“Запас хөзөр”-тэй АН
2015-07-02

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба телевизийн тодруулга буланд “тодруулга” өгчээ. Мэдээж ТВ-9 телевизээр энэ нь гарсан. Намынх нь дотроос гарсан өөрийг нь хусна гээд байгаа нөхдийн санаархал, хатгаас бүтэшгүй зүйл гэдгийг итгэлтэйгээр санууллаа. Ийм асуудлыг дарга ирээгүй цагт хийнэ гэдэг боломжгүй гэдгийг ч онцоллоо. Түүний ярьсан хэлсэн зүйлд ОХУ-ын Буриадад хийсэн МАХН-ын “дээд хэмжээний” уулзалтын талаар цухас дурдагдсан нь анхаарал татаж байгаа юм. Г.Шийлэгдамба болон бусад намынх нь удирдлагад багтах хүмүүс энэ удаа Сөүлд бус Буриадад очиж намын даргатайгаа уулзалтаа хийж улс төрийн алхмуудаа хэлэлцэж авсан бололтой юм байна.

 

АН хамтрагчаа ил шулуун хөөх болсон энэ цаг үед МАХН-ын багтсан “Шударга ёс” эвсэл хэрхэх нь анхааралд байгаа асуудал мөн. Тоосон дундаас хөл харна гэдэг шиг даргынхаа Монголдоо ирж улс төр хийх боломжийг хангах тохироо энэ намын эцсийн зорилго гэж болно. Өөр том зорилго тавьсан ч түүндээ хүрэх гарааг хийх том масс МАХН-д байхгүй. Харин засаг эмхлүүлэх хөзөр холихын цагт мод дутахад “запас” болох 4 жилийн боломж бодитой байна.

 

АН-ын дотоод тэмцэл уул уурхайн ашиг сонирхол дээр улам бүр хурцлагдаж МАН-ыг засгаас гаргах өнгөлөн далдлалтаар 3 дахь засгаа бүрдүүлэх алхмаа эхлүүлсэн гэж хардаж болохоор байгаа юм. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаа аваад сөрөг хүчинд эвийн хадаг барихдаа том төслүүдийг урагшлуулахын төлөө гэсэн урмын үгээр ард түмнээ аргадсан. Аль ч төсөл нь бодитой явсангүй. Хамтарья гэчихээд хөөлөө гэж туних МАН цагаа тулахаар зүгээр хөөгдөөд гарчихгүй. Суудал дор нь зүү тавиад гарахаа мэднэ. Сална гэдгээ аль эрт төлөвлөөд хувцсаа боож тавьчихаад санхүү мөнгөө дансандаа хийх ажилдаа яаравчилж суухаа ч мэднэ. 

 

Бүдүүн эвсэл богино настайг учир мэдэх хүмүүс нь хэлж л байсан. Гэхдээ 7 сарын настай юм бол яах гэж эвссэн бэ гэдэг асуудал урган гарна. Ер нь АН, МАН хоёр эрх ашгаар түр “явалдсан” гэж болно. Төрсөн хүүхэд бор хоолонд орох хэмжээний торних ийм богино хугацаанд төрийн ажилд юуг нь өөрчилж, уруудсан эдийн засгийг яаж өөд нь татаж амжих вэ. Хоёулаа нийлж намдаа санхүүжилт босгож л амжсан. Хэчнээн ч төсөл хөтөлбөрийг тус тусын сайдын эрх мэдлийн хүрээнд хийж, наанадаж таван жилээр цаанадаж арав хорин жилээр батлаж амжсаныг одоохондоо хэн ч хэлж мэдэхгүй байна. Учир нь ямар ч хяналтгүй Гүйцэтгэх засаг, сөрөг хүчингүй парламенттай хагас жил боллоо. Гүйцэтгэх засаглал юу гээчийг гүйцэлдүүлж байгааг анхаарах сөгөө өгөлгүй хоёр толгой дээр олны анхаарлыг зангидсаар ирэв. Олон нийт үүнээс нь залхаад ирэхийг соргог мэдэрч наадмын өмнөх сонин болгож эвлүүлсэн Засгаа тараах сенсаац босголоо. Энэ нь бодитой хэрэгжвэл дараагийн ээлж хоолондоо гэдэг шиг юм болох юм.

 

Энэ удаагийн МАНАН-г хамтдаа алт ухаад ашгаа хувааж аваад хоёр тийш салж байгаа хамтрагчидтай зүйрлэж болно. Засгаа унагаах, эргээд босгоход Ардчилсан намын “запас” хөзөр болж яваа МАХН ч эндээс зүгээр салахгүй. Даргыгаа дархлах зорилгодоо ойртохын наана хэдэн зоос хийж л байгаа гэж хардах үндэслэл бий.

