“Сарлагийн наадам”-ыг онцолъё
2015-07-23

“Эцэг эх нь хөдөлмөрлөж байхад, үр хүүхдүүд нь зугаацсаар байвал, ач зээ нар нь гуйлга гуйхын цондон” гэсэн Япон ардын зүйр цэцэн үг байдаг юм байна. Энэ үгийг иш татах нь тэмдэглэлт ойгоо хийж түүнд оролцон наадаж яваа өргөн олонд үг хаясан хэрэг биш шүү. Түүх ойгоо тэмдэглэж туулсан замаа, гавьяатай зүтгэлтэй хүмүүсээ дурсч, хот нүүчихэлгүй нутаг голомтоо сахисан хэддээ урам зориг өгөлгүй яахав. Цагаа барьж намраа даачихалгүй өндөрлөвөл боллоо. Наадаад л байцгаа.

 

Баянгол дүүргийн ой боллоо гэнэ. Хот газрын дүүрэг гэхэд Хүй долоон хутагт чуулж гол ус цалгиасан их баяр хийсэн гэнэ лээ. Энэ дүүрэгт төрөөгүй дээ, яаран хаягийн шилжилт хийлгэсэндээ харамссан жиргээчдийн гаслал үглэл сошиалаар л дүүрэн харагдсан. Баян ядуу ялгалгүй дүүргээрээ Жанрайсэг бурхандаа даатгуулж, бүх иргэн нь хэдэн жилдээ өвдөх зутрах нигуур үгүй болсноороо энэ ойн наадам одоогоор бусад наадмаас “топ” ангилалд яваа. Гандан хийд Баянголд дүүрэгт байгаа нь бас л нэг давуу тал боллоо. Маш бийлэгжүү хийсэн энэ наадмын мөнгө хаанаас гардаг юм бол. Дан хандиваар боссон бол манай компаниуд хямралд яагаа ч үгүй л байгаа юм байна.

 

Үүний дараа хамрах хүрээ нь бага ч бүтээлч гэж нэрлэгдэх нэг наадмыг цохон бичих нь зүйтэй байх. Хөвсгөлийн нэг сум сарлагийн наадам хийж сарлаг унасан малчид болон сарлаг, хайнаг тэргэний парад хийх болсон дуулдсан. Энэ бол харин их зөв санаачилга юм даа. Ердийн хөсгөө сэргээнэ гэдэг бол цаагуураа хямралын эсрэг зогсч эдийн засгийн хэмнэлтийг эрэлхийлж байгаа хэрэг. Юун портер. Дусал бензингүйгээр хот айл нутаг сэлгээд буучихна. Шилээ дарсан олон наадмаас хамгийн зөв тэмдэглэсэн наадмаар энэхүү Алаг-Эрдэнэ сумын “сарлагийн наадам”-ыг нэрлэмээр байгаа юм. Өндөр гэгээний наадам бол одоо бас л арга байхгүй юм даа. Бид чинь өнөө ямар их соён гэгээрсэн байгаа билээ. Үүний суурийг тавьсан гэгээнтэн хүн гэж хувьдаа ойлгож явдаг юм.

 

Ер нь наадам бүр өөртөө зөв өргөн дэлгэр болж байгаа. Уяачид, бөхчүүд магнай тэнэгэр нар зөв тойрон наадаж яваа. Монголын буян заяа их юм даа. Харин гадны нэг байгуулагын судалгаагаар өрийн хямрал хаяанд нь ирсэн 20 гаруй улсын найм дахь нь Монгол болчихоод байна шүү гэдгийг наадам хэсч бай шагнал тараагаад явж байгаа эрх баригч нарт дуулгамаар байна.

 

Монгол улс 2014 оны эцсийн байдлаар нийт 20.9 тэрбум ам.долларын өртэй байгаа гэж хэвлэлүүдэд бичиж байна. Энэ өрийн 10.6 тэрбум нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээл гэнэ. Харин Засгийн газрын нийт өр 2014 оны эцсийн байдлаар 3.6 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн хагас жилд энэ өр буураагүй гэдэг нь баараггүй. Яг одоо бол тун шахуу өрөө төлөх 3.4 тэрбум ам.доллар бидэнд хэрэгтэй байгаа бололтой.

