Түгшүүр, бухимдал дагуулсан өршөөл
2015-08-13

Албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн мөнгийг идэж шамшигдуулсан, авилга авсан гэх хэрэг үүсгэн шалгагдаж, хоригдож, ял авсан эрхмүүдийг суллаж байгаа нь энэ удаагийн Өршөөлийн хуулийн онцлог байлаа. Тиймээс Өршөөлийн хуульд хамрагдсан зарим зүйл анги олон нийтийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэж байна. Авлига авсан, “Нүүрс”, “Цэвэр агаар” сан хөтөлбөр, тендерийн мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь завшсан гэх хэргийн учир сэжиглэгдэн шалгагдаж байгаа Н.Хүрэлсүх, Л.Гансүх, Г.Дэнзэн гээд олон эрхмүүд “сайн ах” нарынхаа буянаар өршөөгдөх нь. Дээрх эрхмүүдэд холбогдох хэрэг цаашдаа олон хүнийг араасаа дагуулах байсан нь тодорхой. Тиймээс хууль санаачлах эрх мэдлээ ашиглан, нууцын зэрэглэлтэй хаалттай хуралдаанаар “анхны ардчилсан сонгууль явагдсаны 25 жилийн ой”-н хүрээнд гэх малгайн дор эрхэм түшээд өөрсдийнхөө хүмүүст улс төрийн өршөөл хүртээлээ.

 

Шударга ёс гэж алга, улсын мөнгийг хууль бус зүйлд зарцуулж, авлига авбал хэзээ нэгэн цагт өршөөлд хамрагдаад гарчихаж болдог юм байна гэсэн сэтгэлгээг нийгэмд суулгалаа. Төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, татвараа төлж, төсвийн мөнгөнөөс сохорч ч зоос хумсалдаггүй, иргэний үүргээ нэр төртэй биелүүлж яваа хэсэг хохирч үлддэг гашуун үнэнийг л олон нийт нүдээрээ харж, биеэр амсч байна.

 

Хэрэг хийсэн, авилга авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, улсад учруулсан хохирлоо барагдуулсан тохиолдолд өршөөлд хамрагдана гэж хууль тогтоогчид онцолж байна лээ. Төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь хувьдаа завшсан нөхөд улсыг хохиролгүй болгохоор хэд дахин нугалж төлөх үү.

 

Хуулийн зүйл ангиар АТГ шалгагдаж байгаа 10 орчим хэрэг л өршөөлд хамрагдахаар байгаа гэж гишүүд ярьж байна. Тендэр будлиантуулж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдон шалгагдаж, хоригдож, ял авсан эрхмүүд манайд ердөө л 10 хүрэхгүй байгаа.

 

Уг нь улсын мөнгийг завсан хэрэгт холбогдсон эрхмүүдээс анх шалгагдаж, холбогдсон мөнгөн дүнгээрээ хохирлоо барагдуулвал хямраад байгаа эдийн засагт маань ч нэмэртэй. Гэвч сүр дуулиантай хэдэн “тэрбум”-ын хэрэг хэдхэн сая төгрөгт бууж, өнгө зүсээ хувиргахыг хэн ч хэлж үл мэднэ.

 

Өршөөлийн хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн. Тиймээс ч хууль хэрэгжээд 24 цаг ч болоогүй байхад өршөөлд хамрагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр Сөүлээс баяртайгаар эх орондоо буулаа.

 

Шийдлийн Засгийн газар 6 сайдаа огцруулж, орны хүмүүсийг нь томилохоор өргөн бариагүй байна. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдын албан тушаалд томилох яриа ордноор хүчтэй тархсан.

 

Сайдуудын нэрийг өнөөг хүртэл өргөн бариагүй байгаа нь цаанаа учир жанцантай. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь тодорхойгүй байгаа. Гэхдээ хуулийн зүйл ангиар нь хориг тавьж магадгүй гэсэн мессэж явж байна. Энэ нь ч ортой байх. Учир нь Ерөнхийлөгч өчигдөр "УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй. Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйлдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид, УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй” гэж жиргэсэн байсан.

 

Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд зүйл ангиар нь салгаж хориг тавилаа ч УИХ-ын нэгдсэн хуралдаанаар мөн л хаалттай хэлэлцээд, гишүүдийн олонхийн саналаар дэмжих боломжгүй гээд буцаачихна байх. Тиймээс энэ удаад ч Ерөнхийлөгчийн хүч хүрэхгүй болов уу. Ийнхүү улстөрчид нийгмийн зарим хэсэгт өршөөл үзүүлэх нэрийн дор өөрийн хүмүүстээ ч “бонус” олголоо.

