Бүрээ татахад цуглардаг ҮЗХ хаана байна
2015-08-04

Эхлээд эгдүү хүргэсэн нэг зүйлийг хэлэхэд хоёр хэрээ биенийхээ харыг гайхаад сүйд. АН төрийн дээр гарлаа гэж МАН мэдэгдэв. МАН төрийн дор буулга шиг зүтгэж яваа юм байна. Залуусын хэлдгээр ёстой харагдаач гэдэг болох биз дээ.

 

Улс орныг оройлоод том лидер болох гишгүүр дээр гарч ирсэн Ч.Сайханбилэгийн эргүүлж буй хүрд аз эзийн алин дээр ч тохиолдлоор заахгүй. Намынх нь “Зогс” гэсэн газар нь л зогсох юм байна. Баасан гарагт намын даргынхаа хамрыг сөргөөж  олны анхааралд дахин орсон Ерөнхий сайдын гэнэтийн “шаардлага” өөрийн дэмжигчдийг сэргээх зорилготой л байсан. Үүндээ ч бараг хүрлээ. Даргын тааллаар сайд нарынхаа нэрийг өргөн барих хүлээлтээр хэвлэлийнхнийг жаал сортолзуулж байгаад зөрүүлээд харин өөрт нь шаардлага өргөн барьсан юм. 

 

Нэг нь л хоёр эрх мэдлээ авья. Намын даргаа өгчих, үгүй бол энэ сайдаа ав гэж дээ.  Яаж ч бодсон тамирын голын мөсийг долоох шахаж олж авсан Намын даргаа нэг шаардлагаар өгчих хүн нөгөөдөх нь мөн бил үү. Эрт цагийн эх орончид шиг  бүрээн дуунаар ганц хоногт овоон дээрээ цуглах цэрэг эрс АН-ын ҮЗХ-нд хэр олон байгаа бол. ҮЗХ-ны гишүүд гэдэг бол Монголын толгой баячуудын төр барьдаг өвөрмөц нэгдэл гэж болно. МАН-ын бага хурал, УЗ асуудлыг шийдэж, улс төрийн товчоо шиг засагладаг байсантай адил. Энэ намын их, бага хурлынхан гэдэг цаад утгаараа гаргах шийдвэрээрээ төр барихад нөлөөлдөг онцгой ялгаралтай эрхмүүд шүү дээ.  Намын дарга зарлаагүй цагт, бизнесийнх нь эрх ашиг хөндөгдөөгүй цагт эдгээр томчууд хуралдах байтугай утсаа ч авахгүй байж болохоор. Даргыгаа алгасаад хуралдья гэвэл талаас илүү хувь нь хуйвалдаж юм уу, уурлаж байж хурал зарлуулах дүрмийн заалттай. Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөлд ҮЗХ хуралдаж шийдвэр гаргах ямар ч боломжгүй. 

 

Ийм нөхцлийг Ерөнхий сайд мэдсэн хэрнээ хоёр хоногт ҮЗХ-г хуралдуулах шаардлага өргөн барьсан байна. Дүрмээ барьж байгаад намын дарга болчихьё гэж хүүхэд шиг хөөрөөгүй нь тодорхой. МАН-ын зургаан гишүүндээ дасч сэтгэл алдарсан ч юм байхгүй.

 

Улстөрч хүний “фокус” гэж нэг чухал юмаа авч үлдэхээр үүсч байгаа нөхцөлд хийж буй алхам бүртээ ямар нэг унацтай гишгэхийг тэр хичээж байна. Өнөөдөр зараалын ч юм шиг, командын ч юм шиг Ерөнхий сайд байгаад ажил хийж чадсангүй. Дараа нэг гаргачихвал юм хийх юм байна даа гэх олон нийтийн дэмжлэг бий болж байна. Энэ үнэлгээг энгэрийн тэмдэг шиг өөртөө наагаад үлдэх нь өдий насны залуу улстөрчдөд тун ч хэрэгтэй гэдгийг мэдэх нэгэн. Ядаж онолыг нь заалгасан. Сайн “ПиАр”-чин гэгддэг. Нам нь нүүр буруулсан мэт авирлаад байхад боломжоороо ганцаарчилсан тоглолт хийгээд байгаа түүнд олон нийт нааштай хандаж байгаа. Магадгүй ирэх жил намууд дахиад эвсч МАНАН-тан байж засаг барих бол манай хүн дахиад Ерөнхий сайдад тодроод ирэх ч магад.

 

Монголчууд хэлснээсээ хувирч нөхрөө жийсэн нэгнийг насаар нь дардаг. Ялангуяа улс төрд үүнийг өндөр шалгуур болгодог. Ч.Сайханбилэг гуйж залж ирсэн МАН-ын танхимын гишүүдээ авч үлдэхийн төлөө чадах бүхнээ хийж даргынхаа өдөөс сөрж зогссоор байгаа харагдана. Хэвлэлүүд ингэж л бичиж байна.

 

Энэ засгийг эвлүүлэхээс нь эхлээд өнгөрсөн хагас жилд Ерөнхий сайд гэртээ ганцаараа гэдэг шиг чадлаараа л хичээж ажиллалаа. Олон нийт өөрийн дүгнэлтээ хийж байгаа. Одоо АН ч, МАН ч, “Шударга ёс” эвсэл ч засаг төрийн ажлыг бус завсаргүй улс төр хийж нэг жил өнгөрүүлэх биз. Ерөнхий сайд ч бас олноо дагаж өөрийн улс төрөө сайн хийе гэж байх шиг байна. Түүний намын даргадаа өргөн барьсан гэнэтийн “шаардлага” бол үүнд жишээлж болох үнэндээ л мэдрэмжтэй алхам байлаа даа.

 

Б.Баяр

Shuud.mn
Сонин хачин
000:
MU-in Erunhii said shig asuudal tabij bna daa
2015-08-05
Зочин:
Улсаа бодвол ерөнхий сайдын зөв. УИХ-ын даргад өөр сонирхол байгаа учраас засгын ажлыг гацаагаад байна гж ойлгогдож байна.
2015-08-05
Зочин:
22 iin tovchoonii chigleld 10000 m2 buyu 1 ga gazar zarna. Une 60 sayas utas 99132485 zamiinkhaa urd taldaa 22 товчоонд 1 га газар зарна. Холбоо барих утас 99132485. Үнэ 60 сая Замынхаа урд талдаа
2015-08-04
davaa:
Ene enhbold enheetei niilj yah geed bainadaa
2015-08-04
irgen:
saihanbilegiig demjij bna
2015-08-04
irgen:
saihanbilegiig demjij bna
2015-08-04
irgen:
saihanbilegiig demjij bna
2015-08-04
zi zail:
Erunhii said ih zvil hiij bna shv zi bol arail daam garch bh shug bna
2015-08-04
Зочин:
Ашгүй дээ. Энэ хүн үгүй бол АН дуусаа. Улс дуусаа.
2015-08-04
Зочин:
Гөлгөр Зи зайл
2015-08-04