 

Төсвийн цоорхой буюу орлого тал тасалдаад ирэхээр гадаад өр зээл, бонд хоёроор мөнгө босгож эхлүүлсэн байгаа ганц нэг барилга, цэцэрлэг сургуулиа урагшлуулж цалин тэтгэврээ тавьсаар ирснийг бид тэр бүр анзаарахгүй байгаа юм. Сүүлийн жилүүдэд алсдаа ашиг өгөх их том төсөл эхлүүлэхийн тулд зээл аваад байгаа бус бараг л төсвийн цоорхойгоо нөхөх гэж зээл авсаар байгаа нь гол аюул юм. Товчхондоо нэг жилд олдгоосоо хол давсан өртэй байгаа орнуудын эхний наймд бид багтчихаад байна. 

 

Чингис бондын өрийг төлөөд дуусгасан мэт нам жим байх юм. Хөгжлийн банкны ААН, компаниудын ажил гүйцэтгэлийн хөлсөнд өгөх өр шир юу болж байна.  Мөнгөө авч чадаагүй компаниудын ажилчид айрагны мөнгөгүй наадсан сурагтай. Иргэний цахим ТҮЦ машиныг эс тооцвол жирийн иргэний амьдралд ач тусаа  өгсөн үр дүн энэ их өр зээлээс харагдахгүй л байна. 

 

Ээлжит бус чуулганы зараар бол наймдугаар сарыг шинэ сайдуудын тамганы баяр “найрын” сар болгохоор зурсан харагдана. Энэ засгийн газар зургаан шинэ сайдаар цусаа сэлбэлээ гээд засгийн төлөх өрөнд нэг цент нэмэрлэх биш. МАН-ын татаас гэх нэр зүүсэн баахан хүн ажилгүй цалингүй болох биз. Өөрөөр улс орны төсөвт мөнгө оруулах нэмэр үгүй. Тэгэхээр энэ намартаа манай төрийг дахиж тэрбум орчим долларын зээл босгоно гэсэн гадныхны таамаг үнэн болж таарах нь.

 

Гоё сайхан үгээр яахав. Хэр их наадамлана тэр чинээгээр ажил цалгардана. Улс орныг хөдөлмөр аварна гэсэн бачимдуу нэгний хэлээд байгаа үг үнэн шүү. Сайхан наадаад хурдан ордондоо ирцгээ, Төрийн түшээд минь. Халуун намар, хатуу өвөл чимээлээд байна гэнэ.

 

Б.Хэгжүүн

Shuud.mn
Сонин хачин
4. Анхан шатны шүүхийн тогтоолыг анх уншихдаа Мон:
4. Анхан шатны шүүхийн тогтоолыг анх уншихдаа Монгол улсын хууль цааз,Шүүх засаглал захын нэг зальт этгээд Чинбатын атганд байгаа гэдгийг зүрхээрээ мэдэрч харууслын нулимас унагаснаа нуух юун. Чухам учир нь БЗД,СБД,ЧД-н эрүүгийн хэргийн ахнан шатны шүүхийн Даргалагч шүүгчШ. Төгсгэрэл Шүүгч Б.Мөнхбаяр ШүүгчБ.Мөнх –Эрдэнэ нарын гаргасан шүүхийн шийтгэх тогтоолд Их өвөр ХХК нь өөрөө Амаржаргалд хохирсон хохирогч тул Б…ням нарын хохирогч нарт төлөх хохиролын асуудалд Чинбатыг хариуцагчаар татсан нь буруу хэмээн шийдвэрлэсэн нь хохирсон хүн бусдыг хохироож болно хэмээн ойлгов.Тийм хууль зүйн акт хаана байгаа эсэхийг олж тогтоож өгнө үү? Тийм зүйл байдаг бол би Чинбатаас хувийн арга хэмжээ авч хохирлоо барагдуулж болно гэж ойлгож байна.Монгол улсын нэрийн өмнөөс хэмээн гарч байгаа шүүхийн тогтоолд иргэн би итгэж болох эсэхийг Шат шатны мэргэн шүүгч нар бичгээр болон шүүхийн тогтоолдоо дурьдаж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Хохирсон би амьд арзайж мэнд мэлтийж байхад,Улсын яллагч нь хохирсон ба
2015-07-23
haah:
zuv zuv iimerhyy show hiih heregtei juulchid sonirhood ireh baih uur bas bus youm sanaachilbal zygeerl bna daa hu
2015-07-23