 

Өршөөлийн хууль батлагдсаны дараагаар нийгэмд түгшүүр төрдөг нь нууц биш. Гишүүдийн мэдээлснээр өршөөлд хамрагдсан  хоригдуулын 94 хувь нь томоожиж, нийгэмшин, дахин гэмт хэрэг үйлддэггүй гэж байна лээ. Гэхдээ л өршөөлд хамрагдсан этгээд дахин онц ноцтой хэрэг үйлдэх тохиолдол гардаг. Энэ удаагийн Өршөөлийн хуулийг нийгэмд түгшүүр, бухимдал зэрэг төрүүллээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ард түмний ерөнхийлөгч үү,ардчилсан намын ерөнхийлөгч үү,авилагчидын ерөнхийлөгч үү гэдгийг л харах л үлдлээ.
2015-08-14
Зочин:
Жастин Капла 35 тэрбум төгрөгийн хохирол учруулж, 6,1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний бохир мөнгө угаасан. Одоо авилгал, албан тушаал хээх хахуулаар ял эдэлж буй 200 гаруй Монгол хүн энэ хохиролын дэргэд юу ч биш! Гэтэл Жастин Каплад хохиролоо барагдуулаагүй байхад уучлал үзүүлж болохгүй харин Монгол хүн хохиролоо барагдуулъяа гэхээр өршөөхгүй гэдэг нь ямар учиртай юм бэ. Энэ зөв зүйл мөн үү?
2015-08-14
Зочин:
Монгол төрийн бодлого өршөөлийн хуульд шингэх ёстой гэж хашгирах Ерөнхийлөгчөөс асууя??? Таны яриад байгаа зүйл Монгол хүнийг алагчилж, дорд үзэж, гадны хүмүүсийг дэмжих юм уу? Зөвхөн Жастин Каплагийн учруулсан 35 тэрбум төгрөгийн татварын хэрэг нь одоо шоронд албан тушаал, авилгалын хэргээр сууж буй бүх хүмүүсийн хохиролоос ч их гэдгийг мэдэх үү? Ингэхэд хэн нь Монгол улсад хохиролтой төрийн бодлогогүй юм хийж байна?? Битгий дүр эсгэсэн ардчилал, дүр эсгэсэн улс төр, дүр эсгэсэн эх оронч төрх үзүүл ЭЛБЭГДОРЖ ОО. Чи Монгол төрийг шоронжуулж, чи Монголын төрд залгамж халаагүй, ёс суртахуунгүй ажлыг их хийлээ. Чамайг Ерөнхийлөгч байх 2009 оноос хойш Монголын шорон дахь ял эдлэгчдийн тоо 3 дахин өсөж, ажил албан тушаалаасаа болж хэлмэгдэгсэдийн тоо замаа алдсан. Чамайг ерөнхийлөгч байх үед Монгол улсад юу ч өсөж хөгжиж бий болоогүй ганцхан шоронд байгаа ял эдлэгчдийн л тоо өссөн. Чи бол жинхэнэ дүр эсгэсэн АРДЧИЛАГЧ, БАГ ӨМССӨН ЧӨТГӨР, ХАРИЙНХАНЫ ГАР ХӨЛ БОЛСОН УРВАГЧ шүү дээ.
2015-08-14
Зочин:
Хэдхэн сарын өмнө Ерөнхийлгөч Ц.Элбэгдорж, манай улсад 35 тэрбум төгрөгийн татвар хохирол учруулж, 6.1 их наяд төгрөгийн бохир мөнгө угаасан хэргийг өршөөсөн. Гэтэл нөгөө нөхдүүд нь улсад учруулсан хохирол болох 35 тэрбум төгрөгөө төлөөгүй л явж байна. Харин алдаж энэдсэн Монгол аавын хөвгүүдийг уучлах болохоор, өөрийн улсын ерөнхийлөгч нь алагчилж үзэв. Авилгалын хэргээр Монгол хүнийг өршөөхгүй гэхэд хүлээж авлаа, хохиролоо барагдуулж байж өршөөлд ор гэхээр нь хүлээж авлаа гэтэл одоо болохоор бүр хориг тавьна энэ тэр гэж солиорох юм. Монгол хүн хохиролоо барагдуулаад өршөөлд оръёо гэхээр болохгүй харин гадаад хүн бол хохиролоо барагдуулаагүй ч өршөөлд орж болдог ямар улсад амьдарч, ямар ерөнхийлөгчөөр удирдуулж байна аа. Монгол төрийн бодлого өршөөлийн хуульд шингэх ёстой гэж хашгирах Ерөнхийлөгчөөс асууя??? Таны яриад байгаа зүйл Монгол хүнийг алагчилж, дорд үзэж, гадны хүмүүсийг дэмжих юм уу? Зөвхөн Жастин Каплагийн учруулсан 35 тэрбум төгрөгийн татварын хэрэг нь одоо шоронд албан
