Хууль тогтоогчдын хулчгар шийдвэрийн үр дүн
2015-07-09

Үйлдвэрлэлийн бус аргаар алт ухагсдыг нинжа гэж нэрлэдэг. Нуруундаа хар ногоон түмпэн үүрэх гар аргаар алт олборлогчид Францын “Мэлхий нинжа” киноны баатруудтай анх адилхан харагдаж байснаас ингэж нэрлэжээ. Товчхондоо, хууль бусаар олборлож буй хүмүүс. Ямар ч хуульгүй хэрнээ өөрсдийн хуаран үүсгэж уул усыг ухаж алт олборлодог Нинжа нар байгаа газарт балаг тасрахгүй.

 

Хамгийн бохир ёс суртахуунтай цэвэр хувиа бодогч бэртэгчингүүдийн цугларалт гэж болно. Уул усыг хайрлах сэтгэлгүй сэндийчэж өмнө нь орж алт шүүрсэн нэгнийгээ араас нь хутгалахад бэлэн этгээдүүд. Нинжа нарын хроник түүх Төв аймгийн Заамараас эхлэлтэй. Түүнээс хойш Баянхонгор, Говь-Алтайн Бигэр, Хөвсгөлийн Улаан-Уул гээд л урт замыг туулан нүүдэллэхдээ их ч балаг тарьсан нөхдүүд. Тэдний тухай баримтад кино ч бий. Хошин шогийн бие даасан тоглолт ч байдаг.

 

Нинжа нар зүгээр нэг алт шүүгээд байгаль сүйтгээд зогсдоггүй. Зарим үед уул усаа гэж цээжээ дэлдэх улстөрчдийн гар хөл болчихно. Сонгууль дөхөхөөр санал луйвардахад өөрсдийгөө ашиглуулахдаа сурамгай. Дараа нь хэсэг дураараа дургиж алт ухах боломжоор хангуулдаг. Зүгээр нэг алт ухаад амьдралаа залгуулдаггүй. Эмх замбараагүй байдал үүсгэхэд идэвхтэй оролцож хэн нэгний хөл гар болчихдог. 2008 оны үед Өвөрхангай аймгийн Уянга суманд үүрлэсэн  хаана харьяалагддаг нь тодорхойгүй баахан нинжа нар байлаа. Сонгууль дөхөхөөр тоо бүл нь нэмэгдсээр. Санал өгөх өдөр гэнэт бүгдээрээ тэр тойргийнхоо сонгогч нар болчихсон автобусаар ачигдан ирж нууц ноёндоо саналаа бөөндөн өгснөөр ялалтын тугийг гарт нь атгуулж байлаа. Ялах эсэх нь эргэлзээтэй дэнчигнэж байсан нэгэн тэр дороо нэг хэсгээс 1000 гаран саналаар илүүрхэн шууд ялж байв. Хөвсгөлийн Улаан-уул суманд тэндээс нь сонгогдсон эрхэм гишүүн нь очиж нинжа нарыг өөгшүүлж байсан тухай ч яриа байдаг. Даварсаар даварсаар гэдэг болсон нинжа нарыг төр нэг цэгцэлж авлаа гэсэн боловч орон нутгийн чанартай улс төрийн тоглоом, бохир ажиллагаанд нь хэрэг болдог тул бүр тараагаад явуулчихаагүй. 2010 онд Засгийн газраас “бичил уурхай эрхлэх журам” гаргаж нинжа нарт “бичил уурхайчид” гэдэг өхөөрдөм нэр өгөөд толгойг нь илсэн.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум өнөөдөр Монголын “нинжа” нар хамгийн ихээр цугларсан цэг болж байна. Гацууртын ордод олборлолт хийхээр Бороо Гоулд компани хэдэн жилийн өмнө бэлтгэл ажлаа базаагаад зам дэд бүтэц бариад байтал “урт нэртэй хууль” гарснаар ашиглах боломжгүй болсон гэдэг. Хүлээлт нэлээн удаан үргэлжилсний эцэст төр Гацуурт ордыг “стратегийн ордод” хамруулсанаар зүй ёсоор нь олборлох боломж нээгдсэн байдаг. Нэгэнт олон жилийн өмнөөс хөрөнгө хаяж бэлтгэсэн олборлолтын төсөл тул төсөв мөнгө хүндэрсэн Засгийн газарт байж болох хамгийн хөнгөн нөхцлийг санал болгосон. Монгол Улсын Засгийн газар ямар нэг төлбөр төлөлгүйгээр нөөц ашиглуулсны төлбөр авах замаар хувь эзэмшээд явах хувилбар дээр тогтсон. Мэдээж ажлын байр ашиг хайж яваа “эх орончид”-ын эсэргүүцэлтэй тулгарсан. Гэхдээ энэ нь нутгийн иргэдийн нэрээр халхалсан, нинжа нараар турхируулсан цаанаасаа санхүүжилттэй эсэргүүцэл байсан гэдэг хардлагатай. Эх оронч цолыг өөрсөддөө өмчилсөн явцуу бүлэг санасандаа хүрч гишүүдэд нөлөөлж чадсанаар Гацууртын төсөл нь Их хурал дээр уначихсан. Хууль тогтоогчдын шийдвэр хууль зөрчигчдийг баярлуулдаг шинэ үеийн Монголын түүх нэг хуудсаар нэмэгдэж байгаа хэрэг. Монголд хуулийн засаглал бус “хүний” засаглал тогтсон мэт. Хууль зөрчихөөс айдаггүй хэрнээ “хүн”-ээс айдаг. Эх оронч биш гэдэг нэр хоч зүүхгүйн эрхэнд ард нь юу болохыг мэдэж байвч “кноп”-оо үзэл бодлынхоо эсрэг дарчихсан гишүүд одоо очиж нинжа нартай нэг өдөр ажиллах хэрэгтэй.

