Хясал маань боломж болох нь дээ
2015-07-10

Манай Ерөнхийлөгч адеа/idea/ гаргахдаа үнэхээр сайн юм. Уфад хоёр хөршийнхөө тэргүүн нартай хоёр дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийхдээ Монголын тал санаачлан гурван улсын хамтарсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх тохиолдолд төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийг судлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх үүрэг бүхий судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах санал тавьжээ. Ерөнхийлөгч маань зүгээр нэг “яах вэ” гээд суухгүй. Хоёр хөршийнхөө дунд идэвхтэй санаачлагатай байгаа нь сайшаалтай.

 

Томоор нь харах юм бол ОХУ, Хятад хоёрын түншлэл дэлхийн хүндийн төвийг өөрсөд дээрээ татах гэсэн том амбицтай. Сүүлийн жишээ гэхэд Орос, Хятад хоёр АНУ болон түүний холбоотнуудын нөлөөгөөр бий болсон хөгжиж байгаа орнуудын эдийн засагт үзүүлж буй ам.долларын нөлөөг хязгаарлах алхмуудыг хийж эхэлсэн байна. Энэ нь цаагуураа дэлхийн эдийн засгийн тэнхлэгийг өөрчлөх зорилготой хоршил эхэлснийг харуулж буй. 

 

Бразилд болсон “БРИКС”-ийн уулзалтаар 100 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий хөгжлийн банк болон онцгой байдлын сан байгуулах гэрээнд гарын үсэг зурсан талаар дэлхийгээр нэг шуугив. Энэ үед нь бид засаг төрөө огцруулах эсэх, Гачууртаа яахав гээд завгүй, сөхөөгүй байлаа. Хятадын Шанхайд төвтэй тус банкны анхны ерөнхийлөгчийг нь Энэтхэгээс сонгохоор зөвшилцөлд хүрсэн аж. Энэ алхмаа баталгаажуулж Путин, Моди нар тусгайлсан уулзалт хийсэн. “Бид төв банк байгуулахаас гадна нэгдсэн нэг мөнгөн тэмдэгттэй болж магадгүй” гэж Путин мэдэгдлээ. Энэ нь “ноён доллар удахгүй баяртай шүү” гэсэнтэй адил сонсогдож байгаа юм. Хөгжиж буй гэх тодотголтой орнуудаас ам.долларын дарамтыг айхтар мэдэрч буй улс бол бид. Манай төгрөг чихрийн цаас шахуу болчихоод байхад энэ байдлаасаа гарч чадахгүй л байна.

 

Хятад, Орос хоёрын эдийн засгийн шинэ бүс үүсгэх энэ түншлэлээс бид харах юм их байгаа л гэдэг. Сайн хоршигчтой байхын тулд түншдээ хаялгатай байх ёстой. Үүнийгээ ч Путин харуулаад өглөө.

 

БНХАУ-ын Засгийн газраас ОХУ-ын Өвөр Байгал дахь 115 мянган га газрыг 49 жилийн хугацаатайгаар түрээслэхээр болсон тухай мэдээлэл цацагдаад байна. ОХУ-ын Өвөр Байгалийн нутаг Хятад улсын мэдэлд хагас зууны хугацаанд байх хэрэг. Хятадын тал нэг га газрыг жилийн 250 рублиэр, нийтдээ 49 жилийн турш нийт 1.4 тэрбум рублээр түрээслэх ба энэ хугацаандаа гэрээнд заагдсаны дагуу Хятадууд Өвөр Байгалийн бүс нутагт 24 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээжээ. Зэлүүд байгаа газар нутагтаа бүтээн байгуулалт хийлгээд дэд бүтэцтэй болгож аваад сална гэсэн үг. Давхар хамтран итгэлцлээ зузаатгаж бөхөлж байгаа алхам.

 

Ийм хэмжээнд хоёр хөрш түншлэлээрээ гайхуулж АНУ зэрэг орнуудыг өөрийн бүсээс шахах алхмуудыг эхлүүлж байна. Эндээс Монголыг “дундаа” хийж хөгжүүлэх эрх ашиг  урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нэг шугаман дээр огтлолцсон боломж ганц хувь тохиосон цаг үе ирж байж ч болно. Үүнд мэдрэмжтэй хандаж  гурван улсын хамтарсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүүлэх тохиолдолд төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийг судлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх үүрэг бүхий судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулья гээд дунд нь сууж байгаа Ерөнхийлөгчөө “овоо доо” гэж хэлмээр.

 

Путин бол дэлхийн хүн гэдгээ харуулсаар байгаа буурал толгой л доо. АНУ болон Европын холбооны улсуудад буланд шахуулж зогсохгүй гэдгээ харуулахын зэрэгцээ зөрөөд тэдний дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг хумих алхмыг эхлүүлж байгааг шинжээчид онцлох болж. Бид энэ эргэлтийн том араа шүдний нэг болохгүй ч зайлшгүй байх ёстой нэг жийргэвч нь мөн. Эхлээд улс орон минь ямар хөгжлийн чиг баримжаатай явахаа яг таг тогтмоор байгаа юм. Зүүний барууны чиглэлтэй намуудтай л гэдэг. Барууныг баахан шүтсэн үе ард үлдсэн. Умардыг баримжаалсан хөгжлийн бодлого барих уу. Конвергенц хийгээд явах юм уу.

 

Хөгжиж буй орнууд сонголтоо хийж эхэлж байна. Ам.долларын тусламж зээлэнд угжуулсаар эцэст нь түүнийхээ хараат болж бие даах чадваргүй сөхөрч байгаа орнууд энэ хар тойргоосоо гарахыг эрмэлзэх болжээ. Тэд Орос, Хятад хоёрын хоршилд ойр байх санаачилгыг гаргах болж. Харин бид бол хоёр томын яг голд нь сууж байна. Хоёрхон хөрштэй, далайд гарцгүй нь бидний хясал байсан бол одоо эсрэгээрээ боломж болох дүр зураг бий болж байна.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bur dalaid gartstai s
2015-07-11
Зочин:
Одоо нөгөө гацаагчид нь нам зогсоочино доо
2015-07-10
Зочин:
Нэг ширээнд Орос Хятадын тэргүүнүүдтэй зэрэгцэж суух гэж 100 жилийн турш тэмцсэн Монголчуудын ялалтын үр дүн юм Үүний төлөө олон мянган Монгол эх орончид амь цусаа зориулсаныг мартаж болохгүй шүү
2015-07-10
202.179 d:
Yag boditoi zuil gj yu g huseed bgn bee
2015-07-10
naran:
AN iinkhan jaakhan ukhaantai baival Mongol oron khogjino doo.Zarim n jaakhan shunalaa darj bai....
2015-07-10
zochin:
Ard tumend boditoor ym hiih gj chi uuruu nh ym HIIJ giiguuldeg ym shig yrihii chadahgu bj chimeeguu bai
2015-07-10
Зочин:
тэгээд боломжоо бүрэн дүүрэн, ухаалагаар , өөртөө өгөөжтэйгээр ашиглаж чадах уу гэдэг л гол нь бна
2015-07-10
Зочин:
за захиалгаар Эбивг магтаж б,а уу .....энд тэнд коко авч явхаар ард түмэндээ бодитой юм хийгээч
2015-07-10