2015-08-14
Зочин:
баяр хөөр дагуулсан өршөөлийн хууль.
2015-08-13
Зочин:
ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ГУЙВУУЛЖ МУШГИЖ АРДЧИЛСАН НАМЫН НЭР ХҮНДЭЭР ТОГЛОЛТ ХИЙХЭЭ БОЛЬВОЛ ЯАСАН ЮМ БЭ. ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР БОЛ ХОХИРОЛ ГОМДОЛГҮЙ ИРГЭДЭД БОЛООД АВИЛГАЛ, ХҮЧИН, ХҮН АМЬ, ЗАНДАЛЧЛАХ БУЮУ ТЕРРОРИЗМЫН ХЭРГҮҮДЭЭС БУСАД БҮХ ЖИЖИГ САЖИГ ХЭРЭГТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛНЭ. АЛБАН ТУШААЛТНУУД БОЛ ХОХИРОЛОО БАРАГДУУЛСАН ТОХИОЛДОЛД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛНЭ ГЭЖ БАЙГАА. ХАРИН АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРЭГТ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ГЭТЭЛ ЯАГААД ИНГЭЭД МУШГИАД АРД ТҮМНИЙГ ТАЛЦУУЛЖ ХООРОНД НЬ МУУДАЛЦУУЛААД БАЙГАА ЮМ БЭ. ХЭНИЙ ЭРХ АШИГ ЦААНА НЬ ЯВААД БАЙНА АА.
2015-08-13
Ganaa:
urshuuliin hiiliig ers esetruutsej baina. Ushuu avah, dahin avliga tsetsegleh, heneggui baidal avna.
2015-08-13
Umsh Umsh hehe:
Sain unshaad daraa ni gaslaachee. Hesegchilj horig tavina l gesen bna sh dee garah yostoi humuus ni garna sh de taivan bai naad amisgaagaa dar naizaa.
2015-08-13
haha:
chamd us sanasan hun alj mahiig ni iddeg humuus shorond bgaa yum bnal daa
2015-08-13
solo:
tenegtdeg baina sh dee tuulaihan
2015-08-13
Монгол эр:
Ц.ЭЛБЭГДОРЖ үнэхээр л Цэвэр Монгол угсаатай Цэвэр Захчин эр хүн мөн л бол МОНГОЛЧУУДАА шоронд байлгахийг хүсэж Өршөөлийн хуульд ХОРИГ тавих ёсгүй.. Монголчууд бид цөөхүүлээ үнднстэн. Нэг мэдэхэд бүгд Шоронд сууж байвал хэнд ашигтай вэ.Ямар гаралтай хүмүүст ашигтай вэ. Монголчуудаа ухаарийтэээ. Өшөөлийн хуулийг энэ Их хурал ийм л шалтгаанаар гаргасан.. ....Гадны Капла-г болохоор Санаа алдаж сууж байгаад Өршөөчихдэг... МОНГОЛ иргэдээ болохоор БАТЗАНДАН -гийн саналаар Шоронд нь хатаах гэж үү...Биднийг Шоронд байлгах хүсэл Ямар гаралтай хүмүүст байна вээ.....
2015-08-13
Umsh Umsh hehe:
Sain unshaad daraa ni gaslaachee. Hesegchilj horig tavina l gesen bna sh dee garah yostoi humuus ni garna sh de taivan bai naad amisgaagaa dar naizaa.
irgen:
HUN ALSAN HUMUUS GARCH IRVEL YAANAA OSH SANASAN HUMUUS GARCH IREEED YAAH CH YM BILEEEEEEEEEE AIN TOR ZASAGAAAAA.
2015-08-13
haha:
chamd us sanasan hun alj mahiig ni iddeg humuus shorond bgaa yum bnal daa
solo:
tenegtdeg baina sh dee tuulaihan