 

“Эх оронч” бүлэгт нэрээ оруулах гэсэн “аймхай” гишүүдийн кнопоор төсөл унасны дараа Мандал суманд амар амгалан тогтож Ноён уулын нуруу тэнийсэн гэвэл андуурал. Одоо энд малгай тавибал манайх боллоо гэдэг даварсан уриатай нинжа нар шинэ хуарангаа үүсгэн тухалж авсан байна. Тэдний гишгэсэн мөрнөөс юу үлддэг билээ.

 

500 гаран нинжад нуруугаа авахуулсан Говь-Алтай аймгийн Богд уулын хойд өвөр  Хүрэн­тийн амны Улаан толгой, 20 гаруй мянган нинжагийн өрмөнд судлаа таслуулсан Бигэр сумын Алтан уул, Завхан аймгийн Ургамал сумын Тосгуурын ам, 400 гаран нинжагийн химийн бодисонд хордсон Ховд аймгийн Дөргөн сум “Чоно харайхын гол”-ын сав гээд уйлдаг бол уйлахаар болсон уул усны учирлал нинжа нар ямар хар мөртэй, юу үлдээдгийг хэлээд өгнө. “Эх оронч” гишүүдээ, Ноён уулыг мэрээд эхэлсэн нинжа нараа очиж тараа.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЭНЭ ШИГ ҮНЭН ЮМ БАЙХГҮЙ ДЭЭ, ХАРАМСАЛТАЙ НЬ НИЙТЭЭРЭЭ ЭНЭ ЭНГИЙН ҮНЭНИЙГ ОЙЛГОДОГ БОЛТОЛ БАС ӨДИЙ БАЙХ ШИГ БАЙНӨӨ
2015-07-10
swemon:
ene bol zasgiin gazriinhnii eeljit show shuu humuusee. hudlaa heden balai yumnuudiig oorsdoo avaachihaad odoo yaval deer geh gesen zahialgat ajillagaa. daraa eroosoo tom kompaniar ni uhuulah ni zov gej tenegteh gj bgaan. ternees heden muu ninja nariig hooj chaddagui zasag tor gj yu baihav dee. hudlaa sonsogdoj bgaa bizdee
2015-07-10
naiz:
Xa xa
2015-07-10
би:
Одоо юу болж дуусахыг нь харах л улдлээ. Нехед яахав 2016 оны сонгуулиар аягуй бол гараад ирнэ тэгээд хоер жилийн дараа дахиад нэг сэдэв бариад авна тухайн уед нь нэг тийм эмзэг сэдэв олдоно амлалт нэхэх ч гэдэг юм уу их хуралдай ч юм уу. Манайхан даан ч мартах нь амархан ядуу тусмаа мулгуу болно гэдгийг бур сайн мэднэ... яана даа Монголчууд минь...
2015-07-10
Хүрэл:
Монголд төр засаг гэж байдаг юм бол нинжа нарын үйл ажиллагааг бүх нутаг даяар таслан зогсоох хууль батлаач ээ, хүн хархнуудын эрх гэж монголд байх учиргүй, тэд бол яав ч монголчууд биш.
2015-07-10
Зочин:
нөгөө хамгаалж байгаан, тэмцэж байгаан гээд бүлтрээд байсан бүдүүн бүдүүн бүлтрээч-эх орончид одоо хаа байна ? сураг бна уу таминээ ? эх орон , ард түмэн гээд хөөс сахруулаад байдаг энэ гарууд бол бүгд хуурамч шоучид шүү дээ
2015-07-10
Huga:
Hohinee hohine.ganbaatar ochij guina biz
2015-07-09
naizad:
kkk chutku ok. eegi gees contact me
2015-07-09
naiz:
Chutku sain uu
2015-07-09
хэхэ:
энэ новшнуудыг чамтай хамт буудах хэрэгтэй
2015-07-09
hehe:
эх орончид гэж шаагаад байгаа пизданууд бүгд худал шүү
2015-07-09
Зочин:
ЭНЭ ШИГ ҮНЭН ЮМ БАЙХГҮЙ ДЭЭ, ХАРАМСАЛТАЙ НЬ НИЙТЭЭРЭЭ ЭНЭ ЭНГИЙН ҮНЭНИЙГ ОЙЛГОДОГ БОЛТОЛ БАС ӨДИЙ БАЙХ ШИГ БАЙНӨӨ
irgen:
