“Хагас сая”-д хүрсэн хандивын анги
2015-08-20

Гэрэл зургийг MPA.MN

 

Хүүхдээ цэцэрлэгт хамруулна гэдэг эцэг эхчүүдийн “толгойны өвчин” болоод байна.  Сургуулийн өмнөх насны шинээр цэцэрлэгт элсэх хүүхдийн бүртгэл уг нь энэ сарын 24-нөөс эхэлнэ. Гэвч нийслэлийн эцэг эхчүүд энэ долоо хоногоос   үр хүүхдээ оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяа цэцэрлэгт бүртгүүлэхээр өдөр, шөнөгүй дугаарлан хонож байна.  Хүн ам хамгийн ихээр төлөвлөрсөн Баянзүрх дүүргийн эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй бухимдахдаа хэвлэл мэдээлэлд хандаж, төр, засгаас зохицуулалт хүсч суух билээ.

 

Цэцэрлэг бүр хүүхдийн орны тооноос хамаараад  үүдэнд нь дугаарлан хоноглож байгаа эцэг эхчүүдэд “эхний 50-д багтаж  бүртгүүлсэн хүүхдүүд үнэ төлбөргүй хамрагдана. Бусад нь хандивийн ангид орох эсэхээ шийд” гэсэн мэссэжийг тараасан  бололтой. Харин хэлээд байгаа “хандивийн анги”-ийн ханш ямартай ч хагас сая буюу 500 мянган төгрөгт хаджээ. Улсаас үнэ төлбөргүй суралцахаар зохицуулсан цэцэрлэгт хагас төгрөг  хандивлаад, хүүхдээ оруулна гэдэг цэцэрлэгийн захиргааны хууль бус, хаалттай дүрэм журам бололтой.

 

Уг нь БСШУ-ы сайдын “хандивын анги нээж, эцэг эхчүүдээс хандив авч  болохгүй” гэсэн тушаал байдаг. Гэвч энэ нь цаасан дээр бичигдсэнээс цаашгүй. Шинэ элсэгчдээ цэцэрлэгийн удирдлагууд өөрсдийн дүрэм, журам, үзэмжээр бүртгэнэ гэнэ.

 

Дотоод журамдаа  “хандивын анги”-ийг багтааснаа цэцэрлэгийн удирдлагууд мэлзээд л сууж байна.  Ер нь амьдрал дээр хэрэгжихгүй  тушаалаа  салбарын сайд Л.Гантөмөр эргэж хармаар юм.

 

 Цэцэрлэгийн хүүхдийн шинэ элсэгчдийн бүртгэлийн хугацаа болоогүй ч  дугаарлан хоносон эцэг эхчүүд 100 хол давжээ.

 

Улсаас сургуулийн өмнөх хүүхдийн хүмүүжил, хөгжилд анхааран цэцэрлэгийн насныхныг үнэ төлбөргүй сургадаг. Гэвч сургууль, цэцэрлэгийн багтаамж хүрэлцээгүй. Жил бүр улсын төсөвт цэцэрлэг сургуулийн нэмж барихаар мөнгө тусгадаг ч  төсвийн ерөнхийлөн захирагчаасаа хамаардаг уу, гүйцэтгэгч байгууллагууд нь  улсын мөнгөнөөс  тоншиж, задгай цацдаг уу, бүтээн байгуулалтын улирал дуусахад мөнгө  ч үгүй, барилгын суурь ч үгүй үлддэг. Ингээд л “дуусдаггүй яриа” шиг  дараа оны төсөв хэлэлцэхдээ  дахиад л сургууль, цэцэрлэгтээ төсөвлөе гээд хууль боловсруулагчид  мэтгэлцэж суудаг.

 

Энэ бүхэн өнөөдрийн асуудлыг дэгдээж, үр хүүхдээ улсын цэцэрлэгт хамруулахаар эцэг эхчүүд танил тал, найз нөхдөөсөө  бүртгэлд хамруулаад өгчих эрх мэдэлтэй албан тушаалтан мэдэх эсэхийг сураглаж сууна.

 

Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь нийслэлд  74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна гэсэн тооцоо бий.

 

Уг нь өнгөрсөн хаврын чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталсан. Гэхдээ энэ хууль бэлтгэл, зохион байгуулалт, тэр дундаа төсвийг дутагдалтайгаас  ирэх оны нэгдүгээр сарын нэгээс мөрдөгдөж эхэлнэ. Энэ хууль хэрэгжсэнээр 15 мянган ажлын байр бий болж 90 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэж хууль тогтоогчид үзэж байгаа юм билээ.  Хэрвээ энэ хууль хэрэгжээд эхэлвэл цэцэрлэгийн насны хүүхдүүд олноор хамрагдаж, хуулиас гадуурх хандивын анги ч энэ хэрээр зогсож,  наанадаж эцэг эхчүүд ч хүүхдээ бүртгүүлэхээр хонон өнжин дугаарлаж зогсох шаардлагагүй болно.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Bzdiin 32r tsetserleg bur shine 2nastai huuhed ch awahgui gene.
2015-08-20
Ard daatgal:
Mongolchuudaa ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-20
зочин:
тийм л их хандив өгсөн юм бол цэцэрлэгийн хаяг, авсан хүнийх нь нэрийг зарлаач. баримтгүй юмаар цэцэрлэгийн хүмүүсийг битгий муучил. замд нь зуучилж өгсөн хүн чинь л Но-той байдаг.
2015-08-20
зочин:
энэ сэтгүүлч нар худлаа юм зохиоэ бичих юм даа. ер нь хүмүүс нээх зовж зүдэрсэн, мөнгөтэй болох гэж ингэж худлаа ярьдаг юм байна лээ. тахир дутуу ядуу болж бөөн гуйлга уйлаан майлан болж цэцэрлэг, сургуульд бүртгүүлчихээд мөнгө өгсөн гэж гэрийнхнийгээ хуурсан хүмүүс дараа нь баригдаад бөөн зодоон нүдээн болдог ш дээ. ийм их мөнгөтэй юм бол хувийн цэцэрлэг ярзайгаад байж байна.
2015-08-20
bi:
balain
2015-08-20
bi:
yaana
2015-08-20
zochin:
Tur zasgiin haralgan bodlogo, erelt deer mungu hiisen , hiilguulsen mongol soliorol , jil buriin tolgoinii ovchin.
2015-08-20