 

Эвслийн засгаас МАХН-ынхан атгаж үлдсэн ганц яамтай. Тус намын төлөөлөл “сайд” нь ажлаа авсан эхний өдрөөс эхлээд л “С” вирусны эсрэг эмийг шийднэ гээд л яриад эхэлсэн. Анхны гадаад явах айлчлалаа ч мөнөөх шидэт эмийн гэрээг үзэглэхэд зориулсан. Энэ эм Монголд орж ирэх бүх зам одоо засагдсан.  Нийлүүлэгч тал нь эмийн үнийг зах зээлийн ханшнаас тэгтлээ доош оруулж хямдруулах хүртлээ ямар тохироо болзол дагуулж байгааг бид мэдэх эрхтэй л байх. Тэр Америк гэдэг оронд бизнесийн хэрнээ буяны байгууллага шиг яасан ч өгөөмөр компани байдаг юм бэ дээ гэж шогширмоор. Бидэнд эмийг 44 хувь хямдруулж өгнө гэнэ. Софосбувир эмэнд Засгийн газрын шууд гаргах мөнгө нь 34 тэрбум төгрөг гэж Ц.Удвал сайдын үед анх ил тод зарлагдаад нам дарагдсан. Шинэчлэлийн засаг унахад Ц.Удвал сайдын хувьд дан дээлтэй хэрнээ сайд дээрээ үлдэж чадаагүй нь энэ эмийг оруулж ирэхэд шүүмжлэлтэй хандсанаас болсон гэсэн явган яриа яамны хүрээнд нь байдаг.

 

Шинэ сайдынх нь эм оруулж ирэх энэ идэвхийг нь харахад явсаар “Geliad Science” компанийн эмийн төлбөрийг төсвөөс төлж дараа нь маньдаа хямдхан өгч популизм хийх нь баараггүй болж байх шиг байна. Энэ эмийг эхний түвшинд ядуу давхаргын иргэддээ өгч болох юм гэсэн хүнлэг саналыг зарим нэг төрийн түшмэд хэлээд байх болсон байна лээ. Үнэхээр оруулж ирсэн эмийн үйлчлэлээр нь одоогийн “С” вирус тээгчдийн олонх нь эдгэчихэж болохыг үгүйсгээгүй. Гэтэл зохисгүй амьдралын хэвшил, стандарт бус эрүүл мэндийн орчин, баталгаагүй хоол хүнснээс жил бүр олон хүүхэд томчууд шинээр “С” вирусээр халдварлаж буй асуудлыг яаж шийдвэрлэх гэж байгаа юм. Энэ нь төрийн яамны бодлого байх ёстой биш үү. Египет улс жил бүр 50 мянган хүнийг С вирусын эсрэг эмээр эмчилж байдаг. Харин нөгөө талд нь 150 мянган хүн шинээр С вирусын халдвар авч байгааг эрүүл мэндийн байгууллага нь тогтоосон.

 

Манай орны хувьд “С” вирус тээгчдийн тоог үнэн зөв тооцоод гаргачихсан барин тавин тоо, хэлэх судалгаа одоогоороо алга л байна. Баттай оношилчих дагнасан шинжилгээний төв ч байхгүй. Хамгийн сүүлд Б.Бэхболд нар нэг агшны ийлдэс судлалын шинжилгээ бүхий судалгаагаар С вирусын халдвар тээгчдийн тоог тооцоолох оролдлого хийж 98 мянган хүн архаг “С” вирусын халдвартай гэсэн  тооцоог гаргаж байсан юм билээ. Үүнээс өөр хэлэх тоо судалгаа байхгүй. Ийм байхад хүн амаа хавтгайд нь “С”-ээр вирустсэн гэх сурталчилгаа өрнүүлж эм бөөндөх ийм хөгийн ажлыг “Запас хөзөр”-төө ач санасан Засгийн газар л хийнэ. Энэ шидэт эмийн талаар цааш бичих юм их байгаа ч энэ удаа товчиллоо.

 

Үнэндээ төрд бодлого гэж байхгүй байна. Дээрх эм оруулж ирэх дээр харахад л сүлжээний бизнес хийдэг хэдэн хүүхнээс Засгийн явуулж байгаа наймаа дээрдэх юм алга. Бид ч бэлэн юмс зүгээр авах, мөнхийн ус шиг эм тан зэрэг элдэв шидтэнд сүжирч хаширдаггүй улс юм. Үүн дээр нь сүлжээнийхэн төдийгүй улстөрчид ч тоглоод сурчихаж.

 

Нэмж нуршихад хамтарсан засгийн сайд нар мөн ч олон ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр үзэглэж амжлаа. Тодорхой төслийг хэрэгжүүлэх онцгой эрхийг аль нэг хувийн компанид өгч байгаа энэ үйл ажиллагаа хэр үндэслэл тооцоо судалгаатай явагдаж, хаанахын хэнтэй гэрээ хийгдэж байгаа нь олон нийтэд хаалттай байсаар байна. Концессийн гэрээ гэдэг тийм ч сүжрээд байх зүйл биш. Дотроо нарийн зохицуулалт, болзол заалт бүхий дагалдах гэрээ нөхцлүүдтэй хийгддэг.