ene humiisiig yagaad engej doromjilj baigaan gadnii tom ih altiin tonn tonnoor zoogood ybj baigaa nohduudiig yagaad ene saituud bichihgui baigaan ydarsan mongol negniigee yagaad ad uzdeg ym be tamiin togooniihoon boliochee
2015-07-09
хэхэ:
энэ новшнуудыг чамтай хамт буудах хэрэгтэй
mongol:
ene mongol humuus uhaj bolohgui ymuu tegvel gadnii saihan humuus uhaj bolhuu neg bol erh medeltei bayn ninjaa bish hun uhaj bolhuu naad bichsen zuil chini gadnii nohduudiin zahialgat uguulber muu tamiin togooniihoon.
2015-07-09
Irgen:
Tumsug Ganbaa Yan han Uyanga Duuldag durvud Génko geed eh oronchid haachchihvaa
2015-07-09
Зочин:
Нинжа нар ядаж олсон алтаа улсдаа тушаадаг болч явах бүгдийн хятад зөөгөөд дуусгана тэгээд хятадын хэрэггүй бараа болгоод улс татвараад аваад явах юм бол ядаж л зам барина үйлдвэрт хөрөнгө оруулна гээд арай дээр ажлууд хийнэ шд
2015-07-09
Зочин:
Манай ганбаатар ах хаачив өдийд хамгийн түрүүнд л донгодож явах ёстой хүн дэ ямар төрийн эсэргүү хүн бэ гэдэг нь энэ үйл явдлаас л харагдаж байна
2015-07-09
zochin:
Ugaasaa ninja nar bol harh l gesen ug. Garahgui gazar,uhahgui oron zai,huuli durem baihgui.Dotroo bol uuriin gesen huulitai.Uyanga ochvol l ugend n oroh baih.Uhsan altaa ulsad ugch haragdaach.Shuud hyataduudad gar deereesee ugch bgaa shuu dee.
2015-07-09
Зочин:
neg ul ooriin medeldee awaad uh ugui bol darhan tsaaztai gazar bolgo end tendees ni seglej uulch bish yuch bish bolgoj bhar
2015-07-09
Зочин:
Baliar yumuud bugd daragdaj uhuul taarna
2015-07-09
aaa:
Tur ed nariig diilehgui bn gej yu bhav. Husv udurt n l bhgui bolgono. Harin albaar ed nariig oruulj bgaaf noen uuliig uhah geed bn shuu. Bolgoomjtoi bgaarai
2015-07-09
Зочин:
ingej l taaraa manaihan yaharaa iim erguu baidag bna oliin tsagaan ogton shig uhaj ogch bh shiw de uulna uls ooroo ajluulsan bol olo hun ajiltai oorsdoo tatwaraa awaad sum ni hogjood zugeer bsiin odoo ed nar uhaad nohon segteelt ch hiihgui bolimoor yuma
2015-07-09
Зочин:
Hariutslaga tai Uul Uurkhai g l demjih heregtei.
2015-07-09
Зочин:
gadniihan esvel hedhen lyivarchingyyd avsnaas mongolchyyd hurteg de
2015-07-09
Зочин:
tor odoo tomot nuuree haruulah heregtei shd iim hulgicidiig zogsoogooch arai archaagui ajlaad bgan bish uu
2015-07-09
Зочин:
хамгийн аймаар нь нинжа нар олборлосон алтаа монгол банканд биш ченжүүдэд өгдөг ккк ченжүүд нь дандаа хятадууд байгаа шүү дээ ккк тэгээд нинжа нар бага багаар авч байгаа мэт харагддагч хүний гар аймаар хорон байдаг тул тэнд байгаа алтыг ганцхан жилийн дотор шоргоолж шиг авна
2015-07-09
Зочин:
Новшнууд чинь өөрсдөө ард байгаа юм шигээ
2015-07-09
Зочин:
Нөгөө хүнүү мүнүү энээ тэрээ гээд ху цаад байсан шоудаад бсан гишүүд болон итэвхтэн царайлсан нөхдүүдийн бичлэгийг дахин гаргаад тэдний үнэн царайг илчил.
2015-07-09