Шигшээ баг даваа гаригт тодорно
2015-07-31

Учиртай гурав хамтдаа нэг дор ахиж уулзаагүй юм байна. Өнөөдөр хоёр нь уулзжээ. Уулзахдаа 6 сайдыг явуулах тогтоолын төслөө өргөн бариад ирнэ гэж том нь хүлээж байсан бололтой юм. Харин Ерөнхий сайд улаан хамгаалагч С.Баярцогтынхоо араар орж хэсэг гүрийсэн бололтой. Том ч томхон сануулаад дахин хоёр цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь “хувилбар-2” т шилжиж сайдуудыг огцруулах саналыг гишүүдээс өргөн бариулах ажиллагааг эхлүүлэхийг бүлгийн дарга Гарамгайбаатарт үүрэгдсэн бололтой. Уг нь Ерөнхий сайд өөрөө сайдуудын асуудлаа бариад ороод ирвэл ажиллагаа цахилгаан дайны төлөвлөгөө гэдэг шиг хурдан явна. Харин бүлгийн гишүүдээс өргөн бариулах нь намын бүлгийн хурлаар оруулах энэ тэр гээд бөөн процедур болно доо гэж зөвлөх хүн олон. Өөрөө хадаг барьж авчирсан сайдуудаа буцаан залах нь ёс зүйн талаасаа болоод нэр хүндэд нь сэвтэй тул Ерөнхий сайд гүрийх бол гэнэтийн зүйл биш. 

 

Намуудын дарга нар Ерөнхий сайдын хамт 6  сайдын асуудлаар Ерөнхийлөгчийн уулзалтад дуудагдахдаа олон нийтийн өмнө хэлсэн байрь сууриа хамгаалж хэний хүү болохоо үзэхээр шийдсэн нь илт. Харин тэр өдрөөс хойш цэнгэлдэхийн хойморт ойрхон суусан АН-ын угшилтай учиртай гурав дахиж тулж ярилцаагүй бололтой. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр зөрүү харсан хэвээр. Өнөөдрийн төрийн ордны уулзалт ба хүлээлтээс наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулган болж МАН-ын сайдууд “7 сар минь баяртай” гэдэг дуу гаргахаар болжээ гэж хэлж болохоор. Энэ өдрийн Их хурлын даргын Ерөнхий сайд болон С.Баярцогт нартай хийсэн шавдуу уулзалт мөн хоёр цагийн тэвчээртэй хүлээлт МАН-ын 6 сайдын асуудал дээр гэдэнг нь бүр хөдөлгөчих шиг болов. Нөгөө талдаа Ерөнхийлөгчийн  Засгаа задлахгүй бай гэсэн сануулгаар сүүдрэвч хийж Ерөнхий сайд цаг хожихоор шийдэв. МАН чимээгүй суугаад байхгүй. Ч.Сайханбилэг сайддаа үг зааж өгсөн л байгаа.   

 

Ирж буй амралтын хоёр өдөр Нүхтийн, Тэрэлжийн зэрэг нууц нэртэй нөлөө бүхий фракцуудын ээлжит бус сүүлийн уулзалт болох байх. Эндээс ээлжит бус чуулганы зураг нэг мөр тодрох болов уу. Ер нь бол дараагийн 6 сайдын нэр битүүрч тохироо эцэслэн хийгдвэл болчих гээд байгаа хэрэг. Энэ удаа засгийг эмхлэхдээ айлын хүүхдүүдэд баавгайтай чихрээ ахиухан өгч гэртээ үлдээх тактик хэвээрээ. Харин өөрийн намын ганц хатуу чихрийг хэний фракцад өгч чөмгийг нь соруулах нь том асуудал. Сонгуульд том юм хаяад ялалтын найранд дундуурхан дугараа авсан хандивлагчид байгаа гэдэг. Үлдсэн ганц жилд тэдэндээ юм хаяхгүй бол ирэх сонгуулиар агсан тавьж мэдэх.

 

Сөрөг хүчнийг засагтаа оруулж үзлээ. Ажил хийж чадахгүй, улс төр хийгээд байхаар нь аргагүй гаргасан гэх бичээсээ хийж авсан болохоор одоо нөгөө юм өгсөн хэдээ бодож нэг яамны чих атгуулахгүй бол болохгүй гэх сандрал байна. Энэ бол нэлээн явцуу хүрээнд бууж байгаа таавар. Нөгөө талд нь мэдээж “Тавантолгой-2015” тоглолтын намрын шигшээ тоглолт эхлэх ойртсон. Үүнд засгийн шинэ багийг бүрдүүлсэн байх шаардлага ч тулгараад байгааг ажиглагчид хэлж байгаа. Энэ шигшээ багт Тавантолгойг эргэлтэд оруулах тогтоолын төслөөр дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагчаар  "маш сайн" ажилласан Л.Эрдэнэчимэг гишүүний нэр багтаж сайд болох магадлалд орчихсон яваа нь хоёр дахь таамгийг бүр ч үнэмшилтэй болгоод байгаа юм байна. Явсаар Тавантолгой гэсэн тойргийн тоглолтын бэлтгэл хийхээр ээлжит бус чуулган зарлагдсан гэдэг таамаг босоод ирлээ.

 

Аль таавар таамаг үнэн болохыг намрын улс төр харуулах бололтой.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bolj ogvol buyn chadah chineegeer hii
2015-08-02
Зочин:
horigdluudad huul uilchlehgui gesen maygtai hyanagch nar huuliig ul oishoodog
2015-08-02
zochin:
МОНГОЛ ОРНООР МИНЬ ТОГЛОЖ ХАНАХГҮЙ ЮМАА МУУСАЙН МАНАН-ГИЙН БААГИЙНУУД ЧӨТГӨР АВААСАЙ...
2015-08-02
muusain uheruud:
hai ya odoo tanuus tur uls gj yu baidgiig oilgoson vaa tanuus chadahguigee oilgov uuu umbuuu idej bolohgui yum baidgiig tanai darga nar oilgohgui l dee eh ornoo idej uuj tsulmuj boldguim sh deee huurnuudeee
2015-08-01
AN goodbye:
Tur barina gedeg said darga boloh hor nairuulah bish shuu nusnuudaa
2015-08-01
Zov:
bayartogt saihanbileg elbeg 3 iig odoo ongorson tsag bolgoh hetegtei 2 huu tomhon bod mal dagaj ard tumneer hedii boltol yavna gej boddog um boloo hoorood l guih um hunii togloom gar hol bolj 25 jil amidarch buig bid harj hanalaa
2015-08-01
Цццц:
Засгаар тоглосон юм биш байх аа.Угаасаа бид сонголтоо хийхдээ ахиухан санал өгөөд үнэмлэхүй олонхи болгосон бол ингэж олон намыг царай алдаж засаг байгуулах шаардлагагүй байсан гэдгийг санах хэрэгтэй.Дангаараа засаг байгуулчихаад байсгээд нэгнийгээ огцруулаад байвал харин үнэхээр бүтэхгүй нөхдүүд гэж ойлгогдох байх аа. Одоо санаа нийлэхгүй бол салахаас биш яахав дээ.
2015-07-31
Zochin:
Ardchilsan nam sonotugei.Zorig agsan hergiig yagaad ilrehgui bna.ardchilsan namuud hoorondoo uls torin allaga hiisen
2015-07-31
zoch:
zasgaaraa toglood baival nuguu tal ni dahin ogtsruulaad dampiirsan yam bolno doo
2015-07-31
zochin:
AН засгаар тоглох нь цагаандаа гарчээ.Ард түмэн бол юу ч биш эдний тоглоом болжээ.
2015-07-31