Төрд нийтийн өмчийн нөөц байхгүй бол концессионер буюу хамтрагчдаа өөр төрлийн бизнес эрхлэх онцгой буюу монополь эрх олгож болдог. Ийм ажиллагаа явагдаагүй гэх баталгаа хаана байна.

Данснаасаа том мөнгө эхэлж гаргаад томхон төслүүдийг хийчих үндэсний компани хэд байгаа билээ. Гадны хөрөнгө оруулалт татсан, өр зээл тавьсан хэдэн компани орж амжсан л байгаа байх. Төр хямарч данс улайхын хэрээр эдгээр компаниуд өрийн сүлжээнд орсоор байгаа. Жижиг гэх гүйцэтгэгч ААН-үүдээр газар шороо, шавар будгийн гэх мэт туслах ажлаа хийлгүүлээд мөнгөө өгөхгүй яваа том компаниуд одоо ч олноороо байна. Тэр бүрийн цаана тодорхой тооны өрхүүдийн амьжиргаа хоногийн хоол хүндэрч байгаа.

 

Яармагийн дэнжид асуултын тэмдэг шиг байгаад байх төрөх эмнэлгийг мөн л концессийн гэрээгээр бариулахаар болсон гэж сонсогдлоо. Анхнаасаа зүгээр барьчих л байсан. Төсвөөс саах мөнгөний хэмжээгээ хүргэх гэж унжсаар одоо эвслийн засгийн үед нэг санасандаа хүрч концессийн гэрээгээр халхавчлан мулталж байх шиг байна.

 

Улс төрийн тохироо бол тохироо л байдаг юм байна. Халаа сэлгээ баг бүрдүүлэлт бол шинэ сайдын яамдад хийсэн хамгийн эхний ажил нь байлаа. Дараагийн засаг гарч ирвэл шахуу хугацаанд амжиж өөр ямар шид үзүүлэхийг энд төсөөлөх гээд ч яахав.

 

Запас хөзрийн намтайдаа эрдэж эвслээ задлах гээд байгаа АН-ын ээлжит алхмаас улс орны амьдралд наалдах зүйл байхгүй гэдгийг л хэлж чадах байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
tsogtood:
chi bitgii hutsaa
2015-07-03
zochin:
MAN harin ch AN iihnii altnii tuluu bas baruun iihnii zahialgaar hiigdej bgaa ajluudiig ni shuumjilj gar dureh gsn gants 2 ajliig ni zogsooson gabyatai nam gj bodoj bn
2015-07-02
Ci zail daa:
SETGUULCID gej DANDAA Har energitei um BIcDEg yaduu bolobsrolgyi olsoglon nobs uud ,,hiij buteejBaigaagui baigaa zuiliig BOLOBSROLGYiGEEREE Gaihuulj HARLUULAH dontoi ......MAS yaduu tar cig humuus Setguulc boldog.. Niigemee YZEN yadsan.......CaGDAA nar bas yalgaagyi...
2015-07-02
Ci zail daa:
SETGUULCID gej DANDAA Har energitei um BIcDEg yaduu bolobsrolgyi olsoglon nobs uud ,,hiij buteejBaigaagui baigaa zuiliig BOLOBSROLGYiGEEREE Gaihuulj HARLUULAH dontoi ......MAS yaduu tar cig humuus Setguulc boldog.. Niigemee YZEN yadsan.......CaGDAA nar bas yalgaagyi...
2015-07-02
зочин:
АН-ыг улс төрөөс зайлуулж улс орноо аварцгаая
2015-07-02
Зочин:
Энхбаяр гэгч үнэхээр л гайтай новш юмаа
2015-07-02
shinee:
ardchilsan nam ol ene olon namiin bantang ni arilgah gej ywaa buyantai nam shv
2015-07-02
shinee:
ardchilsan nam ol ene olon namiin bantang ni arilgah gej ywaa buyantai nam shv
2015-07-02
shinee:
ardchilsan nam ol ene olon namiin bantang ni arilgah gej ywaa buyantai nam shv
2015-07-02
shinee:
ardchilsan nam ol ene olon namiin bantang ni arilgah gej ywaa buyantai nam shv
2015-07-02
Tsogtoo:
Shiilegdambig ene emtei holbootoigoor shorond hiih heregtei svljeenii huuramch em avilgatai holbootoi Tagnuul anhaaraldaa avaachee ????
2015-07-02
tsogtood:
chi bitgii hutsaa
Зочин:
Засаг солигддог явдал ардчилсан ёсонд байдаг л зүйл биш үү.
2015-07-02