleggui, turin ajliin turshlagagui humuuseer duurgej, turiig yaj bulingartuuldgiig jinhene utgaar uzuulsen. Iim l humuus ter namd bdg gedgiig ard tumen bodoh heregtei.

Yurunhiilugchiin zasaglaltai bolsonch Enhbayar ship gar bochihvol huge Yurunhii said, ehneree sangiin said, Bayanselenge Baasanhuug said apart avian sh dee
2015-08-21
unshigch:
Z.Enhbold manai nam Fraktsgui bolson geed baisan yasan be Ene 6 said Saihanbilgiig ogtsruulah undes bolj baina Yalanguya MAHN-iin said nart hun avah yum alga Bugd Enhbayriin hamgaalagchid Battsereg gej beerenhii eeriin utgel unemshilgui alia salbada
2015-08-21
зочин:
ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ЗАСВАР ХИЙСЭН 1 ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛҮҮЛНЭ. ГАЛ ЗУУХ ТУСДАА 8858-3333
2015-08-21
irgen:
ha ha ene bayanseleneg gdg balaa avgaig enhbayar hiij bgaa bh da. eruul balaa ni medegdehgui iim hun gargaj ireheer mongoliin tor uneheer gutamshigtai odoo bi uneheer uur hurch bna. eronhiilogchiin zasaglaltai uls boloh shaardlaga ard tumneeree taviad bosoe yun 7-n sariin negen 9-n sariin engend yu bolohiig haraarai
2015-08-21
Зочин:
Yurunhiilugchiin zasaglaltai bolsonch Enhbayar ship gar bochihvol huge Yurunhii said, ehneree sangiin said, Bayanselenge Baasanhuug said apart avian sh dee
Сайд:
САЙД болох дамжаа, ха ха, өндөр төлбөртэй
2015-08-21
zochin:
iim ymnuudaar said tabidag ardchilsan nam tyr vnen ylzarche
2015-08-21